Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш, П.Дониддолгор,

Шүүгдэгч: Г.Авирмэд, М.Магсар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогтой Гэрэлийн Авирмэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Мягмарын Магсар нарт холбогдох эрүүгийн 1826005240147 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэж хянан харгалзсан,

- Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т  зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/52 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,

- Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 191 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 04 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Мянган овогтой Гэрэлийн Авирмэд /РД:****************/,

 

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг Хархорин сум Эрдэнэтолгой баг ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 112.3, 279.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 211 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

- Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны 30 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145.2 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145.2 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Мягмарын Магсар /РД:АИ75051414**************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Г.Авирмэд нь М.Магсартай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Fire” нэртэй зоогийн газрын автомашины зогсоол дээр байсан иргэн М.Батзоригийн эзэмшлийн 54-55 ӨВО улсын дугаартай “Harrier” маркийн автомашинаас DELL маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хүрэн өнгийн хэтэвч 1 ширхэг, БНХАУ-н мөнгөн дэвсгэрт болох 300 юань, М.Батзоригийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан болон Голомт банкны виза карт тус тус 1 ширхэг, зөөврийн компьютерийн хар өнгөтэй цүнх 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч М.Батзоригт 795 100 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Магсар нь Г.Авирмэдтэй бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Fire” нэртэй зоогийн газрын автомашины зогсоол дээр байсан иргэн М.Батзоригийн эзэмшлийн 54-55 ӨВО улсын дугаартай “Harrier” маркийн автомашинаас DELL маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хүрэн өнгийн хэтэвч 1 ширхэг, БНХАУ-н мөнгөн дэвсгэрт болох 300 юань, М.Батзоригийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан болон Голомт банкны виза карт тус тус 1 ширхэг, зөөврийн компьютерийн хар өнгөтэй цүнх 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч М.Батзоригт 795 100 төгрөгийн хохирол учруулсан, 

Мөн шүүгдэгч М.Магсар нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн нутаг Сайрын 4-11 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Жаргалсайхантай маргалдан цээжин тус газарт нь хутгаар хатгаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Авирмэд нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Би 2018 онд Өвөрхангай аймгийн төв дээр М.Магсартай таарсан. М.Магсар тухайн үед группээ сунгуулах гээд явж байгаа гэж надад хэлсэн. Би хоёр тааралдаад мэнд мэдээд салсан. Би 36 айлын тэнд байх айлд орох гэтэл тухай айл эзэнгүй байсан. Би буцаж яваад зогсоол дээр байсан машиныг хаалгыг таттал онгорхой байсан. Би тухайн машины хаалгыг онгойлгоод машинд байсан нөтбүкийг авсан. Тэгээд явж байтал төв талбайн хажууд байх усан ориглуурын хажууд М.Магсар сууж байсан. Би М.Магсар дээр очоод бид хоёр 1 дүгээр хорооны буудал орсон. Би хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна. Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдан хоригдсон. Тухайн өдөр над дээр эрүүгийн төлөөлөгч н.Ишдорж гэж хүн ирээд чамд нөтбүүк хулгайлсан хэрэг байгаа юм байна гэхээр нь тиймээ гэж хэлтэл тухайн хэргийг хаачихна та санаа зовох юм байхгүй гэж хэлсэн. Тухайн хэргийг сүүлд шийтгүүлсэн эрүүгийн хэрэгтэй нэгтгэж шийдүүлсэн бол би аль хэдийн ялаа эдлээд гараад ирэх байсан. Надад дахин дахин ял эдлүүлж миний эрх зүйн байдлыг их дордуулж байгаад гомдолтой байна гэв.

 

            Хохирогч М.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “... Би 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 19 цаг 30 минутын үед Арвайхээр сумын 5 дугаар баг “Fire” нэртэй зоогийн газрын үүдэнд 54-55 ӨВО улсын дугаартай “Harrier” маркийн машинтайгаа очоод хаалгыг түгжилгүй орхисон. Тэгээд “Fire” нэртэй зоогийн газрын камерийг шүүж үзсэн чинь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цаг 50 минутаас 20 цагийн хооронд “Fire” зоогийн газраар орж ирээд гарсан дээлтэй болон куртиктэй үл таних 2 эрэгтэй хүн орж ирээд гарсан байх “Fire” зоогийн газраас тэр 2 эрэгтэй гарч явахдаа гадаа байсан. Миний 54-55 ӨВО улсын дугаартай машинаас хар өнгийн цүнхтэй дотор нь dell маркийн Notebook бор өнгийн хэтэвч, М.Батзоригийн Монгол улсын иргэний цахим үнэмлэх, Хаан болон Голомт банкны виза карт, жолооны үнэмлэх, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 300 юань тус тус хулгайд алдсан. Би өөрийнхөө dell маркийн Notebook, гар буюу хулгана, хүрэн өнгийн хэтэвч, миний өөрийн  Монгол улсын иргэний цахим үнэмлэх, Хаан болон Голомт банкны виза карт, жолооны үнэмлэх тус тус хүлээн авсан. Миний Notebook-ийг хулгайсан хүн иргэн Т.Хонгорзулд 120 000 төгрөгний барьцаанд тавьсан байхаар нь би өөрөөсөө 120 000 төгрөг өгсөн. Би Т.Хонгорзулд өгсөн мөнгө болон БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 300 юань-ийг би нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-36 дугаар хуудас/,

 

             Гэрч Т.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “... Би 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын дунд хүртэл Өвөрхангай аймгийн Арюайхээр сумын 1 дүгээр багийн нутагт байдаг. “Арвайнтал” нэртэй зочид буудал, барыг түрээслүүлэн ажилуулдаг байсан. Тэгтэл 2018 оны 11 дүгээр сарын дунд үед нэрийг нь мэдэхгүй зүс таних нэг хүн ирж хоноод явсан. Хоёр хоногийн дараа манайд хоносон хүн бас нэг Хархорин сумаас групп сунгуулах ажилтай явж байгаа гээд нэг хүнтэй хоёулаа манай буудлын 2 давхарын 3 тоот өрөөнд 2 хоносон тэр хугацаандаа гарч яваад ажил хөөцөлдөж яваад ирлээ гээд ирэхдээ нэг хар өнгийн цүнхтэй санагдаж байна. “Нөтбүүк” барьчихсан ирээд барьцаанд тавьмаар байна гэхээр нь би авсан байсан чинь сүүлдээ зарахаар болчихлоо 120 000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд тэрийг нь би авсан байсан юм. Би тухайн хоёр хүний нэрийг нь сайн санахгүй байна харвал сайн танина. Тэгээд удаагүй байж байсан чинь Батзул гэх цагдаа нөтбүүкний эзэн нь гээд М.Батзориг гэх хүнтэй хамт манайд ирээд тухайн нөтбүүкийг аваад явсан. Би тухайн хоёр хүний нэгнийх нь нэр Авирмэд гэж байсан санагдаж байна.Тухайн үедээ би буудлын бүртгэл хөтөлдөг л байсан одоо тэр бүртгэл байхгүй би одоо надад хэрэггүй гэж бодоод шатаачихсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

       

            Гэрч Г.Алтанбаганийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Манай дарга М.Батзориг бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний орой 19 цаг 30 минутын үед санагдаж байна. Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутагт байрлах тухайн үедээ Fire нэртэй одоо Буянравжих нэртэй үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газарт хоол идсэн юм. Тухайн үед М.Батзориг даргын 54-55 ӨВО улсын дугаартай хар өнгийн Харрер маркийн машинтай явж байсан тэр үед машин дотроосоо хар өнгийн цүнхтэй нөтбүк болон бусад эд зүйл хулгайд алдаж байсан. Тэр үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний орой Fire зоогийн газар сууж байхад нэг нь дээлтэй, нэг нь бор өнгийн куртиктэй хоёр хүн бид хоёрын хажуу ширээ дээр сууж байгаад бор өнгийн куртиктэй хүн нь надаас гал асууж байгаад тэр хоёр хүн бид хоёроос өмнө ханилаад гарсан юм. Дараа нь бид хоёр Fire зоогийн газраас тэр хоёр хүнийг гарснаас хойш ойролцоогоор 10 гаран минутын дараа гарсан. Зоогийн газраас гараад би машиныг нь барьсан. Машинд нь суухад машин нь онгорхой байсан. Тухайн үедээ түгжсэн эсэхийг би сайн мэдэхгүй байгаа. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр камерт шүүсэн чинь урд орой нь бид хоёртой зоогийн газарт таараад гал асуугаад байсан хоёр хүний бор өнгийн куртиктэй хүн нь машинаас аваад дээлтэй хүндээ өгсөн чинь өвөрт нь хийж байгаа дүрс үлдсэн байсан. Тэгээд дараа нь дарга нөтбүкээ олгосон гэж байсан яг хэзээ олсон талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

            Хохирогч А.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “...2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Түвшинбаярын гэрээс гарч доод өргөн чөлөө явсан. Тэгээд ганцаараа явган гудамжаар алхаж яваад Магсар ахтай тааралдсан. Магсар ах бид хоёр цуг явж Алтангэрэл ахын гэрт очсон. Бид хоёрыг ороход гаднаас Баянаа байсан өөр хүн байгаагүй. Алтангэрэл ах, Ариунболд эгч, Баянаа тэр гурав зүгээр сууж байсан. Магсар ах Баянаагаас 10 000 төгрөг аваад надтай цуг явж доод өргөн чөлөөний урд тал байдаг. Энхбаатарын дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво аваад буцаж Алтангэрэл ахын гэрт очиж Баянаа, Алтангэрэл ах, Ариунболд эгч, Магсар бид дөрөв хувааж уусан. ... Магсар ах бид хоёр Алтангэрэл ахын гэрт байхдаа жоохон хэрэлдсэн /намайг Цэрэнцамбатай нийлдэг энэ тэр гээд байсан юм/ ... Магсар ах гэртээ хоол хийхээр мах гаргасан тэр үедээ Магсар бид хоёр хэрүүл хийсэн зодоон цохионы талаар ярихад Магсар ах чамайг хатгачих уу гэж хэлсэн тэгэхээр нь чаддаг юм бол хатгачихгүй юу гэж хэлэхэд миний цээжний баруун тал /уушги/ байх хэсэг рүү бор өнгийн модон иштэй хутгаар хатгачихсан. ... тэгэхлээр нь би танай гэрт хонохгүй гэж хэлээд авч явсан цүнхтэй хувцас, малгай, шил, гар утас зэргээ аваад Магсар ахын гэрээс гарч доод өргөн чөлөө хэсэгт байдаг Найман зуу нэртэй дэлгүүрийн ар талаар гудамжаар дээш өгсөж алхаж явсан тэр үед миний толгой эргээд газар ойчсон тэрнээс хойш болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Одоо гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгч М.Магсарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

             “...Яллагдагчаар татсан тогтоолтой бүрэн танилцсан. Би яллагдагчаар татаж буй зүйл хэсгийг зөвшөөрч байна. Ойлгоогүй асууж тодруулах зүйл байхгүй. Би өмнө нь олон удаа ял шийтгэгдэж олон ч удаа алдаж буруу зүйл хийж байсан. Гэхдээ одоо миний нас хөгширч бие тэнхээ ч муудсан байна. Архи хааяа уучихдаг минь л намайг дандаа муу зүйлд оруулах болсон. Гэхдээ би сүүлийн 4-5 жилд хэрэгт холбогдоогүй олдсон ажлыг гололгүй хийж яваа манай эхнэр тогтсон ажилтай. Хархорин сумын Гүнзгий сургуулийн дэргэд байрлах дотуур байранд үйлчлэгч хийдэг. Миний охин оюутан, хамгийн бага хүү маань ажил хийж яваад хөлөндөө бэртэл авчихсан эмчилгээ хийлгэж байгаа. Буруу хүмүүстэйгээ архи ууснаас л энэхүү асуудал бий боллоо. Би албаар хатгаагүй зүгээр л айлгах гэсэн чинь хатгачихсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 237-238 дугаар хуудас/,

 

             Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №248 дугаартай:

            “...1. Үзүүлэгч А.Жаргалсайханы биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой,

3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд  үүссэн байх боломжтой

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 236-237 дугаар хуудас/,

 

            Хархорин сумын Нийгмийн даатгалын тасгийн шүүгдэгч М.Магсарын хөдөлмөрийн чадвар алдалт сунгуулсан тухай лавлагаа, жагсаалт, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга, /1 дүгээр хх-ийн 130-140 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 43-44, 50 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Авирмэд, М.Магсар нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Fire” нэртэй зоогийн газрын автомашины зогсоол дээр байсан иргэн М.Батзоригийн эзэмшлийн 54-55 ӨВО улсын дугаартай “Harrier” маркийн автомашинаас DELL маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хүрэн өнгийн хэтэвч 1 ширхэг, БНХАУ-н мөнгөн дэвсгэрт болох 300 юань, М.Батзоригийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан болон Голомт банкны виза карт тус тус 1 ширхэг, зөөврийн компьютерийн хар өнгөтэй цүнх 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 795 100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Г.Авирмэд, М.Магсар нар үйлдсэн болох нь

хохирогч М.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Хонгорзул, Г.Алтанбагана нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-36, 38-39, 39-40 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Авирмэд, М.Магсар нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч М.Магсар нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн нутаг Сайрын 4-11 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Жаргалсайхантай маргалдан цээжин тус газарт нь хутгаар хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч М.Магсар үйлдсэн болох нь

хохирогч А.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 202-203 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №248 дугаартай: “...1.Үзүүлэгч А.Жаргалсайханы биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 236-237 дугаар хуудас/, шүүгдэгч М.Магсарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүгдэгч Г.Авирмэд М.Магсар нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Fire” нэртэй зоогийн газрын автомашины зогсоол дээр байсан иргэн М.Батзоригийн эзэмшлийн 54-55 ӨВО улсын дугаартай “Hаrrier” маркийн автомашинаас DELL маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хүрэн өнгийн хэтэвч 1 ширхэг, БНХАУ-н мөнгөн дэвсгэрт болох 300 юань, М.Батзоригийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан болон Голомт банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан  үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Авирмэд, М.Магсар нарыг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.Магсар нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч А.Жаргалсайханы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас М.Магсарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол  зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч М.Магсарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Авирмэд, М.Магсар нар нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа, шүүгдэгч М.Магсар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Г.Авирмэд, М.Магсар нарын бүлэглэн үйлдсэн дээрх бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч М.Батзоригт 225 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд талууд маргаагүй, дээрх хохирол учирсныг шүүгдэгч нар нь нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.

Мөн шүүгдэгч М.Магсарын хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч А.Жаргалсайхан нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Иймд Г.Авирмэд, М.Магсар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн учир тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг нь харгалзан тус бүрд нь 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно.” гэж, Монгол Улсын Их Х2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/,... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус хуульчилжээ. 

Шүүгдэгч М.Магсарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасанд хамаарч байх тул түүнд оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, дүйцүүлэн солихдоо зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож өршөөл үзүүлэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Магсар нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд оршин суудаг болох хэрэгт авагдсан нотлох баримт болон түүний мэдүүлгээр тогтоогдож байна.  Иймд М.Магсарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 07 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд хориглох нь зүйтэй. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Магсарт 07 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.  

 

Мөн шүүгдэгч М.Магсарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасанд хамаарч байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Авирмэдийн хувьд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалтад хамаарч байгаа боловч тэрээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялаас чөлөөлөгдсөн байна. Иймд түүнийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн боломжгүй тул хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,3,4-т тус тус зааснаар Г.Авирмэдэд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦШТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 01 жил 07 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар тогтоов.

 

Шүүгдэгч Г.Авирмэд, М.Магсар нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шүүгдэгч Г.Авирмэдийн цагдан хоригдсон 75 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцохыг, шүүгдэгч М.Магсар нь 15 хоног цагдан хоригдсон болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн богино цамц 1 ширхэг, шаргал өнгийн бор судалтай иштэй хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газар шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мянган овогтой Гэрэлийн Авирмэдийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Боржигон овогтой Мягмарын Магсарыг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Мягмарын Магсарт холбогдох гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

                                                                             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Г.Авирмэдэд 07 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  М.Магсарт 07 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар М.Магсарт оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Магсарт 07 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,3,4-т тус тус зааснаар Г.Авирмэдэд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦШТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 01 жил 07 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/жилийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Авирмэдэд  оногдуулсан 01 /нэг/ жил, 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Авирмэдийн цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн богино цамц 1 ширхэг, шаргал өнгийн бор судалтай иштэй хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

10. Г.Авирмэд, М.Магсар нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, М.Магсар нь 15 хоног цагдан хоригдсон болохыг, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Магсарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Г.Авирмэдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүнийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Авирмэдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, М.Магсарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА