| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03172/И |
| Дугаар | 2466 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2466
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, С******* дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, С******* плазад байрлах, “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн, ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, *******,*******,******* тоотод оршин суух, С*******ын Д*******т холбогдох,
Гэрээний үүрэгт 134.726 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч С.Д******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 134.726 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “С*******” ХХК нь хариуцагч С.Д*******т холбогудулан 134.726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарагжээ.
Хариуцагч С.Д******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 134.726 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч “С*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Нэхэмжлэгч “С*******” ХХК нь 134.726 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Д*******т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 2346 төгрөг, хариуцагч С.Д*******аас 2346 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ