Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 312

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ск” ХХК

Хариуцагч: Х-дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Д.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Х-дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23******* тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, П.Д, хариуцагч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ск” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Х-дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.А, Д.С нар нь манай компанийн 2014-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23******* дугаар актаар 8,242 957,40 төгрөгийн нөхөн татвар, 2,472 886,90 төгрөгийн торгууль, 2,220 957,40 төгрөгийн алданги, нийт 12,935 858 төгрөгийн төлбөр ногдуулсан. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газар, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлыг тус тус гаргасан. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн улсын байцаагчийн актаар татвар ногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч түүнийг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Манай компани нь Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар-Цэвэр агаар төслийн удирдах нэгж, Монгол Улсын Засгийн газрын Цэвэр агаар сан болон Хас банк оролцсон гэрээний үндсэн дээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Европ стандартын гэрийн зуух түүний дагалдах хэрэгслийг борлуулсан. Татварын байцаагч болон Маргаан таслах зөвлөл нь компанийн орлогыг Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд заасан хэмжээгээр зөв тодорхойлоогүй байна. Компанийн борлуулалтын орлого нь татаастай гэрийн зуух, татаасгүй гэрийн зуух, дагалдах сэлбэг хэрэгсэл гэсэн гурван төрөлтэй байна.

Татаасгүй зуух : Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдол ихтэй хязгаарлалтын бүс дэх айл, өрхүүдийн борлуулалт /Олон улсын буцалтгүй тусламжаар ирсэн бараа/

Татаастай зуух : Хөдөө, орон нутгийн айл, өрх, амралт, жуулчны баазууд гэх мэт хэрэглэгчдэд борлуулах /нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй /

Дагалдах хэрэгсэл, сэлбэг: Яндан зуухны дагалдах хэрэгсэл татвараас чөлөөлөгдөхгүй гэсэн төрөлтэй байдаг.

Эдгээр гурван төрлийн борлуулалтын орлого нь дан ганц Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь Олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар буюу төслөөр санхүүжих борлуулалтаас ялгаатай юм. Компани нь 2014 онд 1,955,025,986.00 орлого тайлагнаснаас 919,306,668.00 төгрөгийн орлого нь татвараас чөлөөлөгдөх орлого, 1,035,719,380.00 төгрөгийн орлого нь нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар ногдуулсан орлого, мөн 1,086,845 926.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн орлогын албан татвараас хасалт хийх худалдан авалт, 7,702,482.00 төгрөгийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн орлогын албан татвартай худалдан авалтыг тус тус тайлагнасан.

Компанийн борлуулсан зуух нь импортоор оруулж ирж байгаа тул гааль дээр нэмэгдсэн өртгийн орлогын албан татвараас чөлөөлүүлж бүрдүүлэлтийг хийсэн. 2014 онд 7 удаагийн импортоор бараа оруулж ирсэн бөгөөд 74,917,339,80 төгрөгийн нэмэгдсэн өртгийн орлогын албан татварыг төлсөн, 267,955,984.20 төгрөгийг нэмэгдсэн өртгийн орлогын албан татвараас чөлөөлөгдсөн байна. 267,955,984.20 төгрөгийн татварыг Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг үндэслэн гааль дээр татвараас чөлөөлсөн, 74,917,339.80 төгрөг нь төслийн бус бизнесийн зорилгоор оруулж ирсэн татаасгүй гэрийн зуух, яндангийн түүхий эд, тоног төхөөрөмжийн татвар болохоор компани нь байцаагчийн актанд дурьдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3 дахь заалтыг зөрчөөгүй болно.

Улсын байцаагчийн актанд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь заалт болох “Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар импортлосон болон худалдан авсан бараа, ажил үйпчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртөгийн албан татварт ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Бараа” гэж мөнгө эд хөрөнгөөс бусад бүх төрлийн хөрөнгийг хэлнэ, 4.1,8-д “Үйлчилгээ” гэж бараа, борлуулах мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байх тул манай компани нь Турк улсаас импортлож нийлүүлсэн зуухандаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаагүй юм. Энэ нь Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газрын Цэвэр агаар сан болон төслийн удирдах нэгж түүнтэй байгуулсан гэрээгээр нотлогдож байна.

НӨАТ-ын тайланд дотоодын худалдан авалтыг хасалтыг чөлөөлөгдөх борлуулалтанд зориулж авсан бараа, ажил үйлчилгээнд хувь тэнцүүлэн хасагдахгүй худалдан авалтыг тооцоолсон, чөлөөлөгдөхгүй борлуулалт буюу дотоодод үйлдвэрлэсэн яндан зууханд зориулан авсан худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь тооцон хасалтыг хийсэн. Гэтэл улсын байцаагч нь энэ тооцооллыг 2014 онд борлуулалтанд чөлөөлөгдөх борлуулалтын эзлэх хувийг нийт тайлагнасан худалдан авалтаар үржүүлэн 385,604,746.30 төгрөгийн худалдан авалтыг хасахгүйгээр түүнд акт тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь компанийн нийт тайлагнасан импортын худалдан авалтанд Дэлхийн банкны санхүүжилтгүйгээр нэмүү өртөгийн албан татвар ногдуулан борлуулах гэрийн зуух, түүний дагалдах хэрэгсэл, түүхийн эд материалууд бүгт багтсан юм.

Улсын байцаагч нь гааль дээр нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар төлсөн импортын бараа, нэмэгдсэн өртөгийн албан татвартай бусад худалдан авалтын хамт хувь тэнцүүлэн хасалт хийхгүй гэж акт тогтоосон нь буруу бөгөөд тухайн хуульд заасан зөрчлийг манай компани гараагүй болно.

Иймд Х-дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Б.А, Д.С нарын 2016 оны 07 дугаар сарын 06 ны өдрийн 23******* дугаар актын тогтоох хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2642271 тоот регистрийн дугаартай “Ск” ХХК-ийн 2014-2015 оны апбан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Х-дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.С, Б.А нар “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу 23******* тоот томилолтоор ААНБОАТ-ын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэх шалгалтыг тус компанийн 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 46 тоот алдагдал баталгаажуулах хүсэлтийг үндэслэн татварын хяналт шалгалт хийв.

Татварын хяналт шалгалтаар 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 23******* тоот актаар нийт 3,068,022,945.30 төгрөгийн зөрчил илэрсэнээс 75,831,764.0 төгрөгийн зөрчлийг татвар төлөгч үндэслэлгүй хэмээн НТГ-ийн МТЗ-д хандан гомдол гаргасан байна.

2014 онд 75,831,764.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн орлогын албан татварыг төлөх татвараас хасч тооцсон нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.4.3-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд аориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.” гэж заасныг үндэслэн Нэмэгдсэн өргийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.4.2-т “хасалтыг хийх боломгүй бол хасагдах нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг тодорхойлохдоо тухайн тайлангийн хугацааны нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар ногдох борлуулалтын орлогын дүнг мөн хугацааны борлуулалтын орлогын нийт дүнд хувааж, нийт борлуулалтанд эзлэх нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар ногдох борлуулалтын хувийг тодорхойлон. уг хувиар тайлангын хугацааны худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын нийт дүнг үржүүлэн хасагдах нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын дүнг гаргана” гэж заасан аргачлалаар тооцсон болно.

Аргачлалын дагуу 2014 онд нэмэгдсэн өртгийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтанд ногдох худалдан авалтын нийт дүн 385,642,633.75, Тайлангаар хасагдахгүй нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын дүн 77,098,819.70, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн тайлангаар тайлагнасан хасагдахгүй нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын дүн 232,712,050.0, шалгалтаар гарсан нөхөн татвар 75,831,764.05.

Дээрх аргалчлалын дагуу гарсан зөрүү болох 75,831,764.05 төгрөгийн зөрчилд нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.” 74.1.3-д “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах” 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” 74.3-д “Энэ хуулийн 74.1,74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн:

2014 онд 75,831,764.00 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн орлогын албан татварыг төлөх татвараас хасч тооцсон зөрчилд 7,583,176.40 төгрөгийн нөхөн татвар, 2,274,952.90 төгрөгийн торгууль, 2,170,464.30 төгрөгийн алданги ногдуулсан болно.

Жич: Тус компани нь импортоор оруулж ирсэн яндан зуухны дагалдах хэрэгсэл болон сэлбэг хэрэгсэл нь нийт борлуулсан зуух, янданд хэрэглэсэн ба дотоодын бараа материал, ажил үйлчилгээнд төлсөн 337,572,383.60 төгрөгийн худалдан авалтаас 77,098,819.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн орлогын албан татварыг хасагдахгүй татвар гэж тайлагнасан байна. Гэтэл нийт борлуулалтын орлогын 47.02 хувийг нэмэгдсэн өртгийн орлогын албан татвараас чөлөөлөх борлуулалт гэж үзвэл зөвхөн дотоодын худалдан авалтаас 159,334,165.0 төгрөгийг хасагдахгүй гэж үзэхээр байна. Иймээс бид чөлөөлөх борлуулатанд ногдох худалдан авалтыг салгах болмжгүй тул Нэмэгдсэн өргийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.4.2-т заасны дагуу тооцооллыг хийсэн болно.” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Ск” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ск” ХХК-ийн захирал Л.Мтус шүүхэд хандаж “Х-дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23******* тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг шаардлагын үндэслэлээ “...хий бичилттэй падаан гэдгийг мэдээгүй, бидэнд шалгаж тогтоох эрх үүрэг өгөгдөөгүй.., хохирлыг гэм буруутай этгээд өөрөө барагдуулах ёстой...” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Х-дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.С, Б.А нар  “Ск” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23******* тоот актаар “...Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14-д заасныг болон бусад хуулийн заалтыг тус тус зөрчиж...” зөрчил гаргасан гэж үзэж Татварын ерөнхий хуулийн  33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасныг тус тус үндэслэн 8,242,957.4 төгрөгийн нөхөн татвар, 2,472,886.9 төгрөгийн торгууль, 2,220,014.3 төгрөгийн алданги ногдуулах, нийт 12,935,858.6 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх актыг нэхэмжлэгч “Ск” ХХК-иас эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Татварын улсын байцаагчийн актаар 12,935,858.6 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн ба тус тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ск” ХХК-ийн 2014-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Х-дүүргийн Татварын улсын байцаагч Д.С, Б.А нар иж бүрэн шалгалт хийж улмаар “Ск” ХХК нь 2015 онд 6,597,810.00 төгрөгийн гэрээт борлуулагчдад мөнгөн бус хэлбэрээр олгосон урамшууллаас хувь хүний орлогийн албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна” 8.1.1-д “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална”, 26.1.1-д “энэ хуулийн 11 дүгээр зүйл, ...заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасныг;

2014 онд 2,985,593,371.30 төгрөгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй” 15.1.1-д “энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал” гэж заасныг;

2014 онд 75,831,764.00 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх татвараас хасч тооцсон нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн алтан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.4.3-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ”, 14.7-д “Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23******* тоот актын тогтоох хэсгийн 1.1-д “2015 онд 6,597,810.00 төгрөгийн гэрээт борлуулагчдад мөнгөн бус хэлбэрээр олгосон урамшууллаас хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 659,781.00 төгрөгийн нөхөн татвар, 197,934,00 төгрөгийн торгууль, 49,550.00 төгрөгийн алданги”

1.2-д “2014 онд 2,985,593,371.3 төгрөгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчлөөр 2014 оны 3,004,223,851.30 төгрөгийн алдагдлыг бууруулж 18,630,480.00 төгрөг болгох”

1.3-д “2014 онд 75,831,764.00 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх татвараас хасч тооцсон зөрчилд 7,583,176.40 төгрөгийн нөхөн татвар, 2,274,952.90 төгрөгийн торгууль, 2,170,464.30 төгрөгийн алданги ногдуулах”-аар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг тус тус үндэслэн 8,242,957.4 төгрөгийн нөхөн татвар, 2,472,886.9 төгрөгийн торгууль, 2,220,014.3 төгрөгийн алданги ногдуулах, нийт 12,935,858.6 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Ск” ХХК болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны Цэвэр агаарын сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Хас банк” ХХК нарын 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №Т01/11 тоот “Эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан зуух ханган нийлүүлэхэд татаас олгох тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч “Ск” ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Ёвроп стандартын гэрийн зуух түүний дагалдах хэрэгслийг борлуулсан байна.

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.4.3-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд аориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.” гэж заасныг үндэслэн Нэмэгдсэн өргийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.4.2-т “хасалтыг хийх боломгүй бол хасагдах нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг тодорхойлохдоо тухайн тайлангийн хугацааны нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар ногдох борлуулалтын орлогын дүнг мөн хугацааны борлуулалтын орлогын нийт дүнд хувааж, нийт борлуулалтанд эзлэх нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар ногдох борлуулалтын хувийг тодорхойлон. уг хувиар тайлангын хугацааны худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын нийт дүнг үржүүлэн хасагдах нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын дүнг гаргана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл

 

 

 

 

 

Иймд Х-дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23******* тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.15,  74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Ск” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН