Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 37-19 тоотод оршин суух Өндөрнөр овогт Чимэдийн Болормаа /РБ65102203/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн. Тэгээд Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд сураад 1981 онд 8 дугаар ангиа төгсөж, Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадын тууварчин Р.Бэлэгээ ахлагчийн суурьт 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслан малчин, тууварчинаар ажиллаж байгаад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Арбулаг сумын Мандал нэгдлийн малчин Чимэдийн суурьт малчинаар ажиллаж байгаад 1990 оноос хувьчлал явагдаж хувиараа мал маллаж байсан.  Иймд миний малчин байх хугацааны буюу тухайн үеийн зарим сарын бичилтийг нягтлан бодогч нь бичээгүй зэрэг шалтгааны улмаас миний ажилласан жил тооцогдохгүй байгаа тул Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюун шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа:

Миний бие дүү Ч.Болормаа нь шүүхэд 1981 оны 6 дугаар сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор  нэхэмжлэл гаргасан боловч 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Өндөрнөр овогт Чимэдийн Болормаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба шүүх өөрчилсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Болормаа нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЗДТГ-аас 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр олгосон Ч.Болормаагийн ажилласан жил авсан цалин хөлсний тодорхойлолт,

Гэрч Д.Наранчимэгийн  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:  ...Ч.Болормаа нь 1981 оны хавар туувар эхлэх үед буюу 5-6 дугаар сараас эхлэн Хөвсгөл аймгйин Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад тууварчнаар аав, ээжийгээ даган мал маллаж эхэлсэн бөгөөд 1984 он хүртэл ажилласан Түүнээс хойш 500 хоньтой эм суурийг гэр бүлийн хамтаар хариуцан маллаж уг ажлаа 1989 оныг дуустал тасралтгүй хийсэн юм. Түүнээс хойш хувьчлал явагдсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Доржхандын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ... Ч.Болормаа нь 1981 онд сургуулиа төгсөөд аав, ээжийн хамтаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад мал маллаж эхэлсэн бөгөөд уг ажлаа нэгдэл татан буугдах хүртэл буюу 1990 он хүртэл тасралтгүй хийсэн...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэг авагдсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн захиргаанаас Чимэдийн Болормаа нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаас хасч тооцсон болно.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10/384 дугаартай “Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1981-1982 оны даргын тушаалд Ч.Болормааг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон