Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00808

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 34-12 тоотод оршин суух Мянгад овогт Нямсүрэнгийн Саранцэцэг /РЭ62060620/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Н.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Саранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажилд орсон юм. Түүнээс хойш 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд одоо тэтгэвэрээ тогтоолгох болсон чинь тухайн үеийн ажилд томилж, чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа учир тус шүүхэд хүсэлт гарган ажиллаж байсан байдлыг тогтоолгож шийдвэрлүүлэх гэж байна. Намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байх үед Мөрөн сумын Нэгдэл дундын үйлдвэр нь 1993 оноос 1994 онд МоНозат ББХК нэртэй болсон...

Иймд намайг 1988 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн МоНозат ББХК-д тус тус ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Мянгад овогт Нямсүрэнгийн Саранцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Саранцэцэг нь Хөвсгөл аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт 1988 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ногоочноор, Хөвсгөл аймгийн МоНозат ББХК-д 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор  тус тус ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай “... 2. Ажилд шинээр томилогдож буй хүмүүсийг 1-р хавсралтаар баталсугай... 3.Н.Саранцэцэг – ногоочноор – 1988-06-04-хийсснээр...” гэх ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай “1. Аймгийн нэгдэл дундын үйлдвэрийг “Монозат” бүрэн бус хариуцлагатай компани болгон хувьчлахаар тус үйлдвэрээс боловсруулсан төслийг баталж, ...тогтоосугай...” гэх Нэгдэл дундын үйлдвэрийг хувьчлах тухай тогтоолын хуулбар,

Хөвсгөл аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний “МоНоЗат” ББХК компанийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 91 дугаартай “МоНоЗат” компани нь 1994 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн таван аж ахуй нэгж болон зохион байгуулалтын өөрчлөлт орсон тул ...хавсралтад дурьдсан хүмүүсийг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн эрхэлсэн ажлаас нь чөлөөлсүгэй... 73.Н.Саранцэцэг – ногоочин.. “ гэх ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Гэрч Д.Баатарын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Н.Саранцэцэг нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Хавчуу гэх газарт ногоочноор 1988 оны хавар 6 дугаар сард анх ажилд орж байсан бөгөөд 1994 оныг дуустал ажилласан юм. Дээрхи ажилласан хугацаанд 1993 онд тус үйлдвэр нь Монозат /мал, ногоо, засвар, тээвэр/ гэсэн үгийн товчлол бүхий  нэртэй ББХК болж өөрчлөгдсөн байдаг... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Юрагийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Н.Саранцэцэг нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Хавчуу гэх газарт ногоочноор 1988 оны 6 дугаар сараас эхлэн ажилалж байсан бөгөөд 1994 оныг дуустал ажилласан юм. Монозат ББХК гэдэг нэрээр хувьчлал явагдсаны дараа үйл ажиллагаа нь явагдаж байсан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10/403 дугаартай “Тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн 1991-1993 оны даргын тушаал шүүж үзэхэд Н.Саранцэцэгийн “МоНоЗат” ББХК-д шилжүүлсэн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон