Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 56

 


Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүгч Б.Гансүх даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Дашдорж,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,
Шүүгдэгч нарын  өмгөөлөгч: М.Мөнхөө,
Насанд хүрээгүй шүүгдэгч З.А  хууль ёсны төлөөлөгч: С.Золзаяа,
Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А  хууль ёсны төлөөлөгч: Д.Дүгэр,
Насанд хүрээгүй шүүгдэгч: З.А, Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.А, Д.А нарт холбогдох 201620000096 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
2002 оны оны 02 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээж Золзаяагийн хамт Улаангом сумын 10 дугаар баг 4-06 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 02 сар 20 хоногтой байсан  З.А /РД:ОЮ02220230/,
2001 оны оны 03 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Улаангом сумын 10 дугаар баг 4-02 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 08 сар 18 хоногтой байсан  Д.А  /РД:ОЮ01230910/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга:
Насанд хүрээгүй шүүгдэгч  Д.А нь бусадтай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үед Улаангом сумын 9 дүгээр багийн 14-13 тоот хашаанд байсан хохирогч Б.Чинзоригийн эзэмшлийн 20-39 УВА улсын дугаартай Хьюндай загварын автомашины Delkor загварын 150А-тай 2 ширхэг аккумлятор хулгайлж 280000 төгрөгний хохирол учруулсан,  бусадтай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр  2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үед Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нэтэнт” ХХК-ны хашаан дотор хохирогч М.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 55-50 УВА улсын дугаартай Норт Бенц загварын автомашины Premium Supreme загварын 150А-тай 2 ширхэг аккумлятор хулгайлж  600000 төгрөгний хохирол учруулсан, З.А, Д.А нар нь бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух хохирогч Ц.Отгонтөгсийн хашаан дотроос 63-58 УНЕ улсын дугаартай DOMGPEMG загварын автомашины Хятад улсад үйлдвэрлэсэн 150А-тай 2 ширхэг аккумлятор, усны тэрэг зэрэг эд зүйл хулгайлж  345000 төгрөгний хохирол учруулсан,  мөн бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө Улаангом сумын 10 дугаар багийн 6-15 тоотод хашаанаас хохирогч Д.Мөнхбатын эзэмшлийн 54-97 УВА улсын дугаартай Норд Бенц загварын автомашины Атлас загварын 2 ширхэг 120А-тай аккумлятор хулгайлж 520000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    1. Хохирогч Б.Чинзоригийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “ Манай гэр Улаангом сумын 9 дүгээр багийн 13-14 тоот хашаанд байдаг. Би өөрөө хьюндай маркийн 20-39 УВА улсын дугаартай ачааны машинтай. Машинаа 2016 оны 11 дүгээр сарын 22-ны үед хашаандаа гэрийн гадна аккумлятортайн орхисон. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр машинаа асааж үзэх гэхэд машины 2 ширхэг аккумляторыг хулгайлаад явсан байсан. Тухайн үед цас нимгэн орчихсон байсан ба машины эргэн тойрон хүний гутлын ул мөр бүдэг гаргасан байсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуримаа хийгээд гадуур ажилтай, гэр эзэнгүй байх хойгуур 11 дүгээр сарын 27-нд хулгайлж авсан юм шиг байна. Миний алдсан аккумлятор 150 ампертай хар өнгийн Delkor маркийн 2 ширхэг аккумлятор байсан ба уг хоёр аккумляторыг 2014 оны 06 дугаар сард тус бүрийн нь 280.000 төгрөгөөр нийт 560.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Аккумлятор хулгайлж авсан хүмүүсээр аккумлятороо төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р тал/
2. Хохирогч М.Эрдэнэбилэгийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Нэтэнт ХХК-нд жолоочоор ажиллаж Норд Бенц маркийн ачааны 55-50 УВА улсын дугаартай автомашин барьдаг. Би 2015 оны 11 сарын 20-нд уурхай руу нүүрсэнд яваад ирж нүүрсээ буулгачихаад машинаа “Нэтэнт” ХХК-ны тоосгоны үйлдвэрлийн хашаанд орхисон. Тэгээд 12 дугаар сарын 10-ны үед машины аккумляторыг авч склад руу оруулах гээд очиход машины 2 ширхэг аккумляторыг хулгайлаад аваад явсан байсан. Тухайн үед цас ороод ямар ч ул мөр байхгүй байсан. Миний алдсан аккумлятор нь 150А-тай хар өнгийн Supreme prepiem гэх бичигтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн хоёр ширхэг аккумлятор байсан ба уг хоёр аккумляторыг 2015 оны 06 дугаар сард тус бүрийн 330000 төгрөгөөр авч байсан. Миний автомашины хоёр ширхэг аккумлятор хулгайлсан гэх А, А гэдэг хоёр хүүхдээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би хоёр ширхэг аккумлятороо хулгайд алдаад нэг аккумляторыг олж авсан. Харин нэг аккумляторын үнийг барагдуулж авсан болохоор нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99, 100-р тал/,
3. Хохирогч Ц.Отгонтөгсийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 08 тоот хашаанд тавьчихсан байсан өөрийн 63-58 УНЕ улсын дугаартай Хятад улсад үйлдвэрлэсэн DOMGPEMG маркийн ус ачих зориулалтын ачааны автомашинд холбоотой байсан 2 ширхэг цагаан өнгийн 150А аккумляторыг хулгайд алдсан. Аккумлятор алдагдах үед усны тэрэг бас алдагдсан юм. 2 дугуйтай усны тэрэг олдоогүй байна. Аккумляторыг хулгайлсан хүмүүс хамт авч явсан байх. Иймд усны тэргийг төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108-р тал/,
4. Хохирогч Д.Мөнхбатын  мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 04 сарын 28-ны өглөө 7 цаг 40 минутын үед машины аккумлятор алга болсоныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Би Норд бенц маркийн 54-97 улсын дугаартай авто машинтай юм. Би 2016 оны 04 сарын 24-ний өдөр гэрийн ард талд байсан машиныг угаахаар гэрийн зүүн талд аваачиж холхон тавьсан. Тэгээд 2016 оны 04 сарын 28-ны өглөө машинаа асаах гэхэд 2 ширхэг аккумлятор нь алдагдсан байсан. Миний алдагдсан аккумляторыг 2 хүүхэд хулгайлаад манай ард талын хоосон амбаарт хийсэн байсныг гаргаж өгсөн. Алдагдсан аккумляор нь 120 ампертай, хар өнгийн Атлас гэх 2 ширхэг аккумлятор байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Аккумлятораа бүрэн бүтэн буцааж авсан. Санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,
5. Иргэний нэхэмжлэгч М.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор ажилладаг. Албаны 39-09 Э улсын дугаартай ЗИЛ-131 маркийн авто машин жолооддог. 2015 оны 09 дүгээр сарын 10-ны үед Онцгой байдлын газрын арын хашаанд гражийн хажууд машинаа аккумлятортой нь орхиод Улаанбаатар яваад  2015 оны 09 дүгээр сарын 23-нд ирсэн. Ирчихээд машинаа асаах гэхэд аккумлятор нь байхгүй байсан. 100 ампертай хар өнгийн Atlas нэртэй аккумлятор байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сард байгууллагаас авч тавьсан шинэ аккумлятор байсан. Хулгайлж авсан хүнээр нь төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 110-р тал/,
6. Гэрч Н.Цогтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би хувиараа автомашины хуучин аккумлятор болон зэс, гууль худалдан авч Улаанбаатар хот руу явж борлуулдаг. 2016 оны 04 сарын дундуур байх өдрийн сайн санахгүй байна. Би 11 дүгээр багт байрлах “М.Март” дэлгүүрийн баруун талд түүхий эд авдаг агуулах дээрээ зогсож байхад өдрийн 12 цагийн үед эхлээд нэг хүүхэд орж ирээд “Автомашины аккумлятор ямар үнэтэй вэ” гэж асуухаар нь авч байгаа аккумляторын ханшийг хэлээд явуулсан. Удалгүй 2 минутын дараа нөгөө эрэгтэй хүүхэд хажуудаа нэг эрэгтэй хүүхдийн хамтаар усны тэрэг нь дээр 2 ширхэг  том аккумлятор тавьчихсан авч ирсэн. Би тэр хоёр хүүхдээс “Та хоёрын авч ирж байгаа аккумлятор ямар учиртай юм бэ? Хулгайн аккумлятор биш биз? Гэр чинь хаана байдаг юм” гэж асуухад “Манай аккумлятор байгаа юм. Хулгайн аккумлятор биш. Бид хоёрын гэр 11 дүгээр багт байдаг юм” гэж хэлсэн. тухайн үед өдрийн цагаар авч ирж байгаа болохоор хулгайн аккумлятор биш байх гэж бодоод 1 ширхэг аккумляторыг 9000 төгрөгөөр бодож, 18000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хоёр хүүхдийн авч ирсэн автомашины 2 ширхэг аккумлятор нь цагаан өнгийн 150А хуучин  аккумлятор авч ирсэн. Тэгээд саяхан надаас энэ хоёр хүүхдийн авч ирж өгсөн 2 ширхэг аккумляторыг эрүүгийн төлөөлөгч Цогтоо уулзаад хурааж авсан. Би тэр хоёр хүүхдийг танихгүй. Нэг хүүхдийн ээж болох Цэнгэлбаяр ирж уулзаад миний 18000 төгрөгийг өгсөн. Аккумлятораа өгөөд усны тэргээ аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-р тал/,
7. Гэрч Ц.Баяраагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 12 дугаар сарын үед байх өдрийн сайн санахгүй байна, би хүний гэрээс очиж ямааны арьс аваад зах дээр байх өөрийн склад дээр ирэхэд А хажуудаа нэг хүүхэдтэй хамт 2 ширхэг том аккумлятор авч ирсэн байсан. Аккумляторын их бие нь хар өнгөтэй Supreme гэх бичигтэй том аккумлятор байсан. Авч ирсэн 2 аккумлятор нь дээрээ гэмтсэн байсан. Би тэр хоёроос 2 аккумляторыг 20000 төгрөгөөр авсан. А  нараас өөр аккумлятор авч байгаагүй. Би тэр хоёрын авч ирсэн аккумляторыг хадгалж байгаад 2016 оны 3 дугаар сард зах дээр явж байгаад хөдөө нэг танихгүй хүн нарны гэрэлд тавих хуучин аккумлятор хайж явахад нь таарч нэгийг нь зарсан. Аккумлятор авсан хүнийг танихгүй байна”  гэх мэдүүлэг /хх-ийн 113-р тал/,
8. Насанд хүрээгүй гэрч М.Болорын мөрдөн байцаалтанд өгсөн:  “2016 оны 04 сарын 28-ны өдөр 16 цагийн үед гадуур явж байгаад гэр рүүгээ ороход манай хашааны гадна талд хоёр хүүхэд зогсож байсан. Би гэрт ирэхэд гэрийн хаалга цоожтой хүн байхгүй эзэнгүй байсан. Би гэртээ ороод буцаж дүүгээ цэцэрлэгээс авах гээд гараад явахад нөгөө хоёр хүүхэд манай хашааны гадна зогсож байсан. Тэр хоёр хүүхдийн нэг нь манай 3 дугаар ахлах сургуулийн 9а ангийн Түвшинбилэг багшийн ангийн хүүхэд байсан. Нэрийг нь Амарболд гэдэг, хамт явсан хүүхдийн танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
9. Гэрч В.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би “Нэтэнт” тоосгоны үйлдвэрийн манаачаар 4 жил ажиллаж байна. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны үед манай жолооч Эрдэнэбилэг 55-50 улсын дугаартай ачааны машинаа тоосгоны үйлдвэрийн хашаанд оруулаад машин харж байгаарай гэж хэлээд тавьсан. Би 2015 оны 12 дугаар сарын 05-нд идэшний малаа нядалж авахаар баруун заслан яваад 6-7 хоноод ирэхэд  Эрдэнэбилэг “Миний машины аккумлятор яасан бэ? Алга” гэж  асуусан. “Намайг хөдөө явахад 2 аккумлятор нь машиндаа холбоотой байсан” гэж хэлэхэд “машины 2 аккумлятор хулгайлаад аваад явчихсан байна” гэж хэлсэн. Энэ талаар тухайн үед нь дарга нарт мэдэгдсэн. Эрдэнэбилэгийн машинд 2 ширхэг хар өнгөтэй, том аккумлятор холбоотой байса” гэх мэдүүлэг /хх-ийн 116-р тал/,  
10. Гэрч С.Золзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “А уулзаж юу болсон талаар асуухад “намайг гэрт байж байхад А ирээд цонхыг гадна талаас онгойлгож, намайг гаргасан. Тэгээд би А хамт Тээврийн хороонд байсан том ачааны машинаас аккумляторыг хулгайлсан” талаар хэслэн. Би цагдаа дээр ирж аккумлятор хулгайлж авсан талаар мэдсэн. Бусад үйлдлийнхэн талаар мэдэхгүй. Одоо энэ хүмүүсийн хохирлыг яаж барагдуулахаа мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 114-р тал/,
11. Гэрч Ц.Цэнгэлбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “А чи хулгай хийсэн юм уу гэж асуухад “04 дүгээр сарын 27-ны өдөр А тааралдаж айлын хашаан байсан машины аккумляторыг хулгайлж авья гэж хэлэхээр нь аккумляторыг авч хэрэггүй гэж хэлээд амбаарт нь аккумляторыг хийсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,
12. Эд зүйл хураан авсан тэмдэглэл (Д.Мөнхбатын Atlas загварын 2 ширхэг аккумляторийг Д.А, З. нараас хурааж авсан) /хх-ийн 9, 11-р тал/,
13. Atlas загварын 2 ширхэг аккумляторийг Д.Мөнхбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-р тал/,
14. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16-22 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрийг иргэн Д.А хураан авсан гэх гутлын улны дардастай харьцуулан шинжилж үзэхэд хэлбэр дүрс, хээн зураглал, өсгийн урт, нумын урт гэх мэт ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/,
15. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 164 дугаартай “Аккумлятор үнэлсэн тухай” дүгнэлт, тайлан (Д.Мөнхбатын Atlas загварын 2 ширхэг аккумлятор) /хх-ийн  23-24-р тал/,
16. Эд зүйл /  DOMGPEMG загварын 2 ширхэг аккумлятор / хураан авсан  тухай тэмдэглэл /хх-ийн 84-р тал,
17. Эд зүйл / М.Эрдэнэбилэгийн Premium Supreme загварын 1 ширхэг аккумлятор / хураан авсан  тухай тэмдэглэл /хх-ийн 87-р тал,
18. Эд зүйл /  DOMGPEMG загварын 2 ширхэг аккумляторийг Ц.Отгонтөгст / хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 84-р тал,
19. Эд зүйл /  Premium Supreme  загварын 1 ширхэг аккумляторийг Б.Эрдэнэбилэгт / хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 95-р тал,
20.  “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 201 дугаартай “Аккумлятор үнэлсэн тухай” дүгнэлт, тайлан /хх-ийн  122-123-р тал/,
21. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 202 дугаартай “Аккумлятор үнэлсэн тухай” дүгнэлт, тайлан (Б.Чинзоригийн Delkor загварын 2 ширхэг аккумлятор) /хх-ийн  130-131-р тал/,
22. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 276 дугаартай “Усны тэрэг үнэлсэн тухай” дүгнэлт, тайлан /хх-ийн  146-147-р тал/,
23. Насанд хүрээгүй шүүгдэгч З.А нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 54, 182, 184, 185-р тал/,
24. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 55, 186, 187, 188-р тал/,
25. Насанд хүрээгүй шүүгдэгч З.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 57-р тал/,
26. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 58-р тал/,
27. Насанд хүрээгүй шүүгдэгч З.А хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 62, 63, 66-69, 190, 193, 195, 223-р тал/,
28. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 60, 62, 63, 70-73, 189, 195-р тал/,
29. Насанд хүрээгүй шүүгдэгч З.А мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хулгай хийсэндээ гэмшиж байна. Тоглоом тогтлох зорилгоор хулгай хийсэн. Интернет тоглоом тоглодог зорилгоор хулгай хийдэг байсан.  4 ширхэг аккумлятор хулгайлсан, 1 аккумлятор 10.000 төгрөгөөр зарсан Дахин хулгай хийхгүй” гэх мэдүүлэг,
30. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “З.А хулгай хийе гэхээр хулгайл хийсэн. Хулгай хийгээд олсон мөнгөөрөө тоглоом тоглодог байсан. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахиж хулгай хийхгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж ДҮГНЭВЭЛ:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч  Д. нь бусадтай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үед Улаангом сумын 9 дүгээр багийн 14-13 тоот хашаанд байсан хохирогч Б.Чинзоригийн эзэмшлийн 20-39 УВА улсын дугаартай Хьюндай загварын автомашины Delkor загварын 150А-тай 2 ширхэг аккумлятор хулгайлж 280000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Б.Чинзоригийн мэдүүлэг, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 202 дугаартай “Аккумлятор үнэлсэн тухай” дүгнэлт, насанд хүрээгүй шүүгдэгч Д.А, З.А нарын үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ З.А бүлэглэн үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэх үедээ З.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан нас буюу 14 насанд хүрээгүй байсан болох нь хавтаст хэрэг авагдсан баримтаар тогтоогдсон тул Прокурорын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
З.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д заасны дагуу тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 280.000 төгрөгөөс түүнд ногдох хувь болох 140.000 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эхээс нь гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.  
2. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А нь бусадтай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр  2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үед Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нэтэнт” ХХК-ны хашаан дотор хохирогч М.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 55-50 УВА улсын дугаартай Норт Бенц загварын автомашины Premium Supreme загварын 150А-тай 2 ширхэг аккумлятор хулгайлж  600000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Эрдэнэбилэг, гэрч Ц.Баяраа, В.Лхагвасүрэн нарын мэдүүлэг, эд зүйл / М.Эрдэнэбилэгийн Premium Supreme загварын 1 ширхэг аккумлятор/ хураан   авсан  тухай тэмдэглэл,  эд зүйл /  Premium Supreme  загварын 1 ширхэг аккумляторийг Б.Эрдэнэбилэгт / хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 201 дугаартай “Аккумлятор үнэлсэн тухай” дүгнэлт, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Амарболд, З.Амарбаясгалан нарын үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ З.Амарбаясгалантай бүлэглэн үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэх үедээ З.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан нас буюу 14 насанд хүрээгүй байсан болох нь хавтаст хэрэг авагдсан баримтаар тогтоогдсон тул Прокурорын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэбилэгт учирсан хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
3. Насанд хүрээгүй шүүгдэгч З.А нь насанд хүрээгүй шүүгдэгч Д.А нар нь бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, насанд хүрээгүй шүүгдэгч Д.А нь насанд хүрээгүй шүүгдэгч З.А бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух хохирогч Ц.Отгонтөгсийн хашаан дотроос 63-58 УНЕ улсын дугаартай DOMGPEMG загварын автомашины Хятад улсад үйлдвэрлэсэн 150А-тай 2 ширхэг аккумлятор, усны тэрэг зэрэг эд зүйл хулгайлж  345000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Отгонтөгс,  гэрч Н.Цогтбаатар нарын мэдүүлэг, эд зүйл /  DOMGPEMG загварын 2 ширхэг аккумлятор / хураан авсан  тухай тэмдэглэл, эд зүйл /  DOMGPEMG загварын 2 ширхэг аккумляторийг Ц.Отгонтөгст / хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,  2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 202 дугаартай “Аккумлятор үнэлсэн тухай” дүгнэлт, насанд хүрээгүй шүүгдэгч Д.А, З.А нарын үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нь усны тэрэгний үнэ 45.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
4. Насанд хүрээгүй шүүгдэгч З.А, Д. нар нь бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө Улаангом сумын 10 дугаар багийн 6-15 тоотод хашаанаас хохирогч Д.Мөнхбатын эзэмшлийн 54-97 УВА улсын дугаартай Норд Бенц загварын автомашины Атлас загварын 2 ширхэг 120А-тай аккумлятор хулгайлж 520000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт  үйлдсэн болох нь  хохирогч Д.Мөнхбат, Насанд хүрээгүй гэрч М.Болор, гэрч С.Золзаяа, Ц.Цэнгэлбаяр, Эд зүйл /Д.Мөнхбатын Atlas загварын 2 ширхэг аккумлятор/ хураан авсан,  Atlas загварын 2 ширхэг аккумляторийг Д.Мөнхбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16-22 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрийг иргэн Д.Амарболдоос хураан авсан гэх гутлын улны дардастай харьцуулан шинжилж үзэхэд хэлбэр дүрс, хээн зураглал, өсгийн урт, нумын урт гэх мэт ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт,  “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 164 дугаартай “Аккумлятор үнэлсэн тухай” дүгнэлт, насанд хүрээгүй шүүгдэгч Д.А, З.А нарын үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мөнхбатад учирсан хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5. Насанд хүрээгүй шүүгдэгч З.А, Д.А нар нь 2015 оны 09 дүгээр сарын 10-23-ны үед Увс аймгийн Онцгой байдлын газрын хашаанаас 39-09 улсын дугаартай ЗИЛ-131 загварын автомашины “Атлас” загварын 100А-тай 1 ширхэг аккумлятор хулгайлсан болох нь иргэний нэхэмжлэгч М.Анхбаярын мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Д.А, З.А нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан хохирол нь  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000  төгрөгт хүрэхгүй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 201 дугаартай “Аккумлятор үнэлсэн тухай” дүгнэлтээр тогтоогдсон тул Поркурорын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай тогтоолоох уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
З.А, Д.А нарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч тухайн  хэргийн улмаас учирсан хохирол болох 120.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.  
Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул насанд хүрээгүй шүүгдэгч З.Амарбаясгалан, Д.А нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж  дүгнэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

    шүүгдэгч З.А, Д. нарын дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 280.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Чинзоригт, 45.000 төгрөг хувь тэнцүүлэн хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Отгонтөгст, 120.000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Анхбаярт тус тус олгох зүйтэй.

    Эд мөрийн баримтаар хураагдсан 12, 13 бичвэртэй түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч З.Амарбаясгалангийн дундын өмчлөлийн хөлдөөгч, шүүгдэгч Д.Амарболдын  дундын өмчлөлийн зурагт  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  тогтоолыг иргэний хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй, нэхэмжлэл хангагдаагүй байгаа тул хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох аккумляторуудаа худалдаж 56.000 төгрөгийн орлого олсон болох нь гэрч Н.Цогтбаатар, Ц.Баяраа, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул уг орлогыг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, арван зургаан насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн  гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл, хувийн байдал, анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг зэргийг харгалзан үзээд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх  дүгнэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа тул урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-ийн 283.1,  284-ийн 284.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                     
ТОГТООХ нь:
1.    З.А, Д.А нарыг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар шүүгдэгч З.А, Д.А нарт 1 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 
3.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч З.А, Д.Ад нарт өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.    Шүүгдэгч З.А, Д.А нарын засрал хүмүүжилд хяналт тавьж байх үүргийг тэдний хууль ёсны төлөөлөгч С.Золзаяа, Д.Дүгэр нарт хариуцуулсугай.


5.    Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурьдсугай.

6.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 12, 13 бичвэртэй түлхүүр 1 /нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч З.А, Д.Ад нарын дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 280.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Чинзоригт, 45.000 төгрөг хувь тэнцүүлэн хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Отгонтөгст, 120.000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Анхбаярт тус тус олгосугай.   

8.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох  56.000  төгрөгийг шүүгдэгч З.А, Д.А нараас хувь тэнцүүлэн хурааж улсын орлого болгосугай.

9.    Шүүгдэгч З.А дундын өмчлөлийн хөлдөөгч, шүүгдэгч Д.А  дундын өмчлөлийн зурагт  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ