Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2017/00409

 

 

 

 

 

17 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ17/00409

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* оны 01 сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ******* аймгийн ******* сумын дугаар багт оршин суух, овогт нэхэмжлэлтэй

Хариуцагч: 19 оны 0 сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, газрын харъяа Хорих дугаар ангид ял эдэлж буй овогт холбогдох гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 17 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 08 онд нөхөр ай танилцаж 09 оны 04 сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 10.04.07-ны өдөр хүү төрсөн. Нөхөр нь хамтран амьдрах хугацаанд хүчингийн гэмт хэрэгт холбогдон хоригдож 11 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд хүмүүжиж байгаа болно. Энэ хугацаанд би өөр хүнтэй хамтран амьдрах болж улмаар жирэмсэн болсон. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний өмчийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

 

 

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний бие эхнэр болох Э. гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Гэрлэлт цуцлуулж, хүү эх асрамжинд үлдээх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, одоо жилийн хорих ялыг эдлээд байгаа, энэ хүн нэгэнт өөр хүнтэй суусан учраас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Өөр хүнтэй суусан гэдгийг шүүхээс нэхэмжлэл гардаж аваад мэдсэн, 1 оны 11 сард хамгийн сүүлд намайг эргэж ирээд тэрнээс хойш холбоогүй болсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 08 оны 0 сард гэр бүл болж, 09 оны 04 сарын 29-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлэн, 10 оны 04 сарын 07-нд хүү ыг төрүүлэн хамтран амьдарч эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж байгаад хариуцагч нь 11 онд эрүүгийн гэмт хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж одоо ШШГЕГазрын харъяа хорих дугаар ангид ял эдэлж байгаа, зохигчид нь 11 оноос хойш тусдаа амьдарсан, нэхэмжлэгч нь одоо өөр хүнтэй хамтран амьдарч, түүний хүүхдийг төрүүлэхээр тээж байгаа, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрлэгчдэд хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

Хүүхдийн насны байдал, ээжтэйгээ хамт амьдардаг, амьдрах орчин, сурч боловсрох хүмүүжих нөхцөл, бололцоо, эдийн засгийн боломж ,хүүхдийн өөрийнх нь санал, эцэг нь олон жилийн хорих ялаар шийтгэгдсэн зэргийг харгалзан хүү эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар, овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14., 14.7-д зааснаар эх Э. асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ