Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1453

 

 

 

 

 

 

 

 

 2021         12          20                                       2020/ШЦТ/1453

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Гэрэлмаа /томилолтоор/,

Иргэдийн төлөөлөгч Б.Отгончимэг,

Хохирогч Б.Золзаяа, Э.Намуунцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Д.Баасансүрэн /ҮД:1280/,

Гэрч Л.Ууганбаяр,

Шүүгдэгч Э.У, Л.О, тэдгээрийн  өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /ҮД:1079/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.Уянгыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Л.Оыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00909 0033 дугаартай 3 хавтаст хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 2 дугаар гудамжны 14 тоот хаягт түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 cap 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан, нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жил 1 сарын хугацаагаар тогтоогдсон,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацааг өршөөн хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, Боржигон овогт Эрдэнэчимэгийн У /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 13 дугаар гудамжны 180 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан, Боржигон овогт Лхагватуяагийн О /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.У нь Л.Отай бүлэглэн О.Намуунцэцэг, Б.Золзаяа нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлж, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 2 дугаар гудамжны 14 тоот хаягт байрлах өөрийн гэртээ орогнуулж, тээвэрлүүлэх зорилгоор Л.От дамжуулан улмаар 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр ба түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,

Л.О нь Э.Утай бүлэглэн О Намуунцэцэг, Б.Золзаяа нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор Э.Уас хүлээн авч, улмаар 19-68 УНА улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслээр 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэж, бусдад дамжуулан худалдаалсан хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр ба түүнээс олон хүнийг худалдаж, байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэж, хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Уянгын өгсөн: “... Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр дундаа Отай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намуунаа, Золзаяа нарт буруу зүйл хийсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд байхдаа мэдүүлж байсан. Насанд хүрээгүй байж ийм зүйлээр яваад байгаа гэдгийг мэдсээр байж хууль ёсны байгууллагад нь хандаагүй нь миний буруу. Энэ хоёроор  мөнгө төгрөг ольё гэдэг байдлаар биеийг нь үнэлүүлээгүй. Золзаяа намайг байхгүй үед манайд ирсэн байдаг. Цагдаа сэргийлэхэд баригдахдаа намайг зарж байсан мэтээр мэдүүлэг өгсөн байдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр үед Нисэхээс ирээд ухот орох гэсэн юм, унаа байна ууу гэхэд нь О луу энэ хоёрыг Сансар дөхүүлээд өгчих гэхэд Сансар оруулж өгөөд 12.000 төгрөг л авсан байдаг. О надтай үгсэн тохиролцож энэ хоёрыг зарна гэсэн зүйл байгаагүй. Би маш их гомдолтой байна. Гэртээ байлгасан буруу зүйлийнхээ хариуцлагыг хүлээх болно. О ямар ч буруугүй. Миний дуудсанаар нэг удаа хүргэж өгсөн. Намайг хүүхэн зарсан гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Яаж зарсан гэдгээ мэдэхгүй байна. Эрүүгийн төлөөлөгч Батцэрэн өрөөндөө дуудаад “чамайг шоронд явуулна” гэхээр нь “яахаараа би шоронд явдаг юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Оын өгсөн: “... Би тухайн үед хойд эцгийнхээ машинаар халтуурт явж гэр бүлээ тэжээдэг байсан. Ажил руугаа явах болгонд нь машиныг авч үлддэг байсан. Аниа хоёр хүүхэд доошоо дөхүүлээд өг гэхээр нь дөхүүлж өгөөд ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Намуунцэцэгийн өгсөн: “... Би Тоодоог таньдаг байсан. Тэгээд анх Зулаа эгчийнд очиж байсан. Зулаа эгчийнд Алимаа гэдэг эгч байсан. Би Алимаа эгчтэй хоёр хоног гарсан. Дараа нь Зулаа эгч намайг аймаар үнэлээд наад Намуунаагаа аваад ир гэсэн байсан. Зулаа эгчид Хулан, би Сараа, Золоо бид нар явдаг байсан. Хөдөө аж ахуй дээр Төгсөө, Анужин гээд дэвсээнд явдаг залуучууд байсан. Хурлын өмнө орж ирээд суугаад гараад явсан. Бид нарыг машинд суулгаад хүн олонгуутаа нэг бол зугтаад нэг бол мөнгийг нь аваад зугтдаг байсан. Анх Зулаа эгчийнд байхад Батцэрэн наана цаана болоод байхаар нь Зулаа эгч Нисэхийн тэнд байранд оруулж өгсөн. Нисэхээс О ирж авсан. Ерөнхийдөө явдаг байсан. Гарсан мөнгөнөөс 50 хувь эсхүл 30 хувийг нь өгдөг байсан. Золоо Нисэхээс ирээд очих газаргүй гэсэн. Зулаа эгч Золоо хоёр урьд нэг газар амьдардаг, бие биеэ таньдаг байсан. Зулаа эгч “за за, гар гар” гээд гарсан. Тэдэн төгрөг хийвэл өрнөөсөө гарлаа, Ануд тийм юм авмаар, тэгмээр байна гэдэг. Гэртээ дүүрэн тавилга авч тавьсан. Хэрэгт холбогдоод өмгөөлөгчийн мөнгөө тавилгаа зарж олсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Золзаяагийн өгсөн: “... Намуунаатай анх уулзаад Зулаа эгчийнд очсон. Тэгэхэд Зулаа эгч хөдөө байсан. Ирээд Намуутай гарсан. Шинэ жил он гаргаад хөдөө аж ахуйгаар явсан. Төгсөө гэх залуу хоёр гурван удаа гарч өгсөн. Дансаар мөнгө У авдаг байсан. Орлогын 50 хувь эсхүл 30 хувийг авдаг байсан. Энэ байдал 12 дугаар сарын сүүл 01 дүгээр сар хүртэл үргэлжилсэн. О хамт зарж оролцоогүй. Би Оыг нэг их сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Ууганбаярын өгсөн: “... 2018 онд аваар хийгээд иргэний шүүхээс дансаа хаалгасан. Таксинд яваад хүмүүс данс руу мөнгө хийх болохоор Отгоогийн дансыг ашигладаг байсан. Отгоо хас банкны данс хэрэглэдэг байсан... Манай хадам ээж жоохон уухаараа агсан. Би айдаг байсан учраас Отгоо хөгшөөн хүргээд өг гэдэг байсан...” гэх мэдүүлэг,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “... О.Намуунцэцэгийн зааснаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар гудамжны 14 тоот хашааны гадаа ирсэн ба уг хашаа нь дотроо хашааны баруун, хойд хэсэгт урагшаа харсан 2 цонхтой байшин байх ба хохирогч уг хашаа руу зааж Э.У амьдарч байсан ба би бас энд хамт байдаг байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.21-22/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “... Б.Золзаяагийн зааснаар Эрүүгийн цагдаагийн албаны төв байрнаас 07-17 УБҮ улсын дугаартай автомашинтай хөдөлж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар гудамжны 14 тоот хашааны гадаа зогссон ба Б.Золзаяа нь ногоон төмөр хаалгатай зүүн дээд буландаа 14 гэсэн бичиглэлтэй хашааг Э.У амьдарч байсан, мөн Намуунцэцэгийн хамт байрлаж байсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.23-26/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Золзаяагийн насыг тоолсон тухай Б.Золзаяа нь гэмт хэрэг үйлдэгдэх 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 17 нас 3 cap 14 хоногтой буюу насанд хүрээгүй байсан байна...” гэх тэмдэглэл /хх.1.31/,

Насанд хүрээгүй хохирогч Р.Намуунцэцэгийн насыг тоолсон тухай “... Намуунцэцэг нь гэмт хэрэг үйлдэгдэх 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 16 нас 7 cap 6 хоногтой буюу насанд хүрээгүй байсан байна...” гэх тэмдэглэл /хх.1.32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Намуунцэцэгийн өгсөн: “... Би Ардын Зулаа хочтой Э.У эгчтэй анх 2018 онд танилцаж байсан. Ардын Зулаа хочтой Э.У эгч Бөхийн өргөө дээр хүүхэн зардаг эгч гэж би мэддэг байсан. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр тэр эгчийн доор биеэ үнэлж байхдаа 151213 гэсэн тусгай дугаар луу мессеж бичиж зарын сайтуудад зараа байршуулаад дуудлагаар биеэ үнэлж мөнгө олдог байсан. Бид нар үйлчлүүлэгчээсээ төлбөрөө 5429509118 данс руу хийдэг байсан. Энэ данс нь Ардын Зулаа хочтой Э.У эгчийн төрсөн охин Анугийн карт байгаа, картыг нь Зулаа эгч дандаа ашигладаг. Надтай хамт Золзаяа гэдэг 17 настай охин хамт сүүлийн 20 орчим хоног надтай хамт биеэ үнэлж байгаа. Бид нар өдөр зараа байршуулаад гарч үүрээр буудаг, хоногоор, цагаар хүмүүсээ аваад биеэ үнэлдэг. Намайг анх очиход насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Зулаа эгч бид нарын биеэ үнэлж олсон мөнгөнөөс 50 хувь авдаг байсан. Эхлээд бид нар олсон мөнгөө бүгдийг нь Зулаа эгчид өгөөд өглөө нь буухдаа мөнгөө авдаг байсан... Би Золзаяагийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “SKY” их дэлгүүрийн баруун урд байрлах 6 давхар “Эра” зочид буудлын 6 давхар 615 тоот өрөөнд очсон, буудалд очиход өрөөг нь авчихсан байсан. Тухайн үед Оын ахынх нь гэл үү, аавынх нь гэл үү хар өнгийн, урд хамар хэсэгтээ чонын зурагтай машинаар хүргүүлсэн. О нь Золзаяа бид 2-ыг биеэ үнэлдэг гэдгийг мэднэ ээ, У эгчийн доор биеэ үнэлэхэд анхнаасаа мэдэж байсан. Ер нь бол О нь Золзаяа бид 2-ыг хаана буудалд очно гэнэ, тэнд нь хүргэж өгдөг. У эгч үйлчлүүлэгч олохоороо Оыг дуудаад Золзаяа бид 2-ыг хүргэж өгдөг. У 80505413 дугаар утсаар холбогдож Отай ч гэсэн энэ дугаараараа ярьдаг байсан. О 88269402 дугаарын утастай байсан. Гэхдээ энэ дугаарууд нь хэний нэр дээр байдаг эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Золзаяагийн өгсөн: “... айлын том нь байгаа юм. Том нь 12 настай, бага нь 6 настай, хоёулаа эмэгтэй. Би 2008 онд Баянгол дүүргийн 19-р сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод 2017 онд сургуулиасаа гарсан, гэр бүлийн асуудлаас болсон ба ажил хийх шаардлагатай болсон юм. Би гэртээ хойд аав Болдбаатар, ээж Баясгалан нарын хамт амьдардаг бөгөөд аав барилгын ажил хийдэг боловч хөлөө хугалж, намайг 3 дугаар ангид байхад гэмтээд дахин ажил хийгээгүй, ямар нэг мэргэжилгүй учраас. Харин ээж маань тогооч мэргэжилтэй боловч тогтвор суурьшилтай ажил хийдэггүй. Аав бол хөлөө гэмтээснээс хойш архи уудаг болсон бөгөөд ээж бас дагаад архи уугаад байдаг. Ер нь хоёулаа архи их уудаг, тэгээд тогтвор суурьшилтай ажилгүй учир би ажил хийж мөнгө олох ёстой юм байна гэж бодсон. Тэгээд 2017 оноос хойш ажил хайж угаагч, зөөгчийн ажил хийж байсан. Ардын Зулаа хочтой Э.У нь манайх 1 дүгээр хороололд амьдардаг байсан, тэр үед манай хөрш байсан бөгөөд тэр үед би зүс мэддэг байсан. Тэгээд 2019 онд манай найз Намуунцэцэг нь Э.У эгчтэй уулзуулсан бөгөөд Намуунцэцэг Э.У эгчийг “манай эгч байгаа юм аа, танилц” гээд танилцуулсан. Тэр үед би Эрдэнэт хотод байсан бөгөөд 12 сарын дундуур Улаанбаатар хотод ирсэн чинь “Драгон” дээрээс Намуунцэцэг тосоод Их Нарангийн тэнд айлд очсон бөгөөд У эгч байсан юм аа. Тэгээд нэг их сүйдтэй юм яриагүй. Тэр үед Намуунцэцэг биеэ үнэлдэг байсан бөгөөд өөрөө надад мөнгө сайн олдог, би энүүгээрээ цаашдаа ажиллана гээд байсан. Тэр үед нь би уурладаг, хэлж ярьсан боловч ойлгоогүй ээ. Намуунцэцэг бид 2 тавдугаар ангиасаа хойш нэг ангид сурч байсан, найз нөхдийн холбоотой байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Их Нарангийн тэнд У гэх хүнтэй уулзсаны дараа Намуунцэцэг 2, 3 хоног энд хамт байгаач гэхээр нь хамт байсан бөгөөд нийтдээ 5 хоносон бөгөөд сүүлийн 2 хоног гарсан, тэр мөнгөө бэлнээр өгснийг нь Намуунаа “би Зулаа /У/ эгчид өгчихье” гээд авчихдаг байсан. Харин дансаар авахаар бол У эгчийн охин Анугийн данс руу хийлгэдэг байсан... намайг авч гардаг байсан. У эгч бол бид хоёрыг нэг их хүчилж гар гэж хэлдэггүй байсан. Гэхдээ насанд хүрээгүй гэдгийг мэддэг байсан. У бид хоёрын биеэ үнэлж олсон мөнгөнөөс 50 хувийг нь авдаг байсан. У эгч мөнгө бол аваад ир, өг гэж хэлдэггүй байсан, гэхдээ Намуунцэцэг мөнгө аваад л, өгөөд байдаг байсан. Өмнө нь хоорондоо юу ярьсан байсныг би мэдэхгүй байна. Би өдөрт нэг л хүнтэй бэлгийн харьцаанд ордог, хоногоор бол 250.000 төгрөг, цагаар бол 100.000 төгрөг байсан. Бэлэн өгөхөөр Намуунаа бүгдийг аваад гэртээ очиж байгаад талыг нь өгдөг байсан... Л.Отай би бол нэг их сайн дотно биш, нэр царайг нь мэднэ. Намуунцэцэгийг үйлчлүүлэгч олоод гарах гэхээр У эгч, эсхүл Намуунцэцэг өөрөө дуудчихдаг, тэгээд л машинаар нь очих газраа хүргүүлдэг байсан. О нь Намуунцэцэг бид хоёрыг биеэ үнэлдэг гэдгийг мэднэ. О намайг Драгон дээрээс Намуунцэцэгтэй тосож байсан. Тэгээд дараа нь намайг “яагаад ийм юм хийж байгаа юм бэ, чи ийм хүүхэд биш шүү дээ” гээд байдаг байсан. Эхэндээ би буруу гэж бодож байсан боловч Намуунцэцэг мөнгө олж байхыг хараад, тэгээд ч гэрийнхэндээ мөнгө олж өгье, ээж, аав, дүүдээ мөнгө олоод хоол ундны юм авч өгье гэж бодсон. Гэртээ байхаар аавтай муудалцаад таарахгүй, тэгэхээр ээж яахаа мэдэхгүй зовоод байхаар нь гэртээ байхыг хүсдэггүй байсан. О хар өнгийн Фильтер гээд машинтай байнга ирж авдаг, буцаагаад хүргэж өгдөг байсан... О нь Намуунцэцэг бид 2-ыг хүргэж өгсөн мөнгөө ихэвчлэн У эгчээс дансаар авдаг байсан, бас тосож авч байгаа үйлчлүүлэгч нараас авдаг байсан. Хааяа бас Намуунцэцэгээс авдаг байсан... Хамгийн сүүлд “Скай” их дэлгүүрийн урд байдаг ERA нэртэй зочид буудалд Намуунцэцэгтэй хамт очсон бөгөөд бид 2-ыг О машинтайгаа хүргэж өгсөн, хар өнгийн Фильтер гэж машин байгаа. О угаасаа Намуунцэцэг бид 2-ыг биеэ үнэлдгийг мэддэг, анхнаасаа л мэдэж байсан. Үйлчлүүлэгч олохоор У нь Оыг дуудаад бид хоёрыг хүргүүлдэг. Бид 2 биеэ үнэлж олсон мөнгөө У эгчид өгнө тэгээд тэр мөнгөнөөс От хүргэж өгсөн мөнгө гэж өгдөг байсан. Би бараг утасгүй байсан. У эгч бол 80505413, О 88269402 дугаарын утасны дугаартай байсан...” гэх мэдүүлэг /хх.1.45-47, 49, 51-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Анугийн өгсөн: “... Би Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, мэргэжлээрээ 2017 оноос 2018 оны 10-р cap хүртэл хувийн цэцэрлэгт ажиллаж байсан. Ажил хийгээгүй 1 жил орчим хугацаа өнгөрч байна аа, энэ хугацаанд нөхөр маань ажил хийж намайг тэжээж байсан, ээж бол хааяа мөнгө төгрөг өгдөг байсан, би ээжтэйгээ нэг их тийм дотно харилцаа холбоотой бол биш ээ, хамт ер нь байгаад байдаггүй ээ. Ээж намайг 4 настай байхад шоронд ороод 9 жил гаруй суусан, тэгээд гарч ирэх хүртэл нь би асрахад байж байгаад асрахаас гараад ээжтэй хамт амьдрах гэсэн боловч ээж юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй архи дарс уугаад л янз бүр болоод л байсан. Тэгээд нэг мэдсэн хоригдсон байсан, тэгж байгаад нөхөртэйгөө танилцсан. Манай нөхрийн хувьд ээжид бас нэг их сайн биш ээ, шоронд явж байсан гэдгийг нь мэддэг болохоор бид 2 ээжээс болоод их хэрүүлтэй байдаг. ХААН банкны 5429509118 дугаартай карт, дансыг ер нь манай ээж хэрэглэж байсан, хааяа уулзахаараа ХААН банкны картаа хаячихсан, картаа түр хэрэглүүлж байгаач гээд авч байсан, ер нь ээжид л байдаг байсан. Ээжийн өөрийнх нь 80505413 дугаар дээр нь би орлого зарлагын мэдээлэл ирэх мобайл банк бүдгийг нь бүртгүүлээд өгсөн байсан. Тэгэхээр ээж л О луу мөнгө шилжүүлсэн байх, миний хувьд бол ямар нэг өр гээд байх зүйл байхгүй ээ. Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой ээжийн Их Нарангийн гэрт нь очсон чинь Золзаяа ээжийн гэрт байсан бөгөөд би Золзаяаг хар багаас нь таньдаг найзалж нөхөрлөдөг байсан, тэгээд би гайхаад Золзаяагаас энд юу хийж байгаа талаар нь асуусан чинь “2,3 хоног шоудаад гэртээ очихоос айгаад тэгээд очих газаргүй байсан, тэгсэн манай найз Намуунаа намайг энд ирье” гээд ирсэн гэж хэлсэн. Тэгээд би өөр нэг их юм яриагүй ээ, Намуунааг нь бол би сайн танихгүй, өндөр туранхай охин байдаг, надтай юм яриагүй ээ...” гэх мэдүүлэг /хх.1.71-73/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ууганбаярын өгсөн: “... Э.У бол манай хадам ээж байгаа юм аа, би охин болох Анутай гэр бүл болоод 3 жил болж байна аа, дундаасаа 2 хүүхэдтэй, албан ёсны гэр бүлийн баталгаа бол байхгүй ээ. Л.Оын хувьд бид 2 ихрүүд юмаа. Хадам ээж их ууж иддэг, агсан согтуу тавьдаг, эхнэрийг маань их зовоодог, ер нь их хэцүү ааш араншинтай. Анугийн 5429509118 дугаарын дансыг 2019 оны 12 дугаар сараас манай хадам ээж У хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.74-76/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3298 дугаартай, 03 дугаар сарын 16-ны өдрийн 3438 дугаартай дүгнэлтүүд /хх.1.83-84, 108-109/,  

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 20 дугаар сарын 28-ны өдрийн 201 дугаартай, 03 дугаар сарын 10-ны өдрийн 253 дугаартай, 05 дугаар сарын 25-ны өдрийн 545 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1138 дугаартай дүгнэлтүүд /хх.1.91-92, 97-98, 104-105, хх.4.111-112/,    

Бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Кости эстимэйт” ХХК-н 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20/46 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /хх.1.114-116/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч О.Болороогийн өгсөн мэдүүлэг /хх.1.117-119/,

Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаартай “... Б.Золзаяа нь Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар “нийгмийн дэмжлэг туслалцаа зайлгүй      шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу амьжиргааны түвшний 409.679 оноогоор доогуурт багтсан болохыг тодорхойлов...” гэх албан бичиг /хх.1.197/,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхдэлгэрийн  2020 оны 08       дугаар сарын 22-ны өдрийн “... Сонгинохайрхан дүүргийн 3 хороонд оршин суугч Н.Отгонцэцэг танаа, Танай өрх Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар сарын 3.1.2 дахь заалтад зааснаар “нийгмийн дэмжпэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу амьжиргааны түвшний 409.679 оноогоор доогуурт багтсан...” гэх мэдэгдэх хуудас /хх.1.198/,

Гэрч У.Анугийн ХААН банк дахь 5429509118 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.10-29/,

Л.Оын ХААН банк дахь 5071247100 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.30-34/,

Гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.228-231/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Мөнхжаргалын өгсөн: “... 19-68 УНА улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашиныг 3 жилийн өмнө Да хүрээ захаас бэлэн мөнгөөр нь худалдан авч байсан, тухайн үедээ 8 сая гаруй төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна аа. О унаж хааяа таксинд явдаг байсан, ер нь намайг худалдаж авснаас хойш ойр зуур таксинд явна гэхээр нь би хэдэн төгрөг нь ч гэсэн хаа юм гээд ойр зуур унадаг байсан. Би өөрөө хөдөө ажлаар олон хоног явчихдаг болохоор “ойр зуур ажилдаа унаад таксинд явна” гэхээр нь “тэг тэг” гэдэг байсан. Харин 2020 оны 02 сард цагаан сарын дараахан мотор нь эвдрээд унахгүй, одоо хашаанд л байгаа. Аваад нэг их удаагүй байхдаа Баянхонгор руу яваад хойд куперийг нь хагалаад 2 чонын зураг нааж байсан, одоо ч чоно ч сайн мэдэгдэхгүй болсон байна лээ, хар өнгөтэй зөв талын хаалган дээрээ цагаан өнгийн таван хошуу байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх.3.52-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Уянгын сэжигтнээр өгсөн: “... Намуунааг 2018 онд зүс таньдаг. 2019 оны 11 дүгээр сард Намуунаа манай хүү Цолмонбаатарыг таньдаг байсан найзууд. Манайд ирж очоод явдаг байсан. Золзаяа нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт Намуунаатай цуг ирсэн. Болсон амьдарлаа яриад, хотод Цацаа эгч дээр дуудлагаар явж сурсан. Эрдэнэтэд бас дуудлагаар явдаг байсан гэсэн. “Аниа би тантай хамт Хөдөө аж ахуй дээр зогсъё” гэхэд нь би “эгч нь Хөдөө аж ахуй дээр гарахгүй байгаа. Та хоёр өөрсдөө мэд, би та нарын амьдралд оролцохгүй, та нар бидний амьдралд оролцохгүй явцгаая” гэсэн. Намуунаа дуудлагаар яваад 1 cap гаруй болж байна. Золоо 20-иод хонож байна. Дуудлагаар явсан мөнгөнөөс хааяадаа 50.000-60.000 төгрөг Намуунаагаас авч байсан, бэлнээр авч байсан, Золоогоос 30.000 төгрөг авч байсан. Насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан. Та хоёр энэ замаар явж байснаас ажил төрөл хийгээч гэж хэлдэг байсан. Дуудлагад хаана очдогийг нь мэдэхгүй. Дуудлагын дугаараа ТҮЦ-ээс авдаг гэсэн 88165538 гэдэг дугаар байдаг...” гэх мэдүүлэг /хх.1.178-179/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Уянгын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын эхээр манай гэрт хүүхдийн маань найз гээд ирчихсэн байхаар нь гэртээ ганц хоёр хонуулсан. Манайд ганц хоёр хоночхоод гэр лүүгээ яваад 2019 оны 12 дугаар сарын дундуур эргэж ирэхдээ “эгчээ би Бөхийн өргөөний Хөдөө аж ахуйд биеэ үнэлмээр байна” гэж хэлэхээр нь түүнд “би өчнөөн жил шорон оронгоор явсан, муу нэртэй болохоор дахиж асуудалд ормооргүй байна” гэж хэлж байсан. Тэгэхэд Намуунцэцэг, Золзаяа гэдэг миний 12 настайгаас нь авхуулаад мэддэг охиныг манай найз гэж дагуулаад ирчихсэн байсан. Тэр хоёр надад “Coco banana” гэдэг бааранд ажилладаг гэж байсан ба би Золзаяагаас “чи энд юу хийж яваа юм гээд за яах вэ, шинэ жил болох гэж байгаа юм чинь” гээд гэртээ хэд хоног байлгасан. Би тэгэхдээ тэр хоёрыг СХД-ийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 2-14 тоотод түрээсэлж байгаа хашаа байшиндаа 2019 оны 12 дугаар сарын дундаас шинэ он гартал ирж очин байлгасан нь үнэн. Намуунаа дуудлагаар яваад байдаг болчихлоо. Би Намуунаа, Золзаяа нарыг янз бүрийн юм болох юм бол эгчийнхээ нэрийг хэлээрэй гэж байсан. Би тухайн цаг хугацаанд Намуунцэцэгээс 60.000, 50.000 төгрөгөөр 2 удаа, Золзаяагаас 1 удаа гуйж авч байсан. Би тэр хоёроос мөнгө авахаараа гуйж авдаг байсан. Намуунцэцэг, Золзаяа нар нь дуудлагаар явдаг байсан болохоор хаагуур явдаг байсан талаар нь мэдэхгүй байна. Би Намуунаа, Золзаяа нарыг насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.182-184, 186/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Оын яллагдагчаар өгсөн: “... 5071247100 дугаартай данс бол миний эзэмшлийн данс мөн. Э.У нь манай ихэр Ууганбаяртай бол байнгын харилцаа холбоотой биш ээ, нэг их дотно бол биш ээ, таарамж муутай байдаг юмаа. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны орой би ихэр болох Ууганбаярын гэр лүү орох гээд явж байхдаа замаараа У эгчтэй утсаар яриад замаараа орж цай уусан юм аа.  Би бол Золзаяаг зүс танина, Драгон дээрээс Намуунцэцэгтэй тосож байсан...” гэх мэдүүлэг /хх.1.189-192/, 

Хохирогч Б.Золзаяагийн хувийн байдлын талаарх баримт /хх.1.197/,

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох хүн худалдаалах эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай хийсэн бөгөөд мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Э.У нь Л.Отай бүлэглэн О.Намуунцэцэг, Б.Золзаяа нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлж, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 2 дугаар гудамжны 14 тоот хаягт байрлах өөрийн гэртээ орогнуулж, тээвэрлүүлэх зорилгоор Л.От дамжуулан улмаар 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр ба түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэмт хэрэг,

Л.О нь Э.Утай бүлэглэн О Намуунцэцэг, Б.Золзаяа нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор Э.Уас хүлээн авч, улмаар 19-68 УНА улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслээр 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэж, бусдад дамжуулан худалдаалсан хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр ба түүнээс олон хүнийг худалдаж байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг гүйцэтгэж хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.21-22,23-26/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Золзаяагийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх.1.31/,

Насанд хүрээгүй хохирогч Р.Намуунцэцэгийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх..132/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Намуунцэцэгийн өгсөн: “... Би Ардын Зулаа хочтой Э.У эгчтэй анх 2018 онд танилцаж байсан. Ардын Зулаа хочтой Э.У эгч Бөхийн өргөө дээр хүүхэн зардаг эгч гэж би мэддэг байсан. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр тэр эгчийн доор биеэ үнэлж байхдаа 151213 гэсэн тусгай дугаар луу мессеж бичиж зарын сайтуудад зараа байршуулаад дуудлагаар биеэ үнэлж мөнгө олдог байсан. Бид нар үйлчлүүлэгчээсээ төлбөрөө 5429509118 данс руу хийдэг байсан. Энэ данс нь Ардын Зулаа хочтой Э.У эгчийн төрсөн охин Анугийн карт байгаа, картыг нь Зулаа эгч дандаа ашигладаг. Надтай хамт Золзаяа гэдэг 17 настай охин хамт сүүлийн 20 орчим хоног надтай хамт биеэ үнэлж байгаа. Бид нар өдөр зараа байршуулаад гарч үүрээр буудаг, хоногоор цагаар хүмүүсээ аваад биеэ үнэлдэг. Намайг анх очиход насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Зулаа эгч бид нарын биеэ үнэлж олсон мөнгөнөөс 50 хувь авдаг байсан. Эхлээд бид нар олсон мөнгөө бүгдийг нь Зулаа эгчид өгөөд өглөө нь буухдаа мөнгөө авдаг байсан... Би Золзаяагийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “SKY” их дэлгүүрийн баруун урд байрлах 6 давхар “Эра” зочид буудлын 66 давхар 615 тоот өрөөнд очсон, буудалд очиход өрөөг нь авчихсан байсан. Тухайн үед Оын ахынх нь гэл үү, аавынх нь хар өнгийн урд хамар хэсэгтээ чонын зурагтай машинаар хүргүүлсэн. О нь Золзаяа бид 2-ыг биеэ үнэлдэг гэдгийг мэднэ ээ, анхнаасаа У эгчийн доор биеэ үнэлэхэд анхнаасаа мэдэж байсан. Ер нь бол О нь Золзаяа бид 2-ыг хаана буудалд очно гэнэ, тэнд нь хүргэж өгдөг. У эгч үйлчлүүлэгч олохоороо Оыг дуудаад Золзаяа бид 2-ыг хүргэж өгдөг...” гэх мэдүүлэг /хх.1.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Золзаяагийн өгсөн “... сүүлийн 2 хоног гарсан, тэр мөнгөө бэлнээр өгснийг нь Намуунаа би Зулаа /У/ эгчид өгчихье гээд авчихдаг байсан. Харин дансаар авахаар бол У эгчийн охин Анугийн данс руу хийлгэдэг байсан... намайг авч гардаг байсан... Гэхдээ насанд хүрээгүй гэдгийг мэддэг байсан. У бид хоёрын биеэ үнэлж олсон мөнгөнөөс 50 хувийг нь авдаг байсан... Би өдөрт нэг л хүнтэй бэлгийн харьцаанд ордог, хоногоор бол 250.000 төгрөг, цагаар бол 100.000 төгрөг байсан. Бэлэн өгөхөөр Намуунаа бүгдийг аваад гэртээ очиж байгаад талыг нь өгдөг байсан... Л.Отай би бол нэг их сайн дотно биш, нэр царайг нь мэднэ. Намуунцэцэгийг үйлчлүүлэгч олоод гарах гэхээр У эгч, эсхүл Намуунцэцэг өөрөө дуудчихдаг, тэгээд л машинаар нь очих газраа хүргүүлдэг байсан. О нь Намуунцэцэг бид хоёрыг биеэ үнэлдэг гэдгийг мэднэ. О намайг Драгон дээрээс Намуунцэцэгтэй тосож байсан... О хар өнгийн Фильтер гээд машинтай байнга ирж авдаг, буцаагаад хүргэж өгдөг байсан... О нь Намуунцэцэг бид 2-ыг хүргэж өгсөн мөнгөө ихэвчлэн У эгчээс дансаар авдаг байсан, бас тосож авч байгаа үйлчлүүлэгч нараас авдаг байсан. Хааяа бас Намуунцэцэгээс авдаг байсан... Хамгийн сүүлд “Скай” их дэлгүүрийн урд байдаг ERA нэртэй зочид буудалд Намуунцэцэгтэй хамт очсон бөгөөд бид 2-ыг О машинтайгаа хүргэж өгсөн, хар өнгийн Фильтер гэж машин байгаа. О угаасаа Намуунцэцэг бид 2-ыг биеэ үнэлдгийг мэддэг анхнаасаа л мэдэж байсан. Үйлчлүүлэгч олохоор У нь Оыг дуудаад бид хоёрыг хүргүүлдэг. Бид 2 биеэ үнэлж олсон мөнгөө У эгчид өгнө тэгээд тэр мөнгөнөөс От хүргэж өгсөн мөнгө гэж өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх.1.45-47, 49, 51-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Анугийн өгсөн: “... ХААН банкны 5429509118 дугаартай карт, дансыг ер нь манай ээж хэрэглэж байсан, хааяа уулзахаараа ХААН банкны картаа хаячихсан, картаа түр хэрэглүүлж байгаач гээд авч байсан, ер нь ээжид л байдаг байсан. Ээжийн өөрийнх нь 80505413 дугаар дээр нь би орлого зарлагын мэдээлэл ирэх мобайл банк бүдгийг нь бүртгүүлээд өгсөн байсан. Тэгэхээр ээж л О луу мөнгө шилжүүлсэн байх, миний хувьд бол ямар нэг өр гээд байх зүйл байхгүй ээ. Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой ээжийн Их Нарангийн гэрт нь очсон чинь Золзаяа ээжийн гэрт байсан... Намуунааг нь бол би сайн танихгүй өндөр туранхай охин байдаг...” гэх мэдүүлэг /хх.1.71-73/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ууганбаярын өгсөн: “... Анугийн 5429509118 дугаарын дансыг 2019 оны 12 дугаар сараас манай хадам ээж У хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.74-76/,    

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3298 дугаартай, 03 дугаар сарын 16-ны өдрийн 3438 дугаартай дүгнэлтүүд /хх.1.83-84, 108-109/,  

Гэрч У.Анугийн ХААН банк дахь 5429509118 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.10-29/,

Л.Оын ХААН банк дахь 5071247100 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.30-34/,

Гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.228-231/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Уянгын сэжигтнээр өгсөн: “... Золзаяа нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт Намуунаатай цуг ирсэн... Намуунаа дуудлагаар яваад 1 cap гаруй болж байна. Золоо 20-иод хонож байна. Дуудлагаар явсан мөнгөнөөс хааяадаа 50.000-60.000 төгрөг Намуунаагаас авч байсан, бэлнээр авч байсан, Золоогоос 30.000 төгрөг авч байсан. Насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.178-179/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Уянгын яллагдагчаар өгсөн: “... Би тэгэхдээ тэр хоёрыг СХД-ийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 2-14 тоотод түрээсэлж байгаа хашаа байшиндаа 2019 оны 12 дугаар сарын дундаас шинэ он гартал ирэн очин байлгасан нь үнэн. Намуунаад дуудлагаар яваад байдаг болчихлоо. Би Намуунаа, Золзаяа нарыг янз бүрийн юм болох юм бол эгчийнхээ нэрийг хэлээрэй гэж байсан.   Би тухайн цаг хугацаанд Намуунцэцэгээс 60.000, 50.000 төгрөгөөр 2 удаа, Золзаяагаас 1 удаа гуйж авч байсан... Би Намуунаа, Золзаяа нарыг насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1хх.182-184/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Мөнхжаргалын өгсөн: “... О унаж хааяа таксинд явдаг байсан... хойд куперийг нь хагалаад 2 чонын зураг нааж байсан...” гэх мэдүүлэг /хх.3.52-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Оын яллагдагчаар өгсөн: “... 5071247100 дугаартай данс бол миний эзэмшлийн данс мөн...  Би бол Золзаяаг зүс танина, "Драгон” дээрээс Намуунцэцэгтэй тосож байсан...” гэх мэдүүлэг /хх.1.189-192/, 

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Намуунцэцэгийн өгсөн: “... Зулаа эгч Нисэхийн тэнд байранд оруулж өгсөн. Нисэхээс О ирж авсан. Ерөнхийдөө явдаг байсан. Гарсан мөнгөнөөс 50 хувь эсхүл 30 хувийг нь өгдөг байсан. Золоо Нисэхээс ирээд очих газаргүй гэсэн. Зулаа эгч Золоо хоёр урьд нэг газар амьдардаг бие биеэ таньдаг байсан. Зулаа эгч “за за, гар гар” гээд гарсан. Тэдэн төгрөг хийвэл өрнөөсөө гарлаа, Ануд тийм юм авмаар, тэгмээр байна гэдэг ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Золзаяагийн өгсөн: “... Намуунаатай анх уулзаад Зулаа эгчийнд очсон. Тэгэхэд Зулаа эгч хөдөө байсан. Ирээд Намуутай гарсан. Шинэ жил он гаргаад Хөдөө аж ахуйгаар явсан... Дансаар мөнгө У авдаг байсан. Орлогын 50 хувь эсхүл 30 хувийг авдаг байсан. Энэ байдал 12 дугаар сарын сүүл 01 дүгээр сар хүртэл үргэлжилсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Ууганбаярын өгсөн: “... Манай хадам ээж жоохон уухаараа агсан. Би айдаг байсан учраас Отгоо хөгшөөн хүргээд өг гэдэг байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Уянгын өгсөн: “гэмт хэрэг үйлдээгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, тухайн үед хохирогч нарыг насанд хүрээгүй болохыг мэдээгүй, Л.О энэ хэрэгт оролцоогүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Оын өгсөн: “гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй...” гэх мэдүүлэг зэрэг нь өмнө дурдсан нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэн няцаагдана.

Э.Уд холбогдох хэрэг нь хүн худалдаалах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулаагүй, харин бэлгийн мөлжлөгийн шинжтэй, мөн Л.О энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэдэг нь тогтоогдоогүй гэсэн агуулгатай дүгнэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргажээ.

Гэвч Э.У, Л.О нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 16 настай байсан хохирогч Б.Золзаяа, Э.Намуунцэцэг нарыг хүүхэд гэдгийг мэдсээр байж, тэдгээрийн 18 насанд хүрээгүй, амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай зэрэг эмзэг байдлыг нь далимдуулан, биеийг нь үнэлүүлж, орлогоос нь тодорхой хувийг авч орогнуулсан, тээвэрлэсэн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн болох нь эргэлзээгүй тогтоогджээ.

Орогнуулсан гэж хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг хүлээн авах этгээдэд шилжих хүртэл түр хугацаагаар өөрийн, эсхүл бусдын орон байранд хяналттай болон хяналтгүйгээр нуугдуулан байрлуулахыг ойлгоно, мөн тээвэрлэсэн гэж хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил болон далд хэлбэрээр зөөвөрлөхөөс гадна уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг ойлгоно. Хүн худалдаалж байгаа этгээд өөрөө тээвэрлэсэн бол энэ нь түүний гэмт үйлдлийн нэг хэсэг болно.

Э.У, Л.О нарын дээрх үйлдэл нь хохирогч нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан идэвхтэй үйлдэл хийсэн бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн обьектив талын шинжгүй байх бөгөөд мөн биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарна” гэж тусгасан байна.

Хохирогч нарын зорчих эрхийг хязгаарлахгүйгээр биеийг нь үнэлүүлсэн бэлгийн мөлжлөгийн шинжтэй хүүхдийн эсрэг гэмт хэргийг үйлдсэнд тооцоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй, мөн энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь өмнөх зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Э.У, Л.О нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, харин хэргийн зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй гэсэн утгатай дүгнэлт хийсэн байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.Уянгыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгэ эр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Л.Оыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч Э.Уянгыг “Насанд хүрээгүй хүний эмзэг байдлыг далимдуулан, биеийг нь үнэлүүлж орогнуулсан” гэмт хэргийг “хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн” зэрэг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн, шүүгдэгч Л.Оыг “Насанд хүрээгүй хүний эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлж, тээвэрлэсэнгэмт хэргийг “хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн” зэрэг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч Б.Золзаяа, Э.Намуунцэцэг нар нь нэхэмжилсэн зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Э.У, Л.О нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн Э.У, Л.О нарыг уг өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Э.У, Л.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.У, Л.О нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь шүүхээс 1-5 удаа ял шийтгэгдэж байсан, гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Уд 15 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.От 13 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Э.Уд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Л.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.У, Л.О нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тэдгээрийн өмгөөлөгч дүгнэлт гаргаагүй болно.

Э.У, Л.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт Э.Уянгыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хорьсон 120 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 31 хоног, нийт 151 хоногийг, Л.Оыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хорьсон 19 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, Л.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Э.У, Л.О нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тогтоогоогүй байх боловч давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгон, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхжаргалын эзэмшлийн 19-68 УНА улсын дугаартай Тоёота Королла загварын автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчимэгийн Уянгыг “Насанд хүрээгүй хүний эмзэг байдлыг далимдуулан, биеийг нь үнэлүүлж, орогнуулсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Лхагватуяагийн Оыг Насанд хүрээгүй хүний эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлж, тээвэрлэсэн гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Уд 15 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.От 13 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Уд оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Л.От оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Уянгыг цагдан хорьсон 151 хоногийг, шүүгдэгч Л.Оыг цагдан хорьсон 19 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Л.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Э.У, Л.О нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Золзаяа, Э.Намуунцэцэг нар нь нэхэмжилсэн зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.У, Л.О нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгон, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхжаргалын эзэмшлийн 19-68 УНА улсын дугаартай Тоёота Королла загварын автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.У, Л.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                        Ц.МӨНХТУЛГА

 

                                                                                  Э.ЧИНГИС