Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1656

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 140 892 200 төгрөгийг хариуцагч Б.Алтангэрэл нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүээр хороо, ХД 36/а байр, 84 тоот 100,404 мк.в /Ү2204049732/ үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулан төлбөрийг барагдуулж, үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Алтангэрлээс 431 250 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 431 250 төгрөгийг тус тус гаргуулж Э.Эрдэнэцогтод олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                            

                                          

 

  ШҮҮГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ