| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0746/И |
| Дугаар | 00804 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 00804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хорооны 10 тоотод оршин суух Боржигон овогт Даваа-Осорын Пүрэвжав /РХ62081508/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Пүрэвжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Пүрэвжав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Одоо 55 настай. Би 10-р ангиа төгсөөд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс илгээлтээр Тариалан сумын САА-д ногоочноор анх ажлын гараагаа эхлүүлж 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөрийн сум руугаа шилжих болоод ажлаас чөлөөлөгдсөн.
Дараа нь Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Дамжлага баазад 1987 оны 8 дугаар сарын 20-ний едреөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бэлтгэл тасгийн үйлчлэгчээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дамжлага баазын бэлтгэл тасагт нормчноор 1989 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хатгал тосгоны Оёдлын үйлдвэрт шилжин оёдолчноор 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байгаад манай Оёдлын үйлдвэр нь Хөх сувд нэртэй оёдлын үйлдвэр болсоноос хойш ажил хөдөлмөр эрхлээгүй хувиараа ажиллах болсон.
Одоо энэ оны 8 дугаар сард 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байх үеийн зарим тушаал шийдвэр олдохгүйн улмаас ажиллаж байсан байдал минь тогтоогдохгүй хохироод байна.
Иймл Д.Пүрэвжав миний Тариалан сумын САА-д 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ногоочноор, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1987 оны 8 дугаар сарын 20-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр, 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар 01-ний өдрийг дуустал нормчноор, 1988 оны 10 дугаар 02-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үйлчлэгчээр, Хатгал тосгоны Оёдлын үйлдвэрт 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгне уү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Даваа-Осорын Пүрэвжав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Пүрэвжав нь Тариалан сумын САА-д 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ногоочноор, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1987 оны 8 дугаар сарын 20-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр, 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар 01-ний өдрийг дуустал нормчноор, 1988 оны 10 дугаар 02-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үйлчлэгчээр, Хатгал тосгоны Оёдлын үйлдвэрт 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Тарилан сангийн аж ахуйн захиргаанаас 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Даваа-Осорын Пүрэвжав нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1981 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 59 дугаартай “...1.МХЗЭ-ийн илгэлт өөрсдийнхөө санал хүсэлтээр тус САА-д ажиллахаар ирсэн Хатгал 10 жилийн дунд сургуулийн 10-р ангийн нэр бүхий 28 сурагчдыг САА-н салбаруудад... дагалдах ажилчнаар 7-р сарын 1-нээс эхлэн хавсралтаар тогтоосугай...Даваасүрэн Пүрэвжав –“-...” гэх ажилд томилсон тухай тушаалын хуулбар,
1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай “... ногоочин Д.Пүрэвжавыг 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус ажлаас нь чөлөөлж, сумын АДХ-ны гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй...” гэх ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн Дамжлага баазын даргын “... 2.Даваа-Осорын Пүрэвжавыг бэлтгэлийн тасагт Д.Сосорбарамын жирэмсний амралтын хугацаанд 1987,08,20-ноос үйлчлэгчээр түр авч ажиллуулсугай...” гэх ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хатгал дахь Дамжлага баазын даргын “... 1. Бэлтгэлийн тасагт үйлчлэгчээр ажиллаж байсан Д.Пүрэвжавыг хивсэнд нормчноор... томилон ажиллуулсугай...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Эдийн засгийн гадаад харилцаа, Хангамжийн яамны харъяа Хатгал дахь Дамжлага баазын даргын 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаартай “..1. Бэлтгэлийн тасгийн нормчин Д.Пүрэвжавыг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр томилон ажиллуулсугай...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,
1989 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаартай “... 1.Хавсралтад дурдсан нэр бүхий 14 ажилчдыг хоёр байгууллагын тохиролцооны дагуу 1989 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хатгал хотын Оёдлын үйлдвэрт үндсэн ажилчнаар шилжүүлсүгэй...12. Даваа-Осорын Пүрэвжав – 26 – эм...” гэх хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар,
Гэрч Л.Дугарсүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ... Д.Пүрэвжав нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын Дамжлага баазын ноосны тасагт үйлчлэгчээр 1987 оны 8 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд удалгүй тус газраа 1988 оны үед нормчны ажил руу шилжин ажилласан. Дараа нь 1989 онд Дамжлага бааз татан буугдсаны дараа Хатгал хотын оёдлын үйлдвэр рүү шилжин очсон... гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Батжаргалын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Д.Пүрэвжав нь миний мэдэхийн 1989 оны 5 дугаар сард намайг ажилд анх ороход Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан бөгөөд тус газраа 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан юм....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 10/397 дугаартай “Хөвсгөл аймгийн Оёдлын үйлдвэрийн даргын 1989, 1994 оны тушаал манай архивт байхгүй тул Д.Пүрэвжавт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон