Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

 

 

 

 

  2021         12          22                                      2020/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Ц.Шагдар,

иргэдийн төлөөлөгч Б.Нарантуяа,

шүүгдэгч И.С, У.С, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа /ҮД:3216/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн С дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт И.Сийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт У.Сыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909 01894 0596 дугаартай 7 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 40 дүгээр гудамжны 44 тоотод оршин суух, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

мөн С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Игийн С /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 2 эгч, 3 дүүгийн хамт, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 25 дугаар гудамжны 1094 тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж, 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял эдлээгүй үлдсэн, Б овогт Уийн С /РД:УИ00251391/,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          1. И.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

          1.1. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Нахиа” эмийн сангийн лангуун доороос 1.796.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

          1.2. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон-Уул” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ иргэн Х.Сэвжидмаагийн эзэмшлийн 360.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

          1.3. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Бина” хүнсний дэлгүүрийн сандал дээр байсан тус дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан насанд хүрээгүй иргэн Г.Нандин-Эрдэнийн Ай фоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

          1.4. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн дүүргийн 6 дугаар хороо, 43 дугаар байрны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хүнс” хүнсний дэлгүүрийн касс дээрээс иргэн М.Энххүслэнгийн ОРРО А-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 518.400 төгрөгийн хохирол учруулсан,

          1.5. мөн Ц.Баярсайхантай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С дүүргийн 3 дугаар хороо, Саруул захын бөөний төвд үйл ажиллагаа эрхлэх иргэн Р.Батнасангийн лангууны араас, орлогын мөнгө болох 440.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

          1.6. мөн Э.Мөнхбаатартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 47-26 тоотод байрлах “Эрхэс Од” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Г.Янжмаагийн эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 560.600 төгрөгийн хохирол учруулсан,

1.7. мөн Э.Тэмүүлэнтэй бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуушуур хаус” цайны газраар үйлчлүүлж байсан иргэн Ш.Баттүвшиний эзэмшлийн Айфоне-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.8. мөн У.Стай бүлэглэн 2019  оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах “Цогттэнгэр” нэртэй караокены  лангуун доороос иргэн Д.Чимэдцэрэнгийн фасктай мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9. У.Стай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр С дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “Халуун усны” газрын кассын өрөөнд нэвтэрч, иргэн Ц.Хосбаярын бэлэн 240.000 төгрөг, Самсунг Ж-7 маркийн гар утас, Самсунг таб-С2 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.153.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. Г.Дагвадоржтой бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смарт” салон дотор иргэн Н.Рагчаагийн эзэмшлийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. Э.Тэмүүлэнтэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол хотхоны Сүмбэр худалдааны төвд байрлах иргэн Б.Анхгэрэлийн Солонгос бэлэн хувцасны лангуунаас түүний эзэмшлийн Самсунг галакси А20 загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 442.320 төгрөгийн хохирол тус тус учруулж, ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 11 удаагийн үйлдлээр бүгд 10.549.320 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2. У.С нь И.Стэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:

2.1. 2019  оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах “Цогттэнгэр” нэртэй караокены лангуун доороос иргэн Д.Чимэдцэрэнгийн фасктай мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

2.2. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр С дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “Халуун усны” газрын кассын өрөөнд нэвтэрч, иргэн Ц.Хосбаярын бэлэн 240.000 төгрөг, Самсунг Ж7 маркийн гар утас, Самсунг таб-С2 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэлд хамтран оролцож бусдад 1.153.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 1.533.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Сийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Сын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цогзолмаагийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө гэрээсээ гараад ... өөрийн ажил болох Бөхийн өргөөний урд талын “Нахиа” эмийн санд ирээд текний зүүн талын шүүгээг онгойлгох гэтэл 3 өдрийн орлого алга болсон байсан... 3 өдрийн орлого 1.796.500 төгрөг байсан... 20-25 орчим насны залуу байсан, кет юмуу пүүз өмссөн бэлтгэлийн саарал хувцастай залуу тонгойгоод авч байгаа бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /хх.4.13-14/,

“... сүүлд би хяналтын камерын бичлэг үзэхэд нэг эрэгтэй хүн байсан, өөр хүн харагдаагүй. Би яг авах үеэр нь байгаагүй, сүүлд нь мөнгөө алдсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.7.154/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нахиа” эмийн сангийн лангуун доороос 1.796.000 төгрөгийг хулгайлсан. Тухайн үед уг газар луу ороход хүн байгаагүй бөгөөд шууд лангуун доороос нь мөнгийг нь авсан. Мөнгийг нь аваад доошоо гүйгээд такси бариад найзуудтай уулзаад буудал ороод архи уугаад орой нь шоудаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.4.17/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.23/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.5.149/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би Писи тоглоомын газраас гарч яваад Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р байрны ард талд байх эмийн сан руу ганцаараа орсон бөгөөд ганцаараа үүдний хэсгийн дээр байсан хонхыг чимээгүй болгож байгаад лангууны араас баахан мөнгө аваад гараад зугтаачихсан юм. Энэ мөнгөөрөө хувцас аваад үлдсэнээр нь Тэрэлж рүү явж үрсэн... Мөнгө хулгайлах үедээ би ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх.7.150-152/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Батнасангийн өгсөн: “... Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчим өөрийн ажил болох С дүүргийн 3 дугаар хороо, Саруул захын бөөний худалдааны төвийн лангуун дээрээ байж байтал миний орлогын мөнгө алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний орлогын мөнгө ойролцоогоор бэлэн 500.000 орчим төгрөг байсан. Тухайн үед хүн их байсан болохоор яг ямар хүн миний орлогын мөнгийг хулгайлсан талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр 18-20 орчим насны 170 см орчим өндөртэй сэжиг бүхий залуу лангууны араар өнгөлзөөд байсан талаар санаж байна. Тухайн үедээ би олон хүмүүстэй харьцаж байсан болохоор анзаарч харж чадаагүй юм... ” гэх мэдүүлэг /хх.5.151/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Баярсайханы гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ковид гараад удаагүй байхад найз Стэй зурагтад таараад хамт гадуур явсан бөгөөд “Саруул” зах дээр явж байх үед нэг ах лангуунаасаа холдсон, хүнд бараа үзүүлээд байхаар нь би худалдагчийг нь саатуулж байхад С лангуу руу нь гараа оруулаад мөнгийг нь авсан. Тэгээд бид хоёр тэндээс зугтаасан бөгөөд олон хүнтэй байсан болохоор хүн анзаараагүй юм. Мөнгөө тоолоод 440.000 төгрөг байсан бөгөөд бид хоёр юм идчихээд буудалд орж архи уугаад дуусгачихсан...” гэх мэдүүлэг /хх.7.163-164/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ... С дүүргийн 3 дугаар хороо, Саруул нэртэй зах дээр явж байгаад лангууны ар талд мөнгө харагдаад байхаар нь хулгайлж аваад гараад явсан. Гараад хулгайлж авсан мөнгөө тоолтол 440.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх.5.153-154/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед Баярсайхан хамт явж байсан бөгөөд Баярсайхан хүнтэй нь юм ярьж байх хооронд Би 440.000 төгрөгийн лангууны ардаас нь авчихсан. Баярсайхан хамт архи уугаад дуусчихсан юм...” /хх.7.150-152/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Сэвжидмаагийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг Улаанхуарангийн эцэст байрлах “Долоон-Уул” хүнсний дэлгүүртээ зогсож байтал 22 цаг 30 минутын үед гаднаас нэг худалдан авагч орж ирсэн, тэр үед би утсаараа оролдоод байж байгаад юмыг авч өгөөд тэгээд тооцоогоо хийчхээд гараад явсан чинь араас нь 10 жилийн хүүхэд ээжтэйгээ орж ирээд юм аваад ярьж байгаад 10 орчим минут болсон, тэгээд гарсан, тэгээд би утсаа авах гэсэн чинь байгүй байсан, тэгээд араас нь залгасан чинь миний утсыг таслаад байсан, тэгээд охиндоо хэлээд цагдаагийн байгууллага дуудсан... 10 жилийн хүүхдийн ээжтэй нь уулзаад утас руугаа залгахад утас таслаад салгаад байсан, тэгээд би энэ 2-т байхгүй байна гэж мэдсэн. Тэгээд энэ 2-ын өмнө орж ирсэн жижиг бор залуу байцаа худалдаж авсан... ” гэх мэдүүлэг /хх.6.9-10, 19/,

“Ашид Билгүүн” ХХК-н Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.6.13-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Баярсайханы өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Модны 2-т байрлах ломбардаас Хуавэй Ү-6 маркийн гар утас худалдаж авсан би тэр, гар утсыг өөрийн төрсөн дүү болох Д.Гантулгад өгсөн. Би хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй. Өнөөдөр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай дүү над руу залгаад “таны өгсөн гар утас хулгайн утас юм байна” гэж хэлсэн, манай дүү надад хэлэхдээ “би цагдаа дээр очих уу? юу гэж хэлэх бэ?” гэхээр нь “миний гар утасны дугаарыг өгчих, би өөрөө Цагдаад тайлбарлаж хэлнэ, надад худалдаж авсан баримт нь байгаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу цагдаагаас залгасан, тэгэхээр нь би тайлбараа, очиж уулзахаа хэлээд тухайн үед гар утсыг фейсбүүк дээр байсан зарын дагуу худалдаж авсан мессеж чатаа хэвлээд ирсэн... би өөрийн компьютер дээр зөрүү 40.000 төгрөг “Түрүү” нэртэй ломбардаас худалдаж авсан... надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.6.21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, иргэний нэхэмжлэгч А.Оюунболдын өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 3-ны өдөр намайг ломбард дотор ажлаа хийж байхад Хуавэй Ү-6 гар утсыг С гэж хүн 250.000 төгрөгт 10 хоногийн хугацаатай тавьсан, тэгээд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үндсэн хоног нь дуусаад хүлээлгийн 7 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь тэмдэглүүлсэн 88649453 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан учраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Үнэгүй.мн зарын сайтад Хуавай Ү-6 маркийн гар утас 350.000 төгрөгөөр зарна гэсэн зарыг оруулсан, зар оруулсан өдрөө шууд худалдсан... Он, сар, өдөртэй нь тэмдэглэж авсан бүртгэл байгаа. Бичиг баримтгүй хүнд үйлчилдэггүй, тухайн эд зүйлийг тавьж байгаа хүний бичиг баримтыг нь шалгаж байгаад эд зүйлийг нь авдаг... Би хулгайн утас гэдгийг мэдээгүй, тухайн үйлчлүүлж байсан хүнээс өөрийнх нь бичиг баримтыг харж авсан болохоор өөрийнх нь гэж бодсон  ...” гэх мэдүүлэг /хх.6.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст байрлах цагаан өнгийн, нэг давхар, нэрийг нь санахгүй дэлгүүрт ороод ... лангуу доошоо харсан чинь шар өнгийн Хуавэй Ү6 маркийн гар утас байхаар нь би худалдагч эгчийг цаашаа харангуут нь лангуун дээр  нь байсан гар утсыг аваад шууд гараад явсан. Маргааш нь ломбардад 250.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх.6.27-28/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.6.35/,

“Түрүү” барьцаат зээлийн үйлчилгээний 000051 дугаартай барьцаат зээлийн баримт /хх.6.39-40/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Х.Сэвжидмаа гомдол, саналгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.6.41-42/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.88/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Нандин-Эрдэнийн өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ээжийн дэлгүүр дээр ганцаараа сууж байхад үл таних хүн орж ирээд миний гар утсыг хулгайлан авсан юм. Миний гар утсыг тухайн үед цагдаагийн байгууллагын алба хаагч олж хүлээлгэн өгсөн байгаа болохоор надад гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг /хх.2.97-98/,

“... Миний гар утас алга болох үед нэг эрэгтэй хүн гаднаас орж ирсэн, бас өөр нэг эгч өмнө нь орж ирчихсэн бараа үзэж байсан, би тэр эгчид үйлчилж байсан юм. Энэ хоорондуур миний утсыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7.161/,

 “Ашид Билгүүн” ХХК-н Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.2.116-118/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр өгсөн: “... Би дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн бөгөөд миний хэрэг С дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа тул нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.2.133/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Нандин-Эрдэнийн гомдол, саналгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.2.134/,

Таньж олуулах үйл ажиллагаа явуулсан тухай “... Танигч Г.Нандин-Эрдэнэ нь 1-5 хүртэл дугаарласан 5 ширхэг хүний гэрэл зураг дунд №3 дугаартайгаар У.Сын зургийг таниулсан ба Г.Нандин-Эрдэнэ нь эдгээр хүмүүс дунд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний утсыг хулгайлж авсан хүмүүс байхгүй байна гэх бөгөөд, дахин зургийг сайтар шалгуулж харуулсанд насанд хүрээгүй хохирогч Г.Нандин- Эрдэнэ нь “эдгээр хүмүүсийг огт харж байгаагүй, энэ зургууд дунд миний утсыг хулгайлсан хүмүүс байхгүй байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх.5.112-113/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.7.155-157/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 19-р хороололд “Бина” нэртэй хүнсний дэлгүүрт орж лангууны сандал дээр байсан утсыг худалдагч нь байхгүй байхад нь авчихсан юм. Тэгээд тэр утсыг Монтел дээр зарчихсан. Уг утсыг дэлгүүрээс авахдаа ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх.7.150-152/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.192/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.194-198/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.202-205/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Энххүслэнгийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... 20 цагаас 21 цагийн орчимд ... өөрийнхөө эзэмшлийн Орро А-9 гэсэн загварын 2019 оны гар утсаа касс нь дээр тавьсан байсан. Тэгтэл ... эрэгтэй нь нүдэнд үл харагдах дээр тавьсан байсан үзгийг заагаад үзье гэхээр би дээшээ болоод кассын араас үзэг авч өгөхөд ... тэр хооронд миний гар утсыг авсан байсан... хяналтын камер үзэх үед миний утсыг дээрх 2 хүний эрэгтэй нь намайг хүнд бараа өгөх гээд эргэж харах үед касс дээр байсан утсыг маань авсан бичлэг харагдаж байсан. Тэгээд би цагдаад хандаж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.212-213/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Дэлгүүрийн худалдагч эмэгтэй надад харандаа, дэвтэр авч өгөх гээд эргэж харах хооронд касс дээр байсан гар утсыг авч өмсөж явсан куртикний баруун талын халаасанд хийсэн. Тэр үед Зулаа миний зүүн гар талд зогсож байсан. Намайг касс дээрээс гар утас авахыг Зулаа хараагүй, энэ талаар Зулаа мэдээгүй... Тэр өдрөөс хойш Зулаатай дахин уулзаагүй... бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, фейсбүүкээр хааяа харилцдаг... Гар утас ломбардад тавиад мөнгийг гэртээ нүүрс түлээ авсан, тухайн үед би хатгаа авсан байсан учир эм тарианд хэрэглээд дууссан...” гэх мэдүүлэг /хх.2.215/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч М.Дагвадоржийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06/070 дугаартай:

“Хэргийн газраас ирүүлсэн №1,2,3,4,5,6,7,8,9,10,11 гэж дугаарласан 11 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Санд бүртгэгдсэн Игийн С нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хуруугаар №1,2 дугаарын гарын мөр, баруун гарын чигчий хуруугаар №3,4 дугаарын гарын мөр, баруун гарын долоовор хуруугаар №10 дугаарын гарын мөр үүсгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /хх.2.217-221/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгө үнэлгээний “... Орро А-9 маркийн гар утас нийт 518.400 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх.2.225-226/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.135/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Янжмаагийн өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 47-26 тоот өөрийн “Эрхэс Од” гэх хүнсний дэлгүүр дотор дүү Туулд захиад гар утсаа тавьчхаад гэр лүүгээ орж хоол хийгээд 18 цагт гарч МНВС-ийн хугацааг сунгах гээд утсаа хайсан чинь утас байхгүй байсан, тэгээд хяналтын камераа шүүж үзсэн чинь 16-17 орчим настай 2 эрэгтэй хүүхэд дэлгүүрээс аваад гарч байгаа бичлэг байсан... Би гар утсаа 2019 оны 04 дүгээр сард Теди худалдааны төвөөс 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан... Би утасныхаа имей кодыг мэднэ /СН90- 60689р/ ... /ОН69-33762/ ... Хулгай хийсэн гэх 2 хүний царай камерын бичлэгт царай төрх нь тод үлдсэн байсан... гар утсаа лангуун дээр тавьснаа санаад авах гэтэл байхгүй байхаар нь хяналтынхаа камерыг шүүж үзтэл хоёр эрэгтэй хүүхэд манай худалдагчийг бараа авна гэж саатуулж байгаад нөгөө тал руу нь явтал өндөр залуу нь гараа явуулаад лангуунаас миний гар утсыг хулгайлаад авчихсан байсан... хар өнгийн Самсунг А-50 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.4.137-138, 147-148/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4.114/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хөрөнгө үнэлгээний “... Самсунг А50 маркийн гар утас нийт 590.600 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх.4.156-157/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Мөнхбаатарын гэрчээр өгсөн: “... би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр найз Сийн хамт Баянзүрх дүүргийн Монелын нарийн замаар өгсөөд замынхаа баруун талд байх “Эрхэс Од” нэртэй хүнсний дэлгүүр лүү орсон бөгөөд худалдагчийн лангууны ард цагаан өнгийн утас байсан. С худалдагчийг саатуулж байхад би утсыг авах гэхэд гар хүрэхгүй байсан, тэгээд би худалдагчтай юм ярьж саатуулж байхад С уг утсыг авсан юм. Тэр утас нь Самсунг А-50 загварын утас байсан бөгөөд И.С бид хоёр Монтел дээр 250 000 төгрөгөөр зараад мөнгийг хувааж авсан юм...” гэх мэдүүлэг /хх.7.166/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр өгсөн: “... Би тухайн өдөр 16 цагийн орчимд өөрийн найз Мөнхбаатарын хамт Монел руу найзтайгаа уулзах гээд явж байгаад зам дагуу дэлгүүр байхаар нь найзын хамт ус, ундаа, тамхи авахаар орсон. Тэгээд тухайн дэлгүүрт ороод худалдагчийн текний хажуу талд Самсунг А-50 загварын хар өнгийн гар утас байхаар нь найзыгаа чи цаанаасаа гоймон авчих гэж хэлээд явсан хойгуур нь лангууны доор өрсөн байсан усан дээр гишгээд лангуу руу тонгойж тухайн гар утсыг авсан тухайн худалдагч манай найзын авах гэсэн гоймонг авч өгөхөөр явсан байсан... тухайн гар утсыг өөрөө ганцаараа Монтел гар утасны худалдааны төвийн гадна танихгүй эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарсан. Би тухайн мөнгөөр архи, пиво авч уугаад шоудаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.4.163-164/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монел руу өгсөөд эмэгтэйчүүдийн хорихын эсрэг талд байдаг “Эрхэс Од” дэлгүүрт найз Э.Мөнхбаатарын хамт орж лангууны цаана байсан утсыг утсыг Мөнхбаатар худалдагчийг саатуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.7.150-152/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6.161/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Баттүвшиний өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн үед би эхнэр Хулангийн хамт БГД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуушуур хаус” гэх хоолны газраар үйлчлүүлсэн. Тэгээд хоол идээд сууж байтал 15-18 орчим насны 2 хүүхэд куртикээ урдаа бариад мөнгө гуйгаад ирсэн, тэгэхээр нь би байхгүй гэж хэлээд өгөөгүй, гэтэл тэр 2 хүүхдийг гараад явсны даруу ширээн дээр байсан миний Ай фоне 6 маркийн хар саарал өнгийн гар утас алга болсон байсан. Тэгээд би цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.6.175-176/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын эхээр Жавхланбаяр, Бат-Амгалан, Тэмүүлэн нарын хамт цэцэрлэгийн Парадоксийн автобусны буудал дээр байж байгаад Бат-Амгалан, Жавхланбаяр хоёр нэг гэрт хийх ажилтай гээд Тэмүүлэн бид 2-оос салаад явцгаасан юм... Тэмүүлэнд 5.000 төгрөг байхаар нь ойролцоо цайны газар буюу “Хуушуур хаус” нэртэй цайны газарт ороод хоёр хоёр хуушуур идчихье гэж орж байтал Тэмүүлэн надад хамгийн наад талын ширээн дээр нэг ах гар утсаа гаргаад тавьчихсан байна гэж хэлээд Тэмүүлэн өмсөж явсан хувцсаараа халхалж байгаад гар утсыг нь нууцаар халхалж аваад гараад явчихсан юм. Тэгээд бид хоёр “Хуушуур хаус”-аас гараад зугтаад Өргөөгийн орчимд “Саll сеnter” гар утасны төв дээр очоод 30-40 орчим насны эрэгтэй ахад 100,000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд бид 2 уг мөнгөөрөө компьютер тогтоом болон хоол унд авч идээд дуусчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.6.234-236/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Тэмүүлэнгийн өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ... С бид 2 хуушуур идэх гэж ороод л гэнэт гар утас хараад хулгайлаад авчихсан юм. Түүнээс бол ямар нэгэн зорилго бол байгаагүй. Бид 2 уг гар утсыг 100.000 төгрөгөөр зараад хоол болон компьютер тоглоом тоглосон...” гэх мэдүүлэг /хх.6.237-239/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.227/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх.1.124-131/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чимэдцэрэнгийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Ботаникийн эцэст байрлах “Цогт тэнгэр” нэртэй караокед ажил дээрээ байж байхад тухайн үед гаднаас 3 хүн орж ирээд үйлчлүүлээд дуулж байх үед би цаад өрөөндөө цай уух гээд ороход гаднаас хоёр 17-18 насны хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд намайг арын өрөөнд байж байх үед текний доогуур хийсэн байсан нийт 380.000 төгрөгийг аваад гарсан байсан. Би сүүлд нь камерынхаа бичлэгээс үзэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.133/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Бид хоёрыг тэр караокед ороход гурван хүн үйлчлүүлж байсан би текний ардуур фасктай мөнгө байхаар нь Ст хэлсэн чинь С босоод тэнд үйлчлүүлж байсан гурван хүний орилоод саатуулж байхаар нь би текний араас фасктай мөнгийг аваад гарахад С намайг хараад бид хоёр цуг гарсан... Дүнжингарав худалдааны төв ороод тэнд Ст 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.233-235/,

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Бид хоёр хулгай хийх гэж тэр караокед орсон. Урьд орж байгаагүй пасктай мөнгө байгааг С мэдэж байсан болохоор би ойлгоод эзнийг нь саатуулсан...” гэх мэдүүлэг /хх.3.21-24/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.8/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.10-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Хосбаярын өгсөн: “... Манайд хяналтын камер байгаа. Гэхдээ тухайн өдрийн бичлэгийг би гар утсан дээрээ хуулбарлаж авсан байсан боловч яг хулгайч манай халуун усны кассын өрөө лүү орж байгаа бичлэгийг санамсаргүйгээр устгачихсан байна лээ... Алдагдсан гар утас, бэлэн мөнгө маань халуун усны кассын өрөөн дотор байсан. Энэ өрөөнд би өөрөө сууж мөнгө төгрөгөө хурааж авдаг, камераар хянадаг юм. Тухайн үед угаалгын өрөөнд ус алдаад байхаар нь өрөөгөө гаднаас нь цоожлоод ус алдаж байгаа өрөө рүү орчхоод буцаад ирэхэд хулгайч ороод эд зүйл авчихсан байсан. Би хаалганд өрөөний түлхүүрээ зоолттой үлдээсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.19-21/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлгээний “... Самсунг Жи7 гар утас 324.000 төгрөг, Самсунг таб Си2 гар утас 589.000 төгрөг 913.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх.1.35-36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... халуун усны газар байсан чинь С ганцаараа орсон. Би гадаа хүлээж байхад С нэлээн удаад гарч ирэхгүй байхаар нь яваад ороход С хүлээлгийн сандал дээр нь сууж байхаар нь “юу болсон юм бэ” гэж асуухад С чимээгүй байж бай гэхээр нь 2-3 минут байж байгаад халуун усны ганцаараа гараад гадаа нь зогсоод Сийг хүлээсэн. Тэгтэл С нэлээн удаж байгаад буюу 15-20 минутын дараа Халуун усны газраас нэлээн сандарсан байдалтай гарч ирээд зам дагуу гүйсэн, би араас нь алхаж явж байгаад нэлээн холдохоор нь Сийн араас гүйгээд очиход С такси бариад бид 2 цуг машинд суугаад явж байхад С халааснаасаа 1 ширхэг гар утас, том хэмжээтэй гар утсыг гэдэснээсээ гаргаж ирээд “энэ 2-г хулгайлсан, уг нь хайрцагтай мөнгө авсан чинь замдаа асгарчихсан юм шиг байна, 20,000 төгрөг үлдчихсэн байна, энэ 2 гар утсыг заръя” гэж хэлсэн. Намайг бичлийн автобусны буудал дээр үлдээгээд “би яваад гар утсаа зараад ирье, ПС дээ ороод хүлээж бай” гэж хэлээд ганцаараа явсан Тэгээд 1-2 цагийн дараа С ганцаараа ирэхдээ 180,000 төгрөгтэй ирсэн. Тэгээд бид 2 компьютер тоглоомын газраа тоглож хоносон...” гэх мэдүүлэг /хх.2.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ... Бэлхийн эцэс дээр очоод дэлгүүр орж тамхи авчхаад хажуу талынх нь халуун усны газраар орсон чинь вакум хаалга цонхтой кассын бололтой өрөөний шилэн цонхоор нь дотор ширээн дээр орлогын мөнгө нь ил харагдсан. Тэр мөнгийг хулгайлчхаж болох юм шиг санагдаад байхаар нь касс дээр нь сууж байсан хүнийг гарч явахыг нь хүлээж зогссон. Нэг их удаагүй намайг орсноос хойш 10 орчим минутын дараа тэр хүн өрөөнөөсөө гараад явахаар нь зөрж очоод хартал хаалганд нь түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр нь хаалганых нь бариулыг доош дарж байгаад мөлхөж өрөө рүү нь ороод эхлээд ширээнийх нь тавцан дээр байсан орлогын мөнгийг нь аваад гарах гэхэд ширээнийх нь доод тавцан дээр Самсунг Галакси жи-7, Самсунг Таб-2 гар утас харагдахаар нь бас аваад гарсан. Тэгээд гараад шууд такси бариад Монтел руу яваад Халуун усны газраас авсан хоёр утсаа үл таних хүмүүст 170,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.54-57/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.164/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “Хохирогч Н.Рагчаад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таниулах зорилгоор уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Г.Дагвадоржийн зургийг царай төрх төсөөтэй, мөн энэхүү төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан ойролцоо насны бусад 5 хүний хамт нийт 6 ширхэг өнгөт зургийг а- 4 хэмжээтэй цаасан дээр 1-6 хүртэл дугаарлан боровтор царайтай, 155-160 см орчим өндөртэй, 15-17 орчим насны эрэгтэй байсан гэх бөгөөд тухайн этгээдийг харвал танина гэв. Уг этгээдийн царай төрхийг нь үс засаж байхдаа сайн харсан учир танина гэв. Тухайн этгээд нь надад үзүүлсэн 6 хүний зурган дундаас 4 дугаарын этгээд мөн байна, энэ этгээдийг би царайны төрх, биеийн хэлбэр, хэмжээ зэргээр нь хараад таньж байна. Тухайн этгээд нь миний гар утсыг хулгайлсан гэж сэжиглэж байна гэв... Хохирогч Н.Рагчаад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таниулах зорилгоор уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа И.Сийн зургийг царай төрх төсөөтэй, мөн энэхүү төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан ойролцоо насны бусад 5 хүний хамт нийт 6 ширхэг өнгөт зургийг А-4 хэмжээтэй цаасан дээр 1-6 хүртэл дугаарлан байрлуулж, зургуудыг үзүүлэхэд хохирогч Н.Рагчаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээд шаравтар царайтай, 160-165 см орчим өндөртэй, 20 орчим насны эрэгтэй байсан гэх бөгөөд тухайн этгээдийг харвал танина гэв. Уг этгээдийн царай төрхийг нь үс засаж байхдаа сайн харсан учир танина гэв. Тухайн этгээд нь надад үзүүлсэн 6 хүний зурган дундаас 2 дугаарын этгээд мөн байна, энэ этгээдийг би царайны төрх, биеийн хэлбэр, хэмжээ зэргээр нь хараад таньж байна. Тухайн этгээд нь миний гар утсыг хулгайлсан гэж сэжиглэж байна гэв” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх.3.172-176/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.178-180/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Рагчаагийн өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смарт нэртэй үсчин, гоо сайхны салонд хүний үс засаж байсан бөгөөд тухайн үед манай үсчин дотор нийт 4 үсчин зэрэг үс засаад зогсож байсан. Тэгтэл гаднаас үл таних 2 эрэгтэй орж ирээд нэг нь “үсээ саарал болгуулах гэсэн юм” гээд миний ард ирээд зогссон. Харин нөгөө эрэгтэй нь хана налаад зогсож байсан. Тэдний нэг нь маск зүүсэн байсан бөгөөд ярьж байгаа нь сайн сонсогдохгүй байсан. Ярьж байгаа нь нэг бөөрөнхий хэлтэй ч юм шиг, согтуу ч юм шиг байсан. Манай нэг үсчин тэднийг согтуу байх шиг байна гэж байсан. Тэд хэсэг хүлээж зогсож байгаад гэнэтхэн гараад явчихсан. Ойролцоогоор 2-3 минут болоод л гарсан. Би тэднийг гарсны дараа ширээн дээр тавьчихсан байсан гар утсаа шалгатал алга болчихсон байсан. Миний гар утсыг тэр 2 эрэгтэйгээс өөр хүн авах боломжгүй бөгөөд тэднийг орж ирэхийн өмнө гар утас маань байсан юм... Надад тухайн этгээдүүдийн гар утас хулгайлан авч байгаа бичлэг нь байгаа. Гэхдээ тухайн бичлэгийг эх хувиар нь хуулбарлан авч чадаагүй, гар утсан дээрээ бичлэг хийж бэхжүүлэн авсан...” гэх мэдүүлэг /хх.3.181-183/,

“Кости-Эстимэйт” ХХК-н 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Самсунг А50 гар утас 450.000 төгрөгөөр тогтов” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.197-198/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.3.222-224/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.73/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.84/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Анхгэрэлийн өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед миний бие нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхоны Сүмбэр худалдааны төвийн 2 давхрын Солонгос бэлэн хувцасны тасагт ажлаа хийж байхад үл таних гурван залуу хувцас үзээд зогсож байгаад нэг залуу нь миний гар утсыг лангууны араас тонгойгоод нөгөө нэг залуудаа дамжуулан өгсөн байсныг тэдгээр залуусыг явсны дараа би камерын бичлэгээр мэдсэн. Тэгээд утас руугаа залгаж үзэхэд эхлээд дуудаж байгаад холбогдохгүй болчихсон. Би хамгийн сүүлд лангууны ард ярьж байгаад дуусчхаад лангуун доороо хийчихсэн юм. Тэгтэл тэр гурван залуу яг тэр үед намайг утсаа далд хийж байхыг харсан ... Гар утсаа 2019 оны 12 дугаар сард хорооллын ВSВ төвийн салбараас 512.900 төгрөгийн лизингээр худалдаж авсан Самсунг Галакси А-20з маркийн улаан өнгийн 2 сим карт ордог гар утас байсан. Одоо гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Имей код нь 352233111189578, 352234111189576 ... Нэг нь саарал малгайтай, саарал пальто өмссөн, хоёр дахь нь цагаан куртиктэй, бага зэргийн махлаг, гурав дахь нь намхан хар куртиктэй гартаа ууттай юм барьчихсан гурвуулаа 24-25 насны залуучууд байсан...” гэх мэдүүлэг /хх.4.86-88/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би найз Тэмүүлэн, Манал нарын хамт ... хулгай хийх зорилготой Монгол хотхонд байдаг Шинэ Баянзүрх нэртэй худалдааны төв рүү орсон. Тэгээд бид гурав 2 давхарт байрлах бэлэн хувцасны лангуунаас Тэмүүлэн хар өнгийн гар утас авсан... Уг гар утас самсунг галакси А-20 маркийн утас байсан ...Тэмүүлэн нөгөө эгчтэй юм яриад цамц үзээд байж байхад нь би цаашаагаа өөр цамц сонирхож анхаарлыг нь сарниулахад Тэмүүлэн гар утсыг нь авчихсан. Манал үүдэнд зогсож байсан. Манай найз Манал гар утсыг сүүлд нь мэдсэн... Анхнаасаа Тэмүүлэн бид хоёр хулгай хийх санаатай зах руу орсон... Тэмүүлэн бид хоёр хоёулаа санааг нь гаргасан.”

“... Би тогтоолтой уншиж танилцлаа би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... он сарыг нь санахгүй байна Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 16-ын автобусны буудал дээр найз Тэмүүлэнтэй хамт явж байгаад Монгол хотхоны доод талын худалдааны төвөөр цаашаа гарах гээд явж байгаад ...өмд цамц зардаг лангуу байсан ба тэнд өмд цамц сонирхоод байж байхад лангуун дээр нь утас байсан. Лангуун дээр утас байхаар нь би тэр лангууны эгчийн анхаарлыг сарниулаад өөр тийшээ харуулж байх хооронд Тэмүүлэн утсыг нь аваад надад өгсөн. Тэгэхээр нь би утсыг нь аваад гараад явсан ... Миний үйлдсэн хэргүүд С дүүрэг дэх цагдаагийн газарт нэгтгэгдэн шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгүүлэн шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.4.92-93, 101-102/,

“... Надад яллагдагчаар татагдсан үйлдлүүдээс өөр үйлдэл байхгүй бөгөөд хэргээ хурдан шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.7.183-187/,

 “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний “... Самсунг а20эс улаан өнгийн гар утас 442.320 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх.4.95-96/,

Шүүгдэгч И.Сийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.153-180, 2.58-66, 5.185/,

Шүүгдэгч И.Сийн урьд шийтгүүлсэн хорих ял эдлэх хугацаа дуусаж суллагдсан тухай баримт /хх.1.92/,

Шүүгдэгч У.Сын хувийн байдлын талаарх баримтууд /хх.2.35-64/,

Шүүгдэгч У.Сыг хорих ангиас цагдан хорих байранд шилжүүлсэн тухай шүүгчийн захирамж /хх.3.71-72/,

Шүүгдэгч У.Сын урьд шийтгүүлсэн ялын тооцоо /хх.3.73/,

Хохирогч Х.Сэвжидмаад эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.6.41/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан тухай шүүгчийн захирамжууд /хх.3.110-119, 4.186-189/,

Ц.Баярсайхан, Э.Мөнхбаатар нарт холбогдох хэргүүдийг тусгаарласан прокурорын тогтоолууд /хх.7.209-214/,

Прокуророос шинээр гаргасан 30 хуудас баримт зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

    1. И.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

          1.1. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Нахиа” эмийн сангийн лангуун доороос 1.796.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан болох нь.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.10/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цогзолмаагийн өгсөн: “... 3 өдрийн орлого 1.796.500 төгрөг байсан... 20-25 орчим насны залуу байсан, кет юмуу пүүз өмссөн бэлтгэлийн саарал хувцастай залуу тонгойгоод авч байгаа бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /хх.4.13-14/,

“... сүүлд би хяналтын камерын бичлэг үзэхэд нэг эрэгтэй хүн байсан, өөр хүн харагдаагүй. Би яг авах үеэр нь байгаагүй, сүүлд нь мөнгөө алдсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.7.154/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би Писи тоглоомын газраас гарч яваад Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р байрны ард талд байх эмийн сан руу ганцаараа орсон бөгөөд ганцаараа үүдний хэсгийн дээр байсан хонхыг чимээгүй болгож байгаад лангууны араас баахан мөнгө аваад гараад зугтаачихсан юм. Энэ мөнгөөрөө хувцас аваад үлдсэнээр нь Тэрэлж рүү явж үрсэн... Мөнгө хулгайлах үедээ би ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх.7.150-152/,

          1.2. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон-Уул” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ иргэн Х.Сэвжидмаагийн эзэмшлийн 360.000 төгрөгийн үнэ бүхий “Хуйвэй 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Сэвжидмаагийн өгсөн: “... би утсаараа оролдоод байж байгаад юмыг авч өгөөд тэгээд тооцоогоо хийчхээд гараад явсан... тэгээд би утсаа авах гэсэн чинь байгүй байсан... өмнө орж ирсэн жижиг бор залуу байцаа худалдаж авсан... ” гэх мэдүүлэг /хх.6.9-10, 19/,

“Ашид Билгүүн” ХХК-н Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.6.13-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Баярсайханы өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Модны 2-т байрлах ломбардаас Хуавэй Ү-6 маркийн гар утас худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.6.21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, иргэний нэхэмжлэгч А.Оюунболдын өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 3-ны өдөр намайг ломбард дотор ажлаа хийж байхад Хуавэй Ү-6 гар утсыг С гэж хүн 250.000 төгрөгт 10 хоногийн хугацаатай тавьсан...” гэх мэдүүлэг /хх.6.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст байрлах цагаан өнгийн, нэг давхар, нэрийг нь санахгүй дэлгүүрт ороод ...лангуу доошоо харсан чинь шар өнгийн Хуавэй Ү-6 маркийн гар утас байхаар нь би худалдагч эгчийг цаашаа харангуут нь лангуун дээр  нь байсан гар утсыг аваад шууд гараад явсан. Маргааш нь ломбардад 250.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх.6.27-28/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.6.35/,

“Түрүү” барьцаат зээлийн үйлчилгээний 000051 дугаартай барьцаат зээлийн баримт /хх.6.39-40/,

1.3. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Бина” хүнсний дэлгүүрийн сандал дээр байсан тус дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан насанд хүрээгүй Г.Нандин-Эрдэнийн Ай фоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.88/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Нандин-Эрдэнийн өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ээжийн дэлгүүр дээр ганцаараа сууж байхад үл таних хүн орж ирээд миний гар утсыг хулгайлж авсан юм... ” гэх мэдүүлэг /хх.2.97-98/,

“... Миний гар утас алга болох үед нэг эрэгтэй хүн гаднаас орж ирсэн, бас өөр нэг эгч өмнө нь орж ирчихсэн бараа үзэж байсан, би тэр эгчид үйлчилж байсан юм. Энэ хоорондуур миний утсыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7.161/,

“Ашид Билгүүн” ХХК-н Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.2.116-118/,

Таньж олуулах үйл ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.5.112-113/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 19-р хороололд “Бина” нэртэй хүнсний дэлгүүрт орж лангууны сандал дээр байсан утсыг худалдагч нь байхгүй байхад нь авчихсан юм. тэгээд тэр утсыг Монтел дээр зарчихсан. Уг утсыг дэлгүүрээс авахдаа ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх.7.150-152/,

          1.4. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн дүүргийн 6 дугаар хороо, 43 дугаар байрны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хүнс” хүнсний дэлгүүрийн касс дээрээс иргэн М.Энххүслэнгийн ОРРО А-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 518.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.192/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.194-198/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.202-205/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Энххүслэнгийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... 20 цагаас 21 цагийн орчимд ... хяналтын камер үзэх үед миний утсыг дээрх 2 хүний эрэгтэй нь намайг хүнд бараа өгөх гээд эргэж харах үед касс дээр байсан утсыг маань авсан бичлэг харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.212-213/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч И.Сийн өгсөн: “... Дэлгүүрийн худалдагч эмэгтэй надад харандаа, дэвтэр авч өгөх гээд эргэж харах хооронд касс дээр байсан гар утсыг авч өмсөж явсан куртикний баруун талын халаасанд хийсэн...” гэх мэдүүлэг /хх.2.215/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч М.Дагвадоржийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06/070 дугаартай:

“Хэргийн газраас ирүүлсэн №1,2,3,4,5,6,7,8,9,10,11 гэж дугаарласан 11 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Санд бүртгэгдсэн Игийн С нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хуруугаар №1,2 дугаарын гарын мөр, баруун гарын чигчий хуруугаар №3,4 дугаарын гарын мөр, баруун гарын долоовор хуруугаар №10 дугаарын гарын мөр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх.2.217-221/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгө үнэлгээний “... Орро А-9 маркийн гар утас нийт 518.400 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх.2.225-226/,

          1.5. Ц.Баярсайхантай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С дүүргийн 3 дугаар хороо, Саруул захын бөөний төвд үйл ажиллагаа эрхлэх иргэн Р.Батнасангийн лангууны араас, орлогын мөнгө болох 440.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.5.149/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Батнасангийн өгсөн: “... Миний орлогын мөнгө ойролцоогоор бэлэн 500.000 орчим төгрөг байсан... Тухайн өдөр 18-20 орчим насны 170 см орчим өндөртэй сэжиг бүхий залуу лангууны араар өнгөлзөөд байсан талаар санаж байна... ” гэх мэдүүлэг /хх.5.151/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Баярсайханы гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ковид гараад удаагүй байхад найз Стэй зурагтад таараад хамт гадуур явсан бөгөөд “Саруул” зах дээр явж байх үед нэг ах лангуунаасаа холдсон, хүнд бараа үзүүлээд байхаар нь би худалдагчийг нь саатуулж байхад С лангуу руу нь гараа оруулаад мөнгийг нь авсан. Тэгээд бид хоёр тэндээс зугтаасан бөгөөд олон хүнтэй байсан болохоор хүн анзаараагүй юм. Мөнгөө тоолоод 440.000 төгрөг байсан бөгөөд бид хоёр юм идчихээд буудалд орж архи уугаад дуусгачихсан...” гэх мэдүүлэг /хх.7.163-164/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед Баярсайхан хамт явж байсан бөгөөд Баярсайхан хүнтэй нь юм ярьж байх хооронд Би 440.000 төгрөгийн лангууны ардаас нь авчихсан. Баярсайхан хамт архи уугаад дуусчихсан юм...” /хх.7.150-152/,

          1.6. Э.Мөнхбаатартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 47-26 тоотод байрлах “Эрхэс Од” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Г.Янжмаагийн эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 560.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.135/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Янжмаагийн өгсөн: “... гар утсаа лангуун дээр тавьснаа санаад авах гэтэл байхгүй байхаар нь хяналтынхаа камерыг шүүж үзтэл хоёр эрэгтэй хүүхэд манай худалдагчийг бараа авна гэж саатуулж байгаад нөгөө тал руу нь явтал өндөр залуу нь гараа явуулаад лангуунаас миний гар утсыг хулгайлаад авчихсан байсан... хар өнгийн Самсунг А-50 загварын гар утас байсан. ” гэх мэдүүлэг /хх.4.137-138, 147-148/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4.114/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хөрөнгө үнэлгээний “... Самсунг А50 маркийн гар утас нийт 590.600 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх.4.156-157/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Мөнхбаатарын өгсөн: “... би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр найз Сийн хамт Баянзүрх дүүргийн Монелын нарийн замаар өгсөөд замынхаа баруун талд байх “Эрхэс Од” нэртэй хүнсний дэлгүүр лүү орсон бөгөөд худалдагчийн лангууны ард цагаан өнгийн утас байсан. С худалдагчийг саатуулж байхад би утсыг авах гэхэд гар хүрэхгүй байсан, тэгээд би худалдагчтай юм ярьж саатуулж байхад С уг утсыг авсан юм. Тэр утас нь Самсунг А-50 загварын утас байсан бөгөөд И.С бид хоёр Монтел дээр 250 000 төгрөгөөр зараад мөнгийг хувааж авсан юм...” гэх мэдүүлэг /хх.7.166/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Сийн яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монел руу өгсөөд эмэгтэйчүүдийн хорихын эсрэг талд байдаг “Эрхэс Од” дэлгүүрт найз Э.Мөнхбаатарын хамт орж лангууны цаана байсан утсыг утсыг Мөнхбаатар худалдагчийг саатуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.7.150-152/,

          1.7. Э.Тэмүүлэнтэй бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуушуур хаус” цайны газраар үйлчлүүлж байсан иргэн Ш.Баттүвшиний эзэмшлийн Айфоне-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6.161/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Баттүвшиний өгсөн: “... хоол идээд сууж байтал 15-18 орчим насны 2 хүүхэд курткээ урдаа бариад мөнгө гуйгаад ирсэн, тэгэхээр нь би байхгүй гэж хэлээд өгөөгүй гэтэл тэр 2 хүүхдийг гараад явсны даруу ширээн дээр байсан миний Ай фоне 6 маркийн хар саарал өнгийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.6.175-176/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч И.Сийн өгсөн: “... Тэмүүлэн надад хамгийн наад талын ширээн дээр нэг ах гар утсаа гаргаад тавьчихсан байна гэж хэлээд Тэмүүлэн өмсөж явсан хувцсаараа халхалж байгаад гар утсыг нь нууцаар халхалж аваад гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.6.234-236/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Тэмүүлэнгийн өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ... С бид 2 хуушуур идэх гэж ороод л гэнэт гар утас хараад хулгайлаад авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.6.237-239/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.227/,

          1.8. У.Стай бүлэглэн 2019  оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах “Цогт тэнгэр” нэртэй караокены  лангуун доороос иргэн Д.Чимэдцэрэнгийн фасктай мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх.1.124-131/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чимэдцэрэнгийн өгсөн: “... 17-18 насны хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд намайг арын өрөөнд байж байх үед текний доогуур хийсэн байсан нийт 380.000 төгрөгийг аваад гарсан байсан. Би сүүлд нь камерынхаа бичлэгээс үзэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.133/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч И.Сийн өгсөн: “... С босоод тэнд үйлчлүүлж байсан гурван хүнийг орилоод саатуулж байхаар нь би текний араас фасктай мөнгийг аваад гарахад С намайг хараад бид хоёр цуг гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.233-235/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч У.Сын өгсөн: “... фасктай мөнгө байгааг С мэдэж байсан болохоор би ойлгоод эзнийг нь саатуулсан...” гэх мэдүүлэг /хх.3.21-24/,

1.9. У.Стай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр С дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “Халуун усны” газрын кассын өрөөнд нэвтэрч, иргэн Ц.Хосбаярын бэлэн 240.000 төгрөг, Самсунг Ж7 маркийн гар утас, Самсунг таб-С2 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.153.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.8/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.10-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Хосбаярын өгсөн: “... Алдагдсан гар утас, бэлэн мөнгө маань халуун усны кассын өрөөн дотор байсан... Тухайн үед угаалгын өрөөнд ус алдаад байхаар нь өрөөгөө гаднаас нь цоожлоод ус алдаж байгаа өрөө лүү орчхоод буцаад ирэхэд хулгайч ороод эд зүйл авчихсан байсан. Би хаалганд өрөөний түлхүүрээ зоолттой үлдээсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.19-21/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлгээний “... Самсунг Жи7, Самсунг таб Си2 маркийн гар утас нийт 913.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх.1.35-36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч У.Сын өгсөн: “... С нэлээн удаж байгаад буюу 15-20 минутын дараа Халуун усны газраас нэлээн сандарсан байдалтай гарч ирээд зам дагуу гүйсэн... С халааснаасаа 1 ширхэг гар утас, том хэмжээтэй гар утсыг гэдэснээсээ гаргаж ирээд “энэ 2-г хулгайлсан, уг нь хайрцагтай мөнгө авсан чинь замдаа асгарчихсан юм шиг байна, 20.000 төгрөг үлдчихсэн байна, энэ 2 гар утсыг заръя” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч И.Сийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ... хаалганы бариулыг доош дарж байгаад мөлхөж өрөө лүү нь ороод эхлээд ширээнийх нь тавцан дээр байсан орлогын мөнгийг нь аваад гарах гэхэд ширээний доод тавцан дээр Самсунг Галакси жи-7, Самсунг Таб-2 гар утас харагдахаар нь бас аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.54-57/,

1.10. Г.Дагвадоржтой бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смарт” салон дотор иргэн Н.Рагчаагийн эзэмшлийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.164/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх.3.172-176/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.178-180/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Рагчаагийн өгсөн: “... Тэд хэсэг хүлээж зогсож байгаад гэнэтхэн гараад явчихсан. Ойролцоогоор 2-3 минут болоод л гарсан. Би тэднийг гарсны дараа ширээн дээр тавьчихсан байсан гар утсаа шалгатал алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.3.181-183/,

“Кости-Эстимэйт” ХХК-н 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Самсунг А50 гар утас 450.000 төгрөгөөр тогтов” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.197-198/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч И.Сийн өгсөн: “... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх.3.222-224/,

          1.11. Э.Тэмүүлэнтэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол хотхоны Сүмбэр худалдааны төвд байрлах иргэн Б.Анхгэрэлийн Солонгос бэлэн хувцасны лангуунаас түүний эзэмшлийн Самсунг галакси А20 загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 442.320 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.73/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.84/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Анхгэрэлийн өгсөн: “... нэг залуу нь миний гар утсыг лангууны араас тонгойгоод нөгөө нэг залуудаа дамжуулж өгсөн байсныг тэдгээр залуусыг явсны дараа би камерын бичлэгээр мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.4.86-88/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч И.Сийн өгсөн: “... Лангуун дээр утас байхаар нь би тэр лангууны эгчийн анхаарлыг сарниулаад өөр тийшээ харуулж байх хооронд Тэмүүлэн утсыг нь аваад надад өгсөн. Тэгэхээр нь би утсыг нь аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.4.92-93, 101-102/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний “... Самсунг а20эс улаан өнгийн гар утас 442.320 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан /хх.4.95-96/,

          2. Шүүгдэгч У.С нь И.Стэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:

          2.1. 2019  оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах “Цогт тэнгэр” нэртэй караокены лангуун доороос иргэн Д.Чимэдцэрэнгийн фасктай мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх.1.124-131/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чимэдцэрэнгийн өгсөн: “... 17-18 насны хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд намайг арын өрөөнд байж байх үед текний доогуур хийсэн байсан нийт 380.000 төгрөгийг аваад гарсан байсан. Би сүүлд нь камерынхаа бичлэгээс үзэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.133/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч И.Сийн өгсөн: “... С босоод тэнд үйлчлүүлж байсан гурван хүнийг орилоод саатуулж байхаар нь би текний араас фасктай мөнгийг аваад гарахад С намайг хараад бид хоёр цуг гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.233-235/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар У.Сын өгсөн: “... фасктай мөнгө байгааг С мэдэж байсан болохоор би ойлгоод эзнийг нь саатуулсан...” гэх мэдүүлэг /хх.3.21-24/,

2.2. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр С дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “Халуун усны” газрын кассын өрөөнд нэвтэрч, иргэн Ц.Хосбаярын бэлэн 240.000 төгрөг, Самсунг Ж7 маркийн гар утас, самсунг таб-С2 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1.153.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.8/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.10-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Хосбаярын өгсөн: “... Алдагдсан гар утас, бэлэн мөнгө маань халуун усны кассын өрөөн дотор байсан... Тухайн үед угаалгын өрөөнд ус алдаад байхаар нь өрөөгөө гаднаас нь цоожлоод ус алдаж байгаа өрөө лүү орчхоод буцаад ирэхэд хулгайч ороод эд зүйл авчихсан байсан. Би хаалганд өрөөний түлхүүрээ зоолттой үлдээсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.19-21/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлгээний “... Самсунг Жи7, Самсунг таб Си2 маркийн гар утас нийт 1.153.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх.1.35-36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч У.Сын өгсөн: “... С нэлээн удаж байгаад буюу 15-20 минутын дараа Халуун усны газраас нэлээн сандарсан байдалтай гарч ирээд зам дагуу гүйсэн... С халааснаасаа 1 ширхэг гар утас, том хэмжээтэй гар утсыг гэдэснээсээ гаргаж ирээд “энэ 2-г хулгайлсан, уг нь хайрцагтай мөнгө авсан чинь замдаа асгарчихсан юм шиг байна, 20.000 төгрөг үлдчихсэн байна, энэ 2 гар утсыг заръя” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч И.Сийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ... хаалганы бариулыг доош дарж байгаад мөлхөж өрөө лүү нь ороод эхлээд ширээнийх нь тавцан дээр байсан орлогын мөнгийг нь аваад гарах гэхэд ширээний доод тавцан дээр Самсунг Галакси жи-7, Самсунг Таб-2 гар утас харагдахаар нь бас аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.54-57/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.С, У.С нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

И.С, У.С нарын үйлдсэн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч нар уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай” гэж санал гаргасан болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт И.Сийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт У.Сыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

И.Сийн ганцаараа болон бусадтай бүлэглэсэн хулгайн гэмт хэргийн 11 удаагийн үйлдлээс 2 нь 2017 онд, 4 нь 2019 онд, 5 нь 2020 онд тус тус үйлдэгдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж зэргийг тал бүрээс нь харьцуулан дүгнэж үзэхэд тэрээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С дүүргийн прокурорын газраас И.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Улмаар И.С, У.С нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч Х.Сэвжидмаа, Г.Нандин-Эрдэнэ нар нь эд зүйлсээ биет байдлаар буцааж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч У.С нь хохирогч Д.Чимэдцэрэнд 190.000 төгрөг, хохирогч Ц.Хосбаярт 576.500 төгрөг буюу өөрт оногдох хохирлын нийт 766.500 төгрөгийг нөхөн төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч И.Сөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй гэм хорын хохиролд нийт 4.427.360 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Цолзолмаад 1.796.000 төгрөг, хохирогч Р.Батнасанд 220.000 төгрөг, хохирогч М.Энххүслэнд 518.400 төгрөг, хохирогч Г.Янжмаад 280.300 төгрөг, хохирогч Ш.Баттүвшинд 400.000 төгрөг, хохирогч Д.Чимэдцэрэнд 190.000 төгрөг, хохирогч Ц.Хосбаярт 576.500 төгрөг, хохирогч Н.Рагчаад 225.000 төгрөг, хохирогч Б.Анхгэрэлд 221.160 төгрөг тус тус олгох үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

И.С, У.С нарт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзлээ.

          И.С, У.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд, У.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд И.Сөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Сөд 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч У.Ст 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч У.Ст өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, шүүгдэгч нар урьд нь шүүхээс тус бүр 2 удаа ял шийтгэгдэж байсан боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн...” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, мөн зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж, мөн зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус заажээ.

          У.С нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн У.С урьд нь өршөөлд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух газрын хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан гэж үзэн түүнд оногдуулсан хорих ялаас цагдан хоригдсон 483 хоногийг хасаж, эдлээгүй үлдсэн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих үндэслэлтэй юм.

          Шүүгдэгч У.Сыг өөрийн оршин суугаа Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалган, тэрээр зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх түүний эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар тооцож солихыг тухайн шүүгдэгчид сануулж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Харин шүүгдэгч И.Сийг өршөөлд хамруулах тухай түүний өмгөөлөгч  дүгнэлт гаргасан байх боловч тухайн шүүгдэгч нь үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирлоо нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж чадаагүй тул түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт И.Сийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 150 хоног, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэл 587 хоног, цагдан хорьсон нийт 737 хоногийг, У.Сыг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хорих ангиас шилжүүлэн ирүүлж одоог хүртэл цагдан хорьсон 483 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, эд мөрийн баримтаар хураасан Сиди 4 ширхэг, зургийн дэвтэр 1 ширхэг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалбал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.11, 37.1, 38.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Нийслэлийн С дүүргийн Прокурорын газраас И.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Игийн С, Б овгийн Уийн С нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Сөд 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч У.Ст 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, шүүгдэгч У.Ст энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч И.Сөд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч У.Ст оногдуулсан 2 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч И.Сийн урьд нь цагдан хорьсон 737 хоногийг, шүүгдэгч У.Сын урьд нь цагдан хоригдсон 483 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч У.Ст оногдуулсан нийт 2 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 483 хоногийг хасч, эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг 10 сар 6 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

          8. У.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч У.Ст 10 сар 6 хоногийн хугацаанд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хоригдох, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр явах үүрэг хүлээлгэн, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Ст сануулсугай.

          11. Шүүгдэгч У.С нь хохирогч Д.Чимэдцэрэнд 190.000 төгрөг, хохирогч Ц.Хосбаярт 576.500 төгрөг буюу өөрт оногдох хохирлын нийт 766.500 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 4 ширхэг, зургийн дэвтэр 1 ширхэг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

          13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч И.Сөөс нийт 4.427.360 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Цолзолмаад 1.796.000 төгрөг, хохирогч Р.Батнасанд 220.000 төгрөг, хохирогч М.Энххүслэнд 518.400 төгрөг, хохирогч Г.Янжмаад 280.300 төгрөг, хохирогч Ш.Баттүвшинд 400.000 төгрөг, хохирогч Д.Чимэдцэрэнд 190.000 төгрөг, хохирогч Ц.Хосбаярт 576.500 төгрөг, хохирогч Н.Рагчаад 225.000 төгрөг, хохирогч Б.Анхгэрэлд 221.160 төгрөг тус тус олгосугай.

14. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          15. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Сөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, У.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ӨСӨХБАЯР

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ

 

                                                      ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ