| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03176/И |
| Дугаар | 2474 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2474
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ДЗ77012116 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит 26 гудамж 403а тоотод оршин суух Олхонууд овогт Солооны Энхбаяр,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЗЛ87010315 регистрийн дугаартай, Дундговь аймаг, Сайнцагаан сум, 8 дугаар баг, айргын 1-31 тоотод оршин суух Төгрөг хайрхан овогт Өөдөсийн Баярсайхан нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн НЭ88090711 регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шархад 63-891 тоотод оршин суух Боржигон овогт Нармандахын Алтангадаст холбогдох,
Гэрээний үүрэгт 3.058.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н.Алтангадас нь С.Энхбаяр, Ө.Баярсайхан нарын нэхэмжилсэн 3.058.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр осолд орж биеийн байдал тааруу, хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй болсон байна. Иймд 2 сарын хугацаанд уг 3.058.000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгч С.Энхбаяр, Ө.Баярсайхан нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Алтангадасын тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байна. 2 сарын хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Энхбаяр, Ө.Баярсайхан нар нь хариуцагч Н.Алтангадаст гэрээний үүрэгт холбогдуулан 3.058.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 2 сарын хугацаанд бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нар нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.Энхбаяр, Ө.Баярсайхан нарын нэхэмжлэлийн шаардлага 3.058.000 төгрөгийг хариуцагч Н.Алтангадас нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Алтангадаст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчэ нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.850 төгрөгийн 50 хувь буюу 31.925 төгрөгийг улсын орлогоос, 31.925 төгрөгийг хариуцагч Н.Алтангадасаас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Энхбаяр, Ө.Баярсайхан нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ