Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/952

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Б.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч Н.Энхгэрэл,

насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргал /хүүхдийн эрхийн улсын байцаагч/, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав /ШТЭҮД-1242/,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /ШТЭҮД-0583/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттайгаар явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01033 0873 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .......... дүүргийн ...... дугаар хороо, .............. гудамжны ..........  тоотод оршин суух, урьд:

1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3/8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109б хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1982 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж, суллагдсан,

Б овогт Цийн Б /РД:...................../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16 дугаар гудамжны ..........  тоот өөрийн гэртээ 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, төрсөн охин Б.Гг 12 нас 7 сартайгаас 13 нас 7 сар хүртэлх хугацаанд “түүний хөхийг нь барих, үнсэх, бэлэг эрхтнийг нь гараараа оролдох, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх” зэргээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг удаа дараа үйлдсэн,

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16 дугаар гудамжны ..........  тоот өөрийн гэртээ 2020 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хүртэлх хугацаанд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, төрсөн охин Б.Оыг 11 нас 7 сартайгаас 12 нас 3 сар хүртэлх хугацаанд “түүний уруул дээр үнсэх, бэлэг эрхтнийг нь гараараа оролдох, хуруугаа хийх, өөрийн бэлэг эрхтнээ бэлэг эрхтэн рүү нь хийх” зэргээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг удаа дараа үйлдсэн,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, арван зургаан насанд хүрээгүй буюу 15 нас 4 сартай төрсөн охин Б.Огийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16 дугаар гудамжны ..........  тоот өөрийн гэртээ 2020 оны 9 дүгээр сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, арван зургаан насанд хүрээгүй буюу 15 нас 6 сартай төрсөн охин Б.Огийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж, хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 785 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: Насанд хүрээгүй хохирогч Б.Оын мэдүүлэг /1хх44-46/, насанд хүрээгүй хохирогч Б.Ггийн мэдүүлэг /1хх61-62/, насанд хүрээгүй хохирогч Б.Огийн мэдүүлэг /1хх127/, хувийн хэрэг /хх 72-76/, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ /1хх159-162/, гэрч С.Хгийн мэдүүлэг /2хх97/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн насанд хүрээгүй хохирогч нарт сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн, мөн хохиролтой холбоотой 19 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Ц.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Л.Амаржаргалаас 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 16 дугаар гудамж 260 тоотод оршин суух бүртгэлтэй эгч дүүс болох насанд хүрээгүй хохирогч байж болзошгүй Бын Г, Бын О гэх хүүхдийн мэдээлэл орж ирсэн...” гэх өргөдөл /1хх12-13/,

 2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...15 настай Б.О 5 сартай жирэмсэн хүүхдээ зулбуулах гэж ирлээ...” гэсэн тэмдэглэл /1хх116/,

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Оын “...Намайг 6 дугаар ангид байхад буюу 2020 оны хавар буюу зуны амралт эхлэхээс өмнө намайг гэртээ байж байхад манай аав Б намайг унтаж байхад оронд орж ирээд хамт хэвтээд намайг тэвэрч үнсээд гараараа миний боожгойг оролдоод өөрийнхөө бэлэг эрхтнийг миний боожгой руу хийдэг байсан. 2 хоноод нэг удаа бараг тийм зүйл болдог байсан. Би тоог нь багцаалдаж хэлж мэдэхгүй байна. ... Манай ээж өдөр болгон өглөө 7 цагаас орой 22 цаг гэж тараад 23 цаг өнгөрөөж гэртээ ирдэг байсан. Харин манай эгч нар болох Г, О нар өглөө 7 цаг өнгөрөөгөөд хичээлдээ яваад өдөр 13 цагт гэртээ ирдэг байсан. Миний хичээл 13 цагт ордог байсан. Би хоёр эгчтэйгээ зөрж хичээлдээ явдаг байсан. ... Боожгой гэж ойлгож байна. .... Тийм аймар дотор нь оруулж хийж байгаагүй. Ер нь бол аав миний дээрээс хэвтээд миний бэлэг эрхтэнд өөрийнхөө бэлэг эрхтнийг хүргээд хөдөлдөг байсан...Эхэндээ бол өвдөж байсан. Сүүлдээ өвдөх нь гайгүй болсон. Аав бид хоёроос хоёулангаас нь шингэн цагаан өнгөтэй юм боожгойноос гардаг байсан. Тэгэхэд аав надад 00-ийн цаас өгөөд “арччих” гэдэг байсан. Өөрөө бас боожгойгоо 00-ийн цаасаар арчдаг байсан. ... Аав намайг оролдож бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хүргэж хөдөлгөх болгоныхоо дараа надад 5.000 төгрөг өгөөд “дэлгүүр явж дуртай юмаа аваарай” гэж хэлээд дэлгүүр явуулдаг байсан. Харин загнаж юм уу хүнд хэлбэл ингэнэ, тэгнэ гэж хэлж байгаагүй. Зүгээр л “Хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх41-42/,

2 дахь удаагаа өгсөн “...Миний төрсөн эцэг Б нь анх 6 дугаар ангид байхад буюу 2020 оны 4 дүгээр сард яг хэдний өдрийг сайн санахгүй байна, ээж өглөө, өдөр гэсэн ээлжээр ажилдаа явдаг, тэр өдөр ээж өглөөний ээлжтэй байхгүй байсан. Харин Г, О эгч өглөө хичээлдээ явчихсан үед би аав Бтай хамт гэртээ үлдсэн байхад 8-9 цагийн хооронд намайг унтаж байхад аав хажуугаар миний хөнжил дотор орж ирээд уруул дээр үнсэх, нуруу, өгзөг, бөгсний хэсгээр гараараа илж байгаад миний боожгойгоор оролдож байгаад миний боожгой руу хуруугаа хийж хөдөлгөхөд миний боожгой их өвдсөн. Тэгээд миний дээр гараад миний турсикийг тайлснаа өөрийнхөө турсикийг доошлуулж боожгойгоо гаргаад дээрээс хөдлөөд нэлээн удаан байж байгаад больсон, тэгэхэд аав Бын боожгойноос шингэн цагаан зүйл гарсан байсан. Тэгэхэд аав босоод 00-ийн цаас аваад өөрийнхөө боожгойг арчаад дараа нь миний боожгойг 00-ийн цаасаар арчиж өгчхөөд “ээждээ хэлж болохгүй шүү” гэж хэлчхээд өөрийнхөө ор луу яваад өгсөн. Аав Б миний дээр гараад боожгойгоо гаргаад миний боожгойны шээдэг хэсэг рүү хийгээд хөдлөөд байсан, тэр үед нэлээн их өвдөөд байхаар нь “ёо ёо” гэж хэлэхээр дуугай л хөдлөөд байсан. Тэгээд “ээждээ битгий хэлээрэй” гэсэн болохоор  хүнд хэлээгүй юм. Тэр өдрөөс хойш хоёр хоногт нэг удаа аав Б надтай энэ үйлдлээ байнга хийдэг байсан. Тэгээд манай эгч Ог жирэмсэн болсныг мэдээд энэ хэрэгт цагдаад шалгагдаж эхлэх хүртэл надтай бэлгийн харьцаанд ордог байсан. Ер нь бол ээжийг өглөө ээлжтэй ажилдаа явсан хойгуур, хоёр эгчийг хичээлдээ явсан үед эсвэл О эгч бид хоёртой үлдэхээр О эгчийг дэлгүүр явуулчхаад надтай бэлгийн харьцаанд ордог байсан. Миний бодож байгаагаар намайг дэлгүүр явсан хойгуур О эгчтэй аав бэлгийн харьцаанд ордог байсан юм шиг байна лээ, би өөрөө тэгж бодоод байгаа юм. ...Би хэнд ч хэлж байгаагүй. Би яагаад хэлдэггүй байсныг мэдэхгүй байна, аав намайг “ээжид битгий хэлээрэй” л гэдэг байсан. Одоо энэ талаар сайн ойлгоно, бэлгийн харьцаанд орно гэдгийг ойлгодог болсон. ...Эрэгтэй, эмэгтэй хоёр боожгойгоо нийлүүлэхийг хэлдэг гэж ойлгож байгаа. ...Би аав Бын боожгойг харж байсан, боожгой гэж хүний шээдэг хэсгийг хэлнэ, бэлэг эрхтэн гэж нэрлэдэг...” гэсэн мэдүүлэг /1хх44-46/,

 4. Насанд хүрээгүй хохирогч Б.Оын “Төрсний бүртгэлийн лавлагаа”, нас тоолсон тэмдэглэлд “...Б.О нь 2020 оны 5 дугаар сард 11 нас 8 сартай байсан...” гэжээ. /1хх47-48/,

 5. Насанд хүрээгүй хохирогч Б.Ггийн “...Хамгийн анх намайг 6 дугаар ангид байхад манай ээж ажилд яваад эгч, дүү нар өглөө хичээлтэй байсан хойгуур би аавтайгаа хоёулхнаа үлддэг байсан. Хамгийн анх 6 дугаар ангийн намар буюу 2016 оны 9-10 дугаар сарын үед аав бид 2 гэртээ хоёулхнаа байх үед аав намайг орондоо хэвтэж байхад миний биед хүрээд уруул үнсээд, хөхөнд гараараа хүрээд, гараараа миний бэлэг эрхтнийг оролдсон. Түүнээс хойш ээж болон дүү нарыг байхгүйд намайг байнгын дээрх үйлдэл шигээ оролддог болсон. Аав надтай бэлгийн харьцаанд бол ороогүй. ...Аав надад “хүнд битгий хэлээрэй гэж” хэлдэг байсан. ... Би аавыг өөрөөсөө холдуулах гэж оролддог байсан. Тэгэхээр миний гарыг хөдөлгөхгүйгээр барьчихдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх61-62/,

2 дахь удаагаа өгсөн “...Миний төрсөн эцэг Б нь намайг анх удаа 6 дугаар ангид орсон буюу 2016 оны хичээлийн жил эхлээд удаагүй гэхээр 2016 оны 9 дүгээр сарын дундуур санагдаж байна, би аав Бтай хамт гэртээ хоёулхнаа үлддэг байсан. Тэр өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад сэрээд орондоо хэвтэж байсан чинь аав миний унтаж байсан орон дээр ирээд хөнжил дотор орж ирээд шууд миний биед хүрээд уруул дээр үнсээд миний хөхийг бариад бэлэг эрхтэн, бөгснөөс бариад гараараа оролдоод байхаар нь би эсэргүүцээд уйлаад болиоч гээд түлхээд байсан чинь босоод явсан, тэгэхдээ ээждээ битгий хэлээрэй гээд босоод гэрээс гарсан. Тухайн үед би өдөр хичээлдээ явдаг байсан, хоёр дүү өглөө хичээлдээ явсан, эгч Гэрлээ хичээлдээ явсан, ээж ажилдаа яваад аав ажил хийдэггүй байсан болохоор бид 2 үлддэг байсан. Тэгээд түүнээс хойш аавтай хоёулхнаа үлдсэн тохиолдол бүрд ингэж оролддог байсан, намайг эсэргүүцээд байхаар больчихдог юм. Иймэрхүү байдалтай 7 дугаар ангид ороход би 2 дүүтэйгээ хичээлдээ явчихдаг болсноос хойш ийм үйлдэл гаргахаа больсон. ...Би 2016 онд 6 дугаар ангид элсэн ороход 11 настай миний доод талын дүү О 10 настай, хамгийн бага дүү О 7 настай байсан. ...Аав Б нь бэлэг эрхтнээ гаргаад надтай бэлгийн харьцаанд орох гэж оролддог байсан, тэгэхдээ бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гээд байдаг байсан, би бэлэг эрхтнийг нь өөрийнхдөө хийлгэж, бэлгийн харьцаанд орж байгаагүй, харин хуруугаа миний бэлэг эрхтэнд хийдэг байсан. ...Эрэгтэй, эмэгтэй хүний харилцан зөвшөөрсний үндсэн дээр бие биедээ хүч хэрэглэж, дарамтлаагүй, айлган сүрдүүлээгүй үндсэн дээр хийж байгаа бэлгийн харилцааны үйлдэл гэж ойлгож байгаа. 9 дүгээр ангиас эхлэн эрүүл мэндийн хичээл дээр тодорхой заадаг юм. Тухайн үед 2016-2017 онд бэлгийн харилцааны талаар ойлголтгүй байсан боловч аав миний биед хүрэх хүчээр хийж байгаа үйлдэлд дургүйлхэж эсэргүүцдэг байсан. ...Гэрт байхад л би аав Бтай үлдэх үед энэ гэмт хэрэг үйлдэгддэг байсан. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16-..........  тоотод оршин сууж байгаа байгаа болохоор энэ хаяг дээр энэхүү гэмт хэрэг үйлдэгддэг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 65-67/,

6. Насанд хүрээгүй хохирогч Б.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэлд “...Б.Г нь 2016 оны 5 дугаар сард 12 нас 3 сартай байсан...” гэжээ. /1хх68-69/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5198 дугаар “...Б.Ггийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Ггийн охин хальс хуучин урагдалтай байна. Б.Г нь бэлгийн замын халдварт тэмбүү, заг хүйтэн, дох, трихомониаз өвчингүй байна. Б.Ггийн үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. Б.Г нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /1хх81-82/,

8. Насанд хүрээгүй хохирогч Б.Огийн “...Би өөрийн төрсөн аав Цийн Бтай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болсон. Хамгийн анх аав намайг 2020 оны 7 дугаар сарын эхээр аав О нарын хамт гэртээ байхад дүүг дэлгүүр явсан хойгуур миний өмдийг турсикийг тайлаад орон дээр надтай бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш аав надтай 4-5 удаа гэртээ хоёулахнаа байхад бэлгийн харьцаанд орсон. Хамгийн сүүлд 9 сард сарын эхээр бэлгийн харьцаанд орсон. Намайг айлган сүрдүүлж байгаагүй. Зодож цохиогүй. Зүгээр л намайг “ээж аниа нартаа хэлж болохгүй шүү” гэж хэлдэг байсан. Би энэ тухай хэнд ч хэлж байгаагүй. ...Тэгээд аав дүүг дандаа дэлгүүр явсан хойгуур надтай бэлгийн харьцаанд ордог байсан. ...Манай гэртээ хамгийн ойрхон байдаг дэлгүүр манайхаас 1 км орчим зайд байдаг. Тийшээ алхаж явдаг. Дэлгүүр яваад ирэхэд 15-20 орчим минут болдог. ...Би түлхэж эсэргүүцдэг байсан. Тэгэхээр нээх тоодоггүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх127/,

9. Насанд хүрээгүй хохирогч Б.Огийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэлд “...Б.О нь 2020 оны 7 дугаар сард 15 нас 4 сартай байсан...” гэжээ. /1хх128-129/,

10. Хэв загвар дээж авсан тухай “...Б.Огийн гэх хаягтай ургийг ДНХ тогтоох зорилгоор Хүрээ амаржих газраас гаргуулан авсан болно...” гэх тэмдэглэл /1хх171/,

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 367 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Огийн гэх ураг, Ц.Б, Б.О нарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Б.О нь шинжилгээнд ирүүлсэн ургийн биологийн эх байна. Ц.Б нь Б.Огийн ургийн биологийн эцэг байх боломжтой байна. Биологийн эцэг байх магадлал 99,9 хувь байна...” гэсэн дүгнэлт /1хх174-175/,

12. Гэрч С.Хгийн “...Би том охин Гэрлээдээ ухаан орсон цагаас нь л “чиний хойд аав учраас ямар нэг зүйл болбол ээждээ шууд хэлж байгаарай” гэж маш сайн захиж хэлдэг Гэрэлээ охинтойгоо ний нуугүй ярилцдаг байсан. Харин Б бид 2-н дундаас гарсан гурван охиндоо тийм зүйл хэлж байгаагүй. Би арай төрсөн эцэг нь охиддоо тийм муухай зүйл хийнэ гэж санаж явсангүй. Би ч хар багаасаа аавтайгаа өссөн хүн. Тэгэхэд арай ийм муухай зүйл үзээгүй. ...Зарим нэгийнх нь хичээл өглөө ороод заримынх нь өдрийн ээлжээр хичээллээд зөрж явдаг байсан. Б элэгний хорт хавдар гэсэн өвчнөөс болж бараг 3 жил ажилгүй гэртээ байгаа. Тэр үеүдэд Б охидтойгоо ганц нэгтэй нь үлдэх тохиолдлууд бишгүй их байсан. ...Маш их гомдолтой байна. Бт хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг нь хүлээлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /1хх90/,

2 дахь удаагаа  мэдүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын дундуур байхаа. Бурхан багшийн мэндэлсэн өдөр байсан санагдаад байна. Намайг ажил дээр байхад орой 20 цагийн орчим нөхөр Б над руу утсаар залгаад өндөр халуураад байна гэхээр нь би Ковид туссан юм болов уу гэж бодоод түргэн дуудаад үзүүлчих гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламжийн эмч ирж үзээд жирэмсний тест гаргаж ирж үзээд охин чинь жирэмсэн юм байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд Б над руу залгаад охин жирэмсэн гэнээ Гтай цуг 2-р төрөх явлаа шүү гэхээр нь би 22 цагт ажлаасаа гараад шууд 2-р төрөх эмнэлэг дээр очоод Огаас хүүхдийн эцэг нь хэн юм бэ? найз бандитай юм уу? миний охин гэж асуусан чинь үгүй гээд, ээждээ хэн юм бэ? хэлчхээч гэхэд үгүй гээд хэлэхгүй гэсээр хүүхдийн жирэмслэлтийг нь таслуулаад хүүхдийг авхуулсан. Тухайн үед хүүхэд нь 5 сартай болчихсон байсан. ...Энэ явцад 108-аас залгаад та гомдолтой байна уу? насанд хүрээгүй хүүхэд жирэмсэн болсон байна гэхээр нь би гомдолтой байна гэсэн чинь хажуу талд нөхөр ирчхээд хэн юм, хэн залгаад байгаа юм гэхээр нь би 108-аас залгаад та гомдолтой байна уу гэж асууж байна гэхэд нөхөр гомдолгүй гээд хэлчихээ охин маань амиа хорлочихвол яах юм бэ гэхээр нь би зөрөөд танай ах дүү нарын чинь хүүхэд юм уу? хэн юм гээд гомдолтой шалгуулна гэж хэлсэн. ...2021 оны 3 дугаар сард ургийн шинжилгээний хариу гарахад Огийн ургийн эцэг нь Огийн өөрийнх нь төрсөн эцэг Б болж таарсан. Тэгэхээр нь би бага охин Оаас аав чинь аниаг чинь хүчирхийлж жирэмсэн болгосон байна. Миний охиныг аав чинь ингэж оролддог уу? үнсэж, элдвээр оролддог уу, боожгойгоор нь оролдож байсан уу гэж асуухад О үгүй л гээд байсан. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 6, 7-ны үеэр хорооны нийгмийн ажилтан, хэсгийн даргатай орж ирээд Г болон Отай ярилцлага хийхэд “Г, О нарыг аав нь байнгын оролддог, нэг нэгээрээ гэртээ үлдсэн үед нь оролддог” гэж хэлсэн байсан. Би тухайн өдөр нь ажилтай байсан учраас хамт байгаагүй, гэтэл хорооны нийгмийн ажилтан над руу яриад “хоёр охиныг чинь хүртэл оролддог байсан байна” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд охидоосоо аав нь яадаг байсан гээд асуусан чинь Г “яасан их юм асуудаг юм” гээд уурлаад юм хэлээгүй. Тэгээд удалгүй 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байхаа “2 дугаар хороо дээр хүрээд ир”  гэхээр нь хоёр охиноо дагуулаад ирсэн чинь хүүхдүүдийг хамгаалах байранд авсан...” гэсэн мэдүүлэг /1хх 92-95/,

3 дахь удаагаа мэдүүлсэн “...Хордлого өгсөн зүйл огт болоогүй. Гэдэс нь томорч мэдэгдээгүй. Бага зэрэг таргалаад байсан. Тухайн үед нэг насны зөрүүтэй эгч Г нь яагаад биеийн юм чинь ирэхгүй байгаа талаар асуусан чинь мэдэхгүй, тэгж байгаад ирэх байлгүй гэж хэлсэн байсан. ...Энэ талаар хэнд ч хэлээгүй бөгөөд одоо асуухад ч хэлэхгүй байгаа. Миний мэдэхээр гэрт найз хөвгүүн нь гэх эрэгтэй хүүхэд ирээд байдаггүй...” гэсэн мэдүүлэг /1хх 150-151/,

4 дэх удаагаа мэдүүлсэн “...Охин маань жирэмсэн болж 2 дугаар төрөх эмнэлэгт үр хөндүүлсэн өдрөөс хойш тус асуудал нь цагдаа дээр шалгагдаж байгаа. Тэгээд охиныг маань 108 төв авсан. Тэр өдрөөс хойш манай нөхөр Б нэг сэжигтэй сонын байгаа.  2021 оны 2 дугаар сарын 25-26-ны орчимд Б архи уучихсан гэртээ байхдаа “би их буруу юм хийснээ мэдэж байгаа, удахгүй намайг цагдаа нар ирээд аваад явна” гэж хэлэхэд нь би эхэндээ гайхаж байгаад сүүлдээ охины асуудалтай холбоотой юм шиг санагдсан. Байгаа байдал нь нэг л их шаналсан, бие нь өвдсөн ч шүдээ зуугаад тэвчээд байгаа. ...Хүүхдүүд хичээл сургуульдаа зөрж явдаг учраас Отай үлдэх тохиолдол байсан байх. Мөн 2020 оны 8 дугаар сард Хэнтий Аймгийн Өмнөдэлгэр сумын Балдан Бэрээвэн хийдийн хурал болж Б явахаар болоход нь тухайн үед Б цагийн эм тариа ихтэй байсан учраас би охин Ог аавтайгаа хамт хөдөө яваад эмийг нь цагаар нь уулгаж байгаарай гээд 3 хоног хамт явуулсан. Тэр үед Б өөрийнхөө хувийн машиныг унаж Отай хоёулхнаа явсан. Тухайн үед манай ажлаас чөлөө өгөхгүй байсан болохоор би Бтай явж чадаагүй. ... охин маань надад юу ч хэлж байгаагүй. Сая 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би Отай утсаар холбогдож “хэн жирэмсэн болгосон” тухай асууж хэлүүлэхэд О надад “аав тэгсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх153/,

13. Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /1хх159-163/,

14. Шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн төрсөн охин болох Отай хамгийн анх 2020 оны 7 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу охинтойгоо хамт хувийн машинаараа явсан. Тухайн газарт би Өмнөдэлгэрийн хийдэд болсон хуралд оролцох гэж явсан юм. Тэгэхдээ охин Отай Өмнөдэлгэрээс хот руу ирж явах замдаа хөдөө хээр газарт машиндаа бэлгийн харьцаанд орсон. Түүний дараа Улаанбаатар хотод байх гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 16-..........  тоотод байхдаа 2020 оны 9 дүгээр сард 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон. ... Би эхнэр Хтой 2002 онд гэр бүл болж байсан. Тухайн үед манай эхнэр 2 настай охинтой байсан ба бид хоёрын дундаас 3 охин төрсөн. Дундаас төрсөн охидын хамгийн том нь Г /16 настай/, дундах охин нь О /15 настай/, бага охин О /14 настай/ гэдэг охидтой. ... Би хамгийн анх удаа охинтойгоо бэлгийн харьцаанд орохдоо охиноосоо “аав нь нэг удаа чамтай бэлгийн харьцаанд оръё” гэж гуйсан. Тэгэхэд О “ганцхан удаа шүү” гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд би давраад сүүлдээ дахин дахин бэлгийн харьцаанд орсон юм. Би Од бэлгийн харьцаанд орох бүрийнхээ дараа нь “ээж, эгч, дүү нартаа хэлж болохгүй шүү” гэж захидаг байсан. ... Сүүлдээ дургүйцэж түлхдэг байсан. Гэхдээ уурлаж уцаарлаж байгаагүй. Би ч гэсэн загнаж зандарч байгаагүй. Ямар нэгэн байдлаар сэтгэл санааны дарамтад оруулж байгаагүй. ...Бага охин Оыг дэлгүүр явсан хойгуур нь би Отай бэлгийн харьцаанд ордог байсан...” гэсэн мэдүүлэг /1хх110-111/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.Б:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

Насанд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, хэрэгт шалгавал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж болно.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “...шүүх хуралдаанд гаргасан яллах дүгнэлтийг бүрэн дэмжиж шүүгдэгчийг гэм буруутай...” гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авч шийдвэрлэлээ.

Хэргийн нөхцөл байдлын талаар насанд хүрээгүй хохирогч Б.О мэдүүлэхдээ түүний төрсөн эцэг болох Ц.Б нь гэртээ хоёулаа үлдсэн үедээ “уруул дээр үнсэх, бэлэг эрхтнийг нь гараараа оролдох, хуруугаа хийх, өөрийн бэлэг эрхтнээ бэлэг эрхтэн рүү нь хийх” үйлдлийг байнга давтамжтай хийдэг байсан талаар тодорхой мэдүүлсэн ба цаг хугацааг хэлэхдээ 2020 оны 4 дүгээр сараас эхлэн түүний эгч Б.О жирэмсэн болсон нь мэдэгдэж, эцгийг нь цагдаагийн байгууллагаас шалгаж эхлэх хүртэл хугацаанд үргэлжилсэн гэжээ. Энэхүү нөхцөл байдлыг бага насны хохирогч мэдүүлэгтээ “...тэр өдрөөс хойш хоёр хоногт нэг удаа аав Б надтай энэ үйлдлээ байнга хийдэг байсан...” гэсэн байна.

Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Г нь 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд гэртээ ганцаараа байх үед төрсөн эцэг Ц.Б нь “түүний хөхийг нь барих, үнсэх, бэлэг эрхтнийг нь гараараа оролдох, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх” үйлдлийг тогтмол хийдэг байсан талаар тодорхой мэдүүлсэн.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Б.О мэдүүлэхдээ “...Би өөрийн төрсөн аав Цийн Бтай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болсон. Хамгийн анх аав намайг 2020 оны 7 дугаар сарын эхээр аав О нарын хамт гэртээ байхад дүүг дэлгүүр явсан хойгуур миний өмдийг турсикийг тайлаад орон дээр надтай бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш аав надтай 4-5 удаа гэртээ хоёулахнаа байхад бэлгийн харьцаанд орсон. Хамгийн сүүлд 9 сард сарын эхээр бэлгийн харьцаанд орсон. ...Тэгээд аав дүүг дандаа дэлгүүр явсан хойгуур надтай бэлгийн харьцаанд ордог байсан. ...Манай гэртээ хамгийн ойрхон байдаг дэлгүүр манайхаас 1 км орчим зайд байдаг. Тийшээ алхаж явдаг. Дэлгүүр яваад ирэхэд 15-20 орчим минут болдог. ...Би түлхэж эсэргүүцдэг байсан. Тэгэхээр нээх тоодоггүй байсан...” гэсэн байна.

Насанд хүрээгүй хохирогч нар нь болсон нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлсэн, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан уялдаатай, мөн шүүгдэгчийн эхнэр гэрч С.Хгийн охин Б.О эмнэлэгт хүргэгдэж жирэмсэн болсныг мэдсэн, улмаар ураг зулбуулсан үеэс энэхүү нөхцөл байдлыг мэдэж, цагдаагийн байгууллагаар шалгуулснаар хэрэг илэрсэн тухай мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 367 дугаар дүгнэлтээр шүүгдэгч Ц.Быг Б.Огийн ургийн биологийн эцэг байх боломжтой буюу магадлал 99,9 хувь гэж тогтоосон, түүнчлэн Б.О, Б.Г нарын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5197, 5198 дугаар дүгнэлтүүд, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мэдүүлгээр шүүгдэгч Ц.Быг  үргэлжилсэн үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн төрсөн охид болох Б.Г, Б.О, Б.О нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг удаа дараа үйлдсэн, хохирогчийг жирэмсэн болгосон нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч нарын төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэлээр гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд насанд хүрээгүй хохирогч Б.О нь 2020 оны 5 дугаар сард 11 нас 8 сартай, насанд хүрээгүй хохирогч Б.Г нь 2016 оны 5 дугаар сард 12 нас 3 сартай, насанд хүрээгүй хохирогч Б.О нь 2020 оны 7 дугаар сард 15 нас 4 сартай байсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хууль дахь хууль тогтоогчийн албан ёсны тайлбарт бага насны хүүхэд гэдгийг “...арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно”, харин бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэдэгт  “бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн...” зэрэг аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж тус тус тайлбарлажээ. Мөн “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгохоор заасан.

Тодруулбал: 14 насанд хүрээгүй, бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг Эрүүгийн хуулиар онцгойлон хамгаалсан буюу хохирогч нь бага насны хүүхэд байгаа тохиолдолд түүнтэй бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн нь хуульд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 3 хүүхдийн эсрэг буюу бага насны 2, 16 насанд хүрээгүй 1 хүүхдийн эсрэг үйлдсэн байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Быг 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, төрсөн охин Б.Гг 12 нас 7 сартайгаас 13 нас 7 сар хүртэлх хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг удаа дараа үйлдсэн,

Мөн гэртээ 2020 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хүртэлх хугацаанд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, төрсөн охин Б.Оыг 11 нас 7 сартайгаас 12 нас 3 сар хүртэлх хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг удаа дараа үйлдсэн,   

Мөн гэртээ 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, арван зургаан насанд хүрээгүй буюу 15 нас 6 сартай төрсөн охин Б.Огийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж, хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зөв байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй хохирогч Б.Ог хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусад нь зүйлчилж ирүүлсэн.

Шүүхээс шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж дүгнэн 16 насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэн, жирэмсэн болгосон тухайн үйлдлийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүнд багтаан нэгтгэн зүйлчлэх нь хууль зүйн хувьд зохимжтой гэж дүгнэлээ.

Тиймээс шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охид болох бага насны Б.О, Б.Г, 16 насанд хүрээгүй Б.О нарыг тус тус үргэлжилсэн үйлдлээр тэдгээрийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн, Б.Ог жирэмсэн болгосон гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хүүхдүүдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал зөрчигдсөн, хохирогч нарт сэтгэл зүйн эмгэг илэрсэн, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нар түр хамгаалах байранд байрлуулан үйлчилгээ үзүүлж буй байдал тогтоогдож байна.

“Хөөрхөн зүрхнүүдийн аян” нийгэмд үйлчилдэг ТББ-аас хохирогч нарт сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлсэн, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлсэн талаарх холбогдох баримт, дүгнэлтүүд, мөн нийтдээ 3.820.000 төгрөг зарцуулсан санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгчид хууль зүйн үйлчилгээ, өмгөөллийн зардалд 1.800.000 төгрөг төлсөн талаарх нэхэмжлэлийг ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.1, Засгийн газрын 2018 оны 161 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6 дахь хэсгийн 2.6.6-д зааснаар насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно гэж заасныг тус тус үндэслэн дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зөв гэж дүгнэв.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 1.800.000 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст, 3.820.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй бага насны хохирогч нарт зохих үйлчилгээ үзүүлсэн “Хөөрхөн зүрхнүүдийн аян” нийгэмд үйлчилдэг ТББ-д олгуулах нь зүйтэй байна.

Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь элэгний хорт хавдрын сүүлийн шатанд орсон хүнд өвчтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан хугацаатай хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай талаарх Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн  208 дугаар дүгнэлт гарсныг дурдах нь зүйтэй.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар зүйлд заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн” үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд  тооцох нь зөв байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд насанд хүрээгүй 3 хүүхдийн бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар их болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийг харгалзан шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялын дээд хэмжээ болох бүх насаар насаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгчийн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 88 /2021.06.21-2021.09.17/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бын гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 зааснаар тусад нь зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд багтаан нэгтгэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Цийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны болон 16 насанд хүрээгүй хүүхдүүдийг тус тус үргэлжилсэн үйлдлээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн, мөн хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст, 3.820.000 /гурван сая, найман зуун хорин мянга/ төгрөг гаргуулж “Хөөрхөн зүрхнүүдийн аян” нийгэмд үйлчилдэг ТББ-д олгуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах сэтгэл заслын зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР        

 

      ШҮҮГЧИД                                  Г.АЛТАНЦЭЦЭГ

                                   

                                                                                 Г.ГАНБААТАР