| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/89 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/89
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ийн *******, ******* овогтой *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2127000080031 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг, "*******" гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******ийн ******* /РД:ЙБ75080111/.
2. Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Авто доктор засварын төвд засварчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 22-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******гийн ******* /РД:ЙЖ69092811/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн “Бугат” гэх газрын ойд 22 ширхэг нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1 847 499 төгрөгийн шууд хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагч *******ын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 22 ширхэг нойтон шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр улсын дугаартай Пронтер маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байх ёстой. Тус хүн нь БОХ-ын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Тус газар нь улсын тусгай хамгалалттай газар нутагт ордоггүй. Орчны бүсэд хамаардаг юм ..." гэх мэдүүлэг /хх-ийн 72-78 дугаар хуудас/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тэгээд орой нь *******, ******* 2 над дээр ирсэн. Би тэр хоёроос юу болсон талаар асуухад ******* би таниас авсан модоо үлдээгээд өөрийнхөө хашаанд байсан түлээнээс ачсан ачихдаа надаас түлээний модоо буулгаад машины ачааны доод хэсэгт нь ******* өөрийнхөө бэлтгэсэн модыг ачаад дээрээс нь надаас авсан түлээний модоо ачсан гэж хэлсэн. *******ын машин доор ачсан моднууд нь миний өгсөн мод биш байсан. Миний өгсөн модоор машины дээд хэсэгт л ачсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Гэрч Л.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...******* нь миний хариуцсан багийн малчин иргэдийн нэг бөгөөд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр Ариунаа нь эрхэлсэн тодорхой ажилгүй том хүүхэд нь оюутан баг 3 хүүхэд нь сургуулийн насны хүүхдүүд байгаа юм. ******* өөрөө мөн адил ажилгүй, хөдөө мал маллаж амьдардаг сумын нэг гэр байдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, уриалагхан ажил төрөлд сайн сум орон нутагтаа нэр хүнд сайтай, элдэв янзын буруу зуршил байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа буюу баяр ёслолоор л бага зэрэг хэрэглэдэг....” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай
“...Шинэс төрлийн мод байна. Босоо нойтон мод байна. Нийт 1 847 499 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол, “Монгол санхүү” ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээ, Орхоны хөндий байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн тодорхойлолт, эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл, хөрөнгийн үнэлгээ, Иргэний нэхэмжлэгч тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 4, 16-18, 19-24, 30-31, 46-51, 67, 71, 170-174 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Засаг даргын *******ын оршин суух болон эд хөрөнгийн талаарх тодорхойлолт, *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас шүүгдэгчийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого /хх-ийн 101-103 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн “Бугат” гэх газрын ойд 22 ширхэг нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1 847 499 төгрөгийн шууд хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүгдэгч *******ын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 22 ширхэг нойтон шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр улсын дугаартай Пронтер маркийн автомашинаар тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *******, ******* нар үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ, /хх-ийн 71-78, 81-82, 35-36 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******, ******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч *******ын зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн, *******гийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1 847 499 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1 847 499*3=5 542 497 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч ******* нь 5 542 497 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул *******оос 5 542 497 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв. Бодитоор байгаль экологид хохирол учруулсан этгээд нь шүүгдэгч ******* тул нөхөн төлбөрийг түүнээс гаргуулж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ А.ийн эзэмшлийн 1 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий Хьюндэй портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ Н.Ганзоригийн эзэмшлийн 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Кэй пронтор маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч , Б., А. нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, “Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч *******оос Хьюндэй портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1 500 000 төгрөгийг, шүүгдэгч *******гээс Кэй пронтор маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хууль бусаар бэлтгэсэн 110 000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг нойтон шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдгээрийн гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч нар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн,
Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******, ******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар *******, ******* нар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******оос ойн санд учруулсан хохирол 5 542 497 /таван сая таван зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1 500 000 төгрөг, *******гээс гэмт хэрэг үйлэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000 000 төгрөгийг, хууль бусаар бэлтгэсэн 110 000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг нойтон шинэс модыг тус тус гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА