Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 83

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр  даргалж,

Улсын яллагч: Л.Соёмбо,  

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигон овогт Лувсанцэндийн Маналсүрэн холбогдох 201626020957 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Шилний технологич мэргэжилтэй, Даймонд Гласс ХХК-нд технологич ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамтаар Чингэлтэй дүүргийн 10-р хороо 10-412 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй,  урд ял шийтгэлж байгаагүй, Боржигон овогт Лувсанцэдэнгийн Маналсүрэн регистрийн дугаар: ХГ-81043012,

Шүүгдэгч Л.Маналсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 14-ний шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Хан ” зочид буудалд Даваадоржийн Ганчимэгт хүч хэрэглэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

 Үүнд:

Шүүгдэгч Л.Маналсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“…Энэ хэрэгт буруутайгаа ойлгож, гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчоо уучлалт гуйсан… гэв”

Хохирогч Д.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...Тэгтэл би Энхтайвантай бүжиглэж байгаад тасарчихсан. Түүнээс хойш юу ч санахгүй байна. Тэгээд нэг ухаан орсон чинь би буудлын өрөөнд орон дээр Энхтайван, түүнтэй хамт байсан найзтайгаа миний бүх хувцасыг тайлчихсан “зүгээрээ одоо чи хий, чи, би” гэх мэтээр ярилцчихсан намайг хүчиндэж, нэг нь миний аманд бэлэг эрхтнээ хийчихсэн байсан.  Би тухайн үедээ “хөөе болиочээ, ингэж болохгүй ! шдээ гэж хэлсэн. Тэгээд огиж бөөлжөөд түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Яагаад буцаад тасарсаныг ойлгохгүй байна. Тэгээд өглөө гэгээтэй болчихсон байхад би сэрсэн. Сэрээд хартал миний хажууд Энхтайваны нөгөө найз болох Маналсүрэн шалдан унтаж байсан. Тухайн үед миний хувцаснууд энд тэндгүй тарчихсан байсан. Маналсүрэнгийн түрүүвч, хувцас цонхны тавцан дээр байгааг харсан.Тэгтэл Маналсүрэн миний араас бэлгийн ажил хийсэн. Тэгэхээр нь би уурлаж  “чи ингэж болохгүй шүү дээ” гээд босож хувцасаа өмсөж эхэлсэн. Би бүх хувцасаа өмсөчихөөд сандал дээр сууж  “та хоёр яагаад ингэж байгаам бэ” гээд уйлаад хэлтэл Маналсүрэн “чи юу яриад байгаам бэ, чамайг би ерөөсөө ойлгохгүй байна, юундаа уурлаад байгаам бэ, яагаад ойлгохгүй байгаад байгаам бэ” гээд үл ойшоосон байдалтай байсан...Тухайн шөнө намайг ухаан ороход гэрэл унтраачихсан харанхуй байсан болохоор нь миний аманд бэлэг эрхтнээ хийсэн байсныг би мэдэхгүй байна... Тухайн шөнө намайг хүчиндэж байхад би “болиоч ээ гэж орилсон” гэж л хэлсэн...Өөрөөр эсэргүүцсэн асуудал байхгүй. Угаасаа биеэ хөдөлгөж болохгүй байсан.Цагдаад мэдэгдэх гэхээр нөхөр мэдчих болов уу гэж бодсон. Бас Энхтайван гэр бүлтэй гэдгээ хэлсэн байсан. Тэгээд намайг эмнэлгээр үзүүлнэ гэхээнр нь би тухайн өдөр цагдаад дуудлага өгөөгүй.Харин би өргөдөл яаж өгөх эсэхээ мэдэхгүй эргэлзэж байгаад өмгөөлөгч Л.Ганчимэгээр өмгөөлүүлж 2016 оны 03 сарын 18-нд өргөдлөө өгсөн......Тухайн өглөө Маналсүрэн миний араас бэлгийн ажил хийх гэхээр нь би боль гээд болиулсан. Маналсүрэн дур тавиагүй....Би өргөдөл өгөхдөө Энхтайван, Маналсүрэн нарыг уулзаж хохирол барагдуулах ! болов уу гэж бодож 10 сая төгрөг нэхэмжилсэн. Одоо эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна. Би гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол амссан.”  гэсэн мэдүүлэг / хх-н 35-36хх/,

 Гэрч Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 сарын 14-ний өдөр 10 цагийн үед танил Ганчимэг миний утас руу залгаад “би асуудалд орчихлоо, 2 хүнд хүчиндүүлчихлээ” гэхээр нь би “цагдаад дуудлага өг” гэж хэлсэн. Би тухайн үед хуралтай байсан учраас тухтай ярьж чадаагүй юм. Тэгээд надруу дахиж залгаад “нөгөө  хоёр явчихлаа, хүрээд ирээч,  би одоо яах вэ” гэхээр нь би үдээс хойш 13 цагийн орчимд БГД-ийн 8 хороо Хан зочид буудалд Ганчимэгтэй уулсан. Намайг очиход Ганчимэг уйлчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “өчигдөр найз охинтойгоо уулзах гээд бааранд сууж байтал 2 залуутай танилцаад шөнөжингөө хүчиндүүллээ” гэж ярьж байсан. Ганчимэг өөрийнхөө утасаар нөгөө залуугийн 89616161 гэсэн дугаар луу залгаж намайг яриулахаар нь би “эмэгтэй хүнийг яагаад ингэж байгаа юм бэ, хүрч ирж уулз, цагдаад мэдэгдлээ шүү, хүнд хэрэг хийсэн байна, эмнэлэгт үзүүл” гэхэд “Дэнжийн мянгад байна хүрч ирээд уулз” гэхээр нь очиж уулзах боломжгүй гэдгээ хэлээд утасныхаа дугаарыг өгсөн.Тэгээд зочид буудлын зохион байгуулагчтай уулзаж “өрөөг түр зуух цэвэрлэхгүй байж байгаарай, бүртгэлийн дэвтэрт цахим үнэмлэхээ бүртгүүлсэн байвал нэр нь байгаа байх” гэж хэлчихээд Ганчимэг дагуулаад гарч явсан. Тэгээд Ганчимэг 8-н шарга руу явмаар байна гэхээр нь дөхүүлж өгчихөөд ажил руугаа явсан.Тэгтэл орой нь 89616161 гэсэн дугаараас миний утас руу нэг залуу залгаж “ирж уулзаач ээ, би хүнтэй уулзааж мөнгө олох гээд байна гээд байна, цагдаад битгий хэлээч” гэж тоглоом хийгээд байгаа юм шиг ярихаар нь би “очиж уулзаж чадахгүй, та нар өөрсдөө ирж уулз, мөнгө төгрөг ямар хамаатай юм бэ. Ядаж тэр хүнээс уучлалт гуйж, эмнэлэгт үзүүлж гэсэн. Тэгээд би дахиж утасаар яриагүй....Тухайн өрөөний ор нь ундуй сундуй болсон, хэрэглэсэн бэлгэвч, мөн цаас байсан. Би тухайн үед Ганчимэгийг утасан дээрээ зургийг нь ав гэж хэлсэн.......Танилцсан 2 залуу намайг буудалд оруулаад хүчиндэж ам руу бэлэг эрхтнээ хийж, нүүр рүү үрийн шингэнээ цацсан гэж ярьж байсан. Мөн “намайг эмнэлэгт үзүүлж, уучлалт гуйчихвал цагдаад хэлэлхгүй байж болох юм” гэж ярьж байсан....Намайг өмгөөлөгч болохоор  хуулийн зөвлөгөө авах гэж дуудсан байхаа. Мөн өмнөн нь манай фирм дуудлагын өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байсан.Гэхдээ Ганчимэгт өмнө нь ямар нэгэн байдлаар дуудлагаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаагүй. Нэг удаа утсаар холбогдож гэр бүл цуцлалт, хүүхдийн тэтгэмжийн талаар зөвлөгөө авч байсан......Ганчимэг гар өвдөөд байна гэж байсан. Ил харагдах гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48 хх/,

 Гэрч Ю.Сарантуяагын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар 13-ны үед намайг ажил дээрээ байж байтал орой 20-21 цагийн хооронд найз Д.Ганчимэг өөрийнхөө 88141456 гэсэн дугаараас надруу залгаж “завтай байна уу, уулзах боломжтой юу, найз нь жоохон тиймэрхүү нөхөртөйгөө хэрэлдчихлээ” гэсэн. Тухайн үед би ажилтай байсан болохоор эргээд ярья гээд утасаа тасалчихсан. Тэгээд орой ажлаа тараад гэртээ хариад байж байтал Д.Ганчимэг шөнө 00 цаг өнгөрч байхад над руу дахиж залгаад “чи яасан юм бэ, гараад ир, би эргэн  дурсахуй бааранд сууж байна” гэхээр нь би “амжихгүй” гэж хэлээд утасаа салгаад унтаад өгсөн. Би очоогүй......Харин шөнө 00 цаг өнгөрч байхад Д. Ганчимэг надтай утасаар ярихдаа согтоод яриа нь өөрчлөгдсөн, шаналсан байдалтай ярьж байсан..........Би Ганчимэгтэй 2007 онд танилцаж байсан. Бид хоёр нэг газар цуглаж байгаад танилцсан. Бид хоёр сайн найзууд. Гэр бүлтэй болцгоосноос хойш уулзах нь цөөрсөн.” гэсэн мэдүүлэг/хх-н 49-50 хх/,

Гэрч Б. Алзахгүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр 208 тоот өрөөнд 1 залуу 1 эмэгтэй хоносон байсан. Отгонсүрэн надтай хамт 208 тоот өрөөнд орж тухайн эмэгтэйтэй уулзсан. Тэгээд 13 цагийн үед нэг залуу ирж эмэгтэйг дагуулж явсан.....намайг 208 тоот өрөөрүү ороход тэр эмэгтэй хувцастайгаа сандал дээр суучихсан пиво ууж байсан. Өрөөн дотор ороход орон дээр хөнжил нь бөөгнөрчихсөн байдалтай байсан, өөр ямар нэгэн зүйл анзаарагдаагүй, шал нь цэвэрхэн байсан. Харин тэр эмэгтэй “намайг хүчиндчихээд арчсан цаас нь энэ байна”  гээд ширээн дээр 00-н цаас гаргаад тавьчихсан, тэгээд “үрийн шингэн нь доошоо гоожоол байна” гээд гараараа салтаагаа арчаад өөрөө үнэртээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 37-39 хх/,

 Гэрч Отгонсүрэнгийн  мөрдөн байцаалтанд өгсөн:“...2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед манай угаагч Алцахгүй надад “ 208 тоот өрөөнд нэг эмэгтэй хүчиндүүлчихлээ гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алцахгүйг дагуулаад өрөөнд нь орход нэг эмэгтэй ганцаараа сандал дээр суучихсан утасаараа оролдоод сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “ өмгөөлөгч дуудчихсан байгаа” гэхээр нь би " тэр залуучуудаа “таних юм уу ? Яах гэж танихгүй хүмүүстэй буудалд орсон юм бэ” гэж хэлчихээд гараад явчихсан. Тэгээд үдийн үед нэг өмгөөлөгч залуу ирж надаас гялгар уут аваад эмэгтэйг дагуулаад гарсан. Явахдаа “өрөөг битгий цэвэрлээрэй” гэхээр нь цэвэрлэлгүй байлгаж байгаад дараа нь цэвэрлэсэн.”гэсэн мэдүүлэг /хх-н 40-41хх/,

6. Гэрч Ц.Баярын мөрдөн байцаалтанд  өгсөн: ”…Би Хан зочид буудалд өдөр 21 цагаас 09 цаг хүртэл ажилтай байдаг. Манай гэр буудалд байдаг юм. 2016.03.14-нөөс 15-нд шилжих шөнө би угтагч Энхзаяагийн хамт ажилтай байж  байгаад 04 цагийн үед  би Энхзаяаг унтуулж амраагаад ганцаараа хүлээн авах дээр сууж байтал 05 цагийн үед туранхай нэг залуу нэг эмэгтэй хүний цүнх барьчихсан орж ирээд “өрөө байгаа юу” гэхээр нь би “байгаа” гээд үнийг нь тайлдбарлаж хэлсэн. Тэгсэн тэр залуу “манай найз согточихоод хэсэг унтуулах гэсэн юм, нэг ортой өрөө авья” гэсэн юм. Тэгсэн гаднаас махлагдуу шар залуу нэг эмэгтэйг тэврээд орж ирхээр нь би  “ийм согтуу хүн авахгүй” гэтэл туранхай залуу нь “ та санаа зоволтгүй, манай найзын найз байгаа юм” гэхээр нь би тооцоог нь виза картаар авч 208 тоот өрөөний түлхүүрийн өгсөн. Тэгээд махлаг шар залуу нөгөө согтуу эмэгтэйг тэврээд шууд өрөө рзз орсон. Харин туранхай залуу тооцоо хийчихээд цүнхээ бариад араас нь орсон. Тэгээд 06 цаг 30 минутын үед өглөө үүр цайж байхад махлагдуу шар залуу өрөөнөөс гарч явсан. Тэгээд 11 цагийн үед 208 тоот өрөөнөөс хүмүүс хэрэлдээд байгаа чимээ гараад байхаар нь өрөө рүү нь шагайж “юу болсон бэ?” гэхэд нөгөө эмэгтэй туранхай залуутай муудалцаж байсан. Яг юу гэж хэрэлдэж байсаныг ойлгоогүй. Тэгтэл тэр эмэгтэй “өрөөний тооцоо байгаа юм уу” гэж асуухаар нь би “байхгүй” гээд “ямар нэг асуудал болсон юмуу” гэхэд нөгөө залуу нь “байхгүй” гэхээр нь би явсан. Тухайн үед тэр эмэгтэй бухимдангуй харагдаж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Дараа нь хүчиндүүлсэн асуудал болсон гэдгийг сонссон.” гэсэн мэдүүлэг /хх-н 42-44 хх/, Шинжээчийн дүгнэлт №2687 дугаартай дүгнэлт: 1. Д.Ганчимэгийн гэх цус нь В/Ш/ бүлгийн харьяалалтай байна. 2.Д.Ганчимэг нь ДОХ-гүй, тэмбүү өвчингүй, бэлгийн замын халдварт өвчингүй байна./хх-н 57-хх/, Шинжээчийн дүгнэлт №4005 дугаартай дүгнэлт:  1. Ганчимэгийн биед баруун гарын нэгдүгээр хуруу 2-р үенд зөөлөн эдийн нягтрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийг зэрэгт хамаарахгүй 4.Ганчимэгийн цус нь 3-р бүлгийн харьяалалтай байна. 5.Ганчимэг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 6.Ганчимэгийн үтрээнээс авсан арчдас наалдац дээр бэлгийн эс илрээгүй байна.”гэсэн дүгнэлт /хх-н 56 хх/, Шинжээчийн Дүгнэлт №2690 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн эмэгтэй хүний дотоожин дээр эр бэлгийн үрийн шингэн илэрсэн, энэ нь ABO системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна....гэсэн дүгнэлт /хх-н 70хх/,Шинжээчийн Дүгнэлт №3045 дугаартай дүгнэлт: -2690 дугаартай архивын дээжинд илэрсэн эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S13588,  THO1, D21S11, D18S51, PENTA E, D5S818, D13S17, D7S820, D16S539, CSF1PO8  PENDA D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын холбогдогч Л.Маналсүрэнгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжээчийн Дүгнэлт №4415 дугаартай дүгнэлт: 1.Сэжигтэн Р.Энхтайван гэж хаягласан цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. 2.Сэжигтэн Л.Маналсүрэн  гэж хаягласан цус нь О/I/  бүлгийн харъяалалтай байна… гэсэн дүгнэлт / хх-н 81 хх/,

Шүүгдэгч Л.Маналсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Энхтайван Д.Ганчимэгтэй тухайн шөнө хурьцал үйлдээгүй. Харин миний хувьд Д.Ганчимэгтэй 2 удаа хурьцал үйлдсэн нь үнэн. Эхнийх дээр нь тавиагүй. Хоёр дахь дээр нь тавьсан. Гэхдээ би Ганчимэгээр бэлэг эрхтэнээ хөхүүлээгүй. Тухайн үед Д.Ганчимэг надтай хурьцал үйлдэж  байгаагаа мэдэж байсан. Дургүйцэж эсэргүүцэл үзүүлээгүй. Д.Ганчимэг бид хоёр согтуу байсан болохоор хүсэж хурьцал үйлдсэн.” гэсэн мэдүүлэг /хх 141-хх/, зэрэг болно.

Шүүгдэгч Л.Маналсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 14-ний шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Хан ” зочид буудалд Даваадоржийн Ганчимэгт хүч хэрэглэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэдэг нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас хохирогч гүн нойрссон, биеийн эрүүл мэнд, санаа сэтгэлийн хувьд өөртэй нь болж байгаа үйл явдлыг ойлгож, үнэлэлт, дүгнэлт өгөх чадваргүй буюу биеэ хамгаалах, хянах чадваргүй болсон, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон байдлыг ойлгоно.

Хохирогч Д.Ганчимэг нь тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд согтууруулах ундаа зүйл хэрэглэсний улмаас их хэмжээний согтууралтай байсан, улмаар согтуурлын улмаас гүн нойрссон зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх ба хохирогч Д.Ганчимэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар талууд маргаагүй, хохирогчийн согтуурал их хэмжээтэй байсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Маналсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Маналсүрэн хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлснийг тус тус тооцлоо.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг бэлгэвч, 1 ширхэг  эмэгтэй хүний улаан өнгийн дотоожийг устгаж, 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болно.