Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1411

 

 

 

 

 

 

2021         12          16                                      2021/ШЦТ/1411

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Оюунгэрэл,

Шүүгдэгч Д.С түүний өмгөөлөгч С.Энхтайван /ҮД:0881/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Сд холбогдох 2106 02661 0353 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1979 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц, төрийн удирдлагын мэргэжилтэй, Харуул хамгаалалтын “Шанд скорпион” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, 251 дүгээр байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Дийн С /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.С нь 2021 оны 08 дугаар сарын 12-ний өдөр 16 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд “Тоёота приус-30” маркийн 37-90 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “Хонда сай” маркийн 16-36 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ц.Батбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.Цолмонгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.13/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.17-30/,

Хохирогч нарын хохирлын баримтууд /хх.33-38/,

Хохирол төлсөн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.203, 206-207/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батбаярын өгсөн: “... Би яг жолоочийн ар талд зорчиж явсан. Оргил худалдааны төв рүү зүүн гар тийш машин эргэх үед миний сууж байсан талаас буюу баруун гар талаас машин мөргөх үед тас түс хийх чимээ гарч миний зорчиж явсан машин ертөнцийн зүгээр хойд зүгт машины хамар харсан байсан. Гэрлэн дохиог анзаараагүй, хэрвээ гэрлэн дохио байсан бол миний зорчиж явсан машины жолооч гэрлэн дохиогоор эргэсэн байх гэж бодож байна. Би машины жолоочийн ард талын цонхоор харахад миний зорчиж явсан машины жолооч талын ард болон урд талын хаалганы гол хэсгээр мөргөсөн машины хамар хэсэг нь нэлээд хонхойлгож мөргөсөн байна даа гэж харсан. Би осол болсны дараа хөдөлж чадахгүй байсан болохоор өөр зүйл сайн мэдэхгүй байна. Миний биед суудал ясны 2 талын дээд доод салаа түнхний үе дайрсан хугаралтай. Ууц ясны зүүн талын дээд дэлбэн сэлтэрсэн хугаралтай. Дунд чөмгөний толгой хүзүүнд хугарал, эмгэг өөрчлөлтгүй. Эхнэр бид 2-ын эмнэлгээр үзүүлсэн болон эм тариа авч уусан баримтууд бүгд хотод байгаа. Гэмтэл согог судлалын төвд үзүүлсэн анхны тусламжийн хуудас болон хотод байх үедээ эмчлүүлсэн хуудсыг канондож цагдаагийн байгууллагад өгсөн. Надад учруулсан гэмтэл эм уугаад зүгээр болох байлгүй дээ...гэх мэдүүлэг /хх.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цолмонгэрэлийн өгсөн: “... Би тухайн үеийн машины ослыг одоо хүртэл мартаж чадахгүй байгаа. Мөн бид нарыг ослын газарт хэт удааж Гэмтэл согог судлалын төв рүү хувь хүний машинаар осол болсон цагаас 4-5 цагийн дараа хүргүүлсэн. Надад учирсан гэмтэл бол суудал ясны зүүн талын доод салаа түнхний үе дайрсан хугаралтай, ууц ясны зүүн талын дээд дэлбэн сэлтэрсэн хугаралтай, 1.5 нугалам остеофит ургалттай, дунд чөмгөний толгой хүзүүнд хугарал, эмгэг өөрчлөлтгүй. Одоо нөхөр бид 2 Дорноговь аймагт байх өөрийн гэртэй дээрээсээ 3 дахь хүүхэд болох охин Батзаяагаа хотоос луудан ирүүлж асруулж байна. Би Улаанбаатар хотод ээлжийн амралтаараа явж байсан. Би 2021 оны 09 дүгээр сарын 03-нд ажилдаа орох байсан. Одоо хүнээр асруулаад ажилдаа явж чадахгүй байдаг. Надад нэхэмжлэх зүйл байна, сэтгэл санааны хохирол их, эм тариа болон эмчилгээний зардал, ажилгүй байх үеийн нөхөн төлбөрийг авах саналтай байна...” гэх мэдүүлэг /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярын өгсөн: “... би Хонхорын Оргил худалдааны төвийн баруун талын гэрлэн дохиотой уулзвараар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд зөвшөөрсөн ногоон гэрлээр уулзвар нэвтрэх үед гэнэт өөдөөс мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл урдуур чигээрээ орж ирээд мөргөсөн. “Хонда сай” маркийн тээврийн хэрэгслийг хамт ажилладаг Н.Энхбазараас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 7.500.000 төгрөгөөр тооцож аваад, хэлцэл маягийн талаараа бичиж гарын үсэг зуралцсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбилэгийн өгсөн: “... Манай эхнэр Г.Удвал тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй болохоор зар тавьж С гэж хүнээр машины жолоодуулан Дорноговь аймаг Сайншанд руу гарч явж байгаад Налайхын тэнд байрлах Оргил худалдааны төв рүү эргэхдээ зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг /хх.185/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Сгийн яллагдагчаар өгсөн: “... Би Дорноговь аймаг Сайншанд сум руу яаралтай явах ажилтай болчхоод 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүкээр зар харахад “Дорноговь аймаг Сайншанд сум руу жолооны үнэмлэхтэй хүнээр машин бариулж явуулна” гэсэн зар байхаар нь утсаар холбогдоод машин барьж явахаар болж, 15:00 цагийн үед модны 2-ын тэнд уулзаж, 37-90 ДГО улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-30 маркийн автомашиныг жолоодож жолоочийн хажуу талын урд суудалд машины эзэн Удвал, арын суудалд Батбаяр, Цолмонгэрэл нар сууж Улаанбаатар хотоос хөдөлсөн. Тэгээд Налайхын шинэ замаар явж байгаад “Оргил” худалдааны төвөөс орж бие засангаа ус, ундаа авъя гэж хэлэхээр нь “Оргил” худалдааны төвийн баруун талын гэрлэн дохиотой уулзвар дээр улаан гэрэл асахаар нь зогсож байгаад зүүн гар тийш нэмэгдэл гэрэлтэй үндсэн ногоон гэрэл асахаар нь зүүн гар тийш эргэх үйлдэл хийгээд үйлдлээ дуусгаж байх үед ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд хар саарал өнгийн суудлын автомашин маш хурдтай ирээд миний жолоодон явсан автомашины баруун талын хойд хаалганы голын хэсгийг мөргөж осол гаргасан. Ослоос болж машинд зорчиж явсан Батбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Цолмонгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Би энэ хугацаанд Тоёота приус-30 маркийн авто машиныг 2.500.000 төгрөг гаргаж бүрэн завсар хийлгээд өгсөн. Зорчигч нарын эмчилгээ эч тарианы зардалд 300.000 төгрөг өгсөн байгаа. Би хохирогч Батбаяр, Цолмонгэрэл нартай уулзаад эмчилгээний/ зардлыг шийдэж өгье гэж хэлэхэд шүүхээр хэн гэм буруутай тогтоогдсоны дараа хохирлын асуудлыг шийдвэрлэе, чамд бол ямар ч гомдол байхгүй гэж хэлсэн ...” /хх.195-196/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 640 дугаартай:

“1. Ц.Батбаярын биед хоёр талын суудал ясны дээд, доод салааны ташуу зөрөөгүй сэлтэрсэн хугарал /Эрвээхэй хэлбэрийн хугарал/, ууцны зүүн дээд дэлбэнгийн зөрөөгүй сэлтэрсэн хугарал, зүүн 3.4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.91-92/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 639 дугаартай:

“1. Б.Цолмонгэрэлийн биед суудал ясны зүүн доод салаа, ууц ясны зүүн дээд дэлбэнгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх.100-101/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-н авто машин техникийн үнэлгээний тайлан /хх.108-109/,

Баянзүрх Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх.115-119/,

“Ашид билгүүн” ХХК-н авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх.126-131/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.154-155/,

Шүүгдэгч Д.Сгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.160-179/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.С нь 2021 оны 08 дугаар сарын 12-ний өдөр 16 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд “Тоёота приус-30” маркийн 37-90 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “Хонда сай” маркийн 16-36 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ц.Батбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Б.Цолмонгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.13/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.17-30/,

Хохирогч нарын хохирлын баримтууд /хх.33-38/,

Хохирол төлсөн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.203, 206-207/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батбаярын өгсөн: “... Оргил худалдааны төв рүү зүүн гар тийш машин эргэх үед миний сууж байсан талаас буюу баруун гар талаас машин мөргөх үед тас түс хийх чимээ гарч миний зорчиж явсан машин ертөнцийн зүгээр хойд зүгт машины хамар харсан байсан... Миний биед суудал ясны 2 талын дээд доод салаа түнхний үе дайрсан хугаралтай. Ууц ясны зүүн талын дээд дэлбэн сэлтэрсэн хугаралтай...гэх мэдүүлэг /хх.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цолмонгэрэлийн өгсөн: “... Надад учирсан гэмтэл бол суудал ясны зүүн талын доод салаа түнхний үе дайрсан хугаралтай, ууц ясны зүүн талын дээд дэлбэн сэлтэрсэн хугаралтай, 1.5 нугалам остеофит ургалттай...” гэх мэдүүлэг /хх.51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярын өгсөн: “... би Хонхорын Оргил худалдааны төвийн баруун талын гэрлэн дохиотой уулзвараар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд зөвшөөрсөн ногоон гэрлээр уулзвар нэвтрэх үед гэнэт өөдөөс мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл урдуур чигээрээ орж ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбилэгийн өгсөн: “... Манай эхнэр Г.Удвал тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй болохоор зар тавьж С гэж хүнээр машины жолоодуулан Дорноговь аймаг Сайншанд руу гарч явж байгаад Налайхын тэнд байрлах Оргил худалдааны төв рүү эргэхдээ зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг /хх.185/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Сгийн яллагдагчаар өгсөн: “... зүүн гар тийш нэмэгдэл гэрэлтэй үндсэн ногоон гэрэл асахаар нь зүүн гар тийш эргэх үйлдэл хийгээд үйлдлээ дуусгаж байх үед ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд хар саарал өнгийн суудлын автомашин маш хурдтай ирээд миний жолоодон явсан автомашины баруун талын хойд хаалганы голын хэсгийг мөргөж осол гаргасан. Ослоос болж машинд зорчиж явсан Батбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Цолмонгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан...” /хх.195-196/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 640 дугаартай:

“1. Ц.Батбаярын биед хоёр талын суудал ясны дээд, доод салааны ташуу зөрөөгүй сэлтэрсэн хугарал /Эрвээхэй хэлбэрийн хугарал/, ууцны зүүн дээд дэлбэнгийн зөрөөгүй сэлтэрсэн хугарал, зүүн 3.4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.91-92/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 639 дугаартай:

“1. Б.Цолмонгэрэлийн биед суудал ясны зүүн доод салаа, ууц ясны зүүн дээд дэлбэнгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх.100-101/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-н авто машин техникийн үнэлгээний тайлан /хх.108-109/,

Баянзүрх Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх.115-119/,

“Ашид билгүүн” ХХК-н авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх.126-131/,

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбилэгийн хохиролгүй болсон тухай түүний эхнэр Г.Удвал нарын бичгээр гаргасан тайлбар /хх.208-209/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.214/,

Хохирогч Ц.Батбаяр, Б.Цолмонгэрэл нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.215/,

Шүүгдэгч Д.Сгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.216/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.217-218/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Д.Сгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Д.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Д.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Д.Сг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.С нь хохирогч Ц.Батбаярын эмчилгээний зардал 800.000 төгрөгийг, хохирогч Б.Цолмонгэрэлийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэгт 1.940.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярт 3.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч хохирогч Ц.Батбаяр, Б.Цолмонгэрэл нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Сгаас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Д.Сгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Д.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч З овогт Дийн Сг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, шүүгдэгч Д.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Сд сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Ц.Батбаяр, Б.Цолмонгэрэл нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Сгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР