Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2015/0393/З |
Дугаар | 221/МА2016/0274 |
Огноо | 2016-05-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2016/0274
Шүүх хуралдааныг хойшлуулах тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа би иргэн Ж.Буянбаатарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 845 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нь өвчтэй тул 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэн Ж.Буянбаатарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 845 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад товлон зарласугай.
2. Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Одмаад даалгасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА