Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/356

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* холбогдох эрүүгийн 18210001130163 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр ******* ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Боржигон овогт ******* . /РД: *******/

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Дорнод аймгийн сумын 2 дугаар ******* Холбоо гэх газар нутаглах хохирогч *******ын 41 тооны хонийг буюу бусдын олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, бусдад 5,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэдэн мал тасраад үлдсэн байхаар нь   гэр рүүгээ туугаад явсан, тухайн малыг зарж борлуулаад хэдэн төгрөг олох бодолтой байсан юм. 2020 оны 06 дугаар сард хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...******* нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул дахин нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч *******од *******а ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 25-ны үед би сумын 2 дугаар ******* холбоо гэх газарт иргэн малчинаар эхнэр гийн хамт ажиллаж байсан. ...өдөр 12 цагийн үед адуугаа олоод гэртээ ирэх үед манайд *******ын малчин , төрсөн дүү ******* 2 юм яриад сууж байсан. Харин гэрээс зүүн тийш 500-600 метр зайд 30 гаран хонь бэлчиж байсан. Тэгээд орой 18 цагийн үед ******* нөгөө хэдэн хонийг тууж ирээд хонины хашаанд хашихад *******ын имтэй хонь байсан. Тэгэхээр нь би энэ юун хонь юм бэ гэж асуухад ******* би *******ын хониноос тасдаад авсан юм. Хүнд битгий хэлээрэй би өөрөө даана гэж хэлсэн, тэгэхээр нь би юм дуугараагүй. Орой 21-22 цагийн үед гэх залуу жижиг саарал тээврийн хэрэгсэлтэй ирсэн, бас нэг залуу жолоог нь барьж байсан машины дугаарыг нь хараагүй. Тэр гурав шөнөжин хашаанд байсан хонийг зөөсөн. Би бодохдоо тэр жижиг машинаар л зөөсөн байх гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 30-31/

 

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр ******* 09 цагийн үед адуундаа явлаа гээд гарсан, би той гэртээ үлдсэн. Тэгээд удаагүй байж байтал саарал зүсмийн морио унаад баруун тийшээ *******ын гэрийн зүг рүү явсан. Нилээн хугацаа өнгөрсний дараа баруун урд зүгээс 30-40 тооны хонь тууж ирээд гэрийн зүүн талын хонхорт орхиод хүрч ирэхэд нь би юун хонь юм бэ гэж асуухад надад хэлэхдээ хэдэн хонь тасарсан байна хүнд битгий хэлээрэй гээд гэрт орсон. ...Харин орой 22 цагийн үед манай гадаа машин ирээд зогсох чимээ гарсан гэхдээ гэрт хүн орж ирээгүй. Тухайн үед гадаа байсан. Би удаагүй бие засахаар гарахад нэг жижиг машин гэрийн урд малын хашааны баруун талд зогсож байсан. ...Өглөө ... малын хашаан дээр очиход хашаанд хийсэн байсан хонь алга байсан...” гэжээ. /хх-ийн 32-33/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүүлэхдээ: “...*******ийнд очихоор баруун хойноос нь морьтой явж байхад цайвар өнгийн морьтой гэрээсээ зүүн тийш 30-40 тооны хонь тууж байснаа намайг харангуутаа хонио орхиод миний өөдөөс давхиад ирсэн. Тэгээд би энэ юун хонь вэ гэж асуухад манай хониноос тасраад үлдчихсэн байнаа гэж хэлсэн. ... ирээд манай гэр рүү ороод цай уулдаа хөгшөөн гэж хэлэхээр нь би юм бодолгүй зөвшөөрч гэрт нь ороод цай унд уучихаад мордсон. ...уг хонь алга болдог өдрийн өмнөх өдөр нь хонио тоолоод явсан...” гэжээ. /хх-ийн 35-36, 37/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 9, 10, 75-77/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11, 51, 52, 78, 195/

-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-50/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/

-Гэрч О.*******ийн мэдүүлэг /хх-ийн 96-97, 191-192, 212-213/

-Гэрч Д.гийн мэдүүлэг /хх-ийн 98-99, 188-190, 210-211/

-Гэрч С.- мэдүүлэг /хх-ийн 118-120, 193-194/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 121-123/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-80/

-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-82/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 183-185/

-Гэрч Д., яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 214-215/

-Гэрч О.*******, яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 216-217/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн 1 хуудас баримт /задгай/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Дорнод аймгийн сумын 2 дугаар ******* Холбоо гэх газар нутаглах хохирогч *******ын 41 тооны хонийг буюу бусдын олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, бусдад 5,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын өгсөн мэдүүлэг, гэрч О.*******, Д., С.-, , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч Д., яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч О.*******, яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг 2018 оны 01 дүгээр сард үйлдсэн байх бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг журамлан шүүгдэгч *******од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******од холбогдох хэрэг нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд шилжин ирсэн бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ оргон зайлж, хаана байгаа нь мэдэгдэхгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулсаны дүнд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос олж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заажээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс *******а хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс *******а хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил хорих ялаас түүний цагдан хоригдсон 22 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 4 жил 11 сар 08 хоногийн хорих ялыг 4 жил 11 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, дээрх хугацаанд Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нь хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******т 5,450,000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нь шүүх хуралдаанд “шүүгдэгч *******од гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс саарал зүсмийн 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 5 /тав/ жил  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан 5 /тав/ жил  хорих ялаас түүний  цагдан хоригдсон 22 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 4 жил 11 сар 08 хоногийн хорих ялыг 4 жил 11 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 4 жил 11 сар 08 хоногийн хугацаанд Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******од хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс саарал зүсмийн 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.НАМУУНТУЯА