| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00061/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2021-12-08 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт М-н Ж-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд, шүүгдэгч М-й овогт ********г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд, шүүгдэгч ********** хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 02/хоёр/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж эдэлбэл зохих хорих ялыг 01/нэг/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 02/хоёр/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж эдэлбэл зохих хорих ялыг 01/нэг/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02/хоёр/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж эдэлбэл зохих хорих ялыг 01/нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг,*******т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, *******т оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч .нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч *******,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч нараас хохирол, төлбөр нэхэмжлээгүйг дурдсугай.
7.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсрагдаж ирсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
Г.АЛГИРМАА