Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 00803

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багт оршин суух Шарнууд овогт Загдгаагийн Батбаяр /РН60011176/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч З.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хоньчноор ажлын гараагаа эхлэж 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаа өгч эр цэргийн албанд явсан. 1978 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байлдагч цолтой алба хашсан.

1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал холбоочин, хоньчноор тасралтгүй ажилласан. Тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тус сумын 1981-1985 оны бичиг баримт, Засаг даргын Тамгын газрын санхүүгийн өрөөнд гал гарч үүний улмаас хөдөлмөрийн дэвтэр шатаж архив устсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан хугацааг нөхөн сэргээж тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ...Миний аав З.Батбаяр нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал холбоочноор, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан. 1990 оны 6 дугаар сараас  12 дугаар сарыг дуустал ажиллаж байсантай холбоотой нотлох баримт хангалттай бүрдээгүй тул хүсэлтийн шаардлагаасаа дээрх хугацааг хасаж, 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал холбоочин, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Шарнууд овогт Загдгаагийн Батбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Батбаяр нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал холбоочноор, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЗДТГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн З.Батбаярын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай “1. Доорхи хүмүүсийг орсон өдрөөс нь эхлэн үүрэгт ажилд нь хэвээр баталсугай. Үүнд: ...Загдгаагийн Батбаярыг 1981-9-1-нээс холбоочноор...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн бүх гишүүдийн 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1 дүгээртэй “1...Нэгдлийн гишүүнээр элсүүлж авах тухай хүсэлт сонирхлоо илэрхийлсэн хүмүүсийг гишүүнээр элсүүлсүгэй... 70. Загдгаа Батбаяр – 31 –эр...” гэх гишүүн элсүүлэх тухай хурлын тогтоолын хуулбар,

Гэрч Л.Өлзийбаатарын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Энэ хүн 4 дүгээр ангиа төгсөж сургуулиас гарсан бөгөөд аав, ээжийн хамт хоьнчиноор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Шивлэг 1 дүгээр бригадад 1976 оноос эхлэн ажиллаж  байгаад 1978-1981 оны хооронд цэргийн алба хаасан. Тэгээд 1981 оны 7-8 дугаар сарын үед халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ хувьчлал явагдах хүртэл буюу 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан юм.... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Мөнхбаярын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Б.Эрдэнэчимэг нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадын хоньчноор 1976 оноос 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш 3 жилийн цэргийн алба хааж ирээд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оныг дуустал тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажилласан.....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 11/187 дугаартай “ ...1981-1985 оны баримт тус сумын ЗДТГ-ын санхүүгийн өрөөнд гал гарч шатсаны улмаас архив утсан болно”, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 10/392 дугаартай “Тус аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул З.Батбаярт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон