Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1694

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон                    

                                ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. П.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч н.Отгонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 100 000 төгрөгийг сайн дураар, бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан 15 475 төгрөгийг хариуцагч н.Отгонцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурьдсугай.