| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00063/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2021-12-13 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Жонгор ургийн овогт *******ийг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 209 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 11.920.346 төгрөгөөс шүүгдэгч ******* хохирол 450.000 төгрөг төлснийг дурдаж, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, арван найман насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 45-15 улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 1ш, 15-14 улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгсэл 1 ш, 13-11 СБ улсын дугаартай ЮМЗ-6 маркийн трактор 1ш , газар хагалах зориулалтын тоног төхөөрөмж зэргийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 15 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц СД 2 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
Г.АЛГИРМАА