| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/140 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 23.1.2.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/140
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Х.А,
Шүүгдэгч Е.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Ад холбогдох эрүүгийн 2113000000156 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс казак, тусгай дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Н сумын ** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, мөн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Е- овгийн Е-ийн А /******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.А нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед согтуугаар Баян-Өлгий аймгийн Н сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч Ж.Тийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Е.Ааас мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна гэв.
Эрүүгийн 2113000000156 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Ж.Тээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-10 дугаар хуудас/,
Цагдаагийн албан хаагч Ж.Тийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний бие албан өрөөндөө сууж байхад орой 19 цаг 50 минутын үед иргэн Е.Ш гэх хүн *****дугаартай утсаар холбогдож сумын төвийн доод талд Шар мод гэх газарт нөхөр болох Е.А согтуу ирж гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж байна гэх дуудлага өгсөн. Тухайн үед сумын төвд би ганцаараа байсан болохоор тус сумын иргэн А.Хын эзэмшлийн ****** улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр тухайн дуудлагад очсон. Дуудлагад очиход Е.А гэгч нь гэртээ согтуу сууж байсан ба миний бие гэрт нь орж болсон асуудлыг тодруулсны дараа Е.Ад сумын төвд хамт очиж согтуурлын хэмжээгээ шалгуулах талаар шаардлага тавихад надтай хамт явахаар болж сууж байсан газраасаа босоод эсгий гэрийн хаалга руу ирж байгаад аяга тавагны тавиурт байсан нэг хутгыг авч эхнэр лүүгээ дайрсан. Энэ үед эхнэр нь зугтаж явсан. Дараа нь над руу дайрсан. Тэр үед би зүүн гараараа хамгаалах гэсэн боловч Е.Аы гарт байсан хутга миний эрхий хурууг өнгөц зүссэн. Тэгээд би зугтсан. Е.А нь улмаар миний араас хөөж гарч ирээд А.Хын эзэмшлийн ****** улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил болон жолооч талын хаалганы шилийг хагалсан. Тэр үед А.Х машинаа асаагаад зугтсан. Е.А бидний араас би чамайг ална, одоо та нарын араас цагдаагийн кобонд очиж ална гэж заналхийлж орилж байсан...”, “...Энэ хэргийн улмаас надад хохирол учраагүй. Тийм учраас миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй ..” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 34 дүгээр хуудас/,
Гэрч Е.Ш-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөхөр Е.А 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 30 минутын үед сумын төврүү явсан ба өдрийн 14 цаг 30 минутын үед гэрт согтуу ирсэн. Тэгээд учир зүггүй хэрүүл маргаан гаргаж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь орой 19 цаг 40 минутын үед сумын хэсгийн төлөөлөгч Ж.Тт утсаар дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа хэсгийн төлөөлөгч Ж.Т ирсэн. Улмаар Ж.Т Е.Аыг авч явахаар болж гэрээс гарах гэж байхад тавиур дээр байсан хутгыг аваад надруу дайрахад би зугтаж яваад өгсөн. Миний араас Ж.Т рүү дайрахаар тэр бас зугтсан...”, “...Манай нөхөр уг хутгыг гэр дотор байсан тавиур дээрээс авсан ба тухайн хутга бор өнгийн модон иштэй хутга байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 476 дугаартай “...Ж.Тийн бид эрхий хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Е.А-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10, 11 цагийн үед сумын төв ороод өдөр 14 цагийн үед гэрт очсон. Тэр үед сумын төвөөс нэг шил архи авч очсон байсан ба тухайн архийг би өөрөө ганцаараа уусан. Орой 18 цаг өнгөрч байхад эхнэртэй маргалдаж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулсан. Тэр үед эхнэр маань дуудлага өгч 20 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч манай гэрт ирсэн. Хэсгийн төлөөлөгч ирээд намайг сумын төв авч явна гэхээр нь би уурлаад тавиурт байсан хутгыг аваад эхнэр рүү дайрах үед эхнэр зугтсан. Тэр үед согтуу байсан болохоор дуудлагаар ирсэн цагдаа руу дайрч хэл амаар доромжилж, хэсгийн төлөөлөгчтэй хамт ирсэн А.Х гэх залуугийн тээврийн хэрэгслийн шилийн хагалсан байна. Нэлээд согтуу байсан болохоор хэсгийн төлөөлөгч рүү юу гэж ярьснаа сайн санахгүй байна. Би хэсгийн төлөөлөгч болон А.Хаас уучлалт гуйж хохирлын барагдуулах болно. Үүнээс хойш ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. Би өөрийн гаргасан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Е.Аы гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Е.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Е.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг,
Шүүгдэгч Е.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул маргахгүй” гэх тайлбар гаргасныг түүний өмгөөлөгч Х.Алтангүл дэмжиж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Е.А нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Е.Ш-аас цагдаагийн газарт ирүүлсэн “Нөхөр болох Е.А нь согтуу ирж, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна” гэх дуудлагын дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон хууль сахиулагч Ж.Тийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг, хүч хэрэглэж, мөн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Ж.Тээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл[1],хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2], цагдаагийн албан хаагч Ж.Тийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[3], хохирогч Ж.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний бие албан өрөөндөө сууж байхад орой 19 цаг 50 минутын үед иргэн Е.Ш гэх хүн *****дугаартай утсаар холбогдож сумын төвийн доод талд Шар мод гэх газарт нөхөр болох Е.А согтуу ирж гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж байна гэх дуудлаг өгсөн. Дуудлагын дагуу очиж албан үүргээ гүйцэтгэх үед Е.А нь над руу хутга авч дайрсан. Тэр үед би зүүн гараараа хамгаалах гэсэн боловч Е.Аы гарт байсан хутга миний эрхий хурууг өнгөц зүссэн. Тэгээд би зугтсан. Е.А нь улмаар миний араас хөөж гарч ирээд дуудлагад дайлчлагдан очсон иргэн А.Хын эзэмшлийн ****** улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил болон жолооч талын хаалганы шилийг хагалсан” гэх мэдүүлэг[4], гэрч Е.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэсэг хугацааны дараа хэсгийн төлөөлөгч Ж.Т ирсэн. Улмаар Ж.Т Е.Аыг авч явахаар болж гэрээс гарах гэж байхад тавиур дээр байсан хутгыг аваад надруу дайрахад би зугтаж яваад өгсөн. Миний араас Ж.Т рүү дайрахаар тэр бас зугтсан...”, “...Манай нөхөр уг хутгыг гэр дотор байсан тавиур дээрээс авсан ба тухайн хутга бор өнгийн модон иштэй хутга байсан...” гэх мэдүүлэг[5], Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 476 дугаартай “...Ж.Тийн бид эрхий хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт[6], шүүгдэгч Е.А-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэсгийн төлөөлөгч ирээд намайг сумын төв авч явна гэхээр нь би уурлаад тавиурт байсан хутгыг аваад эхнэр рүү дайрах үед эхнэр зугтсан. Тэр үед согтуу байсан болохоор дуудлагаар ирсэн цагдаа руу дайрч хэл амаар доромжилж, хэсгийн төлөөлөгчтэй хамт ирсэн А.Х гэх залуугийн тээврийн хэрэгслийн шилийн хагалсан байна” гэх мэдүүлэг[7] зэрэг баримтуудаар нотлогджээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарласан ба хохирогч Ж.Т нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн сум хариуцсан эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул хохирогч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “хууль сахиулагч” гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан “Хууль сахиулагчийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон тавьсан шаардлагыг нь үл биелүүлж зэвсэг хэрэглэсэн үйлдэл, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн эс үйлдэхүйгээр илэрдэг.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Е.А нь нийгмийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлж байсан хууль сахиулагч Ж.Тийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн түүний зүүн гарын эрхий хурууг зүсэж, бие махбодид нь халдсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан, хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Е.А нь хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн хохирогч Ж.Тийн бие махбодид халдсан байх тул түүнийг гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн гэж шүүгдэгч Е.Аы үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтаар зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Е.Аыг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Е.Аы согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Ж.Т нь “энэ гэмт хэргийн улмаас надад бодит хохирол учраагүй тул ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, санал гомдолгүй” гэж,
А.Х нь мөрдөн байцаалтын шатанд “Е.А нь надад учирсан хохиролд 150.000 төгрөг төлж барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлсэн, түүнчлэн гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Е.Ааас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е.Аы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Е.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршигт 150.000 төгрөг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болно.
Шүүгдэгч Е.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай саналыг гаргаж, шүүгдэгч Е.Ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Е.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Е.Ад оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Н сумын ** дугаар багаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Е.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Е.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтэд тусгаж ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, “С” нэртэй жижиг архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комист даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Е.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Е овогт Е-ийн Аыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Е.Ад 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Е.Ад зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Н сумын ** дугаар багаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Е.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн модон бор иштэй хутга -1 ширхэг, “С” нэртэй жижиг архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Е.Ад оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан журмаар хэрэгжүүлэн, биелэлтийг хангуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Е.А нь зорчих эрхийг хязгаарлах биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Е.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б