Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1338

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Богдхан уулын Дархан цаазат хамгаалалтын захиргаа нь ажилгүй байсан хугацааны цалин 6 202 105 /зургаан сая хоёр зуун хоёр мянга нэг зуун таван/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Байгалмаад төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичилт хийлгэхээр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Богдхан уулын Дархан цаазат хамгаалалтын захиргаанаас 57 092 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 57 092 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Байгалмаад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 185 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                            

 

                                          

 

    ШҮҮГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ