Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 74

 

 Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

Улсын яллагч: Н.Булганчимэг,

Хохирогч: Х.Буяннэмэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Батбэх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Халиугчин овогт Цэгмэдийн Амартайванд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000445 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, халх, дээд боловсролтой, ХААИСургуульд багш ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11-174 тоотод оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, Халиугчин овогт Цэгмэдийн Амартайван. регистрийн дугаар:РЮ-80020169,

Шүүгдэгч Ц.Амартайван нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын арктай шар байрны зүүн талын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ниссан Х-Тгаil маркийн 69-54 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .. хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Х.Буяннэмэхийн жолоодон явсан Тоёота Приус маркийн 16-90 УНӨ улсын дугаартай автомашиныг мөргөж жолоочийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, Тоёота Приус маркийн 16-90 УНӨ улсын дугаартай автомашинд 1.700.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дор дурьдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Амартайван шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Хохирогчоос уучлалт гуйж байна. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажлын найз Солонгос улсаас ирээд цагаан будааны архи ажлынхаа хүмүүстэй хамт уусан. Тэр өдөр Драгон руу очиж хөдөө юм явуулах шаардлага гараад тээврийн хэрэгсэл жолоодох болсон. Төмөр замын арктай шар байрны зүүн талын замд явж байхад миний гар утас дугарсан. Утсаа авах гэхэд унагаад, тонгойгоод авах гэж байх үед гутлын ул хальтраад хаазаа огцом гишигсэнээр урдаа яваа тээврийн хэрэгслийг мөргөсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Хохирогч Х.Буяннэмэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүүтэйгээ Зайсангаас хороолол руу явж байсан юм. Тухайн үед хөдөлгөөны нягтаршил бага байсан. Гэтэл араас хүчтэй мөргөсөн. Би суудлын бүсээ зүүсэн байсан болохоор урд шилээ мөргөөгүй. Тухайн үед миний толгой эргээд хөдөлж болохгүй байсан. Осол болсоны дараа Ц.Амартайван машинаасаа бууж ирээгүй. Би өөрөө цагдаа дуудаад цагдаа ирсэн. Осол болсоны маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Шинжилгээ хийлгэж, өвчин намдаах эм, нурууны бүс авч өгсөн. Мөн машины хохирлыг барагдуулсан. Түүнээс хойш надтай утсаар ярьж, уулзаагүй. Өөрийнхөө машиныг гаргаж авмаар байна гэж байхдаа байнга ярьдаг байсан. Түүнээс хойш миний биеийг асууж яриагүй. Ц.Амартайван надад зовлонгоо тоочоод ярьж байсан. Би тэр талаар нь мэдэж байсан. Адилхан эмэгтэй хүн надтай утсаар ярьж болох байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход кальц бичиж өгөөгүй. Өөр эмчээс асуухад яагаад кальци бичиж өгөөгүй юм бэ гэж байсан. Ажлаа хийж чадахгүй болохоор надад эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй байсан. Миний биеийг асуугаад ярьж болох байсан. Рашаан сувилалд явсан боловч байцаалт өгөх гээд эргэж буцаад эмчилгээгээ хийлгэж чадаагүй. Нуруу нугасны гэмтлээс болоод хөл рүү өвдөж байгаа. Нурууны хагалгаанд орох талаар асуухад маш хүнд байдаг, шавар эмчилгээнд явж бай гэсэн. Миний хувьд Амартайванг яллуулах бодол байхгүй. Гэхдээ гомдолтой байнагэв.

Хохирогч Х.Буяннэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн: …2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 16-17 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг төмөр замын арктай шар байрны хажуу талын замаар урдаасаа хойшоо хүү Б.Сугарсүрэнгийн хамт явж байтал гэнэт ард талаас хүчтэй мөргөсөн. Бид 2 хамгаалах бүстэй явж байсан. Энэ ослоос миний нуруу гэмтсэн, тухайн үед нуруу гэмтсэнийг мэдээгүй, нуруу таг гээд дуу хүчтэй гарсан, миний хүү намайг машинаас түшиж буулгасан. Удалгүй цагдаа түргэн ирж хэргийн газар үзлэг хийхэд энэ эмэгтэйгээс архи үнэртэж байсан. Тухайн үед хүү миний хажуугийн суудал дээр сууж явсан. Энэ машин миний хүү Сугарсүрэнгийн эзэмшлийн машин тэр үед мөнгөний хэрэг болоод ББСБ-аас 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьж нэр дээр нь шилжүүлсэн байгаа. Ослоос хойш би ажпаа хийж чадахгүй байгаа эмчилгээний болон цалингаа нэхэмжлэнэ, жолоочоос машины төлбөр 1.700.000 төгрөгөө авсан, эмчилгээнд эмний 12.800 төг, 80.000 төгрөгөөр бүс авч өгсөн, 60.000 төгрөгөөр нуруу толгойн зураг авч өгсөн, одоо баримтаар гарсан зардал болох 576.000 төгрөг, Хужирт рашаанд 14 хоног хэвтэх 560.000 төгрөг, болон ирж очих 50.000 төгрөг, 2 сарын цалин 2.400.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2 сарын дараа намайг эмнэлэгээс нуруундаа имрайн шинжилгээ, тархины цахилгаан бичлэг хийлгэ гэсэн түүнийг гаргуулж авмаар байнагэсэн мэдүүлэг /хх-10-13 хуудас/,

Иргэний нэхэмжпэгч Б.Сугарсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн:… Ослын улмаас Тоёота Приус маркийн 16-90 УНӨ улсын дугаартай автомашины эвдэрсэн хэсгийг засуулж өгсөн. Автомашиндаа эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн. Надад гомдол санал болон нэхэмжпэх зүйл байхгүй гэжээ.   гэсэн мэдүүлэг /хх-22-р хуудас/,

Иргэний нэхэмжпэгч Д.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би мөргөлдсөн 2 автомашины үнэлгээтэй танилцсан ярих зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй   гэсэн мэдүүлэг /хх-26–р хуудас/,

Иргэний хариуцагч Д.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн:…Ниссан Х-Тrail маркийн 69-54 УНР улсын дугаартай автомашин бол миний эзэмшлийнх, тэр өдөр манай эхнэр Амартайван жолоодож явсан. би унаж явахыг зөвшөөрсөн юм. Бусдын автомашинд хохирол учруулсаныг ойлгож байна, манай эхнэр цалингийн зээл авч автомашиныг хохиролгүй болгосон, хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсныг ойлгож байгаа, туслалцаа үзүүлнэ гэжээ.  гэсэн  мэдүүлэг /хх-22-р хуудас/,

Гэрч Б.Сугарсүрэн мөрдөн байцаалтанд  өгсөн: ...өдөр ээж машин бариад , би жолоочийн нөгөө талд сууж явсан, гэтэл ар талаас машин хүчтэй мөргөсөн, ээж хөдөлж чадахгүй байхаар нь би түшиж буулгасан, осол гаргасан жолооч эмэгтэй ганцаараа машин барьж явсан, ээж өөрийн утаснаас цагдаа дуудсан, уг эмэгтэйгийн согтуурал шалгахад 1.71 хувь гарч байсан. Миний хувьд шүүх эмэнэлэгт үзүүлэхгүй, ээж л бие нь өвдөж байгаа гэсэн мэдүүлэг /хх-30-р хуудас/,

Шүүх эмнэлгийн 5879 дугаартай дүгнэлтэд: …1. Х.Буяннэмэхийн биед сээрний 6 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэжээ.

Кости-Эстимейт ХХК-ний Үлэмж мэлмий ББСБ-ийн эзэмшилд байгаа Тоёота Приус маркийн 16-90 УНӨ улсын дугаартай автомашиныг техникийн эвдрэл үнэлгээгээр 1,700.000 төгрөгийн нийт зардал тогтоогдсон үнэлгээ /хх-45-р хуудас/

Техникийн шинжээчийн 300 дугаартай дүгнэлтэд: Ниссан Х-Тrail маркийн 69-54 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Амартайван нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .. хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтууд зөрчсөн байх үндэслэлтэй

-Тоёота Приус маркийн 16-90 УНӨ улсын дугаартай автомашины жолооч
Х.Буяннэмэх Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх
үндэслэлгүй байна.

-Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ. болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна гэжээ. /хх-50-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Амартайван нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр
17 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын
арктай шар байрны зүүн талын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
Ниссан Х-ТгаН маркийн 69-54 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож
явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор
дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .. хэрэглэсэн үедээ тээврийн
хэрэгсэл жолоодох, 8.11-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл
зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх
хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан
сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Х.Буяннэмэхийн жолоодон явсан
Тоёота Приус маркийн 16-90 УНӨ улсын дугаартай автомашиныг мөргөж
жолоочийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, Тоёота Приус маркийн 16-90
УНӨ улсын дугаартай автомашинд 1.700.000 төгрөгийн нийт хохирол учруулсан
гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Амартайваны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

           Шүүгдэгч  Ц.Амартайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           Иймд шүүгдэгч Ц.Амартайваныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Ц.Амартайванд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Хохирогчийн нотлох баримттай нэхэмжилсэн эмийн үнэ 576.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Амартайван, иргэний хариуцагч Д.Ганболд нараас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, сувилалд сувилуулсан талаарх баримт, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг  хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг үгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ц.Амартайваны В ангилалын 837664 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад нь Нийслэлийн шийдвэрл гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлэх нь зүйтэй.