Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Хохирогч: *******, *******,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ***************** овогтой *******ы *******, ******* овогтой *******йн ******* нарт холбогдох эрүүгийн 2127000530061 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. ******* Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нэхмэлчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нөхөрлөл ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *********** баг ************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *********** овогтой *******ы ******* /РД:*******************/,

 

2. ******* Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер  мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нөхөрлөл ажиллуулдаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ************ баг “**************” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******йн ******* /РД:**************/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Рамын дэнж гэх газар байрлах “Уурагтын чулуу” ХХК-ийн хашааны гадна талд *******ын үснээс нь зулгааж, маажиж, толгойн тус газар нь цохисны улмаас хохирогч *******ын биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу зүүн хонгонд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэх,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Рамын дэнж гэх газар байрлах “Уурагтын чулуу” ХХК-ийн хашааны гадна талд *******ийн үснээс зулгааж, толгой руу цохих зэргээр зодож тархи доргилт, зүүн гарын цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймаг руу хэдэн мод ачуулж явуулахад унааны хэрэгтэй байсан. Би гэрээсээ шууд Рам руу явсан. Тэгээд очиход *******ын Рамд 2 машин байхаар нь *******ийн ажлын хүнээс нь 2 машиныхаа нэгийг нь түр өгөөч би ойрхон мод дөхүүлээд өгөөч гэсэн чинь нэг машин  нь банз ачсан нөгөө машин нь тоннтой устай байна энэ усыг нь буулгаад та модоо ачвал ач гэхээр би Рам руугаа явсан. Шалгалтын тухайд Өвөрхангай аймгаас жил бүр Рам дээр шалгалт хийдэг. Өмнөх өдөр нь галын аюулгүй байдлыг үзнэ гэж сануулж байсан. *******ыг Рам руу ус ачсан машиныг нь гуйх гээд зогсож байсан чинь ******* ажлынхантайгаа өндөр дуугаар ярьж байсан. Тэгээд жолоочийг гараараа далласан чинь жолооч над руу тохисон чинь ******* над руу харахаар нь би толгойгоороо тохиод сайн уу гэсэн чинь намайг юу хийж яваа юм гар зайл гэсэн. Тэгэхээр нь чи чамтай уулзмаар байна. Би эгчийгээ гадуур гүтгээд яваад байдаг юм байна лээ. Авгай минь би танд зөндөө мөнгө өгсөн. Хашааныхаа банзыг чи надаас үнэггүй аваа биз дээ луйварчин авгай минь гээд шууд ирээд миний цамцнаас зулгаагаад байхаар нь чи яаж байгаа юм бэ гээд ухарсаар байгаад Рамаас нь гарсан. Тэгээд ******* хаалгаа хааж байхдаа над руу нулимсан, шороо цацаад, надаар оролдсон хүн сайнаа үзэхгүй. Би бол артай хүн, зул мөхөхийн өмнө бадамладаг юм. Би чамайг чадна харж байгаарай. Бид хоёр нэг нэгийгээ хэл амаар доромжилсон. Чамтай хийлсэн хүмүүс яахаараа бүтэлгүйтэж байдаг юм. Танай мод бэлтгэл дээр ажиллаж байсан хүн архины хордлогоор нас барсан гэж гэсэн гэж хэлсэн.   ******* хойноос ирээд үстээд дарахад би хөл алдаад унасан. Тэгсэн намайг өшиглөсөн. Намайг газар унахад толгой ар руу хүчтэй хоёр гурав удаа цохисон. Намайг аллаа, хүн байвал аваач гэж орилсон. Тэгээд гаас салахын тулд би тэмцсэн. Намайг хашаанд нялаад тавихгүй байсан. Тэгэхээр нь үснээс  татсан. Тэгэхэд цаана гэдэг хүн явж байгаа бид хоёрыг салгасан. Удалгүй гэр гэр лүүгээ  явах гэж байсан чинь , нар машинтай ирсэн чинь ******* над руу дайраад шалгалтай холбогдуулан орилоод байсан. Намайг , нар машиндаа суулгаж гэрт хүргэж өгсөн. Гэртээ хувцсаа сольчхоод захиргаа орж эрхийн бичиг сунгуулах гэж явж байсан. Цагдаагийн үүдэнд дээр ******* цагдаатай зогсож байсан. Цагдаа нь байрандаа дуудаж оруулаад та яахаараа айлын хашаанд орж хүн амьтан нүддэг  юм бэ гэхэд би хашаанд нь ороогүй. Наад хүнд чинь би өөрөө зодуулсан гэж хэлсэн. Тэгсэн та хүний нүүр маажсан байна гэхээр нь би ид хумсаа үзүүлсэн. Урд өдөр нь хумсаа авсан байсан. Миний буруу байсан бол хүнээс уучлалт гуйх чадвар энэ амьдралын туршид суусан. Би 1993 оноос Өвөрхангай аймагт амьдарч байгаа. Би олон малчинтай ажиллаж байсан, олон хүнтэй ажилладаг, сүүний үйлдвэр, буудал ажиллуулдаг  байсан. Энэ бүхнийг хийхэд ийм асуудал гаргаж байгаагүй. Сумынхаа, аймгийнхаа брэндийг гаргаж байсан. Орой унтах гэсэн бие өвдөөд унтаж чадахгүй байсан. Би руу мессеж бичсэн нь үнэн. Яагаад гэвэл миний бие өвдөөд байна гэж бичсэн надад хариу өгөөгүй. Маргааш өглөө нь толгойны эм уугаад толгой дарагдахгүй байхаар нь эмнэлэг очсон. Эмнэлэг ороход а, эмч хоёр хоёулаа сууж байсан. Тэгээд биеэ үзүүлсэн чинь эм бичиж өгсөн. Толгой өвдөөд байхаар нь орой нөхөртэйгөө дахиж эмнэлэг ороод эм тариа хийлгэсэн. Тэр өдрийн болсон процесс ийм зүйл болсон гэв.

 

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгаас раман дээр шалгалт ирсэн. Тэгээд хороогоор шалгалт хийж намайг ажлынхантай хамт зогсож байхад ******* эгч миний хажууд зогсож байхаар нь би мэндийн зөрүү хийж сайн байна уу та гэхэд өөдөөс намайг янхан банзал гэж элдэв бусаар доромжилж, чи хүн амины хэрэгтэй алуурчин гээд хэл амаар доромжлоод байхаар нь ажлынхаа хүмүүсээс санаа зовоод та гар гэж хэлэхээр гарахгүй байхаар нь би түлхээд гаргасан. Тэгээд би ******* эгчийг хаалгаар гаргаад хаалгаа хаах гэсэн чинь хаалганы завсраар намайг үсдээд авсан. Тэгээд намайг үсдээд доош нь тонгойлгочхоод цохиж нүдсэн би хариу үйлдэл үзүүлж чадахгүй байсан. Гэтэл энэ хүн намайг цохиж нүдсэн гэж худлаа гүтгэж, нэр хүнд, сэтгэл зүйн хувьд хүртэл үнэхээр хэцүү байдаг. Сүүлийн 2, 3 жил намайг гадуур элдэв бусаар ярьж явдаг. Манай ажлын хүн архины хордлогод ороод нас барсан. Тэр хүнтэй хамаатуулаад чи тэр хүнтэй жалганд архи хамт ууж байгаад алсан гэж хүнийг гүтгэж элдвээр ярьдаг. Энэ мэтийн үг ярианаас болоод миний бие өвддөг надад хэцүү байдаг. Би энэ хүнийг зодсон хэргээр энд зогсоно гэж үнэндээ бодож явсангүй аргаа бараад өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байна. Би яг үнэндээ хийгээгүй хэргийнхээ төлөө ийм байдалд хүрсэнд надад үнэн хэцүү байна гэв.

 

            Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            ******* эхлээд надад гар хүрээгүй байсан бол энэ маргаан болохгүй байсан. *******ыг цагдаад гомдол гаргаад яваад байгааг би мэдээгүй. Би энэ явдлаас хойш чих муу сонсдог болсон хараа муудсан нь илт мэдэгдэж байна. Би өөрийн эрүүл мэндээ анхаарахгүй явж байгаад өдийг хүрсэн. ******* шиг бүх баримтаа цуглуулсан бол бензиний баримтаар тогтохгүй зүйл байх байсан. Хохиролд нийт 188 800 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

            Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Тухайн үед би цагдаад дуудлага өгөөд хоёулаа цагдаагийн хэлтэс дээр таарсан. ******* ардаас жоохон хүүхдээ дагуулж ирээд чи муу ингээд гонжирч байгаа бол чамайг харъя гэж хэлсэн. *******ийн хувцас нь урагдаагүй гэдгийг цагдаа мэдэж байгаа. Хохиролд 304 150 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

           

            Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн ажиллуулдаг хөрөө рамын хашаан дотор байж байхад ******* гэх хүн миний ар талд зогсож байхаар нь би сайн байна уу та гэж мэндэлсэн чинь чи шалгалт дуудаж манайхыг матдаг манай сумын хүмүүс чамайг янхан банзал гэдгийг бүгд мэдэж байгаа. Миний ажиллуулдаг хөрөө рамын газрыг дандаа ийш тийш нь матаж шалгуулдаг гээд орилж чарлаж эхэлсэн. Тэгэхээр нь та гар битгий олон хүний дэргэд хэлэх хэлэхгүйгээр хэлээд бай гээд би түлхээд хашаанаас гаргах үед миний толгой хэсгийн үснээс бариад доош нь дараад шороо цацаад гартаа чулуу атгаад намайг цохиод байсан. Би салгаач гэж орилсон чинь хашаанд байсан хүмүүсээс нэг нь ч гарч ирж салгаагүй. Би тухайн эмэгтэйн биед халдаагүй үснээс минь зулгаагаад байхаар нь л үсээ зулгаалгахгүй гэж хоёр гараараа үснээс нь л барьсан. Хүмүүс ирж салгатал намайг доош нь дараад хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байсан. ******* гэх эмэгтэй их хэл амтай хэрүүлч гэдгийг Бат-Өлзий сумын хүмүүс мэдээд надад туслах гэж нэг ч хүн гарч ирээгүй. Ойн ангийн ажилчид л ирж салгаж авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

           

            Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би болсон явдлын талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ товч тодорхой ярьсан. Би *******т толгойдоо хүчтэй цохиулсны улмаас толгой өвдсөн хэвээрээ байгаа. Цаашид шаардлагатай эмчилгээ хийлгэнэ. Биеийн байдлаа бүрэн оношлуулах бөгөөд гарсан зардлыг *******аар төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

 

            Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:

“...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр надад ачааны машины хэрэг гарсан юм. Тэгээд би *******ын рамын хашаа руу орсон. Хашааны гадаа гарч ирээд бид хоёр хэл амаар маргалдаад би өөрийнхөө хашаа руу явж байтал ******* миний үснээс зуураад намайг газар унагаад хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний толгой хэсэг рүү гараараа маш хүчтэй цохисон бөгөөд тухайн үед миний ухаан санаа хэсэг манарсан. Миний биед ******* гэмтэл учруулсан. Тус үйл явдал болсон өдөр миний толгой, зүрх зүүн гарын дээд булчингийн хэсэг өвчтэй байсан. Үсээ самнахад үс их унаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

 

            Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Намайг очиход ******* нь *******ийн цээж рүү толгойгоороо мөргөөд доошоо харсан байдалтай ******* нь *******ыг үсдээд доош нь дарчихсан байдалтай байсан. Тэр хоёрыг би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

 

            Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тус өдрийн 11 цагийн үед *******ын хөрөө раман дээр ******* орж ирсэн. ******* орж ирээд *******тай маргалдаад байсан. Би тэгээд гэр лүүгээ яваад өгсөн. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Юунаас болж хэрэлдсэнийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тус өдөр би “Уурагтын цагаан чулуу” ХХК-д хөрөө раман дээр ажиллаж байсан юм. Тус өдрийн 11 цагийн үед хөрөө раман дээр ******* орж ирсэн. Юунаас болж хэрэлдсэнийг нь мэдэхгүй байна. *******, ******* нар хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгээд хэсэг маргалдаж байгаад тэр 2 гараад явсан. Хашааны гадаа мөн хэрэлдээд байсан. Нэлээн байж байгаад ******* эгч хашаан дотор орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ хувцас нь нэлэнхүйдээ шороо болчихсон гэртээ орж байгаа харагдан. Тэгээд би нэг их удалгүй гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тус өдөр би ойн ангийн дарга гийн хамтаар сумын төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийгээд явж байсан юм. “Өвт хайрхан” ХХК-ийн хашаан дотор явж байсан чинь “Уурагтын цагаан чулуу” ХХК, “Сүүн далай” ХХК-ийн хашааны үүдэнд хүмүүс маргалдаж байгаа чимээ гарсан энэ 2 компанийн хашаа нь зэргэлдээ юм. Тэгээд хашааны үүдэнд “Сүүн далай” ХХК-ийн менежер ******* “Уурагтын цагаан чулуу” ХХК-ийн захирал ******* нар хоорондоо маргалдаж байсан бөгөөд байгаль хамгаалагч оччихсон салгаж байсан. Удалгүй байгаль хамгаалагч яваад өгсөн чинь ахиад энэ 2 хүн хоорондоо зууралдчихсан *******ын хувцас хунар нь нэлэнхүйдээ шороо болчихсон байсан. Тэрийг би сайн хараагүй. Гэхдээ харилцан бие биеэ бариад заамдалдаад хувцаснаасаа зууралдаад байсан. Бид 2 очоод шууд салгаад л 2 тийш нь аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

            Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Яг ямар хүнтэй зодолдсон талаараа яриагүй хүнд зодуулсан л гэж хэлсэн. Ил харагдах ямар нэг шарх сорви байгаагүй. Харин бугалгад үүссэн хөхрөлт нь тод шинэ байсан ойролцоогоор 1 см орчим, нөгөө хэсэг нь 2 см орчим хэмжээтэй үүссэн хөхрөлт байсан. ******* нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үзүүлсэн. Өдрийн 15 цагийн үед Эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. Үзүүлэхдээ хүнд зодуулсан толгой их өвдөнө, бүх бие янгинана, шилэн хүзүү хөшиж байна гэсэн зовуурьтай байна гэж хэлсэн. Тэгээд бодит үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд орчин харьцаатай, арьс салст ердийн баруун бугалганы дээд, доод хэсэгт хөхрөлттэй зүрхний авиа тод хэм жигд зүрхний цохилтын тоо 85, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, амьсгал 1 минутад 20 удаа хэл цэвэр, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, симдас 2 талд хасах, мэдрэлийн үзлэгт хүүхэн хараа 2 талд ижил гэрлийн урвалтай, булчингийн хүчдэл хэвийн дагзны булчингийн хөшингө 1 хураа байсан. Эмийн болон эмийн бус эмчилгээ хийлгэхээр зөвлөөд гэрээр ажиглахаар явуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр надад үзүүлсэн. Тухайн өдрийн оройны 19 цагийн үед үзүүлсэн байхаа. Үзүүлэхдээ толгой өвдөөд байгаа хүнд зодуулчихсан гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн өрөөндөө группийн карт бичээд сууж байтал ******* өрөөнд орж ирсэн. Биеийн ерөнхий байдал дунд, зүүн бугалганы дээд доод 2 хэсэгт хөхөрсөн, дагзны булчингийн хөшингө 2 хуруу, нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрч байсан. *******т эмийн эмчилгээ бичиж өгөөд цаашид дахин эргэж үзүүлэхийг зөвлөөд явуулсан. Эмэгтэй хүнд зодуулсан толгой руугаа хэд хэдэн удаа цохиулсан, чирүүлсэн гэж байсан бөгөөд надад үзүүлэхээсээ 1-2 хоногийн өмнө зодуулсан гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...******* нь *******ыг цохиж авсан талаар бол харсан зүйл байхгүй. Цохиж авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ бол ******* нь *******ийн ардаас шороо цацаад үсдэж авч байгаа харагдсан миний харсан зүйл энэ л байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

            Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр надад ачааны машины хэрэг гарсан юм. Тэгээд би *******ын рамын хашаа руу орсон юм. Хашаанд нь 2 портер байсан юм. Тэгээд хашаан дотор байсан хүмүүсээс машинаараа мод дөхүүлээд өгөөч аймаг руу явж байгаа машин дээр тавих юм гэсэн гэж хэлсэн. Зүс таних жолооч би ус аччихсан байна хүн олоод усаа буулгаадхая та эргээд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа *******ын хашаа руу орсон юм. ******* цаашаа хараад хашаан дотор байгаа хүмүүстэй юм яриад зогсож байсан. Би тэгээд мод зөөж өгнө гэсэн залууг гараараа далласан юм. Тэгсэн ******* над руу хараад бид 2 мэндэлсэн. Тэрний дараа би *******т эгч нь чамтай нэг уулзнаа чи эгчийгээ арай дэндүү гүтгээд гадуур яриад яваад байх шиг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* над руу шууд ирээд заамдаж аваад чи муу луйварчин минь хүүхдийнхээ амьдралд хүртэл гай болдог авгай минь зайл гээд түлхсэн. *******т түлхэгдээд би хашаанаас нь *******ын хамт гарсан. Хашааны гадаа гарч ирээд бид 2 хэл амаараа маргалдаад би өөрийнхөө хашаа руу явж байтал ******* миний ардаас нулимаад шороо цацсан. Би эргэж яаж байгаа юм гэсэн чинь ******* миний үснээс зуураад намайг газар унагаасан, хөлөөрөө өшиглөсөн мөн миний толгой хэсэг рүү гараараа маш хүчтэй цохисон бөгөөд тухайн үед миний ухаан санаа түр хэсэг манарсан. Тэгээд би босож ирээд *******ыг түлхээд зууралдаад авсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Нэг мэдсэн чинь байгаль хамгаалагч бид 2-ийг салгасан. Тэрний дараа , 2 намайг гэр лүү авч явсан. Миний биед ******* гэмтэл учруулсан. Тус үйл явдал болсон өдөр миний толгой, зүрх, зүүн гарын дээд булчингийн хэсэг өвчинтэй байсан. Зүүн гарын булчингийн дээд хэсэгт хөхөрсөн байсан. Үсээ самнахад үс их унаж байсан. ******* миний үснээс 2 гараараа зулгаасан. Үснээс гараараа зулгааж газар унагаасан. Толгойны ар дагз хэсэг рүү гараараа цохисон. Аль гараараа цохисныг нь мэдэхгүй байна. Зүүн гар луу 2 удаа хөлөөрөө өшиглөсөн аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй байна. Миний цээж хэсэг рүү 1 удаа өвдөглөсөн. Ар нуруу хэд хэдэн удаа цохисон. Хүзүүнээс 2 гараараа боосон. Миний өмсөж явсан хар өнгийн цээжээрээ саатай цамыг урсан. Би *******ыг цохисноо санахгүй байна. Би өөрийн биеэ хамгаалах гэж түлхэж зууралдаж авсан. Бусад үйл явдлыг нь санахгүй байна. Би 2021 оны 05 сарын 20-ны өдөр сумын эрүүл мэндийн төвийн эмч Б., Б.а нарт үзүүлсэн. Надад эмч нар хэлэхдээ даралт чинь ихэссэн байна. Толгой чинь доргисон байх магадлалтай байна нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй одоохондоо бариулсны хэрэггүй шүү учир нь хавантай байна гэж хэлсэн эмч. а эмч болохоор толгой чинь их хавантай хөшингө байна гээд эмийн эмчилгээ хийлгэсэн. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би аа эмчид дахиж үзүүлээд хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид 2 зодолдоогүй ******* над руу дайраад миний цамцыг ураад намайг түлхээд гадаа гаргасан. Хашааны гадаа гараад би өөрийнхөө хашаа руу явсан тэгтэл миний хойноос гарч ирээд нулимаад шороо цацсан тэгэхээр нь би эргэж хараад бид 2 хэл амаараа хэрэлдсэн тэгээд намайг үсдээд авахаар нь үсдээд унагаасан тэгээд босох гээд *******тай тэмцэл хийсэн ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Надад өөр нэмж ярихад *******т гомдолтой учир нь тэр над руу эхэлж дайрсан миний биед гэмтэл учруулсан учраас би гомдолтой. Өөртөө эм тариа авсан тэрнийхээ мөнгийг авмаар байна. Мөн ******* нь намайг хүмүүст гүтгэсэн байна лээ нэр төрөө сэргээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

            Яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би өөрөө хохирчхоод хэл амаар доромжлуулчихсан өөрийн биедээ гэмтэл авсан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогч мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Би 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *******т зодуулсан ******* гэх эмэгтэй хүний муу үзэж чадахаар хүн гэдгийг мэддэг болохоор хүний урамд нэг ч удаа цохиогүй. Харин би хүмүүсээс л тусламж гуйсан. Би ээж шигээ хүнийг цохиод явах тийм тэнэг ч хүн биш шүүдээ нутгийн хүмүүс ч бүгд л мэднэ. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн ч би эрүүл мэндээрээ хохирсон хүн буруу зүйл хийгээгүй юм чинь надад өмгөөлөгч хэрэггүй гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-109 дүгээр хуудас/,

           

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №219 дугаартай:

“...1. *******ын биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн хонгонд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зулгаралт гэмтэл нь хатуу ирмэгтэй /хумс/, тархи доргилт,цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №247 дугаартай:

“.... 1. Ц.*******ийн биед 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч эмчийн үзлэгт гэмтэл тогтоогдсонгүй. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Бат-Өлзий сумын ЭМТ-ийн эмчийн үзлэгээс тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хэргийн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЭМТ-ийн эмч Б.ын эмчийн тодорхойлолт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 75-76 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт /хх-ийн 96 дугаар хуудас/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 97 дугаар хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 98 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харъяа Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Ариунбатад гаргасан хүсэлт /хх-ийн 116 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 85, 86 дугаар хуудас/, Малын А дансны хуулбар /хх-ийн 87-88 дугаар хуудас/ шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд /хх-ийн ..........дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70, 90 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Рамын дэнж гэх газар байрлах “Уурагтын чулуу” ХХК-ийн хашааны гадна талд *******ын үснээс нь зулгааж, маажиж, толгойн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу зүүн хонгонд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Рамын дэнж гэх газар байрлах “Уурагтын чулуу” ХХК-ийн хашааны гадна талд *******ийн үснээс зулгааж, толгой руу цохих зэргээр зодож түүний биед тархи доргилт, зүүн гарын цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргүүдийг шүүгдэгч *******, ******* нар үйлдсэн болох нь

хохирогч *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-33, 35-38, 50-52 дугаар хуудас/, гэрч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №219 дугаар “...1. *******ын биед тархи доргилт, баруун шанаа, зүүн гарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн хонгонд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зулгаралт гэмтэл нь хатуу ирмэгтэй /хумс/, тархи доргилт, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №247 дугаартай “...1. *******ийн биед 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч эмчийн үзлэгт гэмтэл тогтоогдсонгүй. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Бат-Өлзий сумын ЭМТ-ийн эмчийн үзлэгээс тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хэргийн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.*******, ******* нар нь харилцан зодолдож ******* улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч нар өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй ба шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас *******ийг зодоогүй хохирогч *******ийн биед үзлэг хийсэн гэх эмч Б.а нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хохирогчийг 2021 оны 06 дугаар сарын 03-ний өдөр үзүүлсэн, тус үзүүлсэн гэх эмчийн тодорхойлолтоор шинжээч эмч гэмтлийн зэрэг тогтоосон тул Х.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж тайлбарлан маргадаг боловч гэрч Д.ийн “...харилцан бие биеэ бариад заамдалдаад хувцаснаасаа зууралдаад байсан. Бид 2 очоод салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.гийн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* нь надад үзүүлсэн. Үзүүлэхдээ толгой өвдөөд байгаа хүнд зодуулчихсан гэж хэлсэн. Эмэгтэй хүнд зодуулсан толгой руугаа хэд хэдэн удаа цохиулсан, чирүүлсэн гэж байсан бөгөөд үзүүлэхээсээ 1-2 хоногийн өмнө зодуулсан гэж байсан” гэх мэдүүлэг,  Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн “...*******ийн биед 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч эмчийн үзлэгт гэмтэл тогтоогдсонгүй. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Бат-Өлзий сумын ЭМТ-ийн эмчийн үзлэгээс тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Тархи доргилт зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлт нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн эмч Б.гийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч *******ийн биед үзлэг хийсэн тухай эмнэлгийн тодорхойлолтод үндэслэн гарсан ба шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхийнхээ дагуу хохирогч ******* нь шүүгдэгч *******аас 188 000 төгрөг, хохирогч ******* нь шүүгдэгч *******ээс 304 100 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч нар төлж барагдуулаагүй байна.

            Хохирогч *******ын нэхэмжилсэн 304 100 төгрөгийн баримт нь эргэлзээтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг үзүүлэхэд зарцуулсан гэх боловч Г.Жигжидсүрэн гэсэн хүний Хаан банкны данснаас төлбөр гарсан, тухайн зардлууд нь хохирогч *******ын биед учирсан гэмтлийг үзүүлж, эмчлүүлэхэд гарсан зардал гэдэг нь тодорхойгүй байх тул энэ хэсгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, харин *******ийн хохиролтой холбоотой шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч *******аас 188 000 төгрөг гаргуулан хохирогч *******т олгохоор шийдвэрлэв.

                       

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ц.Батням, М.Даваадорж нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, тэдний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

            Шүүх, шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

            Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

           

            Улсын яллагч, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Ариунжаргал нар нь шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргасан боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үндсэн шаардлага бол яллагдагч, шүүгдэгч, ялтан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ёстой. Гэтэл шүүгдэгч *******, ******* нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, шүүхээс тогтоосон хохирол төлөөгүй, төлөх талаар илэрхийлдэггүй байх тул улсын яллагч болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна гэж шүүх үзлээ.  

           

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

******* улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой *******ы *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогтой *******йн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар *******, ******* нар нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******аас хохирол 188 000 төгрөг гаргуулан хохирогч *******т /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар Цаг-Уурын 2-218 тоотод оршин суух/ олгож, хохирогч *******ын 304 100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.          

 

5.  Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА