Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/652

 

 

 

 

   2021         09         20                                     2021/ШЦТ/652

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Д.Даваадорж (томилолтоор);

нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал;

хохирогч: Т.А;

хохирогч М.Б, М.Ж нарын өмгөөлөгч: К.Манлай;

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням;

           шүүгдэгч: Ц.Б, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокуророос 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.....дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд Ц.Б-г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.....дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-г холбогдуулан тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ДШМ/1291 дугаар магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан, Улсын Дээд шүүхийн 2021 оны 0....дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаар шүүгчийн захирамжтай хэргийг 2021 оны 02 дугаар сарын  сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1963 оны 1....дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Их хайрхан суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч, инженер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  , урьд ял шийтгэлгүй, Ц.Б;

 

2. Монгол Улсын иргэн, 1952 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт  , урьд ял шийтгэлгүй, Г.Б.

 

Яллагдагч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр .... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод “....” ХК, ШШГЕГ-ын хооронд байгуулсан хуурамч гэрээг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон “Хамтран ажиллаж ашиг өгнө” гэж бодит байдлыг нуух замаар Т.Аийг төөрөгдөлд оруулж Т.Аийн хүргэн А.Бэр дамжуулан 500.000.000 төгрөгийг залилан авсан,

-2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ны орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Цаас 15.000.000 төгрөгийг залилан авсан,

-“3, 4 дүгээр цахилгаан станцын ажилдчын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр .... дүүргийн ....дүгээр хороо :.... хорооллын ...байрны гадна “...” ХХК-ний захирал М.Жаас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийг залилан авсан,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Т.Баас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг нийт 209.000.000 төгрөгийг залилан авсан,

-“....” ХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч “Хамтарч ажиллана, ашиг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Бээс 2015 оны 0....дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг залилан авсан,

-2015 оны 1....дүгээр сарын 24, 26-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “....” болон ШШГЕГ-ын хооронд байгуулсан гэрээг үзүүлэн найз нь энэ дунд нь өөрийнхөө махыг оруулж хорих ангиудад тараалгаад “....” ХК-аар дамжуулан мөнгөө гаргуулаад авчихна” гэж хуурч, зохиомол байдлыг эориуд бий болгон, хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар Ч.Эыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 200.000.000 төгрөгийг шилжүүлэн залилан авсан,

-2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Зам барилгын ажил хийнэ, мөнгө эээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.Эыг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 58.000.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 1.232.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

  -яллагдагч Ц.Б нь Г.Бтай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр .... дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” ХК-ний байранд Ц.Бд холбогдох хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нь нотлох баримт болох “.....” ХК-ийн дэд захирал Ч.У, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн,

 

    2. Яллагдагч Г.Б нь яллагдагч Ц.Бтай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр .... дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ХК-ны байранд Ц.Бд холбогдох хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нь нотлох баримт болох “....” ХК-ийн дэд захирал Ч.У, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Би 2014 оны 10 дугаар сард хүргэн А.Бэр нь дамжуулж Т.Аийн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан. Анхны зээл 200.000.000 төгрөг байсан. Энэ зээлээ барагдуулаад байж байхад Б “манайх 200.000.000 төгрөгөөр зээл гаргадаггүй юм байна, авсан 200.000.000 төгрөгөө төлөөд 175.000.000 төгрөгийн зээл авч болно” гэж надад хэлсэн. Тэгээд би Бтэй дахин уулзаад 200.000.000 төгрөгийг нь төлөөд дахин 175.000.000 төгрөгийн зээл авсан. Би мөнгөө төлдөг, сарын хүүг бага зэрэг хоцроодог байсан. Одоо түүнээс 130.000.000 төгрөг үлдсэн байсан. Б намайг “та гайгүй наймаа хийж байна, манай банк бус нэлээн мөнгөтэй, таны бизнес ямар бизнес байдаг вэ” гэхээр нь “.....” ХХК-тай ийм ажил хийдэг гээд тайлбарласан. Удалгүй А.Б ээжийгээ дагуулаад манай Аварга спорт хороон дээр хүрч ирсэн. Тэгээд хэрхэн ажиллаж байсан талаараа ярьсан. Энэ бизнес маань өөрөө далд бизнес байсан. Хамаагүй ил гаргаж болдоггүй байсан. Одоо бол бодит үнэнийг 5 жилийн хугацаанд ойлгосон. Т.А надтай уулзаад “хэдэн тэрбум төгрөгөөр хийх вэ” гэж асуусан. Тэгээд “манай хүүтэй ярилцаарай” гэж хэлсэн. Анх бизнесийн гэрээ хийхэд А.Бтэй уулзаад 500.000.000 төгрөгийг эхний ээлжинд авсан. Ингээд 500.000.000 төгрөгийг эхний ээлжинд аваад 2 хүнд өгсөн. Мах бас удаашралтай байсан. Мөн тухайн үед “.....” компанид аудитын шалгалт ороод цагдаагийн байгууллагаас 2 удаа шалгахаар оролдоод шалгаж болоогүй. Бид нарын хийсэн гэрээнд аудитын шалгалт орчихсон болохоор бүх зүйл нь шалгалтын хэмжээнд явдаг юм байна лээ. Ингээд ажил удаашраад эхэлсэн. Гэтэл удалгүй Т.А мөнгөө нэхэж эхэлсэн. Би тэр үед бас тэмцээнд явах гээд эхний ээлжинд хүүг нь бодоод 15.000.000, дараа нь хүүд нь 50.000.000 төгрөг өгсөн. Бас сүүлд дахин 80.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Удалгүй миний мөнгө 223.000.000 төгрөг орж ирсэн. Тэгээд би Бтэй яриад “мөнгийг нь яаж өгөх вэ” гэж асуухад “та миний данс руу хийчих” гэж хэлсэн. Өмнө нь мөнгөө бэлнээр өгдөг байсан. Харин сүүлд 223.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 223.000.000 төгрөгийг махны зээлд өгч байна гэж бодож өгсөн. Гэтэл А.Б хүү алданги гэж тооцож банкны зээлд авсан байсан. Миний байрны ордер Т.Аийн банк бус санхүүгийн байгууллага дээр байсан. Би хувьдаа тооцоод үзэхэд 800.000.000-аад төгрөгийг урд хойно нь оруулж өгсөн байдаг. Удалгүй би Ганц худаг руу хоригдсон. Тэр үед ар гэрийнхэн маань Т.Атэй уулзаад үлдэгдэл тооцоог гаргасан байсан. Тэгээд ээжийн байр мөн талийгаач дүүгийн төмөр замд байх 2 өрөө байрнуудыг Т.Ат өгсөн байдаг. Мөн би битүүмжлэлд байсан ....УБР гэх машиныг өгөх ёстой гэхээр нь Баянхошуунд байх Т.Аийн хашаанд аваачиж тавьж байсан. Анх миний  машиныг улсаас 100.000.000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл миний машиныг Т.Атэй тооцоо бодож байгаад 70.000.000 төгрөгөөр тооцсон. Ингээд би Ганц худгаас гарч ирэхэд үлдэгдэл 173.000.000 төгрөг болсон байсан. Тэгээд би Т.Атэй ярилцаад өөрийн байрыг өгөхөөр болсон. Т.А надад гомдолгүй гэсэн бичиг бичиж өгөхөөр болсон. Би байрны ордероо шилжүүлсэн. Гэтэл удалгүй Т.А дахиад мөнгө нэхсэн. Энэ талаар би ...т хэлсэн. Хүсэлт гаргаад Санхүүгийн зохицуулах хорооноос бичиг авахаар өөрийн биеэр очсон. Тэгээд хоёр хоногийн дараа Монгол банкнаас шалгагдаад Санхүүгийн зохицуулах хорооноос надад бичиг өгдөг байсан. Гэтэл тухайн ажилтан нь “та энэ “....” гэх банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваагүй байна, таны нэр байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр намайг анхнаасаа залилж байсан хүн нь Т.А болж таарсан. Миний төлсөн, авсан бүх мөнгийг Санхүүгийн зохицуулах хороонд оруулаагүй болж таарсан. Би энэ бүгдийг сүүлд мэдсэн. Тэгэхээр би Т.Атэй тооцоо дууссан. Т.Ат өгсөн байр манай амьдарч байгаа байр юм. Би “байраа өөрөө 483.000.000 төгрөгөөр зараад мөнгийг чинь төлье” гэж хэлэхэд “та нар тэгж өгч чадахгүй” гээд доромжлоод байсан. Энэ хүнд би хангалттай мөнгө өгсөн. Би М.Ц гэдэг хүнийг огтхон ч танихгүй. Өвөрмонгол биеийн тамирын хорооны дарга Н над руу яриад “чамайг цэргийн хүн болохоор ярьж байна, С гэж хүний жоншны хугацаа нь дуусаад байгаа юм байна” гэсэн. Тэгэхэд Н даргын ярьсан нэг залуу надтай уулзахаар Бөхийн өргөөний тэнд ирсэн. Би тэр залууд “ах нь уул уурхай сайн мэдэхгүй, Ч гээд лицензийн даргыг нь танина” гэж хэлээд Ч дээр тэр залууг дагуулаад орсон. Тэгэхэд Ч “жижигхэн орд байна, нэг сар болсон бол хүчингүй, жилийн хугацаа дууссан тул болохооргүй юм байна” гэж хэлсэн. Би бас тэр залууд боломжгүй гэдгээ хэлсэн, Н даргад бас хэлээрэй гэж хэлсэн. Гэтэл удалгүй би хэрэгт холбогдоод байж байхад гэнэт М.Ц гэж хүн гарч ирсэн. М.Ц С гэх хүнтэй 15.000.000 төгрөгийн маргаан болсон байсан. С нь М.Цаас авсан 150.000.000 төгрөгийг надад өгсөн гэж хэлсэн байсан. Хавтаст хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгт надад хаана мөнгө өгсөн нь тодорхойгүй байдаг. Нэг бол манай гадаа, эсвэл хотын төвд өгсөн гэх мэтээр ярьсан байдаг. Мөн Долгорсүрэн гэх эмэгтэйгээс мөнгө зээлж авч өгсөн гэсэн яриа ч мөн гарсан. Тэгэхээр би энэ хэрэгт огтхон ч хамаагүй. Би С-гээс мөнгө аваагүй. Тэгээд би С рүү ярих гэж олон залгасан боловч утас нь болохгүй байсан. Харин М.Ц өөрөө над руу яриад “би корона туссан, миний бие муу байна, би С-д мөнгөө алдсан, та надад бололцоо байвал мөнгө өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3.000.000 төгрөг өгсөн. Тэгэхдээ “дүүтэйгээ учраа олоорой” гэж хэлсэн. Би М.Цыг тусгаарлалтад байхад нь гарын үсэг зуруулахаар очсон боловч дотроос нь ямар ч бичиг гаргах боломжгүй байсан тул гарын үсэг зуруулаагүй. М.Ц бид хоёрт ямар ч хамаарал маргаан байхгүй. Буруугүй гэсэн бичиг авч чадаагүй. Энэ хэрэгт би хэлмэгдсэн. “...” ХХК-ийн захирал М.Ж нь С, О нараар дамжуулан надтай анх уулзсан байдаг бөгөөд М.Ж нь Сд 170.000.000 орчим төгрөгийн өр төлбөртэй байсан. М.Ж Сд өр төлбөрөө төлөх гэтэл “Дулааны цахилгаан станц-4” ХК-ийн 180 ажилчдын барилга угсралтын ажлын төлбөрөө авч чадаагүй, Дулааны цахилгаан станц-4 ХК-ийн зүгээс 2013 оны 04 дүгээр сараас хойш шалтаг хэлээд огт олгохгүй байна, манай компани болон станцын удирдлага бидний хооронд үл ойлголцол үүсээд байна, та гүйцэтгэлийн мөнгийг хөөцөлдөөд өгөөч гэж надаас хүссэн. Үүний дагуу би “...” ХХК-ийн нэрийн өмнөөс гүйцэтгэлийн ажлын хөлсийг хэсэгчлэн олгуулах ажил үүргийг хөөцөлдөх, М.Ж нь хэсэгчлэн олгогдсон ажлын хөлс тутмын 10 хувийг надад гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож өгөхөөр харилцан тохиролцсон. Би “...” ХХК-ийн нэрийн өмнөөс гүйцэтгэлийн мөнгийг хэсэгчлэн олгуулах ажлыг хөөцөлдсөний үр дүнд огт олгогдоогүй гүйцэтгэлийн төлбөрийг Дулааны цахилгаан станц-4” ХК-ийн Төрийн банкны данснаас “...” ХХК-ийн “ХААН” банкны харилцах дансанд 200.000.000 төгрөгийг 2014001211 Эрчим хүчний салбарын ажилчдын орон сууц гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. М.Ж нь удалгүй надтай уулзаж харилцан тохиролцсон ажлын хөлс болох 20.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш дахин уулзаж “...” ХХК-ийн ажлын хөлс олгуулах ажлыг дахин үргэлжлүүлэн хөөцөлдөж өгөөч гэх санал тавьж ажлын урьдчилгаа хөлс болох 30.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд би “...” ХХК-д 2014 оны 0....дүгээр сараас эхлэн гүйцэтгэлийн ажлын хөлсийг хэсэгчлэн олгуулж 2014 оны 07 дугаар сард багтаан олгуулж дуусгасан. Гэтэл “...” ХХК-ийн захирал Ж нь цахилгаан станцын ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулж өгч чадаагүй бөгөөд миний гүйцэтгэсэн ажлын хөлсийг гүйцээж олгоно гэж амлаж байсан боловч 2014-2015 онуудад олдохгүй, утсаа авч байгаагүй байсан атлаа 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гомдол гаргасан байдаг. Гэтэл сүүлд мэдэхэд М.Ж тухайн газраас мөнгө төгрөгөө авсан хэрнээ Ёндон гэж хүнтэй муудсанаас би хэрэгт орсон байсан. Сгаас энэ талаар сонссон. Үүнээс хойш би 3-4 жилийн дараа Жтай бичиг хийж өг гэж хэлж уулзаад хоорондоо зохицоод өр барагдсан гэж тохирч бүх зүйл дууссан. Бы хувьд тухайн үед би Биеийн тамир спортын хорооны санхүү хэлтсийн дарга байсан. Б эрүүл мэндийн хорооны санхүү хэлтсийн газрын дарга байсан. Өөрөөр хэлбэл манай байгууллагын миний дээд удирдлага байсан. Би Баас тэмцээн уралдаанд явах гэж байгаа тамирчдын зардлыг орж гуйсан. Харин Б Сангийн яамнаас мөнгө авах гэтэл авч чадахгүй байна гэсэн. Тэр үед Б тэднийд авлагатай байсан байж таарсан. Гэтэл Т.Бы санхүүг төрийн нарийн бичгийн дарга нь болоогүй байна гээд гаргаж өгөхгүй байсан. Б манай тамирчдын зардал тооцоог гаргаж өгөх ёстой, манай дарга байгаа юм гэдгийг хэлсэн. Ингээд би санхүүг хөөцөлдөөд Бтай найзууд болсон. Ажлаа хөөцөлдсөний үндсэн дээр эхний ээлжинд Бы 163.000.000 төгрөгийг шийдэхээр болсон. Тэгээд Сангийн яамнаас шилжүүлсэн 163.000.000 төгрөг “...” руу орсон. Гэтэл Б намайг түр өөр дээрээ авчих гэж хэлсэн. Тэгээд над руу тэр  мөнгө шилжиж орж ирэхээр нь нэг хүн лүү шилжүүлсэн санагдаж байна. Б намайг мөнгийг хэрэглэж бай гэж хэлсэн. Түүнээс болоод би асуудалд орсон. Одоо хамгийн сүүлд бид хоёр уулзаад ойлголцоод хоорондоо тооцоогүй гээд Б надад гомдолгүй гэсэн бичиг гаргаж өгсөн. Намайг М.Бтэй М.Ж “манай найз” гэж хэлж уулзуулсан. Бид хоёр танилцаад М.Б над руу бодит үнэ 140.000.000 төгрөг өгсөн. Тэгээд би эргүүлээд М.Бт 160.000.000 төгрөг буцааж төлсөн байдаг. М.Б надад 200.000.000 төгрөг өгөөгүй. М.Бийн мэдүүлсэн шиг надад бэлнээр 50.000.000 төгрөг өгөөгүй. Би 40.000.000 төгрөгийн шүүхийн шийдвэр гарлаа гээд 40.000.000 төгрөгийг өгөөд хэргээс салахаар тохирсон. Манлай өмгөөлөгч Болорцэцэг нартай уулзаад тохирсон. Энхбаярын хувьд манай найзын гэр бүл. Би Энхбаяраас гуйгаад 200.000.000 төгрөг зээлсэн. Удалгүй зээл бага зэрэг удааширсан. Тэгээд би “.....”-ын гэрээний загвар байна гээд тэр гэрээний загвар дээр гэрээ хийж мөнгө аваад сүүлд түүний 20.000.000-30.000.000 төгрөгийг төлж, зуслангийн гэр зэргийг өгөөд өр авлагагүй болж Энхбаяр өргүй гэх бичгээ өгсөн. Дараа нь Энхболд намайг залилсан. Яагаад гэвэл би огт танихгүй. Цагдаа Энхболдын үгээр хэрэг үүсгэсэн. 1.650.000.000 төгрөгийн замын тендерт орох гэтэл орон нутгийн компани болохоор орж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хотын даргатай уулзсан. Би материалыг нь өгсөн. Тендерийн материалыг үзэхэд 18-н компани тендерийн жагсаалтыг бүрэн хангаж байсан. Гэтэл Маршал нэртэй 5 зүйл нь хангалтгүй компанийг тендерт шалгаруулсан. Үүнээс үүдээд би Энхболдыг танихгүй байж байгаад хүнээр дамжуулаад уулзахад “тендерийн мөнгө гэж орж болохгүй байна, бид нар татвараас бас чөлөөлөгдөнө, танд зээл болгоод мөнгө өгье” гээд гэрээ хийсэн. Гэтэл огт танихгүй хүнд 58.000.000 төгрөг 2 сарын хугацаатай зээлж байгаа мэтээр өгсөн. Ерөнхийдөө татвараас нуугдаж ийм зүйл хийсэн байх. Удалгүй нөгөө компани Сангийн яам дээр очоод дахиад буцаад ирсэн. Тэгээд би яагаад 18 үзүүлэлт нь тэнцсэн компанийг шалгаруулаагүй вэ? гэхэд нөгөө өмнө ялсан компани Энхболдтой ярилцаад туслан гүйцэтгэх компаниар Энхболд орсон байсан. Тэгээд байж байтал удалгүй Энхболд намайг 50.000.000 төгрөгөө өг гэсэн. Би Энхболдод “бид хоёр тохирсон биз дээ” гэж хэлсэн. Ингээд хэсэг чимээгүй байж байтал жилийн дараа дахин цагдаа сэргийлэх болсон. Товчхон хэлбэл би хүнд тусалж байгаад ийм хэрэгт орсон. Би хүнийг залилаад байх хүн биш. Г.Б бид хоёр хуурамч баримт бичиг хийгээгүй. Шүүхийн шийдвэрт байхдаа энэхүү ажлыг үнэнээсээ хийсэн. Би анхнаасаа мэдүүлгээ буруу өгөөд ийм байдалтай байна. Хамгийн гол нь гэрээ нь бодитоор гарч ирсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Ц.Б нь “.....” компани болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хоёрын дунд явж гэрээг хийдэг байсан. Бид хоёр нийт 2-3 гэрээ хийсэн. Манай гэрээ шабломтой гэрээ байгаа. Түүн дээр үнэ, хэдхэн тоо тавьдаг гэрээ. Энэ гэрээн дээр л би гарын үсэг зурж өгсөн. Би жилд 40-50 гэрээ хийдэг. Нэгдүгээрт гэрээг хаана хэнд хэдийг өгөх гэж байгааг мэдэж явдаг. Гэрээ хүчинтэй, хүчингүй гэж хоёр янз байгаа. Эхний гэрээ нь урьдчилсан хэлцэл маягийн байдаг. Барьцаа аваад малаа өгсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болдог. Бидний яриад байгаа гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Уламбаяр манайхаас халагдсан. Халагдсан хүн юу ярьсныг мэдэхгүй байна. А албан бичгийг андуурч хэлсэн юм шиг байсан. Тэр асуудлаар би Буянбат мөрдөгчтэй удаа дараа уулзсан. Гэтэл энэ асуудлаа шүүх дээр хэлээрэй, нэгэнт хэрэг дээшээ явсан гэсэн хариуг өгсөн. Миний хувьд хуурамч гэрээ хийгээгүй. Ченжүүд бүгд үнээ мэддэг. Надад хэн нэгнээс авсан зүйл байхгүй. Би тэр гэрээг шүүх дээр хэрэглэнэ гэж мэдээгүй” гэв.       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.А мэдүүлэхдээ: “Ц.Б манай банк бус санхүүгийн байгууллагаас 2 удаа зээл авсан байсан. Зээлийг авахдаа Б, Ц.Б нар зээлийн гэрээ хийж зээл авсан байдаг. Энэхүү банк бусаас авсан зээлийн төлбөрийг Ц.Б надаас авсан 500.000.000 төгрөгтэй холиод байдаг. Хамгийн анх манай хүргэн намайг Ц.Бтай уулзуулсан. Би Ц.Бтай уулзаад хийж байгаа ажлынх нь талаар сонсож, гэрээтэй танилцсан. Гэрээг баталгаажуулах үүднээс Ц.Бы эхнэрийн дүү гэх нотариатчид үзүүлэхэд гэрээ үнэн зөв гэрээ байна гэсэн. Ингээд би Ц.Бд “бодож үзээд гэрээгээ хийнэ, миний өмнөөс Б гэрээ хийнэ” гэж хэлээд явсан. Ингээд би хөдөө ажилтай байсан тул хөдөө явсан. Тэгээд Б Ц.Бы хамт банк бус санхүүгийн газарт 500.000.000 төгрөгийн гэрээг хийж мөнгөө тоолж авсан байдаг. Би өөрөө тус банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч. Би банк бусын зээлийн талаар яриагүй. Надад байраа өөрөө шилжүүлж өгсөн. Би банк бусад байсан барьцааны зүйлийг дураараа шилжүүлнэ гэсэн зүйл байхгүй. Эрүүгийн шүүх дээр миний хохирлыг төлсөн гэж хэлж байна. Иргэний шүүхэд байраа өгөөгүй гэж хэлдэг. Би өнөөдрийн хурал дээр байраа надад өгсөн эсэхийг мэдэхээр ирсэн. Хэрэв байраа өгсөн гэвэл би хохиролгүй, өгөөгүй гэвэл би 173.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.А /1хх-ийн 11-12, 13-15, 16/, гэрч Ц.У /1хх-ийн 17-18, 6хх-ийн 217-218/, гэрч А.Б /1хх-ийн 22-23/, гэрч Б.Ж /1хх-ийн 24-25/, гэрч Б.... /1хх-ийн 26-27/ нарын мэдүүлэг, худалдах худалдан авах тухай гэрээ /1хх-ийн 30-32, 34-35/, гарын үсгийн загвар /1хх-ийн ЗЗ, 36/, Чингис хаан банкны албан тоот /1хх-ийн 53/, Капитрон банкны албан тоот /1хх-ийн 54/, “ХААН” банкны албан тоот /1хх-ийн 55/, Ц.Бы “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 56-60/, “ХАС” банкны албан тоот /1хх-ийн 61/, “Төрийн банк”-ны харилцагчийн хуулга /1хх-ийн 62/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /1хх-ийн 64, 65/, “.....” ХК-ний 69 тоот албан бичиг /1хх-ийн 67/, хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 68-70, 72-74/, худалдах худалдах авах гэрээ /1хх-ийн 75-76/, Капитал банкны албан тоот /1хх-ийн 85/, “Голомт” банкны албан тоот /1хх-ийн 86/, “Голомт” банкны дансны хуулга /1хх-ийн 87-89/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн 97/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 98-100/, “....” ХХК -н тодорхойлолт /1хх-ийн 103/, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /1хх-ийн 104-105/, жолооны үнэмлэхний хуулбар /1хх-ийн 107/,тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх-ийн 108/, хөрөнгө битүүжилсэн тэмдэглэл /1хх-ийн 110/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 111/, барьцааны гэрээ /1хх-ийн 112-115/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 116/, зээлийн гэрээ /1хх-ийн 117-120/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 121/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 138/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 141/, Нью .... ХХК-н дүрэм /1хх-ийн 142-143/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 144/, “...” ББСБ ХХК-н дүрэм /1хх-ийн 145-148/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 149/, “...” ХХК-н дүрэм /1хх-ийн 150-153/, “...” ХХК-н албан тоот /1хх-ийн 206, 210/, Монголын нотариатчдын танхимын албан тоотын хариу /1хх-ийн 207-208/, Зээлийн гэрээ /1хх-ийн 211/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /1хх-ийн 212-213/, Зээлийн дансны хуулга /1хх-ийн 214/, хохирлын тооцоо /1хх-ийн 217, 7хх-ийн 214-216/, орон сууц худалдах, худалдах авах тухай гэрээ /2хх-ийн 153/, төлбөр барагдуулах гэрээ /2хх-ийн 154, 156/, хохирогч М.Ц /2хх-ийн 185, 187/, гэрч Б.С /2хх-ийн 189/, гэрч Н.Ч /2хх-ийн 193-194/ нарын мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /2хх-ийн 201-202/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /2хх-ийн 203/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /2хх-ийн 205/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 206/, Ашигт малтмалын газрын албан тоот /2хх-ийн 209-213/, хохирогч Т.Б /2хх-ийн 226-227/, гэрч Э.М /2хх-ийн 229/, гэрч О.Б /2хх-ийн 230/, гэрч О.Э /2хх-ийн 231-232/, гэрч Б.Т /2хх-ийн 233/, гэрч С.Ж /2хх-ийн 234-235, 4хх-ийн 216-219/, гэрч Б.С /2хх-ийн 236/, гэрч Б.О /2хх-ийн 237/, гэрч А.Ц /2хх-ийн 238-239/, гэрч М.Б /2хх-ийн 240/, гэрч Б.Т /2хх-ийн 241/, гэрч Т.Б /2хх-ийн 242/, Ашид Билгүүн ХХК-н үнэлгээний тайлан /2хх-ийн 245-250/, үнэлгээний нэгдсэн дүн /Зхх-ийн 1-6/, зээлийн гэрээ /Зхх-ийн 11/, Зээлдэгч Ц.Бтай уулзсан уулзалтын тэмдэглэлийн хуулбар /Зхх-ийн 14-15/, Хатан дэлхийн зээл төлөх тухай /Зхх-ийн 16/, орон сууц захиалгын гэрээ /Зхх-ийн 17-21/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Зхх-ийн 22-23/, Монгол Улсын байгаль орчны яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралт /Зхх-ийн 24-27/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Зхх-ийн 30, 32, 34, 36-39, 41, 43-44, 46/, Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /Зхх-ийн 31, 33, 35,40, 42,45/, ....” ХК-н албан тоот /Зхх-ийн 48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /Зхх-ийн 50-51, 57/, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /Зхх-ийн 53-54/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /Зхх-ийн 59/, Өмчийн харилцааны газрын албан тоот, хавсралт /Зхх-ийн 61, 63-65/, Гааль татварын ерөнхий газрын албан тоот, хавсралт /Зхх-ийн 67-68/, Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан тоот /Зхх-ийн 70/, “ХААН” банкны албан тоот /Зхх-ийн 84/, “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /Зхх-ийн 85-98/, “Голомт” банкны албан тоот, дансны хуулга /Зхх-ийн 100-109/, Худалдаа хөгжлийн банкны албан тоот, дансны хуулга /Зхх-ийн 124/, Капитрон банкны албан тоот /Зхх-ийн 125/, “ХАС” банкны албан тоот /Зхх-ийн 126/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /Зхх-ийн 172-173/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Зхх-ийн 175/, “ХААН” банкны албан тоот, дансны цапгэрэнгүй хуулга /Зхх-ийн 179-201/, “Төрийн банк”-ны албан тоот, дансны хуулга /Зхх-ийн 202-203/, Капитал банкны албан тоот, дансны хуулга /Зхх-ийн 204-205/, орон сууцны барилгын угсралт, засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /Зхх-ийн 229-235/, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний баримтууд /Зхх-ийн 237-238/, төлбөрийн даалгаварууд /Зхх-ийн 239-251, 4хх-ийн 1-8/, хохирогч Т.Бы мэдүүлэг /4хх-ийн 39-40, 7хх-ийн 199-201/, тооцоо нийлсэн акт /4хх-ийн 42/, баталгаа /4хх-ийн 43/, төлбөрийн баримтууд /4хх-ийн 44-48/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /4хх-ийн 58-62/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэл, цахимжуулалтын газрын албан тоот, хавсралт /4хх-ийн 67-68/, хохирогч Т.Аээс гарган өгсөн тооцоо нийлсэн тухай баримт /4хх-ийн 132-182/, хохирогч М.Бээс гаргаж өгсөн “ХААН” банкны мөнгө шилжүүлсэн хуулга /4хх-ийн 184-209/, хохирогч М.Бийн мэдүүлэг /4хх-ийн 213-214, 7хх-ийн 203-204/, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 231-232/, 2016 оны 12 дугаар 22-ны өдрийн 198 тоот албан бичиг /5хх-ийн 28/, сонингийн хайчилбар /5хх-ийн 142/, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 214-216/, гэрч Н.А /6хх-ийн 222-224/ нарын мэдүүлэг, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /7хх-ийн 26, 93/, хамтран ажиллах гэрээ /7хх-ийн 42-45/, хамтран ажиллах гэрээний тогтоол /7хх-ийн 46-47/, эд зүйл, баримт бичиг, ...бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /7хх-ийн 48-49/, хувьцаа бэлэглэх гэрээ /7хх-ийн 50/, компанийн эрх шилжүүлэх гэрээ /7хх-ийн 51/, хохирогч Ч.Э /7хх-ийн 69-70, 211-213/, хохирогч Б.С /7хх-ийн 72/, гэрч Э.Ч /7хх-ийн 79-81/ нарын мэдүүлэг, Ж.Э, Ц.Б байгуулсан зээлийн гэрээ /7хх-ийн 103/, хохирогч Ж.Э /7хх-ийн 107-108, 109-110, 205-207/, гэрч Л.Одхүү /7хх-ийн 116-117/, гэрч Д.Э/7хх-ийн 118-119/, хохирогч М.Ж /7хх-ийн 196-198/ нарын мэдүүлэг, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын тогтоол /8хх-ийн 22-24/, Худалдан авах ажиллагааны газрын албан тоот, хавсралт /7хх-ийн 122-130/, Ц.Бы хувийн байдалтай холбоотой /иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-49, 2хх-196/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-50, 2хх-ийн 200/, Улсын багшийн их сургуулийн дипломын хуулбар /1хх-ийн 77-78/, иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 79/, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн тодорхойлолт /1хх-ийн 204/, Хан-Уул дүүргийн ....дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /7хх-ийн 84/, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн ажил байдлын тодорхойлолт /1хх-ийн 215/, Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48, 4хх-ийн 227-229, 5хх-ийн 25-26, 7хх-ийн 18-23, 31, 155-157, 8хх-ийн 20-21, 25/, Г.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /7хх-ийн 3-7/, Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /6хх-ийн 247-250, 8хх-ийн 17-18/, хохирогч Ч.Эын хүсэлт /8хх-ийн 195, 199/, хохирогч Ж.Эын өмгөөлөгчийн хүсэлт /9хх-ийн 66/, хохирогч Т.Бы хүсэлт /9хх-ийн 67/, хохирогч М.Жы хүсэлт /9хх-ийн 68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь  2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн10 дугаар хороо, 3....дүгээр байрны 24 тоотод “....” ХК, ШШГЕГ-ын хооронд байгуулсан  мах нийлүүлэх хуурамч гэрээ үзүүлж, “хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллавал ашиг өгнө” гэж итгүүлж хуурч мэхлэн иргэн Т.Аээс түүний хүргэн А.Бэр дамжуулан 500.000.000 төгрөгийг,

-2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэн иргэн М.Цаас нийт 15.000.000 төгрөгийг,

-2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр .... дүүргийн ....дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 26 байрны гадна  “3, 4 дүгээр цахилгаан станцын ажилдчын 196 айлын орон сууц барих барилгын ажлын санхүүжилтийг гаргуулж өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэн “...” ХХК-ийн захирал М.Жаас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг,

-“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэн иргэн Т.Баас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг, нийт 209.000.000 төгрөгийг,

-2015 оны 0....дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын хугацаанд ““....” ХК-тай мах нийлүүлэх гэрээтэй, хамтарч ажиллавал ашиг

өгнө” гэж итгүүлэн хуурч мэхлэн иргэн М.Бээс 200.000.000 төгрөгийг,

-2015  оны 1....дүгээр сарын 24, 26-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар
хорооны нутаг дэвсгэрт “....”  ХК болон ШШГЕГ-ын хооронд байгуулсан гэрээ үзүүлэн “хамтран ажиллаж “....” компаниас мах авч хорих ангиудад нийлүүлэх ажил хийнэ” гэж итгүүлэн хуурч мэхлэн иргэн Ч.Эаас нийт 200.000.000 төгрөгийг,

-2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Зам барилгын ажил хийнэ, мөнгө зээлээч” гэж итгүүлэн  хуурч мэхлэн иргэн Ж.Эоос Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 58.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 1.232.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

мөн Г.Бтай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр .... дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” ХК-ний байранд өөрт нь холбогдох эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нотлох баримт болох “...” ХК-ийн дэд захирал Ч.У, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан “2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг” хуурамчаар үйлдсэн, 

 

шүүгдэгч Г.Б нь Ц.Бтай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр .... дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” ХК-ний байранд эрүүгийн 201525020503 дугаартай хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нотлох баримт болох “...” ХК-ийн дэд захирал Ч.У, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан “2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг” бодитой байгуулагдсан мэтээр хуурамчаар үйлдсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Т.Аийн /1хх-ийн 10-12, 13, 123, 181-182, 183-184, 4хх-ийн 134/ “...Миний хувьд 2014 оны 10 дугаар сарын эхээр Ц.Б гэгч хүнтэй танилцсан. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын өмнөөс "...." ХКомпанитай мах нийлүүлэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан юм. Ингээд гэрээний дагуу мах нийлүүлэх гэхэд хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байгаа тул хөрөнгө оруулахад туслаач, уг ажлыг хийж гүйцэтгэсний дараа ашгийн 65 хувийг өөрөө 35 хувийн ашгийг надад өгнө гэж хэлээд 500,000,000 төгрөг эхний ээлжинд авахаар болсон. Тэгээд яг мөнгө өгөх үеэр би өөрөө хөдөө ажилтай явсан учир өөрийн хүргэн А.Бд Ц.Бтай гэрээгээ байгуулж 500,000,000 төгрөгийг өгөөрэй гэж мөнгийг нь үлдээсэн юм. Тэгээд хүргэн А.Б 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээгээ байгуулж 500,000,000 төгрөгөө СБД-ийн 10 дугаар хороо 3....дүгээр байрны 24 тоотод хүлээлгэн өгсөн. Тэгээд мөнгийг 2015 оны 0....дүгээр сарын 09-ний өдөр ашгийн хамтаар өгнө гэсэн боловч одоог болтол ямар ч ашиг гэж өгөөгүй тул мөнгөө буцаан авахыг шаардахад 2015 оны 03 дугаар сард 50.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг өгсөн юм. 2015 оны 03 дугаар сарын сүүлчээр "...." ХХК-ний захирал Г.Бтай уулзаж гэрээний талаар асуухад 2012, 2013 онд ШШГЕГазартай гэрээ байгуулж байсан. Түүнээс хойш бол гэрээ байгуулаагүй гэж хэлж байсан. Өөрөө гүйцэтгэх захирал Ч.Уыг дуудаж ШШГЕГазраас махны гэрээ байгуулсан юм уу гэхэд үгүй гэсэн. Ингээд Ц.Б худлаа ярьсан болох нь тогтоогдож байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Болор-Эрдэний /хх-ийн 22-23, 124, 185-186х//4хх-ийн 135х, 5хх-ийн 24х/: “...2014 оны 08 дугаар сарын үед Ц.Б намайг ажил дээрээ хүрээд ирээч гэхээр нь Аврагч спорт хороон дээр явж очтол “энэ жил ахиад мах нийлүүлнэ, гэрээ нь бэлэн болсон байгаа” гэж хэлээд 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “....” ХХК-тай хийсэн гэрээ үзүүлсэн. Би өөрийн хадам ээж Т.Атэй уулзаж “мах нийлүүлэх гэрээ байна, ашгаа 35/65 харьцаатай хувааж авья гэж Ц.Б гэж хүн ярьж байна” гэж хэлсэн. ...2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Аврагч спорт хороон дээр очиж уулзахад ээж Т.Ат нөгөө махны гэрээгээ үзүүлж “2014 онд энэ гэрээгээр махны нийлүүлэлтээ хийнэ, та нар тэрбум төгрөг оруулах юм уу, яах юм бэ” гэж хэлсэн. Эхний ээлжинд 500.000.000 төгрөг оруулахаар болж тохирсон боловч ээж Т.А хөдөө ажилтай байгаад явах үедээ намайг гэрээ контрактаа хийгээрэй гээд 500.000.000 төгрөг үлдээгээд явсны дагуу 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Зоос Гоёл” төв дээр байрлах нотариатын газарт очиж хамтран ажиллах гэрээ байгуулж ашиг болон авсан мөнгөө 2015 оны 0....дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгоно гэж хэлж байсан.  Уг өдрөө эхнэр Жаргалангийн хамтаар Ц.Бг дагуулж Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо ....дүгээр байрны  тоотод байрлах “...” Банк бус санхүүгийн байгууллага дээр очиж 500.000.000 төгрөгийг Ц.Бд бэлнээр хүлээлгэн өгч гэрээн дээр мөнгө авсан талаар гарын үсэг зуруулсан. Гэтэл мөнгө авснаас хойш гэрээний хугацаа буюу 2015 оны 0....дүгээр сарын 09-ний өдөр болоход үндсэн болон ашгийн мөнгө өгөөгүй учир ...мөнгө төгрөгөө нэхэхэд 2015 оны 03 дугаар сард 50.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-нд 15.000.000 төгрөгийг өгсөн. Ийм учир ээж Т.А цагдаагийн байгууллагад хандсан. ...Ц.Бд хүлээлгэн өгсөн 500.000.000 төгрөг нь хадам ээж Т.Аийн мөнгө болно. 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “....” ХХК-тай байгуулсан гэрээг эх хувиар нь Ц.Б үзүүлж байсан. Харин гэрээний эх хувь Ц.Бд өөрт нь байгаа. Ц.Бы “....”-тэй хийсэн гэрээг хараад итгэж түүнд мөнгө өгсөн...” гэх мэдүүлгээр, 

 

хохирогч М.Цын /2хх-ийн 184-185, 186, 187, 188, 5хх-ийн 23/: “... Манай “...” ХХК нь хайгуулын лицензтэй байсан. Лицензийн хугацаа дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгалтаа хийх ёстой байдаг. Тэгтэл хайгуулын лицензийн сунгалтын хугацаа хэтрээд цуцлагдсан. Бид нар хайгуулын лицензээ сунгуулах хугацаа хэтэрснээ сүүлд мэдсэн. Лицензээ сунгуулах гэхэд манай компаний буруу болсон. Манай компанийн захирал С Н багшид “лицензээ хэрхэн сэргээлэх” талаар асуугаад “таньдаг хүн байна уу” гэхэд бид хоёрыг Ц.Бтай холбож өгсөн. Ц.Б гэдэг хүнтэй уулзахад “лиценз сэргээж өгөх боломжтой” гэдэг хариу өгөөд эхний ээлжинд 10.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. С захирал бид 2 Эрлийн байрны гадна түүний машин дотор бэлнээр өгсөн. Тэрний дараа “мөнгө чинь хүрэхгүй байна, нэмж өгөх боломж байвал 5.000.000 төгрөг өгчихвөл асуудлыг шийдвэрлэж өгнө” гэж хэлсэн. Манай компанийн зүгээс хайгуулын лиценз сэргээж өгч чадахгүй боллоо гэдгийг нь мэдээд “15.000.000 төгрөгнийхөө 10.000.000 төгрөгийг нь буцаагаад өгчих, харин 5.000.000 төгрөгийг нь та зардалдаа ав” гэж хэлсэн. Тэгэхэд “тэгье Эрдэнэтээс мөнгө ороод ирэхээр өгье” гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С /Вао Siqintu/-гийн /2хх-ийн 191-192/: “...би тухайн үед Бээжин хотод явж таарсан. ...тэгээд Өвөрмонгол орны Спорт хорооны хэлтсийн дарга Н багшид “лицензээ хураалгасан сэргээлгээд өгөх танил тал байна уу” гэхэд “Ц.Б гэдэг хүн байгаа очоод уулзаарай” гэж хэлсэн. Би Ц.Б гэдэг хүнтэй утсаар холбогдоод Бөхийн өргөө дээр очиж уулзсан. Би лицензийнхээ талаар ярихад “бүтээж болно, мөнгө төгрөг хэрэг болно, ...эхний ээлжинд 10.000.000 төгрөг хэрэг болно” гэж хэлсэн. М.Цын хамт 10.000.000 төгрөгийг бэлнээр Ц.Бд өгсөн. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Ц.Б бид хоёрт “лицензийг чинь хурдан сэргээлгээд өгнө, чадахгүй бол мөнгийг чинь эргүүлээд өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа “10.000.000 төгрөг чинь хүрэхгүй байна, 5.000.000 төгрөг нэмээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд Эрлийн байрны гадаа машин дотор нь М.Цтай хамт авчирч өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Чын /2хх-ийн 193-194/: “...Би ашигт малтмалын хэлтсийн даргыг 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж томилогдон хашиж байгаад 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ц.Б хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан нэг удаа манай ажил дээр ирж уулзаж байсан. Тухайн үед ямар компанийн талаар орж ирсэнийг санахгүй байна. Надаас хайгуулын лиценз сунгуулах талаар уулзсан. Би тухайн үед юу гэж хариулж байснаа санахгүй байна. Ц.Б надад яг юу гэж хэлж байсныг нь санахгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Жы /Зхх-ийн 156-158, 159-161, 162-163/: “...Би “...” ХХК-г 2007 онд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан. ...2013 онд 3,4 дүгээр цахилгаан станцын 196 айлын орон сууц барих ажлыг хийж эхэлсэн. ...2013 оны 1....дүгээр сард орон сууц барих ажлын хөлс болох 1 тэрбум төгрөгийг авч чадахгүй байж байтал Ц.Бтай таарсан. Заан Ц.Б “би 4 дүгээр цахилгаан станцын дарга ажилтай Цэвээн гуайг танина, чи надад 50.000.000 төгрөг өгчих юм бол би асуудлыг шийдээд өгчихнө” гэж хэлсэн. Би Ц.Б гэж хүнд “танд мөнгө өгөхгүй, та энэ мөнгийг бүтээж өгөөд энэ мөнгөнөөс 50.000.000 төгрөг ав” гэж хэлсэн. Тэр үед Ц.Б гуай “үгүй, эхлээд дарга нарт мөнгийг нь өгч байж, ажлаа бүтээлгэдэг юм” гэж хэлсэн. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БГД ...байрны гадна ...20.000.000 төгрөгийг бэлнээр Ц.Бд өгч, мөнгө өгч авсан талаар гарын үсэг зуруулсан. ...би маргааш нь өөрийн данснаас 30.000.000 төгрөг аваад ажил дээрээ байхад орой 17 цагийн үед манай ажил дээр Ц.Б “ирчихлээ” гэж хэлэхээр нь ...ажлын гадна уулзаад Ц.Бд нэмж өгөөд нийт 50.000.000 төгрөг өгсөн. Баримт үйлдээд гарын үсэг зуруулсан. ...би энэ мөнгийг 2014 оны 05 сараас хойш бага багаар цувуулж авч эхэлсэн. Гэхдээ Ц.Б зааны оролцоо туслалцаагүйгээр авч эхэлсэн. Одоо 1 тэрбум төгрөгөө аваад дууссан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Бийн /Зхх-ийн 164-166/: “...захирал М.Жы ярьж байгаагаар Ц.Б мөнгийг нь бүтээгээд өгье гэж худал хэлээд авсан байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Тгийн /Зхх-ийн 167-168/: “...2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр "... "ХХК- тай гурвалсан гэрээ байгуулаад барилгын үйл ажиллагаа “ДЦС-3” ТӨХК-ны хойд талд 12 давхар 3 барилга бариулахаар болсон. Манай барилгын үйл ажиллагаа 2013 оноос эхлээд барилга бариулах зөвшөөрөл, зураг төсөл гаргах ажиллагаа хийгээд хавраас нь барилга баригдаж эхэлсэн. Энэ барилга нь ажилчдын өөрсдийн санхүүжилтээр хийгдсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Ций /Зхх-ийн 169-170/: “...2014 оны хавар юм болов уу гэж бодож байна намайг өрөөндөө сууж байсан чинь манай яамны хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн гэдэг хүн Ц.Б заантай хамт орж ирсэн. Тэгээд өрөөнд сууж байгаад “...” ХХК-ийн мөнгийг яаралтай шилжүүлж өгөөч гэхээр нь “манай байгууллага “...” ХХК 2-ын хоорондох асуудал таньд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд “энэ компани надаас барилгын материал авна гэж мөнгө авсан юм, тэгээд мөнгөө авах гэхээр 4-р цахилгаан станц мөнгө өгөхгүй байна гэж хэлээд байгаа юм” гэж хэлсэн. Би “та нарыг гуйсан гуйгаагүй, ажлын гүйцэтгэлийн дагуу мөнгөө өгч байгаа шүү дээ” гэж хэлээд л гаргаж байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Т.Бы /4хх-ийн 45-46, 47/: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих ангиудад мах нийлүүлдэг. Тухайн газруудтай мах нийлүүлдэг нь үнэн болно гэсэн тооцооны акт зэргийг үзүүлж “....”-тэй мах нийлүүлэх талаар хийсэн гэрээ байсан. “....” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хийсэн гэрээ бас байсан. Надад 14 хоногийн хугацаанд сүүлийн нийлүүлэлтээ хийхгүй бол мөнгөө авч чадахгүй байна, одоо энэ мөнгөө оруулаад гүйцэтгэл гаргаад өгчих юм бол мөнгөө авах гээд байна, мөнгөө авахаараа танд өгсөн мөнгөний чинь 40 хувиар өсгөж өгөхөөр болж тохирсон...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Бийн /4хх-ийн 219-221, 222/: “...надад “Max импөкс” компанитай махны гэрээ байгуулсан, “.....”-ээс хувьцаа эзэмшдэг, ах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг байсан болохоор танил талаараа мах нийлүүлнэ” гээд махны гэрээ болон жилийнхээ олдог ашгаа бичсэн гэрээг харуулсан. ...Тэгээд “би энэ бизнесийг өөрийнхөө ойр дотны хүмүүстэй нийлж хийдэг, ах, дүү нар байраа барьцаанд тавьж байгаа юм шүү” гэж хэлж намайг итгүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ч.Эын /6хх-ийн 68-70/: “...Ц.Б бид хоёрын дунд мах борлуулах ажил яригдаж байхад хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Би Ц.Бд хамгийн анх 2015 оны 1....дүгээр сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөгийг охиныхоо компаний данснаас шилжүүлсэн. Харин сүүлд өгсөн 100.000.000 төгрөгийг 2015 оны 1....дүгээр сарын 26-ны өдөр “...” ХХК-ийн оффисын байранд бэлнээр өгч өмнө нь хийсэн гэрээний ар талд нэмж 100.000.000 төгрөг авлаа гэдгийг Ц.Бы өөрийнх нь гараар бичүүлж авсан. ...Ц.Б нь тухайн үед надад “....” болон “ШШГЕГ”-ын хооронд байгуулсан гэрээг үзүүлэн “найз нь энэ дунд нь өөрийнхөө махыг оруулж хорих ангиудад тараалгаад “....”-ээр дамжуулан мөнгөө гаргуулаад авчихна” гэж ярьж байсан. Надаас авсан 200.000.000 төгрөгөөр “адууны мах хямд үнээр худалдаж авна” гэж ярьж байсан. Үнэхээр адууны мах худалдаж авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. ...Миний хувьд худал бичиг баримт үйлдэж эхнэр хүүхэддээ үзүүлэх ямар ч шаардлага байгаагүй. Хэрэв тийм зүйл яриагүй бол зүгээр зээлийн гэрээ хийгээд л мөнгөө өгчихнө...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Чын /7хх-ийн 79-81х/: “...Манай аав Ч.Э өөрийн найз Ц.Б гэх хүнийг манай компаний байранд дагуулж ирээд “манай найз Ц.Б бид хоёр хамтран ажиллаж “....” компаниас мах авч хорих ангиудад нийлүүлэх ажлыг хийх гэж байгаа, эхний ээлжинд 100.000.000 төгрөг хэрэгтэй байна, 45 хоногийн хугацаатай зээлүүлчих, хамгийн сүүлийн хугацаа 2016 оны ....дүгээр сарын 15-ны өдөр гэхэд өгчихнө” гэж хэлсэн. ... “...” ХХК-ийн 1501094783 дугаартай данснаас Ц.Бы “ХААН” банкны ... дугаартай данс руу 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн аав маань бас хэд хоногийн дараа “дахин 100.000.000 төгрөгийг Ц.Б гэх хүнд өгсөн” хэлсэн. ...Аав маань надаас мөнгө зээлж авч байж надад худал бичиг баримт үзүүлэх ямар ч шаардлага байгаагүй...” гэх мэдүүлгээр,  

 

хохирогч Ж.Эын /6хх-ийн 106-108, 109-110/: “...Би Ц.Б гэх хүнтэй 2018 оны 2 дугаар сард танилцаж байсан. ...намайг “60.000.000 төгрөг зээлүүлчих” гээд байхаар нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын ордны зүүн хойд талд байдаг нотариатын газарт очиж өөрт байсан 58.000.000 төгрөгөөр зээлийн гэрээ хийгээд Ц.Бд өгч явуулсан. Гэтэл Ц.Б нь миний мөнгийг 2 сарын дараа буцааж өгнө гэж хэлчихээд хэлсэн амандаа хүрэхгүй, удахгүй мөнгийг чинь буцааж өгнө гэж худал хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. ...Надад нотариат дээр хийлгэсэн гэрээ байгаа. Тухайн гэрээн дээр Ц.Б надаас 58.000.000 төгрөг авсан гээд гарын үсэг зурсан байгаа. ...“зам барилгын ажил хийх гэж байгаа гэтэл мөнгө хэрэг болоод байна” гэж хэлэхээр нь түүнийг бөх барилддаг олны танил хүн учраас намайг залилчихгүй байх гэж итгээд мөнгө өгчихсөн. ...Ц.Б нь надаас авсан мөнгийг юунд хэрхэн зарцуулсан талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Уын /1хх-ийн 17-18, 6хх-ийн 217-218/: “...Би 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр онцгой байдлын Ц.Бтай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Ц.Б гэж хүнийг сайн танихгүй. 2011 онд манай байгууллагатай гэрээ байгуулж байсан. Уг үзүүлж буй 144 тоот гэрээг байгуулаагүй. Гэрээ дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Ц.Б гэж хүнтэй манай компанийн зүгээс нэг удаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Уг гэрээ нь 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 тоот гэрээ байгуулж, өөрөө мөнгө төгрөгөө гаргаж гэрээний үүргээ зохих ном журмын дагуу дуусгасан. Өөр ямар ч гэрээ байгуулаагүй. Манай “....” ХХК 2013 оны гэрээ 56 дугаартайгаар дууссан байна. 144 тоот ямар ч гэрээ байхгүй болно...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Аийн /6хх-ийн 222-224/: “...хэрэг хаагдах гэж байгаа одоо энэ гэрээ хэрэгтэй байна гэж манай захиралтай уулзах гэж олон хоног ирсэн. Тэгээд тухайн өдөр уулзсан байх. Гэрээ бол 2-3 хувь байх ёстой. Нэг хувь хийсэн болохоор би асуусан. Тэгэхэд захирал энэ хүнд хэрэгтэй тамга дараад явуулчих гэсэн. Тэгээд би тамга дарж өгөөд явуулсан...” гэх мэдүүлгээр,  

 

 Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 134, 135-136, 4хх-ийн 233-236, 5хх-ийн 25-26, 7хх-ийн 155-157/: “...урьд нь “....” компанийн захирал Г.Бтай 2014 оны 4 дүгээр сард уулзаад мах нийлүүлэхээр амаар гэрээ байгуулсан. Тэгээд 2014 оны 10 дугаар сард Т.Аээс авсан мөнгөөрөө мах авах гээд хуучин хамтарч ажиллаж байсан хүмүүстэй уулзаад “хэдэн үхэр, хэдэн адуу нийлүүлэх бололцоо байна уу” гэхэд “болно” гэж хэлсэн. Би тэр 500.000.000 төгрөгийг 2 хуваагаад хоёр хүнд өгсөн. Гэхдээ ерөнхийдөө буцаад 200.000.000 төгрөгийг бага багаар нь авсан. Тэр 200.000.000 төгрөгийнхөө 126.000.000 төгрөгийг тэдний банк бус санхүүгийн байгууллагад урьд нь өртэй байсан учраас тэр мөнгөө өгч барагдуулсан. Үлдсэн 5.000.000 төгрөгийг 500.000.000 төгрөгийн хүүний мөнгө гэж Т.Ат 2015 оны 3 дугаар сард өгсөн. Одоо бусад мөнгийг нь нөгөө хүмүүсээсээ авч чадахгүй байгаа. Т.Аийн мөнгийг өгч чадахгүй байгаа юм. Энэ гэрээ бол хуучин би “....”-тэй хийдэг байсан гэрээ байсан. Тухайн үед Г.Б захиралтай аман гэрээ хийсэн байсан. Ер нь бол бичгээр гэрээг хийнэ гэж бодож байгаад амжаагүй байсан. Т.Ат үзүүлсэн 144 тоот гэрээг тухайн үедээ Г.Бтай аман яриагаар тохирсон байсныгаа бичгээр гэрээ хийгээгүй байсан. Тэгээд би Г.Б даргын гарын үсгийг дуурайлгаад хуурамчаар гарын үсгийг зурсан. 144 тоот гэрээ нь одоо хуурамч л болж байна. ...Т.Аийг хууран мэхлэх зорилго байгаагүй. Харин гэрээнийхээ дагуу ажил гүйцэтгэж байх л гэж бодсон. ...144 тоот гэрээнд эх хувь гэж байхгүй. Хуучин тамгатай байсан гэрээн дээр би гарын үсгийг нь дуурайлгаж зурсан. Т.А бид хоёрын хамтран ажиллах гэрээг ... баталгаажуулсан. 144 тоот гэрээг дээрх гэрээний хавсралт болгоод л баталсан байх. Ерөнхийдөө ийм гэрээ байна гээд канондсан хувийг л үзүүлсэн. ...Анх гарын үсгийг дуурайлгаж зурсан эх хувийг хэрэгтэй биш гэж үзээд тоолгүй байж байгаад алга болчихсон...” гэх мэдүүлгээр,

 

Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /6хх-ийн 247-250/: “...Ц.Б гэх хүнтэй 2014 онд 144 дугаартай гэрээ хийгээгүй. 2017 онд Ц.Б гэдэг хүн 144 тоот гэрээг нөхөж хийж өгөөч гэж хийлгэсэн. ...шоронд явуулаад яах вэ гэж бодоод гэрээг нь нөхөж хийж өгсөн. ...манай компанид одоо байхгүй...” гэх мэдүүлэг болон “.....” ХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 69 тоот албан бичиг /хх-ийн 67-70/, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 54 тоот албан бичиг /Зхх-ийн 48/, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 198 тоот албан бичиг /5хх-ийн 28/, “.....” компаний гүйцэтгэх захирал Г.Бгийн баталсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах, худалдан авах гэрээг харьцуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх-ийн 241-215/, “.....” ХХК-ний 2014 оны гэрээ гэсэн хавтсанд 144 дугаартай гэрээ байгаа эсэхэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх-ийн 216/, Т.Аээс гарган өгсөн тооцоо нийлсэн тухай баримт /4хх-ийн 132-182/, хохирогч Ж.Эын өмгөөлөгчийн хүсэлт /9хх-ийн 66/, хохирогч Т.Бы хүсэлт /9хх-ийн 67/, Ч.Эын хүсэлт /8хх-ийн 195, 199/, хохирогч М.Жы хүсэлт /9хх-ийн 68/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч нарын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гомдлын агуулга нь “...хохирогч Т.Аийг залилсан гэх асуудалд хэргийн жинхэнэ хохирогчийг зөв тогтоох, “Чандмань тал” ХХК-ийн тендерийн сонгон шалгаруулалтын ажлыг хөөцөлдсөн ажлын хөлсөө авсан тул залилаагүй; хохирогч Т.Быг залилсан гэх асуудалд найз нөхдийн хоорондын төлбөр тооцоо байсан; М.Жыг залилсан гэх асуудалд гэрч н.С, н.О нарыг асуух, “ДЦС-4” ХК-иас “...” ХХК-д гэрээний дагуу олгож байсан барилгын ажлын гүйцэтгэлийн төлбөртэй холбоотой баримтуудыг гаргуулах; М.Бээс зээлж авсан мөнгөнд илүү төлбөр төлсөн, М.Цаас огт мөнгө аваагүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэжээ. Цаашилбал “Алтан-Эг” ББСБ-аас авсан зээлийн төлбөрт илүү мөнгө төлсөөр атал Т.Аийг залилсан гэж буй нь үндэслэлгүй гэжээ.

 

Ц.Б нь хохирогч нэг бүртэй харьцаж “хамтарч ажиллах” талаар санал тавьж болон бусдаас авч чадахгүй байгаа мөнгийг, мөн тусгай зөвшөөрөл хөөцөлдөж бүтээж өгнө гэх мэтээр үнэмшүүлж, “.....” ХК-тай байгуулсан гэрээ гэх баримт үзүүлэх, мөнгө хүлээн авсан тухай баримтыг гэрээ, тодорхойлолт зэрэг хэлбэрээр үйлдэх байдлаар иргэдийг төөрөгдүүлсэн, иргэдийн хоорондын харилцаанд тулгуурлан хохирогч нарын хүрээг тэлж байсан нь хэргийн баримтаас харагдаж байна.

 

Тодруулбал, Ц.Б нь А.Бэс дамжуулан авч буй 500.000.000 төгрөгийг Т.Аийн мөнгө гэж мэдэж байсан, “Чандмань тал” ХХК-тай ажил хэргийн ямар ч холбоогүй, энэ талаар тендерт оролцох ажил хөөцөлдсөн зүйлгүй, мөн хохирогч Т.Б нь “.... констракшн” ХХК-иас авах мөнгөө шууд шүүгдэгч Ц.Бы дансанд шилжүүлсэн, М.Ж, Ц.Б нарыг анх холбож танилцуулсан гэх н.С болон н.О нар М.Жтай ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй, энэ хэргийн хамаарлыг тодорхойлоход ач холбогдолгүй, “...” ХХК зохих журмын дагуу барилгын ажил гүйцэтгэлийн төлбөрөө авсан, уул уурхайн хайгуулын лиценз гаргуулахаар С нь бусдаар дамжуулан Ц.Бтай холбогдож, мөнгийг баримтгүйгээр цувуулж Ц.Бд өгсөн, Ц.Бтай “хамтарч ажиллах” талаар тохиролцсоноос бус түүнд мөнгө зээлүүлээгүй талаар энэ хэргийн гэрч, хохирогч нар мэдүүлэг өгснөөр, мөн М.Бийн данснаас бэлэн мөнгө зарлагадсан баримт зэргээр шүүгдэгч Ц.Б хуурамч гэрээгээр халхавчлан хамтарч ажиллавал ашигтай, бусдаас авч чадахгүй байгаа мөнгийг болон тусгай зөвшөөрөл хөөцөлдөж бүтээж өгнө гэх мэтээр энэ хэргийн хохирогч нарт ойлгуулж хууран мэхэлж төөрөгдүүлэн мөнгийг нь өөрт шилжүүлэн авсан хэргийн нотлогдсон байдал бүрдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Мөн шүүгдэгч Ц.Бы “...г” ББСБ-аас шилжүүлэн авсан зээлийн төлбөрт мөнгө төлсөн асуудал нь энэ хэрэгтэй хамааралгүй нь тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээгээр, тооцоо нийлсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд иргэний хэлцлийн үндсэн дээр зээлийн төлбөрт төлсөн мөнгийг хохирлын тооцооноос хасах үндэслэлгүй.

 

Түүнчлэн Ц.Б нь үйлдсэн гэмт хэргийн хохирлоос хасагдаж тооцогдох нөхцөлөөр өөрийн хүсэл, санаачилгаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг Т.Ат шилжүүлэн өгсөн атлаа “эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, залилж авсан” гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Г.Бгийн тухайд тэрээр мөрдөн байцаалтын үед Ц.Бы гуйлт, ятгалгаар хуурамч нотлох баримт үйлдсэнээ хүлээхээс гадна түүний гэм буруу өөрийн мэдүүлгээс гадна бусад гэрч нарын мэдүүлгээр батлагдаж байгааг дурдаж байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлагыг хөөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан ба ийнхүү зохицуулахдаа зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялтай холбогдуулан тэдгээрийн доод, дээд хэмжээтэй уялдуулан тогтоосон байна.

 

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Г.Бг Эрүүгийн хуулийн 21.....дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах 201525020503 дугаар тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 244-245 дахь тал) гаргасан байх бөгөөд дээрх зүйл, хэсэгт хорих ялын дээд хэмжээг 2 жил хүртэл гэж заасан тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...” буюу таван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байжээ.

 

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд 1.5 дахь заалтыг хууль тогтоогч 2020 оны 0....дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмснийг мөн оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд хууль тогтоогч өөрчлөлт оруулан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн зохицуулжээ.

 

Прокурор нь Г.Бг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар татсан тул эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтаар түүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Ийнхүү Ц.Б нь хуурамч гэрээгээр халхавчлан хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлэн, санхүүжилтийн эх үүсвэр гаргаж чадах иргэдийг өөртэй нь хамтран ажиллахыг ятган хөрөнгө оруулалтаас олох ашиг, үр өгөөжийн талаар ташаа ойлголт өгч, төөрөгдүүлэн, амар хялбар аргаар тусгай зөвшөөрөлтэй болох, ажлын гүйцэтгэлийн төлбөрөө гаргуулж авах  гэсэн  хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан хөрөнгө оруулахыг, эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг зөвшөөрүүлэн мөнгөн хөрөнгүүдийг гаргуулан авч, улмаар дээр өгсөн амлалтуудаа эс биелүүлэн өөрийн санхүү, эдийн засгийн талаарх үнэн бодит мэдээллийг нууж, энэ явцдаа хохирогч нарын өгсөн онц их хэмжээний үнийн дүнтэй мөнгөн хөрөнгүүдийг өөртөө шилжүүлэн авсан эдгээр үйлдэл нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүх шинжийг, Г.Б, Ц.Б нар бүлэглэн огт байгуулагдаагүй гэрээг бодитой байгуулсан мэтээр хуурамчаар үйлдэж, үүнийгээ хэрэгт хавсарган өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож буй байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, Ц.Бы үйлдсэн залилах гэмт хэргийг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Ц.Бы бусдаас нийт 1.232.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч мэхлэн авсан болон шүүгдэгч Г.Б, Ц.Б нарын бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар нотлогдсон байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

 

Ц.Бы үйлдсэн залилах гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “…бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол (50.000 нэгж буюу 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээ) учруулж…” залилах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр залилах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хөнгөрсөн байх тул прокуророос шүүгдэгч Ц.Бы үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалт, шүүхийн шатанд нөхөн төлөгдсөн хохирогч Т.Аийн 500.000.000 төгрөгийн (Ц.Б учруулсан хохиролдоо 110.000.000 төгрөг бэлнээр, 77.000.000 төгрөгт тооцож 1 өрөө орон сууц, 70.000.000 төгрөгт тооцож 2 өрөө орон сууц, 70.000.000 төгрөгт тооцож Лексус-570 маркийн автомашин, 173.000.000 төгрөгт тооцон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19 хороолол эрэл 36 байр, 14, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, долоон өрөө орон сууцыг тус шилжүүлэн хохирол барагдсан нь шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр, тухайн орон сууц Т.Аийн өмчлөлд шилжсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаар гэрчилгээгээр тогтоогдсон) хохирлыг, хохирогч М.Жы 20.000.000 төгрөгийн (9хх-ийн 68), хохирогч Т.Бы 99.000.000 төгрөгийн (9хх-ийн 67), хохирогч Ж.Эын 58.000.000 төгрөгийн (9хх-ийн 66), хохирогч Ч.Эын 180.000.000 төгрөгийн (8хх-ийн 195, 199) хохирлыг бүрэн төлсөн байна.

 

 

Харин хохирогч М.Цын 15.000.000 төгрөгийн хохирлоос 3.000.000 төгрөг, хохирогч М.Бийн 64.700.000 төгрөгийн хохирлоос 13.000.000 төгрөг нөхөн төлсөн болно.  

 

Иймд шүүгдэгч Ц.Баас 51.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бт, 12.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Цт тус тус олгож, хохирогч Т.А, М.Ж, Т.Б, Ж.Э, Ч.Э нарт төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл  байдлуудыг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн;

 

залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

 

гэмт хэргийн улмаас бусдад учруулсан нөхөн төлөгдөөгүй хохирол их хэмжээтэй үлдсэн;

 

шүүгдэгч Г.Б нь өндөр настай, бусдын гуйлга ятгалгад автаж гэмт хэрэг үйлдсэн;

 

Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг  хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгч Ц.Б, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Бы үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан төрөл, хэмжээний дотор 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.....дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан төрөл, хэмжээний дотор 3.000 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.....дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан төрөл, хэмжээний дотор 2.700 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан дээрх хэд хэдэн төрлийн ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 3 жил (гурав) 200 (хоёр зуу) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон болно.

Ц.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гэмтэлтэй CD-г хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг 9999 УБР дугаартай тээврийн хэрэгслийн №00360154 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн гэх  9999 УБР дугаартай “Лексус 570” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.....дүгээр зүйлийн 2, 38.....дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.....дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “ бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн,

 

 шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.....дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “ бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Быг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар,

 

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.....дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар,

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.....дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хөнгөн ял болох 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож буюу 200 хоногийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 (гурван) жил 200 (хоёр зуу) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бы цагдан хоригдсон 111 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гэмтэлтэй CD-г хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг .... УБР дугаартай тээврийн хэрэгслийн №. дугаартай г...эрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн гэх  9999 УБР дугаартай “Лексус 570” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Г.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Баас нийт  63.700.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч М.Бт 51.700.000 төгрөг, хохирогч М.Цт 12.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Т.А, М.Ж, Т.Б, Ж.Э, Ч.Э нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ