Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1664

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон                    

                                ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. “Нархан” СӨХ-ны нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч н.Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 982 500 төгрөгийг сайн дураар, бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан 14 065 төгрөгийг хариуцагч н.Батжаргалаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Нархан” СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурьдсугай.

 

                              

 

 

                 

                             ШҮҮГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ