| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0751/И |
| Дугаар | 00807 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух Бууралынхан овогт Лүндэнбазарын Эрдэнэцэцэг /РФ65102263/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ ажиллаж байсан газар болон хугацаагаа андуу ташаа бичсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Миний бие Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тариалан сангийн аж ахуйд 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хоньчноор, Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаагаас миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Л.Эрдэнэцэцэг миний дээр дурьдсан хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Бууралынхан овогт Лүндэнбазарын Эрдэнэцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг нь Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хоньчноор, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон Л.Эрдэнэцэгийн 70-р дансанд бичигдсэн цалин хөлсний лавлагаа,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай “1. Тариалан сумын 8, 10 жилийн дунд сургуулиас ХАА-д ажиллахаар ХЗЭ-ийн илгээлтээр ирсэн нэр бүхий 32 сурагчдыг 1-р хавсралтаар САА-н салбаруудад томилсугай...4. Лүдэнбазарын Эрдэнэцэцэг – 16- эм...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,
1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 188 дугаартай “... 1. Шинээр байгуулагдаж байгаа Эг-Үүрийн САА-д нэр бүхий ажилчин, албан хаагчдыг хавсралтаар шилжүүлсүгэй...115. Л.Эрдэнэцэцэг – саальчин...” гэх Эг-Үүрийн САА-д ажилчид шилжүүлэх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай “Нэг: БНМАУ-ын өмч хувьчлалын дагуу 1991 оны хуулийн дагуу...САА-д ажиллаж байгаа албан хаагч, ажилчид, малчдыг 1/3-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...67.Лүндэнбазарын Эрдэнэцэцэг –“- ...” гэх ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Гэрч Т.Наранцэцэгийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Л.Эрдэнэцэцэг нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Сангийн аж ахуйн 1 дүгээр фермд 1983 оны 6 дугаар сард анх илгээлтээр гарч ирээд хоньчин хийж байсан. Тэгээд 1985 оны хавар тус САА-н 2 дугаар фермд саальчнаар шилжин ажиллах болсон. Тус газраа САА татан буугдаж компани болох хүртэл буюу 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн юм... гэх мэдүүлэг,
Гэрч Х.Энэбишийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Л.Эрдэнэцэцэг нь Хөвсгөл аймгийн Эгүүрийн Сангийн аж ахуйн 2 дугаар фермд 1983 оны хавар сургуулиа төгсөөд илгээлтээр хоньчин болж ирж байсан. Дараа нь удаагүй саальчин болсон. Тэрээр 1992 оны үед тус САА татан буугдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон