| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0733/И |
| Дугаар | 00798 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 00798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн 2-26 тоотод оршин суух Шар торгууд овогт Тойвгоогийн Гаваа /РЕ59021873/-гийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Т.Гаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Гаваа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг нутгийн өвгөд хөгшид, ойр дотны хүмүүс Гаваадорж гэж нэрлэж дууддаг байсан болохоор ч тэр үү тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр олгосон хүмүүс Тойвгоогийн Гаваадорж гэж нэр буруу бичих шалтгаан болсон гэж бодож байна.
Жаргалант сумын Улаан туг нэгдлээс олгосон БНМАУ-ын хөдөлмөрийн дэвтэр, Улсын нийгмийн даатгалын Ерөнхий газраас олгосон нийгмийн даатгалын дэвтэр дэхь Тойвгоогийн Гаваадорж гэж миний нэрийг буруу бичсэн байсныг тухайн үед анзаарч байгаагүй өнгөрсөн байна.
Иймд 1985 онд 3 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн БНМАУ-ын хөдөлмөрийн дэвтэр, 2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон №000281420 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Тойвгоогийн Гаваа мөн болохыг тогтоож өгнө үү.
Мөн миний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 6 дугаар сарын 14-ний өдөр МХЗЭ-ийн илгээлтээр хоньчноор хувиарлагдаж ажлын гараагаа эхэлсэн юм.
1976 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 1 жил тус бригадад хоньчноор ажиллаад 1977 оны 6 дугаар сарын 20-ний өдөр цэрэгт явж 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдөр халагдах тушаал гарч 1980 оны 6 дугаар сарын 20-ний өдөр орон нутагтаа ирсэн юм. Түүнээс хойш 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал 3 жил 9 сар 15 хоног 3 дугаар бригаддаа хоньчноор ажилласан.
1984 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 3 дугаар бригадад тоо бүртгэгч, 1987 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 дугаар хэсгийн дарга, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаан туг нэгдэлд тооцооны нягтлан бодогч, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Жаргалант сумын Баягаль орчин хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан.
Тухайн үед хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 990 тоот хөдөлмөрийн дэвтэрт хоньчноор ажиллаж байсан хөдөлмөрийн хөлс бичигдсэн дэвтрээ хаяж үрэгдүүлснээс улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Гаваа намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1976 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хоньчноор, 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хоньчноор, 1984 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 3 дугаар бригадад тоо бүртгэгч, 1987 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 дугаар хэсгийн дарга, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаан туг нэгдэлд тооцооны нягтлан бодогч, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Жаргалант сумын Байгаль орчин хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шар торгууд овогт Тойвгоогийн Гаваа нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Т.Гаваа нь Хөвсгөл аймгийн Жаргалант-Амьдрал нэгдлийн Улаан туг нэгдлийн захиргаанаас 1985 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Тойвгоогийн Гаваадорж нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын салбараас 2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Тойвгоогийн Гаваадорж нэрээр нээж олгосон №000281420 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч болох нь
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын захиргаанаас 1959 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Тойвгоогийн нэрээр нээж олгосон 5 дугаартай төрөгсдийн гэрчилгээний хуулбар,
Гэрч Ш.Нармандахын 2017 оны 7 дугаар сарын 20-ний өдөр өгсөн “... Манай нутгийнхан Гаваа гэдэг нэрээр л дууддаг байсан. Түүнээс өөрөөр ямар нэрээр бичигдсэн талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бямбадоогийн 2017 оны 7 дугаар сарын 20-ний өдөр өгсөн “.. Миний мэдэхийн Тойвгоогийн Гаваа л гэж мэднэ. Нутаг усных нь ч гэсэн Гаваа л гэж дууддаг байсан. Харин өөрийнх нь анзаараггүй байдлаас болоод л албан ёсны бичиг баримт дээр нь өөр нэрээр бичигдсэн болов уу. Улаан паспорт авах үедээ л алдаатай бичүүлсэн байх...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1976 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хоньчноор, 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хоньчноор, 1984 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 3 дугаар бригадад тоо бүртгэгч, 1987 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 дугаар хэсгийн дарга, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаан туг нэгдэлд авто аж ахуйн тооцооны нягтлан бодогч, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Жаргалант сумын Байгаль орчин хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан болох нь
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн захиргаанаас 1976 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Тойвгоогийн Гаваадорж нэрээр нээж олгосон 1151дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн захиргаанаас Тойвгоогийн Гаваа нэрээр нээж олгосон 990 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны цэргийн хэлтсээс 1977 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тойвгоогийн Гаваа нэрээр нээж олгосон 366625 дугаартай цэргийн батлахын хуулбар,
Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсээс 1976 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Тойвгоогийн Гаваа нэрээр олгосон 03877 дугаартай Үйлдвэрлэлд хуваарилагчдад олгох томилолт,
“Тойвгоо овогтой Гаваадоржийг 1976 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр тушаалаар Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор томилов” гэх Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар,
“Тойвгоо овогтой Гаваадоржийг 1977 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаалаар 3 дугаар бригадын хоньчны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар,
“Тойвгоо овогтой Гаваадоржийг 1984 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр тушаалаар 3 дугаар бригадад тоо бүртгэгчээр 3 дугаар сарын 30-наас томилон ажиллуулав” гэх Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар,
“Тойвгоо овогтой Гаваадоржийг 1987 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 9 дүгээр тушаалаар мал аж ахуйн 3 дугаар хэсгийн тоо бүртгэгчийн ажлаас өөр ажилд шилжиж ажиллах болсон учир 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөв” гэх Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар,
“Тойвгоо овогтой Гаваадоржийг 1987 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 9 дүгээр тушаалаар 1987 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн мал аж ахуйн 5 дугаар хэсгийн даргаар томилон ажиллуулав” гэх Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар,
“Тойвгоо овогтой Гаваадоржийг 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр тушаалаар мал аж ахуйн 5 дугаар хэсгийн даргын үүрэгт ажлаас өөр ажилд шилжсэн учир 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөв” гэх Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар,
“Тойвгоо овогтой Гаваадоржийг 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр тушаалаар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдэлд тооцооны ня-бо-оор томилон ажиллуулав” гэх Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай “1. Нэгдлийн авто аж ахуй хариуцсан ня-бо Т.Гаваадоржийг өөрийн нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь 1991 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн чөлөөлсүгэй... ” гэх ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 тоот “1. Жаргалант сумын байгаль орчны хяналтын байцаагчаар н.Гаваадоржийг 1991 оны 02 дугаар сарын 01-нээс авч ажиллуулсугай...” гэх тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаартай “...1. Сум, орон нутагт ажиллаж байгаа Байгаль орчны хяналтын байцаагч, ой, ан хамгаалагч нарыг ... 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хавсралт №1 жагсаалтын дагуу ажлаас нь чөлөөлж харъяалах сумдын Засаг даргын тамгын газрын мэдэлд шилжүүлсүгэй...1.Жаргалант – байцаагч – Т.Гаваадорж...” гэх ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаал,
Гэрч М.Ганхуягийн 2017 оны 7 дугаар сарын 20-ний өдөр өгсөн. .. Т.Гаваа нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаантуг нэгдлийн 3 дугаар бригадад 1976 онд анх илгээлтээр гарч төлгөн суурьт ажиллаж байгаад .цэргийн албанд мордсон. Тэгээд 1980 онд халагдаж ирсэн. Түүнээс хойш 1984 он хүртэл тус нэгдэлдээ мал маллаж байгаад тоо бүртгэгч, бригадын дарга, ойн байцаагч, нягтлан бодогч гэх мэт ажлуудыг тасралтгүй хийсэн. Эдгээр ажлаа нэгдэл татан буугдах хүртэл буюу 1992 он хүртэл хийсэн юм... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Төмөрбаатарын 2017 оны 7 дугаар сарын 20-ний өдөр өгсөн: ...Т.Гаваа нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаантуг нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 6 дугаар сараас анх илгээлтийн эзэн болж гарсан. Тэгээд тэндээ 1 жил ажиллаж байгаад цэрэгт явсан. Т.Гаваа нь 1980 онд халагдаж ирээд 1984 он хүртэл хонь маллаж суурийн ахлагч хийж байсаан. Түүний дараа хэсгийн дарга, туслах нягтлан бодогч зэрэг ажлыг 1992 он хүртэл хийсэн. Түүнээс хойш сургуулийн аж ахуй хийж байгаад тэтгэвэртээ гарсан... гэх мэдүүлэг, баярын бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон