Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00792

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багт оршин суух, Шарнууд овогт Санжийн Баатар / РИ59032013 /-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2017/00732/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгорсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч С.Баатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Баатар миний бие нь 1959 онд Рэнчинхүмбэ суманд төрсөн, одоо 59 настай. Би бага наснаасаа Рэнчинлхүмбэ сумандаа аав, ээжийнхээ дэргэд мал дээр өсөж 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Алтан тал нэгдэлд 15 настайгаасаа сувиа үхэр авч үхэрчин, малчнаар ажлын гараагаа эхлүүлж байсан. Тэгээд 1978 оны 6 дугаар сарын 20-ний өдөр цэрэгт татагдах хүртлээ ажиллаж байгаад 1978 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал цэргийн алба гурван жил хаасан. Цэргээс халагдаж ирээд хөдөлмөр эрхлэхгүй байж байгаад мөн сумынхаа Алтан тал нэгдэлд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчин, малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарах үед ажилгүй болсон. Одоо нутагтаа мал маллан амьдардаг бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байх үеийн Алтан тал нэгдлийн ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрүүд олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн тус улсад ажиллаж байсан байдал минь тогтоогдохгүй хохироод байна.

Иймд С.Баатар миний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1974 оны 7 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, мөн 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл үхэрчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү  гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баатар нь миний төрсөн ах байгаа юм. Бага наснаасаа нэгдэлд орж ажиллан цэрэгт явтлаа ажиллаж байгаад цэрэгт яваад тэндээ нилээн хэсэг болоод ирээд хэсэг хугацаанд ажилгүй байж байгаад мөн дахин нэгдэлд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж нэгдэл тартал ажилласан юм. Иймд холбогдох материалыг хянан үзэж ахын минь ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү  гэв.

 Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Баатар нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1974 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл үхэрчин, малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1974, 1976-1978, 1988, 1990 онуудад ажилласан жил, цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ  сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/65 дугаартай лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт, нэгдлийн гишүүдийн цалин, хөлсний тооцооны хүснэгтийн хуулбарууд,

 Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны цэргийн хэлтсээс олгосон “ Санж овогтой Баатарыг Хөвсгөл аймгийн цэрэг татлагын комиссоос 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татав. ...Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 558 тоот тушаалаар хугацаа дууссан учир халж Хөвсгөл аймагт явуулав ...” гэх 366615 дугаартай Цэргийн батлахын бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Л.Батсүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “....Баатар нь 1973 онд Рэнчинлхүмбэ сумын 7 дугаар ангийг төгсөөд Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад ээж Чулууны хамт мал маллаж байгаад 1978 онд цэрэгт яваад, 1981 онд цэргээс халагдаж сумандаа ирээгүй бөгөөд миний санахыг бүүр сүүлд буюу 1988 онд нэгдлийн малчнаар нэгдэл тартал тасралтгүй ажилласан. Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1971-1992 онуудад малчин, саальчнаар тасралтгүй ажилласан ...”,

            Гэрч Г.Дарьжавын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Манай нөхөр Сэсээр нь Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд малын эмчээр томилогдон 1973 онд очиход С.Баатар нь Рэнчинлхүмбэ сумын 7 дугаар ангийг төгсөөд илгээлтээр гарч 3 дугаар бригадад ээж Чулууны туслах малчнаар анх ажилд орж байсан. Тэгээд нэгдэлд туслах малчнаар   ажиллаж    байгаад   цэргийн   насанд   хүрээд  1978 онд цэргийн албанд яваад сумандаа ирэлгүй нэлээн удсан бөгөөд 1988 онд нутагтаа ирээд нэгдлийнхээ 3 дугаар бригадад нэгдэл тартал буюу 1992 оныг хүртэл үхэрчнээр ажилласан. Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1971-1985 онуудад саальчинаар, 1985-2000 онуудад Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургуульд багшаар тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт орсон ...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10/347 дугаартай “Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1973-1976 оны даргын тушаал шүүж үзэхэд С.Баатарыг  малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн " ... Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багт байрлах засаг даргын Тамгын газрын байранд 2007 оны 2 дугаар сард гал гарч 33.345.226  төгрөгийн хохирол учирч шатсан болохыг тодорхойлов” гэх тус тус тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Санжийн Баатар / РИ59032013 / - г Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1974 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл үхэрчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА