| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0572/И |
| Дугаар | 00790 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 00790
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багт оршин суух Бүдүүн овогт Лхагвын Давааням /РП57021031/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Давааням шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын эмнэлэгт 1977 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал гэрлийн техникчээр ажиллаж байгаад 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүртэл 0184 дүгээр ангид цэргийн алба хаасан. 1982 онд цэргээс халагдаж ирээд 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт рентген техникчээр 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад Анагаах ухааны дээд сургуульд элсэн орсон. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул миний 1977-1988 оны хооронд ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын эмнэлэгт 1977 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал гэрлийн техникчээр, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл рентген техникчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү.
...Миний бие тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул миний оролцоогүйгээр тус хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Бүдүүн овогт Лхагвын Давааням нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Давааням нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын эмнэлэгт 1977 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал гэрлийн техникчээр, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл рентген техникчээр тус тус ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1977 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаартай “1. 1977 онд Анагаах ухааны дээд, дунд сургуулийг төгсөж ирсэн их бага эмч, сувилагч нарыг 1-р хавсралтаар... – Л.Давааням Шинэ Идэр сум дундын эмнэлэгт гэрлийн техникчээр...” гэх ажилд томилох ба зарим хөдөлгөөн хийх тухай тушаалын хуулбар,
1982 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай “...хөдөлгөөн хийгдэх эмч, сувилагч нарыг 2 дугаар хавсралтаар баталсугай...3. Цэргийн албанаас халагдаж ирсэн Даваанямыг Цагаан-Уул сумын сум дундын эмнэлэгт рентген техникчээр...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,
1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай “...Цагаан-Уул сумын рентген техникч Давааням... нарыг АУ-ны дээд сургуульд элсэн орж суралцах болсон тул 8-р сарын 1-ний өдрөөс тус тус ажлаас чөлөөлж УБ хотын АУ-ны дээд сургуулийн захиргааны мэдэлд шилжүүлсүгэй...” гэх ажилд томилох, ажлаас чөлөөлж шилжүүлэх, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ЗДТГ-аас 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Даваанямын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,,
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Эрүүл мэндийн төвөөс 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр олгосон 44 дугаартай “Сум дундын эмнэлэгийн Рентген техникчээр ажиллаж байсан Лхагва овогтой Давааням нь 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Мэс заслын сувилагч Чойжил овогтой Эрдэнэцэцэгтэй хамт ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,
Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03/1467 дугаартай архивын лавлагаа,
Гэрч М.Цэдэнсодномын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ... Л.Давааням нь надтай ажиллахаасаа өмнө буюу 1977 онд Шинэ-Идэр сумын эмнэлгийн рентген техникчээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1982 оны зун халагдаж ирээд Эрүүл мэндийн газрын тушаалаар Цагаан-Уул сумын Сум дундын эмнэлэгийн гэрлийн техникчээр томилогдож очсон бөгөөд уг ажлаа 1988 оны 8 дугаар сар хүртэл хийсэн. Тэгээд Анагаахын их сургуульд явсан бөгөөд төгсөж ирээд үргэлжлүүлэн Цагаан-Уул сумандаа ажилласан юм... гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн Л.Давааням нь “...намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон