| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0743/И |
| Дугаар | 00806 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 00806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт оршин суух Өндөрийнхөн овогт Марушийн Хишигбаяр /РР57082579/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч М.Хишигбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Хишигбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ ажиллаж байсан хугацаагаа андуу ташаа бичсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Миний бие Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1973 оны 8 дугаар сарын 25-ний өдрөөс хоньчин, үхэрчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1975 оны 5 дугаар сарын 15-нд цэргийн албанд татагдаж цэрэгт яваад 1978 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Тэгээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буюу нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд нэгдлийн захиргаа шатаж, хөдөлмөрийн дэвтрийн дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байсан юм. Иймд М.Хишигбаяр намайг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1973 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Өндөрийнхөн овогт Марушийн Хишигбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.Хишигбаяр нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1973 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЗДТГ-аас 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.Хишигбаярын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн захиргаанаас Марусягийн Хишигбаяр нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн Ерөнхий хорооны бүх гишүүдийн 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай “1. Тус нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ардын аж ахуйтан болохоор өргөдлөө ирүүлсэн нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүнээс чөлөөлсүгэй...249. Марууш Хишигбаяр –“- ...” гэх гишүүнээс чөлөөлөх тухай хурлын тогтоолын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн захиргаанаас 1973 онд Маруушийн Хишигбаяр нэрээр нээж олгосон 382 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх,
Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны цэргийн хэлтсээс 1976 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр олгосон №277853 дугаартай цэргийн батлахын хуулбар,
Гэрч Д.Даянжалбын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...М.Хишигбаяр нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 1 дүгээр бригадад 1970-1971 оны үеэс эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажлаа 1991 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан юм. Энэ хүн нь дээр дурьдсан хугацааны дундуур буюу 1975 оны 5 дугаар сараас 1978 оны 6 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан байдаг... гэх мэдүүлэг,
Гэрч Т.Төрмөнхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...М.Хишигбаяр нь 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан бөгөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн Уйлганы 1 дүгээр бригадад 1973 оноос эхлэн үхэрчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1975 онд цэргийн албанд татагдаж 1978 онд халагдаж ирсэн юм. Тэгээд цэргээс ирсэнийхээ дараа үргэлжлүүлэн 1 дүгээр бригаддаа мал маллаж байсан бөгөөд 1991 оны 12 дугаар сарыг дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10/249 дугаартай “Тус аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн даргын 1973 оны тушаал манай архивт байхгүй тул М.Хишигбаярт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон