Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2473

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, *******,******* тоотод оршин суух, Боржигон овогт Б*******гийн Б*******гийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Бодонгууд овогт Б*******ийн С*******т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б******* миний бие 2007 онд Б.С*******тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү С.Өлзийпүрэв, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охин С.Цэлмэг нар төрсөн Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2017 оноос тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү, охин 2 маань миний асрамжид өсч, торниж байна. Иймээс С.Өлзийпүрэв, С.Цэлмэг нарт тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хүү С.Өлзийпүрэв, охин С.Цэлмэг нартаа хүүхдийн тэтгэлэг төлнө, татгалзах зүйл байхгүй гэв.

 Шүүх хуралдаанд зохигчидын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.С*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б******* хариуцагч Б.С******* нар 2007 оноос гэрлэлтээ бүргүүлэлгүй хамтран амьдарч тэдний дундаас 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү С.Өлзийпүрэв, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охин С.Цэлмэг нар  төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна./х.х-ийн 4-5 дугаар тал/

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай  хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” мөн зүйлийн 12.2-т “эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

Хариуцагч нь Б.С******* нь хүү С.Өлзийпүрэв, охин С.Цэлмэг нарт хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй болно.

Иймд 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Өлзийпүрэв, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин С.Цэлмэг  нарыг эх Б.Б*******гийн асрамжид үлдээн эцэг Б.С*******аар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү шийдвэрлэсэн нь хариуцагч Б.С*******ын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх ... ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар хариуцагч хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Б.Б******* саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон,                                    

                                                                 ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Өлзийпүрэв, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин С.Цэлмэг нарыг эх Б.Б*******гийн асрамжид үлдээсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Өлзийпүрэв, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин С.Цэлмэг нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.С*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан Б.С*******аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохгүйг заасугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С*******аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******д оруулсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ