| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/139 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/139
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Еркегүл,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д,
Хохирогч П.А,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б, Д.А, улсын өмгөөлөгч Х.А,
Шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х.Н, П.Ж, Х.Б нарт холбогдох 2113000570061 дугаартай эрүүгийн нэгтгэсэн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баян- Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс казак, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-3, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ж овогт Х-ы Н, регистрийн дугаар ******,
Монгол Улсын харьяат, 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баян- Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-7, хадам аав, хадам ээж, нөхөр, хадам дүү, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт П-йн Ж, регистрийн дугаар *******,
Монгол Улсын харьяат, 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн, 31 настай, эмэгтэй, яс үндэс казак, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Б дүүргийн 2 дугаар хорооны *** дугаар хэсгийн И *** дугаар гудамжны ****тоотод оршин суух хаягтай, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Х-йн Б, регистрийн дугаар *****,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ныг дуустал хохирогч Х.Аийг “М корпорацийн баруун бүсийг хариуцсан мэргэжилтэн Г гэх хүнээр дамжуулан 9911-тэй дугаарыг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр түүний 11.850.000 (арван нэг сая найман зуун тавин мянга)-н төгрөгийг шилжүүлэн авсан,
Шүүгдэгч Х.Н нь 2020 оны 1 дүгээр сард хохирогч Б.Ед өөрийгөө “М корпорацийн Баян-Өлгий аймгийн салбарт ажилладаг” гэж ойлгуулан “Мын 9911-тэй дугаар хямд үнээр авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 4.635.000 (дөрвөн сая зургаан зуун гучин таван мянга)-н төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдож, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Х.Н, П.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ:”...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би 8 сартай жирэмсэн, удахгүй төрөх тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч П.Ж шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул маргахгүй. Миний бие жирэмсэн, удахгүй төрөх тул хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт :”Би Х.Нын гуйж, түүний зааж өгснөөр хохирогч П.Атэй “Мд ажилладаг Г гэдэг хүн байна гэж ярьж, мессэж бичсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч П.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амалж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Б, Д.А, Х.А нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
1.Шүүгдэгч Х.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч П.Аийн ажлын газар болох Баян-Өлгий аймгийн Т банкны салбарт очиж, түүнтэй уулзан өөрийн нөхөр Ж.Еыг аймгийн Мын салбарт агентаар ажилладаг, мөн Мын төвд баруун бүсийн агент хариуцсан мэргэжилтэн Г хүн байдаг, тэр хүнээр дамжуулан 9911-тэй 6 ширхэг дугаарыг хямд үнээр гаргаж өгнө” гэж итгүүлэн, улмаар Мын төвд ажилладаг Г гэх хүнийг зохиомлоор бий болгож, Г гэх зохиомол хүний өмнөөс шүүгдэгч Х.Бийг хохирогч П.Атэй яриулж, мессэж бичүүлэн хуурч, шүүгдэгч П.Жгийн Х банк дахь ******, ****** дугаарын дансуудаар дамжуулан 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 10 удаагийн идэвхтэй үйлдлээр Д.Аийн 11.850.000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан,
Шүүгдэгч П.Ж нь урьд шүүгдэгч Х.Наас Мын 9911-тэй дугаарыг хямд үнээр худалдан авч байгаагүй, түүний ах нь мөн Х.Наас 9911-тэй дугаарыг худалдан аваагүй гэдгийг мэдсээр байж, шүүгдэгч Х.Нтай үйлдлээрээ нэгдэн уг гэмт хэрэгт хамтран оролцож, хохирогч П.Аийг хуурч, бодит байдлыг зориудаар нууж, түүнийг төөрөгдөлд оруулан залилж, өөрийн ******, ****** дугаартай дансуудаар дамжуулан Д.Аийн 11.850.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
Шүүгдэгч Х.Б нь өөрийгөө Мын төвд ажилладаг Г гэдэг хүн биш гэх бодит байдлыг хохирогчоос зориудаар нууж, түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, Мын төвд ажилладаг ажилтны хувьд шүүгдэгч Х.Нын гуйснаар хохирогч П.Ад 9911-тэй дугаарыг хямд үнээр гаргаж өгөх гэж байгаа мэтээр итгүүлэн, 2 сарын хугацаанд хохирогч П.А рүү өөрийн ******* дугаараас тогтвортой ярьж, мессэж бичин, Х.Н, П.Ж нарыг залилах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амалж, дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч П.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээр Баян-Өлгий аймаг дахь Т банкны салбарт Х.Н ирээд 9911-тэй дугаар 6 ширхгийг гаргаж өгнө гэж ирээд манай нөхөр Е гэж хүн Аймгийн Мд агент, манай баруун бүсийн агент хариуцсан мэргэжилтэн, Г гэдэг хүн байгаа тэр хүнээр дамжуулан миний нөхрийн эрхийг ашиглаж, 9911-тэй дугаар гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд Г гэх нэртэй хүн надруу залгаад би Мд ажилладаг Г гэдэг мэргэжилтэн байна. Би 2020 оны 10 дугаар сард Баян- Өлгий аймагт ажлаар очно, тэр үед чи миний байрлах зочид буудлаас ирээд 9911-тэй дугаараа авчих гэсэн. Тэгээд дараа нь Г гэх хүн дахиад 10 дугаар сард надруу ярьж, би Баян-Өлгий аймагт ирсэн байна. Галия болон Айнур гэдэг Мын ажилтны гэрт байна. Галия гэдэг ажилтныхаа гэрт сүлжээг нь оруулах гэсэн боловч болдоггүй ээ, би Улаанбаатар хотод очоод Тэди-д ажилладаг Ариунболд гэх хүнээр дамжуулан сүлжээ оруулаад өгье гээд айлд байгаа болохоор гарч болохгүй байна, ажил ихтэй уулзах боломжгүй байна, ойлгоорой гээд утсаар ярьж холбогдсон, бичсэн мессеж нь бас байгаа. Тэгээд тус өдрөөс эхлэн иргэн Х.Нт дансаар болон бэлнээр нийт 12.000.000 төгрөг залилуулсан”, “...өөрийн Х банкны ****** болон Т банкны дансаар дамжуулан 9.850.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Мөн манай ажил болох Т банкинд Х.Н ирэхэд би түүнд бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн.
....П.Жтай би 2020 оны 12 дугаар сард утсаар ярьж холбогдож, танай найз Х.Н чиний дансаар дамжуулан 9911-тэй дугаарын мөнгө авсан, чи мэдсэн үү, энэ үнэн үү гэж асуухад П.Ж үнэн, би бүгдийг мэдэж байгаа, урьд нь манай ахад 9911-тэй дугаар гаргаж өгөөд бид нар зарж байсан гэж хэлж хэлсэн. Анх Улаанбаатар хотоос хүн явуулаад ав гэсэн, надад 5 ширхэг Мын 9911-тэй дугаар өгсөн ба тэдгээр дугаарыг утсанд хийж үзэхэд ажиллахгүй байсан ба хуурамч болж таарсан. Х.Н нь надад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр та өнөөдөр 17 цаг хүртэл хүлээчих, би бүх мөнгийг чинь 2 дахин нугалж 24.000.000 сая төгрөг болгож өгөөд танд өгсөн 5 ширхэг сим картаа өөртөө авна гээд уйлаад надаас гуйсан...”, “...нийт 11.850.000 төгрөгнөөс эхний удаа 400000 төгрөг, дараа нь 2.500.000 төгрөг тус тус төлүүлж авсан. Одоо үлдэгдэл 8.950.000 төгрөгийг төлүүлж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 08-10, 2-р хх-ийн 230 дугаар хуудас/,
П.Жгийн Х банк дахь ******, ****** дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 56-63 дугаар хуудас/,
П.Жгийн Х банк дахь ******,****** дугаартай данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 64-69 дүгээр хуудас/,
Х.Наас /***** /хохирогч П.А /*****/-руу залгаж байсан ярианы лавлагаа /1-р хх-ийн 82 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 -р хх-ийн 119 дүгээр хуудас/,
Сим картанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 120-122 дугаар хуудас/,
Хохирогч П.Аийн Х банк дахь ****** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
П.А, Х.С нарын хамтран эзэмшдэг Т банк дахь ****** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 128-130 дугаар хуудас/,
Хохирогч П.Аийн Т банк дахь ******дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 131-133 дугаар хуудас/,
Хохирогч П.А, Х.Н, П.Ж нарын хоорондоо бичсэн мессеж болон түүний орчуулга" гэх мэдүүлэг/1-р хх-ийн 138-250, 2-р хх-ийн 01-212-р хуудас/,
Гэрч Б.Жйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Х.Н нь анх надаас 9911-тэй дугаар хямд үнээр авч өгнө, Улаанбаатар хотод Мын төв салбарт ажилладаг найз маань байгаа гэж хэлээд надаас 3 сая төгрөг зээлж аваад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 сая төгрөг, 11 сарын 10-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1 сая төгрөг, 11 сарын 12-ны өдөр 1 сая төгрөг нийт 3 сая төгрөгийг надад буцааж төлсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч М.Кйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр хотод байсан, манай хадам ах Ж гэх хүний бэр эгч Б гэх хүн картыг маань гуйж ашиглаж байсан, тийм болохоор би миний картанд орж ирсэн 40.000 төгрөгийг өөрөө авсан, үгүй гэдгээ мэдэхгүй байна. Би П.Ж, Х.Н гэх хүмүүсийг огт танихгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч С.Сйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай салбарт 559.000 төгрөгийн үнэтэй нэг ширхэг гар утас байсан ба тухайн утас нь Самсунг-А208 гэх утас худалдаалагдаж байсан. Бүртгэлд тухайн өдөр 559.000 төгрөг 1 удаа, 10.000 төгрөг 1 удаа хамтад нь нэг хүн хийсэн байх ба 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр A20S blue 353250110703885, 353276110703 имей кодтой утсыг Ж гэх, ***** гэсэн утастай хүн посс машинаар гүйлгээ хийж худалдан авсан гэж бүртгэгдсэн байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би А эгчид 6 ширхэг 9911-тэй дугаар гаргаж өгнө гээд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 50.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 9.850.000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Тодорхой эрхэлсэн ажилгүй учраас мөнгөний хэрэгцээ гарч дээрх байдлаар 9911-тэй дугаар гаргуулж өгнө гэж хуурч мэхлэн бодит байдлыг нуусан маань үнэн”, “...Би тухай бүрт авсан мөнгөө буцааж шилжүүлж чадахгүй бага багаар өөрийнхөө хэрэгцээнд ашигласан”, “...Би 2020 оны 11 дүгээр сард юм шиг санагдаж байна, Өлгий сумын ** дугаар багт байрлах Ерөнхий боловсролын ** дугаар дунд сургуулийн хажууд байрлах хүнсний дэлгүүр буюу Мын агентаас дээрх 5 ширхэг сим картыг худалдаж аваад гадна талд нь дээрх байдлаар /9911АААА, 9911АААА, 9911АААА, 9911АВАВ, 9911АВАВ/ гэсэн тоог өөрөө бичиж, улмаар П.Ад аваачиж өгсөн. Тухайн агентаас дээрх 5 ширхэг картыг авах үед 20 насны эмэгтэй байсан бөгөөд би хоёр хүүхдийн гэрчилгээг үзүүлээд сим картыг авсан”, “...2020 оны 10 дугаар сард Х.Б эгчрүү залгаж би нэг эмэгтэйд 9911-тэй дугаар авч өгөхөөр захиалсан байгаа. Нөгөө эмэгтэй маань надаас дугаарыг нэхээд салахгүй байна. Та Мын төвд ажилладаг Г гэх эмэгтэй болж, худлаа ярьж өгөөч гэж хэлэх үгийг нь зааж өгсөн. Ингээд миний хэлснээр Х.Б эгч П.Атэй Г болж ярьсан юм.”, “...Би П.Жд болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэлсэн. Ж нь намайг П.Аээс мөнгө авч байгаа гэдгийг мэдэж байсан. П.А гэх эмэгтэйд 9911-тэй дугаар авч өгөхөөр хэд хэдэн удаа түүний дансруу мөнгө шилжүүлэн авсныг мэдсэн.”, “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр П.Аээс орж ирсэн 1.000.000 төгрөгөөс 559.000 төгрөгийг П.Ж авч гар утас авсан. Үлдсэн мөнгийг нь би өөрөө авч хэрэглэсэн. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А нь 1.500.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс тус өдөр П.Ж нь өөрийнхөө эгч рүү 500.000 төгрөг шилжүүлсэн...”, “...Дээрх байдлаар П.Ж нь П.Аийн шилжүүлсэн мөнгөнөөс 2 удаа нийт 1.059.000 төгрөгийг авч хэрэглэсэн.”, “...би тухайн үед андуурч мэдүүлэг өгсөн байна. 2.000.000 төгрөгийг П.Аээс бэлнээр авсан. Нийт 11.850.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 39-40, 48-49, 74 дүгээр хуудас/,
Шүүгдэгч П.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.”, “...би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр миний данс руу орж ирсэн мөнгөнөөс 559.000 төгрөгөөр Самсунг гар утасны дэлгүүрээс өөртөө гар утас авсан. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөгийг эгч болох Гүлжаны дансруу шилжүүлсэн.”, “...Х.Н надаас гуйгаад байхаар нь би П.Ад урьд нь Х.Н манай ахад 9911-тэй дугаар гаргаж өгч байсан гэж худлаа хэлсэн.”, “...би учруулсан хохирол болох 1.059.000 төгрөгөөс 600.000 төгрөг, үлдсэнийг нь удахгүй төлж барагдуулах болно. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Миний буруу надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 53-54, 184 дүгээр хуудас/,
Гэрч П.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сард дүү П.Ж надаас 500.000 төгрөг сарын дараа өгье гээд зээлсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надруу заалгаж 500.000 төгрөгөө шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 126 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Жгаас хохирогч П.Аийн дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /3-р хх-ийн 196 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.”, “...2020 оны 10 дугаар сард байх Х.Н надруу утсаар холбогдож эгчээ надад хотод Мд ажилладаг Г гэх таньдаг хүн байгаа юм. Тэр хүн надад өнөөдөр дугаар гаргаж өгөх байсан чинь утсаа унтраагаад алга болчихлоо. Танд би нэг дугаар өгье, тань руу тэр дугаараас залгах үед та Г болоод ярьчих, би хэлэх үгийг нь заагаад өгье гэж хэлэхээр нь би ямар ч асуудал болохгүй биздээ гэж асуухад хүнд өгөх дугаарууд бэлэн байгаа гээд зураг явуулсан. Тэгэхээр нь би итгээд надруу залгасан хүнтэй Г байна, дугаарыг чинь асуудалгүй гаргаж өгнө хэд хоног хүлээчих гэсэн чинь баярлалаа гээд салгасан.”, “...би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд П.Атэй удаа дараа мессеж бичсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 233-234 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байна.
Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Х.Н болон түүний нөхөр Ж.Е нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд байрлах М корпорацийн салбарт ажилладаггүй, М корпорацийн төвд баруун бүсийн агент хариуцсан мэргэжилтэн Г гэх хүн огт байхгүй болох нь гэрч С.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Х.Н гэх хүнийг танина. Түүний нөхөр болох Е гэх залуу манай Мын салбарт харуул хийж байгаад дараа нь агентын төхөөрөмж ажиллуулж байсан. Тэр 2-3 жилийн өмнө ажлаас гарсан. Улаанбаатар хотын Мын төв байгууллагад Г гэх мэргэжилтэн байхгүй, би тийм хүн байдаг талаар сонсож байгаагүй.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Т.Айнурын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Х.Н гэх эмэгтэйг дотно танихгүй, гэхдээ нөхөр нь манай байгууллагад харуул, хамгаалалтаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Мын төвд Г гэдэг хүн байдгийг би мэдэхгүй. Манай гэрт Улаанбаатар хотоос Мын төв байгууллагын Г гэх хүн ирсэн тохиолдол байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба Х.Н нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор урьдаас төлөвлөн хохирогч П.Аийг хуурч, эд хөрөнгийг эрхийг нь шилжүүлэн авахын тулд Мын төвд баруун бүсийн агент хариуцан ажилладаг Г гэх хүн байдаг, тэр хүнээр дамжуулан 9911-тэй дугаарыг хямд үнээр авч өгнө гэж хохирогчид итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон байна.
Улмаар Х.Н нь зохиомлоор бий болгосон Мын төвд ажилладаг Г гэх хүн байгаа гэдгийг хохирогч П.Ад итгүүлж, хохирогчоос мөнгө авахын тулд өөрийн холын хамаатан болох, ******* дугаарын утастай, Улаанбаатар хотод оршин суух хаягтай, Х.Бийг Г гэх зохиомол хүний өмнөөс хохирогч П.Атэй яриулснаар хохирогч П.А нь шүүгдэгч Х.Бийг Мын төвд ажилладаг Г мөн гэж итгэн, түүнээс 9911-тэй дугаарыг шүүгдэгч Х.Наар дамжуулан хямд үнээр авахын тулд Х.Нт удаа дараа мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдсон байна.
Мын үүрэн телефоны ******* дугаар нь ******, регистртэй, Оюунчимэгийн Отгонжаргал гэх хүний нэр дээр бүртгэлтэй /1-р хх-ийн 81-р хуудас/, 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс хойш шүүгдэгч Х.Бийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд Х.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “******* дугаарыг 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Отгонжаргал эгч надад өөрийн нэр дээр авч өгсөн. Би энэ дугаарыг өөр хүнд огт өгч байгаагүй, өөрөө л ашиглаж байгаа” гэж мэдүүлснээс үзэхэд Х.Бээс өөр хүн ******* дугаараас хохирогч П.А рүү ярьж, 2020 оны 10 сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 сарын 30-ны хооронд мессэж бичих боломжгүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Бийг Х.Ныг гэмт хэрэг үйлдэж эхэлсэн үеэс уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийн зөв, буруу эсэхийг бүрэн ухамсарлах, насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай иргэн байх бөгөөд шүүгдэгч Х.Нын хууль бус хүсэлтээс татгалзах боломжтой байхад түүний хүсэлтийг зөвшөөрч, өөрийн ******* дугаараас хохирогч П.А рүү залгаж, “Би М корпорацийн мэргэжилтэн Г гэх хүн байна” гэж ярьснаар энэ гэмт хэрэгт хамтран оролцож, өөрийгөө Мын төвд ажилладаг Г гэх хүн биш гэдэг бодит байдлыг хохирогч П.Аээс нууж, түүнийг төөрөгдөлд оруулан, залилах гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон нь тогтоогдсон байна.
Х.Н нь шүүгдэгч Х.Бийг Г гэх зохиомол хүний өмнөөс хохирогчтой яриулахын тулд түүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтад оруулсан гэх үйл баримтууд хэрэгт тогтоогдоогүй тул Х.Бийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт хамжигчаар оролцож, шүүгдэгч Х.Н, П.Ж нарыг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Ж нь шүүгдэгч Х.Н болон түүний нөхөр Ж.Е нарыг М корпорацийн салбарт ажилладаггүй, Х.Н нь Г гэх байхгүй хүнээр дамжуулан 9911-тэй дугаарыг хохирогчид хямд үнээр авч өгөх боломжгүй, урьд түүний ах нь Х.Наас 9911-тэй дугаарыг хямд үнээр худалдан авч байгаагүй гэх бодит байдлуудыг хохирогч П.Аээс зориуд нууж, гэмт хэргийн замаар өөрийнх нь дансанд орж ирсэн мөнгөнөөс 1.059.000 төгрөгийг хувьдаа ашиглан 559.000 төгрөгөөр гар утас худалдан авах, мөн өөрийн бусдад төлөх ёстой байсан 500.000 төгрөгийг төлөх зэргээр Х.Нтай үйлдлээрээ нэгдэн, хохирогч П.Аийн эсрэг залилах гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.
2.Шүүгдэгч Х.Н нь хохирогч Б.Еыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах зэрэг аргаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 18-ны хооронд нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4.635.000 /дөрвөн сая зургаан зуун гучин таван мянган/ төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х.Нтай нэг төгсөлтийнх тул түүнийг зүс таних төдий танина. Х.Н нь сүүлийн хоёр сард 7 хоног болгон надруу сайн уу? гээд ойр зуурын юм бичдэг байсан. Тэгж байгаад нэг өдөр чамтай ярих юм байна, дугаараа үлдээчих гэсэн, би дугаараа үлдээсэн. Тэгээд надруу залгаад чи миний Мд ажилладгийг мэддэг шүү дээ, нэг урамшуулалтай хямдарсан дугаар байна. Гадаадад олон жил амьдарсан хэрэглээгүй удсан дугаарууд эргээд худалдаанд гардаг юм. Одоо гарсан байна, чи хямд үнээр авах уу гэсэн. Би түүнийг Мд ажилладаг гэдэгт итгэж, тавьсан саналыг нь зөвшөөрсөн. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Х.Нт эхлээд 1.500.000 төгрөг нэг удаа шилжүүлсэн. Төд удалгүй 1 цаг орчмын дараа одоо энд хүрэл гэсэн нэршилтэй азын дугаар гарах гэж байна гэхээр нь түүний хэлснээр дахиад 2.500.000 төгрөг Х.Нт шилжүүлсэн. Тэр надад хэлэхдээ Улаанбаатар хотын Мын төв салбарт ажилладаг хүнтэй холбогдож авах гэж байгаа гэж хэлсэн. Тус өдрийн орой дахиад надруу мессеж бичээд яаралтай мөнгөний хэрэг байна гэж нэг дансны дугаар өгч, 35.000 төгрөг шилжүүлж авсан. Маргааш нь баасан гараг байсан тэгээд амжаагүй гээд ирэх долоо хоногийн эхний өдөр буюу даваа гарагт дугаарыг чинь өгнө гэж хэлсэн. Би даваа гарагт залгасан чинь Улаанбаатар хотоос дугаар авах гэрээ Монгол шуудангаар ирнэ, Монгол шуудан мягмар гарагт Баян-Өлгий аймаг руу явдаг, пүрэв гарагийн орой ирнэ гэсэн. Тэгээд тухайн баасан гарагт амжсангүй гээд ирэх долоо хоногийн даваа гараг буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дугаараа ав гэсэн. Дугаар идэвхжүүлэх эрх нь захирлын нэр дээр гарсан, одоо шууд өгч гэж болохгүй байна, сим картны үнэ гээд надаас 200.000 төгрөг авсан. Энэ долоо хоногийн пүрэв гараг буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахиад шуудан ирнэ, тэр үед өгөхгүй бол болохгүй байна гэсэн. Намайг захиалсныг захирал мэдчихсэн байна, би ийм хүрэл дугаар гаргах эрхгүй байсан, одоо захиралд 1.000.000 төгрөг өгөөд болчих юм байна гэсэн. Тэгээд надаас захирал бэлнээр болон дансаар авахгүй чиний агентаар дамжуулан ажлын шугамаар суутгаж авна гэнэ, тийм болохоор миний агентэд 600.000 төгрөг байгаа, чи надад 400.000 төгрөг өгчихөд болно гэсэн тэгээд би мөн шилжүүлсэн. Нийтдээ 4.635.000 төгрөг надаас авсан. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай ах Ербулан нь Мын захирал Мд залгаад танай байгууллагад Х.Н гэдэг хүн ажилладаг уу гэж асуусан чинь тийм хүн ажилладаггүй гэхээр нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эгчээсээ Х.Ныг асуусан чинь торгуулийн ял авч байсан, одоо ч гэсэн хэд хэдэн нэхэмжлэл ирчихсэн байгаа, залилангийн ялтай хүн гэж надад хэлэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандсан.”, “...Х.Н надад 2.950.000 төгрөгийг төлж өгсөн, одоо 1.685.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна, үлдэгдэл мөнгийг төлүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 221-228 дугаар хуудас/,
Гэрч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Е гэх нэртэй хүн 86737777 дугаарын утаснаас надтай холбогдож миний нэрийг барьж нэг хүн 9911-тэй дугаар хямд үнээр олж өгнө гээд мөнгө авсан. Тэр хүн нь одоо болтол холбоо бариагүй, би дугаараа аваагүй гэж гомдол мэдүүлсэн. Та Н нэртэй хүнийг таних уу? танай байгууллагад ажилладаг уу? гэж асуугаад би энэ хүнд залилуулчихлаа гэсэн. Нөхөр нь Е гэх нэртэй хүн байдаг юм байна, энэ хүн бас танайд ажилладаг уу? гэж асуусан. Харин би энэ хүмүүс манай Мд ажилладаггүй, Е гэгч ажлаасаа гараад нэлээд удсан гэдэг байдлаар хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 236-237 дугаар хуудас/,
Гэрч М.А- ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би “Г” фото гэх ажлын газарт байж байсан чинь хуучин манай хөрш болон бэр байсан Н гэх нэртэй охин орж ирээд таны дансаар мөнгө шилжүүлээд аваадхая гэсэн, тэгэхээр нь таньдаг хүүхэд байсан болохоор нь би дансны дугаараа өгөөд мөнгө шилжүүлсэн байхаар нь картаа өгөөд банк явуулсан ба мөнгөө аваад миний картыг надад авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 239 дугаар хуудас/,
Гэрч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн үед “К” хоршоо гэх газарт байж байхад зүс таних Мд хуучин ажиллаж байсан Е гэх нэртэй залуу “К” хоршоонд орж ирээд өөрийн чинь данс руу мөнгө шилжүүлээд авч болох уу гэж надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд миний данс руу 35.000 төгрөг шилжүүлээд надаас бэлнээр 35.000 төгрөг аваад явсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Е-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Тухайн үед миний данс хаалттай байсан. Би Амандых гэх хүний дансаар 35.000 төгрөг авсан. Манай хүү Ерасылын бие нь өвдөөд эм тариа авах хэрэгтэй болоод тухайн үед Н руу залгаад мөнгө авсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 243 дугаар хуудас/,
Хохирогч Б.Еы Х банк дахь ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 247-248 дугаар хуудас/,
Х.Нын Х банк дахь ****** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 250 дугаар хуудас/,
Хохирогч Б.Еы Х банк дахь ***** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 01-03 дугаар хуудас/,
Х.Нын ****** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 04-06 дугаар хуудас/,
М корпорацийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13/1048 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 08 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Ед 1 ширхэг 9911-тэй дугаар гаргуулж өгнө гээд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөг, 2.500.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 35.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 400.000 төгрөг, нийт 4.635.000 төгрөгийг шилжүүлж авсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд хохирогч П.А, Б.Е нар нь шүүгдэгч нарт залилуулсны улмаас тэдэнд удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн өгсөн нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нарын үйлдэл нь “залилах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Шүүгдэгч Х.Н нар нь гэмт үйлдлээ 2020 оны 9 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар, 2021 оны 1 дүгээр сарын хооронд хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн тэднийг үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Н, П.Ж нар нь гэмтэл үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд прокуророос шүүгдэгч Х.Н, П.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч П.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Х.Н, П.Ж нарын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, бие хүний хувьд хүмүүжил ёс суртахууны төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
Шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нарын Эрүүгийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ад 11.850.000 төгрөгийн,
Шүүгдэгч Х.Нын Эрүүгийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ед 4.635.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хохирогч П.А, Б.Е нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан дансны хуулгууд, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч П.Ад учирсан хохирол болох 11.850.000 төгрөгөөс шүүгдэгч П.Ж 1.059.000 төгрөг, Х.Н 10.791.000 төгрөгийг тус тус авч, хувьдаа зарцуулсан нь тогтоогдож байх тул шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг шүүгдэгч тус бүрээр буюу шүүгдэгч П.Жгийн хохирогч П.Ад учруулсан хохирлыг 1.059.000 төгрөгөөр, шүүгдэгч Х.Нын хохирогч П.Ад учруулсан хохирлыг 10.791.000 төгрөгөөр тус тус тогтоож төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Н нь хохирогч П.Ад учруулсан бодит хохирол болох 10.791.000 төгрөгөөс 2.900.000 төгрөгийг, хохирогч Б.Ед учруулсан бодит хохирол болох 4.635.000 төгрөгөөс 2.950.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч П.А, Б.Е нарын мэдүүлгээр,
Шүүгдэгч П.Ж нь хохирогч П.Ад учруулсан 1.059.000 төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөг, шүүх хуралдаанаас өмнө 400.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 3-р хавтаст хэргийн 196-р талд авагдсан дансны хуулга, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга, хохирогч П.Аийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Нын хохирогч П.Ад учруулсан бодит хохирол болох 10.791.000 төгрөгөөс төлөгдсөн 2.900.000 төгрөгийн хохирлыг хасаж тооцон, үлдэх 7.891.000 төгрөгийн хохирлыг Х.Наас гаргуулж, хохирогч П.Ад,
Хохирогч Б.Ед учруулсан бодит хохирол болох 4.635.000 төгрөгөөс төлөгдсөн 2.950.000 төгрөгийн хохирлыг хасаж тооцон, үлдэх 1.685.000 төгрөгийг Х.Наас гаргуулан хохирогч Б.Ед,
Шүүгдэгч П.Жгийн хохирогч П.Ад учруулсан 1.059.000 төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөг, шүүх хуралдаанаас өмнө 400.000 төгрөг, нийт 600.000 төгрөг төлснийг хасаж тооцон, үлдэх 459.000 төгрөгийг П.Жгаас гаргуулан хохирогч П.Ад тус тус олгож шийдвэрлэв.
Хохирогч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор Х.Бээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт:”...Би хохирогч Б.Ед учруулсан 4.635.000 төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 2.950.000 төгрөг, 100.000 төгрөгөөр 2 удаа нийт 3.050.000 төгрөг төлсөн, одоо 1.585.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэх тайлбарыг гаргасан ба прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Х.Ныг хохирогч Б.Ед 1.585.000 төгрөгийн төлбөртэй талаар дурдсан байна.
Гэвч шүүгдэгч Х.Н нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ед 2.950.000 төгрөг төлсний дараа дахиад 100.000 төгрөг нэмж төлсөн талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, хохирогч Б.Е нэмж 100.000 төгрөгийн хохирол төлүүлж авсан талаар мэдүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй тул дан ганц шүүгдэгч Х.Нын мэдүүлгийг үндэслэж, түүнийг хохирогч Е.Ед нийт 3.050.000 төгрөгийн хохирол төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд шүүхээс хохирогч Б.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт үндэслэн түүнд учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн хэсгийг 1.685.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч Х.Н, П.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.Н нь урьд 2 удаа шүүхээс энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, торгох ялаар шийтгүүлж байсан нь 3-р хх-ийн 77, 80-93-р талд авагдсан түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тус шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбарууд зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ба шүүгдэгч Х.Н нь гэмт хэргийн хор уршигт хохирогч П.Ад 2.900.000 төгрөг, хохирогч Б.Ед 2.950.000 төгрөгийг тус тус төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч П.Ж нь гэмт хэргийн хор уршигт хохирогч П.Ад 600.000 төгрөг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Х.Бээс гаргуулах хохирол төлбөргүй болох нь тус тус тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Х.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд,
Шүүгдэгч П.Ж, Х.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсоныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Ж, Х.Б нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдсон боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Н нь хувийн байдлын хувьд 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, бага насны 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд удаа дараа залилах гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан, одоо 34-35 долоо хоногтой жирэмсэн,
Шүүгдэгч П.Ж нь хувийн байдлын хувьд 1991 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хадам аав, хадам ээж, нөхөр, хадам дүү, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, одоо 35-36 долоо хоногтой жирэмсэн,
Шүүгдэгч Х.Б нь хувийн байдлын хувьд 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, ам бүл 5, нөхөр, бага насны 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд амьдардаг, 1 хүүхэд нь өвчтэй, байнгын эмчийн хяналтад байдаг гэх хувийн байдлууд тус тус тогтоогдсон байна.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял,
Шүүгдэгч П.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял,
Шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгч Х.Нын өмгөөлөгч Д.А:”Шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, мөн хувийн байдлын хувьд жирэмсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Х.Нын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д хамаарч байгаа тул Х.Нт оногдуулахаар улсын яллагчаас санал болгож байгаа 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх саналыг
Шүүгдэгч П.Жгийн өмгөөлөгч Х.А: “Шүүгдэгч П.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.059.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, одоо жирэмсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасныг хэрэглэж, прокурорын санал болгосон хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч Х.Б:”Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тэрээр бусдад төлөх хохирол төлбөргүй байна. Иймд Х.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг сонгон хэрэглэж, 1 сая төгрөг дотор торгох шийтгэл оногдуулж өгнө үү”гэх саналыг,
Шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Н, П.Ж, Х.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Х.Н нь урьд 2 удаа энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцогдож, ял шийтгэгдэж байсан, Х.Н, П.Ж, Х.Б нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгч Х.Н, П.Ж нар нь бага насны хүүхэдтэй, одоо жирэмсэн, шүүгдэгч Х.Б нь 1-9 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, түүний 3 настай хүүхэд нь архаг цус багадалт өвчний улмаас байнгын эмчийн хяналтад байж, сард 1-2 удаа тогтмол эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг, бага хүүхэд нь 1 нас, 4 сартай, хүүхдүүдээ асарч халамжилдаг гэх хувийн байдлууд, шүүгдэгч Х.Б, П.Ж нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн зэргийг болон тэдгээрийн хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Х.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Х.Б нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Бд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5,6, 7.3 дугаар зүйлийн 4-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч Х.Б нарын зүгээс шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг сонгож хэрэглэх саналыг гаргасан боловч, шүүгдэгч Х.Б нь 1-9 насны 3 хүүхдээ асран хамгаалдаг, эрхэлсэн ажилгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй, түрээсийн байранд амьдардаг гэх тайлбарыг гаргасан, түүнчлэн Х.Бийг торгох шийтгэл эдлэх боломжтой эсэх талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна. Иймээс шүүхээс шүүгдэгч Х.Бд торгох шийтгэл оногдуулвал биелэх боломжгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заажээ.
Шүүгдэгч П.Ж нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд 35-36 долоо хоногтой жирэмсэн болох нь түүний тайлбар, жирэмсний хяналтын картын хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байх тул П.Жд 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн (2) ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах, (3) Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах, (4) Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлж болохыг шүүгдэгч П.Жд тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Н нь 34-35 долоо хоногтой жирэмсэн болох нь нотлогдож байгаа ч тэрээр урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон короновируст халдвар /КОВИД-19/-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан, уг хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан .......Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, .......... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.Н нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны хооронд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах нөхцөлийг хангаж байна.
Хэргийн зүйлчлэлийн хувьд Х.Нын холбогдсон 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус үндэслэн Х.Ныг өршөөлд хамруулан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 5 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Х.Нын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил, 5 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Х.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.” гэж заажээ.
Шүүгдэгч Х.Н нь хувийн байдлын хувьд урьд 2 удаа залилах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцогдон торгох ялаар шийтгүүлсний дараа дахин залилах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Х.Н нь нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршиг бүрэн арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Х.Нын гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг арилгах, түүнийг гэмт хэрэг, зөрчил давтан үйлдэхээс урьдчилан сэргийлэх,гэмт хэргийн хор уршгийг ухамсарлан ойлгуулах, буруу зан зүйлээ засах, амьдралын зөв дадал, хэвшил олгох зорилгоор шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1,2.2-д зааснаар шүүгдэгч Х.Нт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Ж, Х.Б нарт Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулах тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Энэхүү шийтгэх тогтоолд хяналт тавьж биелэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хангуулахыг шүүгдэгч Х.Н, П.Ж нарын оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүгдэгч Х.Бийн оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт нь хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үүрэн холбооны М корпорацийн 5 ширхэг картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогтой Х-ы Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ш овогтой П-ийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н овогтой Х-н Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Нт 2 (хоёр) жил, 5 (тав)-н сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Жд 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Х.Н, П.Ж нарт оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бд мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Наас гэмт хэргийн хор уршигт 7.891.000 (долоон сая найман зуун ерэн нэг мянга)-н төгрөг гаргуулж хохирогч П.Ад, 1.685.000 (нэг сая зургаан зуун наян таван мянга)-н төгрөг гаргуулж, хохирогч Б.Ед, шүүгдэгч П.Жгаас гэмт хэргийн хор уршигт 459.000 (дөрвөн зуун тавин есөн мянга)-н төгрөг гаргуулж хохирогч П.Ад тус тус олгож, хохирогч П.А нь шүүгдэгч Х.Бээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор Х.Бээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Бд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5,6, 7.3 дугаар зүйлийн 4-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Жд 1 (нэг) жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3,4-д зааснаар шүүгдэгч П.Ж нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлж болохыг шүүгдэгч П.Жд тус тус тайлбарласугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил, 5 (тав)-н сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 (хоёр) жил, 5 (тав)-н сарын хугацаагаар тогтоосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Нт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эмнэлгийн тусламж авах, бусад шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, 2.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Жд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, шүүгдэгч Х.Нт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Ж, Х.Н нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
12.Шүүгдэгч Х.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг, мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тус тус сануулсугай.
13.Энэ шийтгэх тогтоолд хяналт тавьж, биелэлтийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
14.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үүрэн холбооны М корпорацийн 5 ширхэг картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
16.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б