Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 62

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Хохирогч *******,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт *******т холбогдох 2133000000036 тоот хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оосорлогч, дохиочин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын замын 6 дугаар ангид замчнаар ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 3 дугаар байрны 36 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Монгол овогт ******* /регистрийн дугаар МЙ00000000/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******гийн бие эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газарт өшиглөн эрүүл мэндэд нь эрүү яс ооч болон зүүн сэртэн дайрсан зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2021 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч ******* мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

-Хохирогч *******гийн “...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хагас сайн өдөр байсан. Би 17 дугаар байранд байдаг найзындаа орох гээд очиход Хишигбаяр байхгүй байсан. Тэгээд гарах гээд байж байтал гаднаас *******, Хэрлэн 2 зааланд тоглочхоод ирлээ гээд нэг 0,75 литрийн архи бариад ороод ирсэн. Найз сууж бай сайхан танилцъя гээд яриад сууж байтал нэлээн орой болоод 10 цаг өнгөрч байсан. За одоо гэр лүүгээ орж унтацгаая орой болчихлоо гэсэн чинь ******* Орхон сум ороод 2 шил архи аваад Бэлэндалай руу манайд очиж мах чанангаа уугаад тэндээ хоночхоод ажилдаа явцгаая гэж хэлсэн. Тэгээд Орхон сум ороод 2 шил архи аваад Бэлэндалай ороод 1 шил архиа уучхаад үлдсэн нэгийг нь талд нь оруулаад байж байсан юм. Тухайн үед маргалдсан зүйл огт байгаагүй. Би орон дээр сууж байхад ******* хоёр ноцолдож тоглоод байхаар нь болио залуу хүмүүс байж сууцгаа гэж хэлээд сууж байхад нүүр лүү өшиглөсөн тэр үед шүд хугарчихлаа л гэж бодсон. Тэгээд янгинаад өвдөөд байхаар нь эмнэлэгт очоод үзүүлэхэд эрүү чинь хугарчихсан байна гэсэн. Тухайн үед нэг иймэрхүү л зүйл болсон...” гэх мэдүүлэг,

 

            -Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч *******гийн өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багт ажлын газрын ******* гэх залуугийнд мөн хамт ажилладаг Хэрлэн гэх залуутай хамт бид гурвуулаа Хараа нэртэй 0.75 литрийн архинаас 2 шилийг хувааж уусан юм. Тэгээд хоёр дахь шил архиа ууж дуусаад явах гэж байтал цуг архи ууж байсан ******* миний нүүр, эрүү хэсэг рүү өшиглөчихсөн юм.  Тухайн үед яагаад намайг өшиглөснийг би ойлгоогүй бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. Гэнэт л сууж байснаа босч ирээд намайг өшиглөчихсөн. Би яг тэр үед бага зэрэг манараад гэрээс нь гарах санаатай тонгойчихсон гутлаа өмсөж байхад ******* цаанаас ирээд дахиад миний нүүр хэсэг рүү өшиглөчихсөн. Тэгсэн хамт архи ууж байсан *******ыг цааш нь надаас салгаад аваад явчихсан. Тэр өдөр би тэгээд *******ынхаас гараад Хөтөл явах гэсэн цаг орой болсон унаа олдохгүй болхоор нь *******ын байрны орцонд нь унтсан. Өглөө 04 цаг өнгөрч байхад хүн гуйж Хөтөлд хүргүүлсэн.  Хөтөлд ирсэний дараа шүд янгинаад байхаар нь Сайхан сумын эмнэлэгт очиж үзүүлээд эм аваад мөн Акт бичүүлж авчихаад гэртээ харьсан. Тэр өдөр бүтэн сайн өдөр байсан болхоор эмчид нь үзүүлээгүй сувилагчид нь хэлээд өвчин намдаах эм аваад гэртээ харьсан юм. Тэгээд гэртээ хоёр өдөр өвдөж хэвтээд бүр болхоо байгаад 05 дугаар сарын 19-ны өдөр эмнэлэг ороод дахиад үзүүлсэн чинь эмч үзээд шүд биш эрүү чинь хугарчихсан байна гээд надад 13А бичиж өгөөд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүл гэсэн. Би 05 дугаар сарын 20-ны өглөө Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүү чинь хоёр хугарчихсан байна яаралтай Улаанбаатар хотруу явж гэмтэлд очиж үзүүл гэсэн. Эмч үзээд миний эрүүг хоёр хугарсан байна гэж хэлсэн зүүн нүд бас хөхөрсөн байгаа. Одоо Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох гэж байгаа юм. Би *******т зодуулсаны дараа гэрээс нь гараад явж байтал замд нэг машин тааралдахаар нь гараа өргөж зогсоотол нэг настайвтар ах байхаар нь би “ахаа Сайхан сумын төвд хүргээд өгөөч арван мянган төгрөг өгье бие муу байна" гэсэн чинь тэр ах зөвшөөрөөд намайг хүргэж өгсөн юм. Би тэр ахыг огт танихгүй тухайн үед л анх удаа харсан. Одоо ямар хүн байсныг нь сайн санахгүй байна нэг саарал өнгийн Приус-20 машинтай л хүн байсан. *******т зодуулсаны улмаас миний эрүү ооч хэсгээрээ мөн зүүн сэртэн хэсгээрээ хугарсан. Тухайн үед зодуулсаны маргааш нь зөөлөн эдийн гэмтэл авсан байсан зүүн нүд хөхөрчихсөн, мөн хөмсөг сэтэрчихсэн байсан. Би Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орж эрүүний ооч хэсгээ хадуулсан юм. Тэгээд гэрээр эмчилгээ их хийлгэсэн. Одоо 2021 оны 06 дугаар сарын 25-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд амны чиг барьсан төмрөө авахуулна эрүүнийхээ хадаасыг жилийн дараа очиж хагалгаанд орж авахуулна. Миний биеийн байдал одоогоор өвдөж зовиурлах нь харьцангуй бага гэхдээ шөнөдөө бага зэрэг зовиуртай өвчин намдаах эм уудаг юм. Мөн хуурай хоол идэж чадахгүй ихэнхдээ шөлтэй хоол идэж байгаа. Би гомдолтой байна. *******т зодуулсаны улмаас 2021 оны 05  дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилдаа явж чадаагүй бөгөөд 06 дугаар сарын 24-нд ажилдаа орно. Энэ хугацаанд алдагдсан бүх цалингаа *******аар төлүүлмээр байна. Мөн дараа жил эрүүнийхээ хадаасыг авахуулна бас тэр төлбөрөө хийлгэмээр байна. Бас сая Улаанбаатар хотод хагалгаанд орж мөн гэрээр хийгэсэн бүх эмчилгзэний зардалаа нөхөн төлүүлмээр байгаа юм. ******* надад эмчилгээний зардал гэж 1,100,000 /нэг сая нэг зуун мянган / төгрөг өгсөн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 94-95),

-Гэрч Ө.Хэрлэнгийн “... 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би *******ын хамт Сайхан сумын 1-р баг 17 дугаар байранд Хишигбаяр гэх найзындаа очсон юм. Бид хоёрыг очих үед Хишигбаяр өөрөө гэртээ байхгүй хамт амьдардаг залуу нь Билэгзаяатай хамт сууж байсан юм. Тэгээд тэндээ ******* Билэгзаяа бид гурав Аруг нэртэй 0.75 граммын архинаас нэг шилийг хувааж уучихаад дараа нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын 42 дугаар зөрлөг гэх газарт *******ын гэрт очиж Хараа нэртэй 0.75 литрийн архинаас нэг шилийг хувааж уучихаад байж байтал ******* бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Яг юунаас болж маргапдсанаа одоо санахгүй байгаа юм. Тэгсэн ******* надтай маргалдаж байснаа босч ирээд гараараа миний нүүрний шанаа хэсэг рүү цохисон юм. Тэгэхээр нь би босоод *******тай барьцалдаж аваад хойно нь гараад тэвэрсэн. Би *******т "Одоо хоорондоо маргалдахаа больё" гэсэн. Тэр үед цаанаас Билэгзаяа ирээд бид хоёрыг салгах гээд ирхэд ******* Билэгзаяаг бас 2-3 удаа цохиод авсан. ******* Билэгзаяаг цохиод авхаар нь би *******ыг тэвэрч аваад Билэгзаяагаас холдуулсан. Тухайн үед Билэгзаяа цаана орон дээр оччихсон сууж байсан. ******* очоод Билэгзаяагийн нүүр хэсэг рүү нь дахиад өшиглөчихсөн юм. Билэгзаяаг ******* өшиглөчихөөр нь би *******ыг дахин барьж аваад Билэгзаяагаас холдуулсан.  Билэгзаяа *******ынхаас гараад яваад өгсөн. ******* нь Билэгзаяаг нүүр хэсэгрүү нь гараараа хоёр гурван удаа цохисон. Мөн сүүлд Билэгзаяаг орон дээр сууж байхад нь нүүр хэсэг рүү нь өшиглөчихсөн юм. ******* миний нүүр шанаа хэсэгрүү нэг удаа цохисон юм. Өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 105-106),

-Гэрч Н.Хишигбаярын “... Би Улаанбаатар төмөр замын замын 6 дугаар ангийн 2 дугаар хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 17-нд ажилд орж байсан юм. Манайн ажил Сэлэнгэ аймгийн Сайхан сумын гал унтраах аврах 61 дүгээр ангийн урд хэсэгт байрладаг. *******, ******* нар нь надтай нэг байгууллагад ажилладаг ах нар байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би Сайхан сумын нэгдүгээр багт ажлынхаа эгчийнд дөрөв тавуулаа гахайн мах шараад хөзөр тоглоод байж байтал орой 22 цаг өнгөрч байх үед надруу Билэгзаяа ах залгаад "юу байна хаагуур байна" гэхээр нь би "гадуур байна ахаа" гэсэн чинь Билэгзаяа ах “ах нь *******тай таарчихлаа одоо хамт байна” гээд яриад байж байтал цаанаас нь Билэгзаяа ахын утсыг ******* ах аваад над руу “чи хаагуур байна дүү" гэхээр нь би "гадуур байна ахаа" гэсэн чинь ******* ах "хаагуур яваад байгаа юм яасан том болчихсон юм бэ би чамайг ингээд хүлээгээд байх уу" гэхээр нь би шууд утсаа салгачихсан юм. Тэгээд тэр өдрийн маргааш нь би ажил дээрээ очиход Билэгзаяа ах тэр өдөр ажилдаа ирээгүй юм. Тэгэхээр нь би яасан юм бол гэж бодоод орой ажлаа тараад Билэгзаяа ахын гэрт нь яваад орсон чинь Билэгзаяа ах гэртээ ганцаараа нүүр ам нь хавдаад нүд нь хөхөрчихсөн орон дээрээ хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би юу болсон талаар Билэгзаяа ахаас асуухад Билэгзаяа ах *******тай хамт Бэлэндалайд архи уугаад байж байсан чинь ******* нүүр лүү өшиглөчихсөн. Тэгээд шүд хөдөлчихсөн юм шиг байна гээд хэвтэж байсан юм. Тэгээд хоёр гурван өдрийн дараа би Билэгзаяа ахтай утсаар ярихад Билэгзаяа ах “Ах нь Дархан-Уул аймаг явж эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулхаас нэг л болохгүй байна” гэж хэлж байсан юм. Тэгээд дараа нь дахиад холбогдоход эрүү нь хугарчихсан гэж байсан юм. Ер нь тэгээд л ажлынхан бүгд мэдсэн юм. Билэгзаяа ах нэг их архи дарс уудаггүй хүнтэй их зөв харьцдаг ажил хамт олон дундаа нэр хүндтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 112),

-*******гийн амбультороор эмчлүүлэгчдийн картын хуулбар (хх-ийн 153-158),

-*******гийн цагдаагийн байгууллагад хандаж 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл (хх-ийн 83),

-Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******д эмнэлгийн тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 84),

-Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4578 тоот 1.*******гийн биед эрүү яс ооч болон зүүн сэртэн дайрсан зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 89-90),

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн: “...Тухайн өдөр Сарантуяагийнд уулзах гээд очсон. Сарантуяа бид 2 өрөөн дотроо хоёр пиво аваад залуучууд нь болохоор гал тогоонд уусан. Тэгээд Сарантуяа бид 2 нэг пиво уучхаад нэгийг нь уугаагүй юм. Бид хоёрын хувьд согтуу ч биш, нээх халаалттай ч биш ер нь гайгүй байсан. 3-4 цагийн үед бөөнөөрөө гал тогоондоо хоолоо идээд эрчүүд нь архиа уугаад араас нь үлдсэн 1 пиво уугаад дуусгачхаад хоёр эрэгтэй нь вагон тосох гээд явсан. Сарантуяа болохоор найз залуутайгаа Оогий бид дөрөв л гэрт үлдсэн. Сараа ор засаад би хувцсаа тайлаад орон дээр нь хэвтэж байсан. Тэгсэн Сарантуяагийн нөхөр нь Сарааг нааш ир гээд дуудсан. Тухайн үед миний нойр хүрээд байсан болохоор тэр хоёрыг явчихаар нь өрөөндөө унтчихсан юм. Тэгсэн хойно хөлийн чимээ гараад байхаар нь Сарааг л нойл орчхоод наашаа ирж байгаа юм болов уу гээд тоохгүй хойшоо хараад хэвтэж байсан юм. Гэнэт наашаа унтлагын өрөө рүү явахаар нь цочоод эргээд хартал Оогий байхаар нь “яах гэж байгаа юм” гэхэд “би наана чинь унтмаар байна” гээд дайрахаар нь би болиоч ээ чи, би нойл ормоор байна гэж хэлсэн чинь шууд хоёр гар бариад хумс хугалсан.  Дээгүүр хувцсыг маань огт тайлаагүй, намайг тэврэх болон үнсэх асуудал гараагүй. Тухайн үед  хөнжил рүү шургаж ч орж ирээгүй шууд л дайраад эхэлсэн. Тэгээд нэлээн удсан би Сарантуяа гээд зөндөө орилсон боловч сонсогдоогүй юм шиг байна лээ. Сараа болохоор гадаа нь очиход дотор нь чимээ гарсан гэсэн миний амыг дарчихаар орилж болохгүй. Гараа авахаар орилж болоод байсан. Энэ процесс дуусахад найзууд нь бүгд байхгүй болчихсон байсан. Би шууд нойл руу ороод энэ байдлаа хүнд хэлэх үү байх уу гээд гэж нэлээд бодоод Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хуулийн хариуцлага хүлээлгэсэн нь дээр юм байна гэж бодоод ээж, аав руугаа мэдэгдээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд:

 

-Хохирогч *******гийн “...2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байсан. Би Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Бэлэндалай бригадын ард гэртээ байсан. Тэгтэл манай найз Сарантуяа над руу чат бичээд өнөөдөр уулзъя гээд тохирчихсон байсан. Тэгээд над руу унаа явуулна гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал орой 23 цагийн орчимд манай гэрийн гадаа машин ирсэн. Тэгсэн машинд Сарантуяа, найз залуутайгаа бас Баянжаргал, /Баяка/, машины жолооч гээд 4 үүлээ манай гэрийн гадаа намайг авахаар ирсэн. Тэгээд би тэдэнтэй хамт машинд нь суугаад 42 дугаар точикийн төмөр замын ажилчдын шинээр баригдсан 3 давхар байрны 1 давхарт 5 тоот байранд очсон. Тухайн байранд Сарантуяа найз залуутайгаа амьдардаг гэсэн. Тэгээд бид нар байранд орсон чинь Сарантуяагийн найз залуу, Баянжаргал, Баянмөнх /жолооч/ гаднаас Оттонбаяр орж ирээд тэр 4 архи уусан. Харин би тэд нартай хамт суухгүй гээд Сарантуяагийн хамт хажуу талын жижиг өрөөнд орж 2,4 литрийн савалгаатай 1 том пиво хувааж уусан. Тэгээд юм яриад пиво уугаад хоол хийж идсээр байтал 2021 оны 05 дугаар сарын 30-ны өглөөний 05 цаг болсон. Тэгтэл жолоо барьж байсан залуу воганд юм хүргэж өгнө гээд түрүүлээд гараад явчихсан. Харин Баянжаргал бусдаасаа түрүүлээд муудсан бололтой гэртээ харьж унтлаа гээд яваад өгсөн. Гэрт *******, Цэрэнтогтох, Сарантуяа бид 4 үлдсэн. Нэмж архи дарс уулгүй шууд унтаж амархаар болоод Сарантуяа надтай хамт жижиг өрөөнд ор засаад цуг нэг орон дээр хэвтсэн. Харин ******* гэрээс гараад явсан байсан. Харин Цэрэнтогтох би өрөөндөө найз охинтойгоо унтмаар байна гээд эргэлдэж байгаад Сарантуяаг дуудаад байрнаас гараад явсан. Харин би байранд нь ганцаараа үлдсэн. Тэгтэл нээх удалгүй хаалга дуугараад гаднаас хүн ороод ирэх шиг болохоор нь би Сарантуяа нойл орж байгаа юм байх гэж бодож байтал ******* миний амарч байсан жижиг өрөөнд орж ирээд намайг “цаашаа хэвт” гэж хэлсэн. Харин би “чи яах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь “би хэвтмээр байна” гэхээр “үгүй ээ чи цаашаа яваач” гэж хэлсэн чинь шууд над руу дайрахаар нь би эсэргүүцэж шууд цааш нь түлхсэн боловч би дийлээгүй. Тэгэхлээр нь би Сарантуяаг дуудаж 2-3 удаа хашгирсан. Тэгсэн ******* миний амыг гараараа дараад "Битгий хөдлөөд бай, битгий уйлаад, хашгираад бай ална шүү" гэж хэлсэн. Тэгээд би айгаад хашгирахаа больсон. Харин зөндөө эсэргүүцсэн боловч миний хоёр гарыг нийлүүлж барьж байгаад миний өмдийг, дотуур хувцастай хамт тайлсан. Тэгээд дараа нь өөрийнхөө хувцасыг тайлаад бэлэг эрхтнээ миний эрхтэн рүү хийх гэсэн боловч минийх рүү орохгүй аймаар өвдсөн. Тэгээд 2-3 удаа оролцож байгаад хүчээр минийх рүү оруулаад хөдөлсөн. Тухайн үед их өвдөөд уйлаад хашгирхаар миний амыг дарчихаад ална шүү гээд байсан. Тэгээд бараг 20-30 орчим минут намайг хүчиндсэн. Тэгээд уйлж байтал миний дээрээс босоод явсан. Яг дур тавьсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Харин би шууд босоод хувцасаа өмсөөд нойлын өрөө рүү ороод уйлсан чинь ******* араас нойлийн өрөөний гадна ирчихээд битгий уйлаад байгаач гэж хэлчихээд яваад өгсөн. Харин би өөрийнхөө эрхтнийг нойлын цаасаар арчаад дараа нь усаар зайлсан. Дараагаар нь нойлын суултуур дээр суугаад уйлаад сууж байтал Баянжаргал гаднаас орж ирээд “яасан яасан” гээд байхаар нь би уурандаа “цаашаа зайл” гээд гаргачихсан. Тэгтэл ******* гаднаас буцаж орж ирээд “яагаад уйлаад байгаа юм бэ” гэхээр нь би шууд “гар” гээд хөөчихсөн. Тэгтэл тээш өгөхөөр явсан залуу орж ирээд “яасан бэ” гэж асуухаар нь би "орилоод та хэд хаашаа алга болчихдог юм бэ би та хэдийг зөндөө дуудсан" гэсэн чинь би тээш рүү явчихаад ирлээ яасан юу болсон юм бэ гээд гараад явсан. Харин удалгүй Сарантуяа гаднаас орж ирээд намайг уйлсан байхыг хараад яасан бэ гэхээр нь би шууд ******* намайг хүчиндсэн гээд шууд хэлчихсэн. Тэгээд тэр хавьд байсан бүх хүн рүү уурласан. Яагаад нэг нь ч гэсэн хаалга онгойлгож орж ирээд надад туслаагүй юм бэ гэж хэлсэн. Тэгээд би ээж Наранцэцэг рүү залгаад "******* намайг хүчиндсэн" гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* миний хажуунаас гар утас булааж авах гээд дайраад байсан. Тэгсэнээ би чиний хажууд зүгээр унтсан биз дээ гээд хачин хачин юм яриад байсан. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн байсан. Би *******ыг 10 жилийн сургуульд сурч байхад нь танина. Манай дээд ангид сурдаг байсан юм. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Төрөл садангийн хамаарал байхгүй. Би Сарантуяа гэж найзтайгаа уулзах гэж л гэрт нь очсон юм. Тэдний гэрт хүмүүс архи ууж байгаа гэж би мэдээгүй. Сарантуяа надад хэлэхдээ энэ хүмүүс бүгд тус тусдаа гэртэй, энд архиа хувааж уучихаад гэр гэртээ ороод амарчихна гэж хэлсэн. Харин Сарантуяа өөрөө надтай хамт жижиг өрөөнд унтана гэж хэлсэн болохоор би нээх зүйл бодолгүй Сарантуяагынд амархаар болсон юм. Би эсэргүүцэл үзүүлээд орилсон, уйлсан, түлхсэн боловч би дийлээгүй. Намайг эсэргүүцээд орилхоор миний амыг дараад байсан. Харин цааш нь түлхэх гэхээр миний дээр цээжээрээ дарчихаад хоёр гарыг нийлүүлж атгачихаад байсан. Тэгээд миний хувцасыг хүчээр тайлсан. Дараагаар нь намайг хөлөө өрөг, ингэ тэг гэж хэлэхээр нь би эсэргүүцэхээр миний ам, хамарыг гараараа дарчихаад амьсгаа боогоод зүгээр байгаарай алчихна шүү гэсэн болохоор нь би согтуу дээр нь хаалга цоожтой, хоёулахнаа байгаа болохоор айгаад хэлснээр нь хөлөө өргөх зэрэг үйлдэлийг хүчээр хийлгэсэн. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Миний дээр дараад авчихсан болохоор би яаж ч эсэргүйцсэн дийлэхгүй байсан. ******* миний дээр гарч хэвтээд миний бэлэг эрхтэн буюу үтрээ рүү бэлэг эрхтнээ оруулсан. Ямар ч байсан миний дээр гарчихаад бэлэг эрхтнээ минийх рүү оруулаад хөдөлж байтал *******ын эрхтэн нь сулараад мултраад гарчихсан тэгсэн дахиж эрхтнээ гараараа барьж байгаад минийх рүү чихэж оруулахаар эрхтэн нь томроод тэгээд үргэлжлүүлээд байсан. Энэ байдлаар 2-3 удаа намайг хүчиндсэн. Ямар ч байсан архи нилээн уусан гэхдээ тэгтлээ их тасартлаа согтоогүй байсан. Би хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орсон. Тэгээд манай нөхөр Солонгос улсад ажиллахаар явсан учир өөр хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд ороогүй. Ямар нэгэн хамгаалалт огт хэрэглээгүй. Ямар ч байсан гадаа үүр цайчихсан байсан.  2021 оны 05 дугаар сарын 30-ны өлөө 06 цаг 30 минутын орчимд байсан байх манай найз Сарантуяаг найз залуу нь болох Цэрэнтогтох нь дуудаад дагуулаад гарсан. 3-4 минутын дараа ******* гаднаас зөрөөд орж ирсэн. Тэгээд 4-5 минутын дараанаас эхлээд намайг хүчиндсэн. Тэгээд бараг 07 цаг хүртэл буюу 20 орчим минутын хугацаанд намайг хүчиндсэн. Тэрний дараа 20 орчим минут би уйлж суусан. Гаднаас хүмүүс орж ирээд ярилцсан. Тэрний дараа би 07 цаг 25 минутад ээждээ хүчиндүүлсэн талаараа хэлсэн. Миний хоёр гарын бугуй шуу хэсэг, 2 мөр, зүүн гарын чигчий хуруу үе хэсгээрээ хөхөрсөн, баруун гарын долоовор хуруу угаа хүртэл хугарсан байна. Бас хоёр гуяны булчин аарцаг хэсгээрээ хөндүүр, бас сав умай өвчтэй байна. Эмч үзээд удаан хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй дээр нь хүчээр хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон болохоор эмзэг байгаа юм гэж хэлсэн. ******* би чамайг хүчиндээгүй гээд худлаа яриад байхаар нь 2-3 удаа хацар луу нь алгадсан. Би маш их гомдолтой байна. Миний биед зөвшөөрөлгүй хүрсэн, бас намайг тэгж их эсэргүүцэж байхад хүч хэрэглэсэн, дээр нь намайг ганцаараа байхад орж ирээд байрны хаалга цоожлоод намайг хүсээгүй байхад хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсонд гомдолтой байна. Дээр нь би бусдад хүчиндүүлсэн гэдэг нэртэй болсон тэрэндээ бас гомдолтой байна. Бас намайг нөхөр нь хол байгаа тиймээс өмгөөлж хамгаалах хүн байхгүй гэсэн хандлагаар хүчиндсэн. Намайг хүчиндсэнийхээ дараа "Би чамайг хүсээд биеэ барьж чадахгүй юм" гэж хэлсэнд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29),

-2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар баг Төмөр замын ажилчдын байранд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-11),

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 328 тоот “...1. ******* нь нэг удаа төрсөн, охин хальс үлдэц төдий байгаа зэргээс үзэхэд бэлгийн харьцаанд орсон. Дээрх шинж тэмдгүүд үүсгэгдээд хэр хугацаа өнгөрч байгааг нарийвчлан тогтоох боломжгүй. 2.******* одоо жирэмсэн биш байна. 3.*******гийн биед бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. 4.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 15-16),

- 2021 он 05 дугаар сарын 30-ны өдрийн согтуурал хэмжсэн тодорхойлолт (хх-ийн 5),

-Гэрч *******гийн “...Би өчигдөр шөнө өөрийн найз залуу Цэрэнтогтохын гэрт хонож байсан. Манай найз залуу бид хоёрыг орой 23-00 цагийн хооронд гэртээ амрах гэж байхад манай найз Даариймаа над руу залгаад намайг Бэлэндалайн бригадын эндээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз залуу, хамаатны ах Баянжаргал болон Мөнхбаяр нартай хамт очоод Даариймааг аваад найз залуугийнхаа гэрт ирсэн. Наашаа ирж байхад Даариймаа *******т 2 том пиво захичих гээд захиулсан. Тэгээд би, манай найз залуу, хамаатны ах Баянжаргал, найз Мөнхбаяр бид хэд гэрт орж ирээд байж байтал гаднаас ******* торонд архи, пиво хийчихсэн бариад орж ирсэн. Тэгээд бид хэд тус тусдаа өрөөнд орж суусан. Даариймаа бид хоёр жижиг өрөөнд орж суугаад юм ярьж байсан. Манай найз залуу, *******, Мөнхбаяр, Баянжаргал ах 4 том өрөөнд хоорондоо юм яриад *******ын авч ирсэн архийг хувааж ууж байсан. Даариймаа бид 2 нэг их уугаагүй, нэг том савтай пиво хувааж уусан. Тэгээд сууцгааж байтал хоол хийгээд өг гэхээр нь би ирсэн хүмүүст хоол хийж байтал Даариймаа нөгөө хэдтэй нийлээд суучихсан хоорондоо юм ярьж байсан. Би хоолоо хийж дуусчхаад нөгөө хэдтэй нийлж суугаад бид хэд хоол идээд юм яриад сууцгаасан. Тэгээд авч ирсэн уух юм нь дуусаад Мөнхбаяр түрүүлээд амарлаа гээд 06 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явсан. Манай найз залуу бид 2 манай хамаатны ах Баянжаргалыг гэрт нь хүргэж өгөх гээд хамт гарсан. Тэр үед Даариймаа жижиг өрөөнд унтах гээд орон дээр хэвтэж байсан. Харин ******* гал тогооны өрөөнд болкон дээр тамхи татаад зогсож байсан. Тэгээд манай найз залуу бид хоёр Баянжаргал ахыг гэрт нь оруулж амраагаад 5 минут орчим болоод буцаад гэртээ ирээд орох гэтэл хаалга цоожтой байсан. Бид 2 түлхүүрээ аваагүй байсан тул онгойлгож чадахгүй байсан. Тэгсэн манай найз залуу *******ын гэрт орж амаръя, онгойхгүй юм байна гээд бид 2 *******ын гэр лүү орсон. Бид 2 шууд унтаад өгсөн. Би буцаж гэрт ирээд хаалга тогштол нэг хүн авраач ээ гээд байх шиг сонсогдсон. Гэхдээ чанга биш намуухан сонсогдсон тэр үед гадаа бороо орж байсан чимээ ихтэй байсан. Бас би нэг удаа тэгж сонссон болохоор ач холбогдол өгөөгүй би гадаа хаалга хэсэг тогшиж байгаад буцаад *******ын гэр лүү ороод утсаа хараад хэвтэж байгаад унтаад өгсөн. Тэгсэн *******ын хаалгыг хүн цохисон тэгэхээр нь би босоод онгойлготол манай ах Баянжаргал байсан. Тэгээд надад “Даариймаа уйлаад байна яачихсан юм бэ” гэж асуусан би гайхаад “яачихсан юм бэ манайх онгорхой байна уу” гээд гэр лүү ортол хаалга онгорхой байсан. Тэгээд Даариймаа унтлагын өрөөнд хувцсаа өмсөөд уйлаад сууж байсан би гайхаад “юу болсон юм бэ” гээд асуухад “******* намайг янз бүрээр оролдоод хүчиндчихлээ. Та нар хаачсан юм бэ? Орилоод байхад яагаад алга болчихсон юм бэ?” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би гараад *******ыг хайгаад Баянжаргал ахын гэр лүү ороход тэр хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Тэгэхээр нь *******ыг дагуулаад гэр лүү оруулаад юу болсныг асуухад ******* би яагаа ч үгүй, мэдэхгүй гээд байсан. Тэгсэн Даариймаа чи миний амыг дараад хүчиндсэн гээд уйлаад ээж рүүгээ залгаад ярьсан. Би *******ын гэр лүү ороод найз залуугаа дуудтал сэрэхгүй байсан. Тэгсэн араас Даариймаа орж ирээд манай найз залуу руу уйлаад чи намайг аврахгүй яасан юм гээд дайраад байсан. Тэгээд бид 3 буцаж манай гэр лүү ороод байж байтал удалгүй Даариймаагийн аав, ээж 2 орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Одоо ирж байгаа бүгд байж бай гэж хэлсэн бөгөөд удаагүй цагдаа нар ирсэн. Би *******г  ерөнхий боловсролын сургуульд байхаас нь мэднэ. Даариймаа бид 2 найзууд бөгөөд ******* манай дээд ангид суралдцдаг байсан. Хоорондоо мэндтэй явдаг хүмүүс ямар харилцаатайг нь мэдэхгүй. Манайд байхдаа ******* Даариймаа нар ойр дотно байгаагүй зүгээр хоорондоо мэндтэй л байсан. ******* шударга зантай, нийтэч хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хэвийн зан араншинтай залуу байгаа юм. Харин Даариймаа аливаа юмыг хүндээр хүлээн авдаг, бага зэрэг ууртай, архи хэрэглээд байдаггүй, бага зэрэг амсах төдий л байдаг. *******, Баянжаргал 2-ын гэр манайхтай ойрхон нэг орцонд байдаг юмаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-39),

-Гэрч *******ын “...2021 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байсан. *******, Мөнхбаяр, Цэрэнтогтох бид дөрөв нийлээд орой 21 цаг болж байхад Цэрэнтогтохын гэрт архи уусан. Бид нар архи ууж эхлэхээс өмнө Цэрэнтогтохын найз охин ******* манай найз охин ирнэ гээд байсан болохоор нь машинтай Мөнхбаяр, Сарантуяа, Цэрэнтогтох, бид дөрөв хамт явж Бэлэндалайн гарамын араас гэрээс нь очиж авсан. Тэгээд буцаж Цэрэнтогтохын гэрт ирсэн Сарантуяа найз охин Даариймаатай хамт жижиг өрөө рүү орсон. Бид нар хамт архи ууя гэж хэлсэн боловч хамт уугаагүй. Харин *******, Цэрэнтогтох, Мөнхбаяр бид дөрөв 3 шил 0.75 литрийн Хараа архи уусан. Тэгээд ямар ч байсан 2 шил архийг нь ууж дуусч байснаа санаад байна нэг мэдсэн би тасарчихсан байсан. Тэгээд ам хатаад сэрсэн чинь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өглөөний 07 цаг өнгөрч байсан. Би гэртээ орчихсон ******* миний гар утсаар хүн рүү залгаад зогсож байсан. Буцаж унтаад сэрсэн чинь 07 цаг 50 минут орчим болж байсан. ******* гараад явчихсан би гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгээд гар утас байхгүй болохоор нь хайгаад Цэрэнтогтохын гэрт орсон чинь гэрт нь хүн байхгүй болохоор нь угаалгын өрөөг нь онгойлготол Даариймаа ганцаараа уйлаад сууж байсан. Би “Чи юу болоод уйлаад байгаа юм бэ?” гээд асуусан чинь “чи муу зайл”  гээд өөдөөс орилохоор нь үг хэлэлгүй шууд гараад явсан. Тэгээд *******ын гэрт яваад орсон чинь ******* гэртээ байхгүй Цэрэнтогтох, Сарантуяа хоёр унтаж байсан. Тэгэхээр нь би та 2 яагаад гэртээ орж амраагүй юм бэ гэж асуусан чинь харин шөнө гэртээ орох гэсэн чинь хаалга дотроосоо цоожтой онгойхгүй байхаар нь энд ирээд амарсан гэж хэлсэн. Тэгээд би *******ын гэрээс гараад өөрийнхөө гэрт орсон. Харин нээх удалгүй ******* гаднаас гэрт ороод ирэхээр нь чи хаачаад ирэв гэж асуутал гадаа гарч тамхи татаад ирлээ гэсэн. Тэгтэл Сарантуяа орж ирээд чи яаж байгаа юм бэ? чамайг хүчиндсэн гээд Даариймаа уйлаад байна гээд ******* луу дайраад байхаар Би *******аас “Чи яасан юм бэ? тийм зүйл болсон юмуу” гэж асуусан чинь өөдөөс тийм зүйл болоогүй би яагаа ч үгүй гээд манайхаас гараад явсан. ******* нь манай найз байгаа юм. Харин Даариймаа нь манай 10 жилийн доод ангид сурдаг байсан болохоор танина. Ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. ******* Даариймаа нар нь хоорондоо энгийн зүгээр л харилцаатай байсан. Өнгөрсөн шөнө бид нарын хажууд ямар нэгэн харилцаа үүсээгүй зүгээр байсан. Даариймаа, Сарантуяа хоёр жижиг өрөөнөөс бараг гараагүй. Миний утсаар ******* 07 цаг 07 минутад Мөнхбаяр луу, 07 цаг 06 минутад Цэрэнтогтох руу залгасан байсан өөр хүн рүү залгаагүй байсан. ******* нь архи уухаараа цуг ууж байгаа хүмүүс нь ааш гаргаад байвал уурлах гээд байдаг талтай тэрнээс эмэгтэй хүнтэй асуудалд гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-42),

-Гэрч Р.Мөнхбаярын “...Би Сэлэнгэ аймгийн Орхон суманд Бэлэндалай 2 дугаар багийн нутагт байрлах Төмөр замчдын байранд амьдардаг манай байрны үеийн хэдэн залуучууд байрны урд шийд босгох гэд ярьчихсан байж байгаад өчигдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Би Цэрэнтоггох, Очирпүрэв бид гурав байрны урд талын шийд босгох газрынхаа шороог нь тэгшилсэн тэгээд ажиллаа дуусгаад Цэрэнтогтох гэрлүүгээ түрүүлээд орсон. Очирпүрэв бид хоёр хувцасаа солиод Цэрэнтогтохын гэрлүү орсон. Тэгэхэд Цэрэнтогтохын гэрт *******, Баянжаргал 2 ирчихсэн байсан. Цэрэнтогтохын найз охин Сараа бас байсан тэгээд бид хэд нийлээд хөзөр тоглоод юм яриад сууцгасан. Тэгээд байж байтал 22 цагийн үед Сараа луу найз нь яриад ирээд авчих гээд байна хамт яваад ирье гэж бид нарт хэлсэн. Тэгээд би Сараа, Цэрэнтогтох, Баянжаргал бид хэд миний 96-67 ОРО улсын дугаартай Приус-20 маркийн машинтай найзыг нь авах гээд явсан. Яг ямар нэртэй газар очсонг мэдэхгүй байна. *******, Очирпүрэв 2 Цэрэнтогтохын гэрт архи авах гээд үлдсэн. Хаанаас авах гээд явсанг мэдэхгүй байна. Тэгээд бид хэд очоод Сараагийн найзыг аваад буцаад Цэрэнтогтохын гэрт ирээд байж байтал удаагүй *******, Очирпүрэв 2 орж ирсэн. Тэгээд 2 эмэгтэйд 2 том пиво өгөөд үлдсэн 3 шил 0.75 литрийн хараа архийг бид хэд хувааж уусан. Эхэндээ Сараа найзтайгаа унтлангын өрөөнд ороод суучихсан бид нар том өрөөнд нь байсан. Сараагаар хоол хийлгэх болоод Сараа том өрөөнд орж ирээд хоолоо хийсэн тэр үед Сараагийн найз эмэгтэй бид нартай нийлээд хамт суусан. тухайн үед цаг 05 цаг болж байсан бөгөөд би өглөө нь тээшинд юм өгөх байсан болохоор унтчихаж магадгүй гээд хамт ажилладаг Далайцэрэн гэх ахад мессеж бичээд өглөө аваад яваарай гээд хэлчихсэн байсан. Тэгээд Цэрэнтогтохын гэрт сууцгааж байтал 06 цаг болж байхад гаднаас Далайцэрэн ах орж ирээд намайг дагуулаад өртөө рүү явсан. Бид 2 тээш тосоод би тээшинд Орхон аймагруу юм өгч явуулаад буцаж байранд ирээд өрөөндөө ороод унтаад өгсөн. Далайцэрэн ах ч гэрлүүгээ явсан би гэртэй ороод шууд унтаад өгсөн. Цэрэнтогтохын гэрт буцаж ороогүй. Намайг Цэрэтогтохын гэрээс гарахад Цэрэнтогтох, Сараа, Баянжаргал, ******* бас Сараагийн найз эмэгтэй үлдсэн. Очирпүрэв надаас түрүүлээд хоол идчихээд яваад өгсөн. Би Цэрэнтогтох, *******, Баянжаргал, Очирпүрэв бид 5 нийлээд 3 шил 0.75 литрийн хараа архи хувааж уусан. Сараа найзтайгаа пиво л уусан архи бол уугаагүй. Би Цэрэнтогтох, *******, Баянжаргал, Очирпүрэв бид хэд бол архи уугаад нийлээд муудчихсан байсан. Миний санаж байгаагаар бол Сараагийн найз гэх эмэгтэй *******тай мэнд мэдээд л өнгөрсөн нээх ойр дотно байгаа харагдаагүй. Би 2020 оны 11 сард шилжиж ирээд *******тай анх танилцаж байсан Сараагийн найз гэх эмэгтэйг бол танихгүй анх удаа л харсан. ******* боп хувийн зан байдал сайн хүмүүстэй янз бүр болоод байдаггүй хүн нөгөө эмэгтэйг бол мэдэхгүй танихгүй. Би өчигдөр л Сараагийн найз гэх эмэгтэйг харсан болохоор мэдэхгүй байна. Нээх тийм дотно бол харагдахгүй байсан. Манай байр Цэрэнтогтохын байртай яг залгаа нэг ханатай байр байгаа юм. Би муудчихсан байсан болохоор ороод шууд унтаад өгсөн надад бол юм сонсогдоогүй. Би Цэрэнтогтохын гэрээс гараад тээш тоосоод шууд гэрлүүгээ ороод унтаад өгсөн үлдсэн хүмүүс нь юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45),

-Гэрч Э.Цэрэнтогтохын “...Өчигдөр орой буюу 2021 оны 05  дугаар сарын 29-ны өдөр 21 цагийн үед ажлаасаа бууж ирээд нэг байранд амьдардаг Очирпүрэв, Мөнхбаяр нарын хамт байрны гадаа шийд босгох талбайн шороог янзалсан тэгж байтал манай найз охин хоол боллоо гээд дуудсан тэгээд би гэртэй ороод хоолоо идчихээд байж байгаад найз охиныхоо хамаатны ах Баянжаргалыг дуудаж гэртээ оруулж ирсэн. Тэгээд бид хэдийг байж байтал манай өөдөөс харсан айлд ******* гэх ах хонь оруулж өгөөд манай гэрээр шагаахаар нь би хоол ид гээд дуудсан тэгээд ******* ах, Баянжаргал ах бид 3 миний өмнөх өдөр авчихсан байсан 0.75 литрийн Хараа архийг хувааж уугаад юм яриад сууж байгаад утсаар Мөнхбаяр, Очирпүрэв хоёрыг дуудсан удаагүй тэр хоёр ороод ирсэн. Тэгээд би Мөнхбаяр, Очирпүрэв, *******, Баянжаргал манай найз охин Сараа бид хэд байж байтал манай найз охиныг найз нь уулзъя гээд дуудаад байсан тэгээд манай найз охин Сараа найзыгаа авчирна гэж гуйгаад би Мөнхбаяр, Баянжаргал, Сараа бид хэд Мөнхбаярын машинтай Бэлэндалайн бригадын тийшээ явсан. Тэгээд Сараагийн найз гэх нэг эмэгтэйг очиж авсан. Тэр үед манай гэрт *******, Очирпүрэв нар үлдсэн. Тэгээд бид хэд очоод Сараагийн найзыг аваад буцаад гэрлүү явж байгаад *******луу онгорхой дэлгүүр олдох уу гэж асууж залгасан тэгсэн таньдаг хүнээсээ асууя олдох байх гэж хэлсэн. Тэгээд ******* буцаж залгаад дэлгүүр олчихлоо гэж хэлсэн.  Сараагийн найз нь 2 том пиво захисан бид хэд 1 шил архи захисан. Тэгээд би Сараа, Сараагийн найз, Мөнхбаяр, Баянжаргал бид хэд манайд ирээд байж байтал *******, Очирпүрэв хоёр 3 шил Хараа  нэртэй 0.75 литрийн архи, 2 том пиво авчирсан тэгээд Сараа найзтайгаа хамт 2 пиво аваад унтлагын өрөөлүү орсон. Би *******, Очирпүрэв, Мөнхбаяр, Баянжаргал бид 5 авчирсан 3 шил архийг нь манай том өрөөнд хувааж уусан. Тэгээд нөгөө хэд өлсөөд байна гэхээр нь манай найз охин хоол хийж өгсөн. Тэгж байхад Сараагийн найз нь бид нартай нийлээд суусан тэгээд хоол болоод бид нар хоолоо идчихээд байж байтал Очирпүрэв түрүүлээд харьж амарлаа гээд гараад явсан. Мөнхбаяр тээш тосно гэж байгаад Очирпүрэвийн араас удаагүй гараад явсан. Тэгээд би ******* ах, Баянжаргал ах, Сараа, Сараагийн найз охин бид хэд үлдсэн. Тэгж байтал Баянжаргал ах муудаад байхаар нь манай найз охин бид хоёр гэрт нь оруулж амраая гээд аваад гарсан тэр үед гэрт *******, Сараагийн найз хоёр гэрт үлдсэн. Баянжаргал ахыг гэрлүү нь оруулж амраагаад 10 минут орчим болоод буцаад гэрлүүгээ орох гэтэл хаалга нь онгойхгүй дотор талаас нь цоожилсон байсан. Хэсэг хугацаанд хаалга тогшсон онгойлгоогүй тэр үед би нилээд муудчихсан байсан болохоор одоо онгойхгүй юм байна ямар орцонд хонолтой нь биш дээ гээд Мөнхбаярын хаалгыг татаж үзэхэд цоожтой байсан. Тэгэхээр нь ******* ахын хаалгыг татаад үзэхэд онгорхой байхаар нь ороод унтаад өгсөн. Тэгсэн өглөө цагийг нь сайн мэдэхгүй байна намайг манай найз охин Сараа сэрээгээд гэрлүү орьё гэж хэлсэн. Тэгээд би Сарааг дагаад гэрлүүгээ ортол Сараагийн найз нь над руу уйлаад намайг цохиод “та хоёр хаашаа явчихсан байсан юм бэ?” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би ажилдаа явах гээд хувцсаа өмсөөд байж байтал Сараагийн найзын ээж нь орж ирсэн. Тэгээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн Тухайн үед би юу болсонг бол мэдээгүй. Намайг гэр лүү Сараатай хамт ороход Сараагийн найз нь ганцаараа байсан. Тэгээд надруу хаана байсан юм бэ? гээд уйлаад дайраад байсан. ******* байгаагүй хаана байсанг нь мэдэхгүй. Тэгэхээр нь би ******* луу залгаад ажилттай шүү хувцсаа өмсөөд ороод ирээрэй гэж хэлтэл удаагүй манайд ******* ороод ирсэн. Тэгсэн Сараагийн найз нь ******* луу дайраад цохиж аваад байсан юу болоод байсанг би сайн ойлгоогүй. Баянжаргал ахын гэр манайхтай нэг орц тул хаалга цоожлох шаардлагагүй байсан бөгөөд онгорхой үлдээгээд гарсан тэгээд буцаад орох гэтэл дотор талаас нь цоожилсон байсан. Манай гэрийн хаалганы цоож хэвийн ажилладаг байсан хэрэв дотор талаас нь цоожлоод юм уу, гадна талаас нь түлхүүрээр цоожлоогүй бол гадна талын бариулыг доош дарахад зүгээр онгойдог. *******, Сараагийн найз 2 хоёулахнаа үлдсэн яг хаана юу юу хийж байсанг нь анзаарч хараагүй. Бид хэдийг хамт байхад *******, Сараагийн найз хоёр нэг их ойр дотно байдалтай байгаагүй зүгээр танилууд юм шиг л байсан хоорондоо ч нээх их юм яриагүй. Би өөрөө нилээд муудчихсан байсан надад бол сонсогдоогүй. Би ******* ахыг гайгүй сайн мэднэ. Харин Сараагийн найз гэх эмэгтэйг бол танихгүй анх удаа л харсан. Би өмнө ******* ахыг мэддэг байсан уг нь гайгүй зантай ямар нэгэн асуудал гаргаад байдаггүй даруухан ах байсан. Миний мэдэж байгаагаар *******, Сараагийн найз нар нь нэг сургууль төгссөн нэг үеийн хүмүүс юм шиг байна лээ өөр нээх ойр дотно юм бол мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48),

-Гэрч Б.Наранцэцэгийн “...Би 2021 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед үхрээ сааж дуусаад гэртээ ортол утас дуугарахаар нь автал манай охин утасны цаанаас “намайг хүчиндээд байна” гээд хашгирхаар нь нөхөр бид хоёр цагдаад дуудлага өгчихөөд охиныхоо байгаа газар луу явсан юм. Тэгээд охиноосоо хаана байгааг нь асуугаад Орхон сумын 42 дугаар зөрлөг Төмөр замын нэг байранд очоод 1 давхарт хамгийн эхний хаалгыг онгойлгоод ортол манай охин уйлчихсан зогсож байсан. Хажууд нь 1 намхан шар залуу, бас 1 өндөр залуу мөн дахиад 1 охин байж байсан. Намайг яваад орсон чинь манай охин надад "энэ залуу намайг хүчиндчихлээ” гээд өндөр залуу руу нь гараараа заагаад уйлаад би эрэгтэй хүнийг хүчрэхгүй юм билээ гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би Даариймаагийн хажууд зогсож байсан өндөр залууд “яагаад ингэж байгаа юм бэ цагдаа дуудчихсан байгаа одоо цагдаа ирнэ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн юм. Намайг орох үед манай охин Даариймаа уйлчихсан хажуудаа байгаа өндөр залууд л "чи яагаад намайг ингэж байгаа юм бэ эцэг эхгүй гэж бодоо юу" гэж хэлээд уйлаад байсан. Харин хажууд нь зогсож байсан залуу нь юу ч дуугарахгүй дуугай зогсоод л байсан цаана байсан эрэгтэй эмэгтэй 2 бас юуч ярихгүй чимээгүй л зогсоод байсан. Намайг тухайн айлд орох үед манай охиноос гадна 2 залуу, 1 эмэгтэй нийт 4 хүн л тухайн айлд байсан юм. Миний охин Даариймаа нь одоо 24 настай, гэр бүлтэй нөхөр нь Солонгос улсад ажилладаг юм. Нэг хүүхэдтэй хүүхэд нь одоо 3 настай доороо 4 эмэгтэй дүүтэй юм. Манай охины хувьд ер нь гэр бүлийн хүмүүжил сайтай, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 54),

-Гэрч ***** “...2021 оны 05 дугаар сарын 30-ны өглөө эхнэр бид хоёр үхрээ сааж дуусаад дөнгөж гэртээ орж ирээд байж байтал эхнэрийн утас дуугараад эхнэр утсаа аваад чанга яригч дээр нь тавиад ярьтал утасны цаанаас эмэгтэй хүн уйлаад “намайг хүчиндээд байна” гээд хашгирах чимээ сонсогдсон юм. Тэгсэн эхнэр хаана байгааг нь асуутал хаана байгаагаа хэлэхгүй хашгираад уйлаад байхаар нь эхнэр бид 2 хоорондоо ярилцаад эхлээд цагдаад дуудлага өгчихөөд дараа нь охиныгоо Бэлэндалайд л байгаа байх гэж бодоод шууд Бэлэндалайд байх гэр рүүгээ очсон юм. Тэгээд Бэлэндалайд очоод Даариймаагийн дүү Жинжиймаагаас эгчийг нь хаана байгаа талаар асуухад 42-т байгаа гэхээр нь 42-т очоод Даариймаагийн утас руу залгаад байгаа айлынх нь хаягийг аваад яваад очтол 42 дугаар точигийн нэгдүгээр байр л гэх шиг болсон. 1 байранд ороод 1 давхарт байх айлд ортол 2 залуу зогсчихсон манай охин уйлчихсан зогсож байсан. 2 залуугийн 1 рүү нь /Өндөр биерхүү рүү/ дайраад яаж байгаа юм чи гээд уйлаад байсан. Тухайн үед манай эхнэр надаас түрүүлээд орчихсон. Тэр айлын хаалгыг нь онгойлгочихсон үүдэн дээр нь зогсож байсан юм. Би тэгээд тэнд байсан хүмүүст цагдаа дуудчихсан байгаа одоо удахгүй ирнэ бид нар одоо яалтай билээ хуулийн дагуу л арга хэмжээгээ авах байлгүй дээ гэж хэлээд тэр айлаас буцаад гараад явсан юм. Дахиж тэр айлд би ороогүй юм. Харин манай эхнэр дотор үлдсэн юм. Намайг тэр айлаас гараад нэг их удаагүй байхад цагдаа нар ирсэн юм. Намайг тухайн айлд орох үед манай охин уйлчихсан хажууд нь нэг өндөр биерхүү залуу зогсчихсон байсан. Манай охин тэр залуу руу уйлаад дайраад байсан бас цаана 1 намхан шар залуу зогсож байсан юм. Би тэгээд нэг их удалгүй гараад явчихсан болохоор цаад өрөөнд нь өөр хүн байсан эсэх талаар мэдэхгүй байгаа юм. Миний охин Даариймаа нь одоо 24 настай, гэр бүлтэй нөхөр нь Солонгос улсад ажилладаг юм. 1 хүүхэдтэй хүүхэд нь одоо 3 настай. Миний охин Даариймаа нь хотод ажил хийж байгаад 2021 оны өвөл цагаан cap өнгөрөөгөөд гэртээ ирсэн юм. Манай охины хувьд хүмүүжил сайтай, гэр орноос нэг их гарч ороод байхгүй, 10 жилийн сургуулиа алтан медальтай төгсөж байсан.  Хичээл сурлага сайтай, доороо 4 дүүтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 56),

-Гэрч ******* “...2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Цагдаагаас хүнд хүчиндүүлсэн гэсэн өгүүлэмжтэй 23 настай ******* гэх эмэгтэйг дагуулж ирсэн юм. Тухайн үед тэр эмэгтэйтэй хамт ээж нь гээд 1 хүн бас хамт явж байсан юм. Тэгээд би ******* /РД:******/ гэх эмэгтэйд эмэгтэйчүүдийн үзлэг хийж үтрээний наацын шинжилгээ авч лабораторид хүргэсэн юм. *******гийн биеэс эр бэлгийн эс буюу сперма илрэх эсэх ямар нэгэн гэмтэл эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор уг шинжилгээг хийсэн. Арга аргачлалын хувьд гэвэл эмэгтэй хүний үтрээнд толь тавьж үтрээний арын хүнхрээнээс зориулалтын урдаа хөвөнтэй савханцараар арчидас авч тусгай шилэн дээр уг наалдацыг бэхжүүлэн авч хатаасны дараагаар тухайн эмэгтэйн шинжилгээний бүртгэлийн дугаарыг тэмдэглэн Лабораторид хүргэдэг юм. *******гийн биед уг аргачлалаар шинжилгээг хийж лабораторид хүргүүлсэн бөгөөд хариу нь сперма буюу эр бэлгийн эс илэрсэн гэж гарсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 61),

-*******гийн биед нян судлалын шинжилгээ хийсэн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хариу (хх-ийн 21),

-Яллагдагч *******ын өгсөн “...Би хэсэг Даариймаагийн хажууд хэвтэж байгаад хөнжлийнх нь гадна талаас Даариймааг тэвэрсэн. Тэгсэн Даариймаа “хэн бэ” гэхээр нь би “Оогий байна” гэж хэлсэн чинь Даариймаа юм дуугарахгүй хэвтээд байхаар нь би хөнжлийг нь сөхөж ороод Даариймааг тэвэрч аваад уруул дээр нь үнстэл Даариймаа зөрүүлээд үнсээд эсэргүүцэл үзүүлэхгүй болохоор нь бид 2  бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бэлгийн харьцаанд орж дуусаад би Даариймаагийн хажууд хэвтэж байсан чинь Даариймаа надаас “Сарантуяа, Цэрэнтогтох хааччихсан юм бэ” гээд асуухаар нь би “мэдэхгүй хоёулаа л үлдсэн байна” гэж хэлтэл Даариймаа “яахаараа манай найз намайг хаяад явдаг юм, чи сая намайг хүчиндчихлээ ш дээ” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ би чамайг хүчиндээгүй ш дээ, тийм байсан юм бол чи анхнаасаа эсэргүүцэл үзүүлэхгүй яасан юм” гэсэн чинь Даариймаа “би одоо эцэг эхдээ хэлнэ, эмч дуудна, цагдаа дуудна гээд уйлаад намайг алгадаад байсан. Тэгэхээр нь би гараас нь барьж аваад байж байтал ээж рүүгээ залгаад ээжтэйгээ яриад уйлахаар нь би Даариймаагийн утсыг булааж аваад орцны үүдэн ирэхэд урдаас Цэрэнтогтох, Сарантуяа нар ирж таарсан юм. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн үед *******тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-52, 77) зэрэг нотлох баримтууд болно.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаас  үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******гийн бие эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газарт өшиглөн эрүүл мэндэд нь “эрүү яс ооч болон зүүн сэртэн дайрсан зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Тухайн үед маргалдсан зүйл огт байгаагүй. Би орон дээр сууж байхад ******* 2 ноцолдож тоглоод байхаар нь болио залуу хүмүүс байж сууцгаа гэж хэлээд сууж байхад нүүр лүү өшиглөсөн тэр үед шүд хугарчихлаа л гэж бодоод байсан. Тэгээд янгинаад өвдөөд байхаар нь эмнэлэг очоод үзүүлэхэд эрүү чинь хугарчихсан байна гэсэн. Тухайн үед нэг иймэрхүү л зүйл болсон...” гэх мэдүүлэг,

-Гэрч Ө.Хэрлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би *******ын хамт Сайхан сумын 1-р баг 17 дугаар байранд Хишигбаяр гэх найзындаа очсон юм. Бид хоёрыг очих уед Хишигбаяр өөрөө гэртээ байхгүй хамт амьдардаг залуу нь Билэгзаяатай хамт сууж байсан юм. Тэгээд тэндээ ******* Билэгзаяа бид 3 Аруг нэртэй 0.75 граммын архинаас 1 шилийг хувааж уучихаад дараа нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын 42 дугаар зөрлөг гэх газарт *******ын гэрт очиж Хараа нэртэй 0.75 литрийн архинаас 1 шилийг хувааж уучихаад байж байтал ******* бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн юм.  Юунаас болж маргапдсанаа одоо санахгүй байгаа юм. Тэгсэн ******* надтай маргалдаж байснаа босч ирээд гараараа миний нүүрний шанаа хэсэг рүү цохисон юм. Тэгэхээр нь би босоод *******тай барьцалдаж аваад хойно нь гараад тэврээд *******т "Одоо хоорондоо маргалдахаа больё" гэсэн. Тэр үед цаанаас Билэгзаяа ирээд бид хоёрыг салгах гээд ирхэд ******* Билэгзаяаг бас 2-3 удаа цохиод авсан. ******* Билэгзаяаг цохиод авхаар нь би *******ыг тэвэрч аваад Билэгзаяагаас холдуулсан. Тухайн үед Билэгзаяа цаана орон дээр оччихсон сууж байсан. ******* очоод Билэгзаяагийн нүүр хэсэг рүү нь дахиад өшиглөчихсөн юм. Билэгзаяаг ******* өшиглөчихөөр нь би *******ыг дахин барьж аваад Билэгзаяагаас холдуулсан. Билэгзаяа *******ынхаас гараад яваад өгсөн. ******* нь Билэгзаяаг нүүр хэсэгрүү нь гараараа 2-3 удаа цохисон мөн сүүлд Билэгзаяаг орон дээр сууж байхад нь нүүр хэсэг рүү нь өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч ****** “...Билэгзаяа ахын гэрт нь яваад орсон чинь Билэгзаяа ах гэртээ ганцаараа нүүр ам нь хавдаад нүд нь хөхөрчихсөн орон дээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар Билэгзаяа ахаас асуухад Билэгзаяа ах *******тай хамт Бэлэндалайд архи уугаад байж байсан чинь ******* нүүр лүү өшиглөчихсөн. Тэгээд шүд хөдөлчихсөн юм шиг байна гэж байсан. Тэгээд 2-3 өдрийн дараа би Билэгзаяа ахтай утсаар ярихад Билэгзаяа ах “Ах нь Дархан-Уул аймаг явж эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулхаас нэг л болохгүй байна” гэж хэлж байсан юм. Тэгээд дараа нь дахиад холбогдоход эрүү нь хугарчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын “...өөрийн гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4578 тоот “....*******гийн биед эрүү яс ооч болон зүүн сэртэн дайрсан зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдэл нь хууль зүйн хувьд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хүчиндэх гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь ********** шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйл баримт нь:

 

- Гэрч ******* “...******н биед уг аргачлалаар шинжилгээг хийж лабораторид хүргүүлсэн бөгөөд хариу нь сперма буюу эр бэлгийн эс илэрсэн гэж гарсан юм...” гэх мэдүүлэг, 

-*******гийн биед нян судлалын шинжилгээ хийсэн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хариу (хавтаст хэргийн 21 дүгээр тал,

-Хохирогч *******гийн “...******* миний амарч байсан жижиг өрөөнд орж ирээд намайг “цаашаа хэвт” гэж хэлсэн харин би “чи яах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь “би хэвтмээр байна” гэхээр “үгүй ээ чи цаашаа яваач” гэж хэлсэн чинь шууд над руу дайрахаар нь би эсэргүүцэж шууд цааш нь түлхсэн боловч дийлээгүй. Тэгэхлээр нь би Сарантуяаг дуудаж 2-3 удаа хашгирсан. Тэгсэн ******* миний амыг гараараа дараад "Битгий хөдлөөд бай, битгий уйлаад, хашгираад бай ална шүү" гэж хэлсэн. Тэгээд би айгаад хашгирахаа больсон. Харин зөндөө эсэргүүцсэн боловч миний 2 гарыг нийлүүлж барьж байгаад миний өмдийг, дотуур хувцастай хамт тайлсан. Тэгээд дараа нь өөрийнхөө хувцасыг тайлаад бэлэг эрхтнээ миний эрхтэн рүү хийх гэсэн боловч минийх рүү орохгүй аймаар өвдсөн. Тэгээд 2-3 удаа оролцож байгаад хүчээр минийх рүү оруулаад хөдөлсөн. Тухайн үед их өвдөөд уйлаад хашгирхаар миний амыг дарчихаад ална шүү гээд байсан. Тэгээд бараг 20-30 орчим минут намайг хүчиндсэн. Тэгээд уйлж байтал миний дээрээс босоод явсан. Яг дур тавьсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

-Гэрч *******гийн “...Манай найз залуу бид 2 манай хамаатны ах Баянжаргалыг гэрт нь хүргэж өгөх гээд хамт гарсан. Тэр үед Даариймаа жижиг өрөөнд унтах гээд орон дээр хэвтэж байсан. Харин ******* гал тогооны өрөөнд болкон дээр тамхи татаад зогсож байсан. Тэгээд манай найз залуу бид 2 Баянжаргал ахыг гэрт нь оруулж амраагаад 5 минут орчим болоод буцаад гэртээ ирээд орох гэтэл хаалга цоожтой байсан. Бид 2 түлхүүрээ аваагүй байсан тул онгойлгож чадахгүй байсан. Тэгсэн манай найз залуу *******ын гэрт орж амаръя, онгойхгүй юм байна гээд бид 2 *******ын гэр лүү орсон. Бид 2 шууд унтаад өгсөн. Би буцаж гэрт ирээд хаалга тогштол нэг хүн авраач ээ гээд байх шиг сонсогдсон. Гэхдээ чанга биш намуухан сонсогдсон тэр үед гадаа бороо орж байсан чимээ ихтэй байсан. Бас би нэг удаа тэгж сонссон болохоор ач холбогдол өгөөгүй бөгөөд гадаа хаалгыг хэсэг тогшиж байгаад буцаад *******ын гэр лүү ороод утсаа хараад хэвтэж байгаад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “Хүчиндэх” гэмт хэргийг хуульчилж “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол...” гэж үндсэн шинжийг зааж өгчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “*******тай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь гэрч *******гийн “...Би буцаж гэрт ирээд хаалга тогштол 1 хүн авраач ээ гээд байх шиг сонсогдсон...” гэх мэдүүлэг, хохирогч *******гийн “...тэгэхлээр нь би Сарантуяаг дуудаж 2-3 удаа хашгирсан. Тэгсэн ******* миний амыг гараараа дараад "Битгий хөдлөөд бай, битгий уйлаад, хашгираад бай ална шүү гэж хэлээд хүчиндсэн..." гэх мэдүүлэгээр үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.

*******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд мөн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан.

Шүүгдэгч *******аас хохирогч ******* 626,900 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  шүүгдэгчээс 1,100,000 төгрөг хүлээн авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа тухайн үед нь нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн.

Хохирогч ******* шүүгдэгч *******аас шүүхээс өмнөх шатанд 450,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.   

Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч *******аас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч *******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг тус тус гаргаж байна. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлд заасны дагуу торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлээд 40 хоногоор сольж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн, биечилж эдлэх ялыг 3 жил 40 хоногийн хугацаагаар тогтоох" саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх ба дээрх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд хохирогч *******д төлөх төлбөргүй, шүүгдэгч урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар *******т холбогдох хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч ******* нь хүзүүний С5-С6 нугалмын хугарал, гэмлийн дараах 4 мөчний саажилт өвчний улсаас 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай   болох нь Орхон аймгийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн магадлагаа, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон 044390 тоот акт, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн шийдвэр  зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 Шүүгдэгч ******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч *******гаас уучлал гуйсан бөгөөд түүний эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******т оршин суух газраа ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзсэн болно.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн мөн тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн мөн тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч Д.Отонбаяраас хохирогч ******* хохирол нэхэмжлээгүй,  хохирогч *******д 1,100,000 төгрөг хүлээлгэн өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА