Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1410

 

 

 

 

 

 

2021         12          15                                      2021/ШЦТ/1410

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Д.Лнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.*******т холбогдох 2106 00000 2547 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 2000 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 12 дугаар гудамжны 1402 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Д Л/РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Лнь 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 2021 оны 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан жолоо” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа иргэн М.Идэрийн ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний ХААН банкин дах 5006574371 тоот харилцах данс буюу виза картад байсан төгрөгийг АТМ-с авч нийт 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Идэрийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөрт би буудлын үйлчлэгч эмэгтэйд 10.000 төгрөг төлөх хэрэгтэй гэхээр нь тухайн үл таних эмэгтэйд ХААН банкны картаа өгч явуулсан, тухайн эмэгтэйд пасс кодыг нь хэлээд явуулсан. Лнь тухайн эмэгтэйн араас гараад явчихсан, тэгээд тэр үйлчлэгч эмэгтэйгээс би “картаа авъя” гээд хэлэхэд “тантай хамт сууж байсан залуу аваад явсан” гэж хэлсэн. Би буудлын ажилтан бүсгүйд өгсөн, тэрний араас Д.Лгарч яваад миний картаас мөнгө хулгайлчихсан. Би огт Д.*******т картын пасс, мөн картаа өгөөгүй, би Лувсан-Очрыг дэлгүүр гараад ир гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Лхагвадоржийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа яваад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаасаа бууж ирсэн юм. Тухайн өдрийн орой манай ажлын хүмүүс хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ажлын газрын хүмүүсийн хамт хороололд Өргөө кино театрын хойд талд буудалд хоносон юм... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 05 цагийн үед сэрсэн чинь Идэрээ ирчихсэн, миний хажууд унтаж байсан, хажуу талын орон дээр Лунтаж байсан... би тухайн өдрийн 09 цагийн үед буудлаас гараад гэртээ харьсны дараа Лнад руу залгаад “Идэрээ ахын картаас 800.000 төгрөг алга болсон байна” гэж надад хэлэхээр нь би гайхаад Идэрээ ахыг ч ирсэн талаар мэдээгүй, өглөө сэрсэн шүү дээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Лувсан-Очрын яллагдагчаар өгсөн: “... би шөнө 01 цагийн үед сэрсэн чинь тэр гурав унтаж байхаар нь картыг нь аваад Сансарын ойролцоо байдаг АТМ рүү ороод төгрөг уншуулж аваад картыг нь ойролцоо хогийн саванд шидчихээд явсан юм. Би картыг өгөөгүй, өөртөө хадгалж байгаад л шууд аваад гарсан юм. Миний карт авч гарсан зорилго нь мөнгө авах гэж л гарсан юм. Би хохирлын мөнгө болох 800.000 төгрөг төлж барагдуулсан юм. Би хохирлын 800.000 төгрөгийг Лхагвадоржоос зээлдэж авч өгсөн юм. Би Лхагвадоржид цалин буухаар өгье, цагдаагийн асуудлаа яаралтай шийдвэрлүүлж ажлаа хийх гээд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Шүүгдэгч Д.Лувсан-Очрын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.22-25/,

Хохирлын баримт /хх.56-59/,

Хохирогч М.Идэрийн хэргийг материалтай танилцсан тухай тэмдэглэл /хх.35/,

Шүүгдэгч Д.Лувсан-Очрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.38/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.39/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Лнь 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 2021 оны 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан жолоо” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа иргэн М.Идэрийн ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний ХААН банкин дах 5006574371 тоот харилцах данс буюу виза картад байсан төгрөгийг АТМ-с авч нийт 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Идэрийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөрт би буудлын үйлчлэгч эмэгтэйд 10.000 төгрөг төлөх хэрэгтэй гэхээр нь тухайн үл таних эмэгтэйд ХААН банкны картаа өгч явуулсан, тухайн эмэгтэйд пасс кодыг нь хэлээд явуулсан. Лнь тухайн эмэгтэйн араас гараад явчихсан, тэгээд тэр үйлчлэгч эмэгтэйгээс би “картаа авъя” гээд хэлэхэд “тантай хамт сууж байсан залуу аваад явсан” гэж хэлсэн. Би буудлын ажилтан бүсгүйд өгсөн, тэрний араас Д.Лгарч яваад миний картаас мөнгө хулгайлчихсан. Би огт Д.*******т картны пасс, мөн картаа өгөөгүй, би Лувсан-Очрыг дэлгүүр гараад ир гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Лхагвадоржийн өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 05 цагийн үед сэрсэн чинь Идэрээ ирчихсэн, миний хажууд унтаж байсан, хажуу талын орон дээр Лунтаж байсан... би тухайн өдрийн 09 цагийн үед буудлаас гараад гэртээ харьсны дараа Лнад руу залгаад Идэрээ ахын картаас 800.000 төгрөг алга болсон байна гэж надад хэлэхээр нь би гайхаад Идэрээ ахыг ч ирсэн талаар мэдээгүй өглөө сэрсэн шүү дээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Лувсан-Очрын яллагдагчаар өгсөн: “... би шөнө 01 цагийн үед сэрсэн чинь тэр гурав унтаж байхаар нь картыг нь аваад Сансарын ойролцоо байдаг АТМ рүү ороод төгрөг уншуулж аваад картыг нь ойролцоо хогийн саванд шидчихээд явсан юм. Би картыг өгөөгүй, өөртөө хадгалж байгаад л шууд аваад гарсан юм. Миний карт авч гарсан зорилго нь мөнгө авах гэж л гарсан юм...” гэх мэдүүлэг /хх.31-32/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Лувсан-Очрын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Д.Лувсан-Очрын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Лувсан-Очрыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Лувсан-Очрын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Д.Лувсан-Очрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Д.Лнь хохирлын 800.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч М.Идэр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Д.Лувсан-Очрын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Д.*******т оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Д овогт Д Лувсан-Очрыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.*******т сануулсугай.            

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Лнь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 800.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Идэр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР