| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/88 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/88
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч: *******ь, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ийн *******, ******* овогтой *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2127000850097 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, ************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******ийн ******* /РД:***********/
2. Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******ын ******* /РД:**********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч *******, *******ь нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг Манлай тод хүнс барааны захын хойд талд ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *******ь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би хохирогч ы нүүр лүү 2 удаа цохисон. Нуруу руу нь цохисон зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ
Би 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 03 цагийн үед манай гэрт юм түжигнэж дугараад байхаар нь гэрлээ асаагаад хартал манай гэрт ороод ирчихсэн манайхаас хулгай хийгээд зогсож байсан. нь манай гэрээс Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойгоор өгсөн сувинер мөн малгай, цамц, бүс зэргийг хулгай хийж аваад явсан байсан. Маргааш өглөө нь ыг зах дээр утас зарах гээд явж байна гэж хүнээс дуулаад зах дээр очтол миний гар утсыг зарах гэж байсан. Би зах дээр очоод аас гар утсаа авах гэтэл өгөхгүй миний утсыг газар тавьж байгаад чулуугаар эвдэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд ы өөрийнх нь гартаа ороосон байсан тэлээгээр нуруу руу нь 3 удаа ороолгосон. Би эд зүйлээ хулгайд алдсан гомдолтой байна. ы мэдүүлгүүд бүгд худлаа байна гэв.
Хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагаас 18 цагийн хооронд “Манлай тод” хүнс барааны захын ард хар , *******ь гэх хоёр хүнд зодуулсан. Зодуулсаны дараа 21 цагийн үед Хархорин сумын эмнэлэг орж Насанбат эмчид үзүүлсэн. Таны баруун гар талын мөр чинь хугарсан байна гэж хэлсэн. Уг эмч надад эмчилгээ бичиж өгсөн. ******* нь прүүс модоор баруун мөр, баруун гарын шуу хэсэг рүү тус бүр нэг удаа цохьсон. Баруун гар даагдахаа болихоор нь би зүүн гараараа нүүр хэсгээ хамгаалаад доошоо хараад хэвтсэн. Гэтэл хоёрын хэн нь цохиж байгаа нь бүү мэд миний дээрээс цохиод дэвсээд байсан. Тэр хоёрт зодуулснаас болж баруун мөр хугарсан, баруун гарны шуу хэсэгт зулгарсан. Хоёр далны хооронд урагдсан сорвитой. Толгой хэсэгт, баруун хөл зулгарсан, зүүн хөл булчин хэсэгтээ хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
“...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хархорин сумын “Манлай тод” хүнс барааны зах дээр явж байхад *******, ******* нартай таарсан. Тэгэхэд ******* нь чи миний утсыг хулгайлсан байна гээд миний бүсэлсэн байсан нарийн хар тэлээгээр намайг 3-4 удаа ороолгосон. Тэгэхээр нь би дөрөв хөллөөд газар хэвтэхэд толгой руу тэлээний арлаар хэд хэдэн удаа цохисон. Арай гэж босоход цаанаас ******* нь прүүс модоор миний мөр рүү 2 удаа, гарын шуу руу 1 удаа, нуруу руу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47дугаар хуудас/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Хөгшин ах заамдаад газар унасан ы гарт байсан тэлээг хөгшин ах булааж аваад ы ар нуруу хэсэг рүү нь 3-4 удаа ороолгосон. Тэгээд арай залуу нь буюу боксын бээлий гээд байдаг нь ы толгой цээж рүү нь өшиглөөд байсан. босоод зугтаахаар нөгөө хоёр нь барьж авч унагаад хөгшин ах тэлээгээр арай залуу нь өшиглөж зодсон. Тэгээд босоод зугтаагаад захын ар талын ногооны хэсэг рүү яваад өгсөн би тэгээд ажил руугаа орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №345 дугаартай:
“...1. Үзүүлэгч ы биед баруун эгэм ясны хугарал, тархи доргилт, зүүн дал, баруун гарын шуу хэсэгт шарх, дух баруун чихний дэлбэн, баруун гарын сарвуу, баруун хөлийн өвдөг хэсэгт зулгаралт, баруун мөр, баруун гарын бугалга, баруун дал, баруун эгэм, зүүн хөлийн шилбэ, бүсэлхийн баруун хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 72, 73, 89 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч *******, *******ь нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг “Манлай тод” хүнс барааны захын хойд талд ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *******, *******ь нар үйлдсэн болох нь
хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 46-47 дугаар хуудас/, гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №345 дугаартай: “...1. Үзүүлэгч ы биед баруун эгэм ясны хугарал, тархи доргилт, зүүн дал, баруун гарын шуу хэсэгт шарх, дух баруун чихний дэлбэн, баруун гарын сарвуу, баруун хөлийн өвдөг хэсэгт зулгаралт, баруун мөр, баруун гарын бугалга, баруун дал, баруун эгэм, зүүн хөлийн шилбэ, бүсэлхий баруун хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, шүүгдэгч *******, *******ь нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, *******ь нар нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******, *******ь нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч *******, *******ь нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******, *******ь нар нь өөрсдийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч ы биед учирсан эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч *******, *******ь нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан *******, *******ь нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, *******ь нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч *******, *******ь нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч *******, *******ь нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******, ******* овогтой *******ын ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан *******, *******ь нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар *******, *******ь нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан *******, *******ь нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар *******, *******ь нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *******, *******ь нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, *******ь нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА