Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 427

 

Сэлэнгэ аймаг дахь  Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Мөнхцэцэг даргалж,  шүүхийн хурлын  танхимд хаалттай  хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Г.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Х.Бямбацогтод холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” -ыг хүссэн иргэний хэргийг    хянан хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

                Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1993 онд төрсөн, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Бор гүвээ 5 дугаар баг, 5 дугаар хэсэг, 106 тоотод оршин суух, “Алтан тариа” ХХК-д лобаронт  ажилтай      

                          Боржигон  овгийн Гантуяагийн Эрдэнэтуяа   

                           регистрийн дугаар: МЮ- 93092209

 

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Янжинлхам оролцов.

                                                                            

                                               Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч: Г.Эрдэнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          ...Нэхэмжлэлийн үндэслэл: Г.Эрдэнэтуяа миний бие 2010 онд Х.Бямбацогттой танилцан, 2011 оны 09 дүгээр сарын 08-нд охин Б.Алтанзул төрсөн. 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.

                Г.Эрдэнэтуяа миний бие нь Х.Бямбацогттой хамтран амьдарч байх хугацаанд хардаж, сэрдэн сэтгэл санааны дарамт учруулдаг байсан. Одоогоор тусдаа амьдраад 4 жил гаран хугацаа өнгөрөөж байна.

                Энэ хугацаанд хоёр тал хоёулаа өөр өөрийн гэсэн амьдралтай болсон тул гэр бүлийн баталгааг цуцалж, охин Б.Алтанзулыг асрамжлах эрхийг хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэврийг тогтоож өгнө үү! ...гэжээ.

 

              Нэхэмжлэгч: Г.Эрдэнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          ...  Би Х.Бямбацогттой 2010 онд танилцаж,  2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж,  энэ хугацаанд  2011 оны 09 дүгээр сарын 08-нд охин Б.Алтанзул төрсөн. Биднийг хамт амьдарч байхад нөхөр Х.Бямбацогт нь өөр бусадтай  хардаж, сэрдэн сэтгэл санааны дарамт учруулдаг байсан. Иймэрхүү  таарамжгүй харьцаанаас үүдэн бид тусдаа амьдрах болсон бөгөөд тусдаа амьдраад 4 жил гаран болж байна.  Энэ хугацаанд бид хоёр хоёулаа өөр, өөрийн гэсэн амьдралтай болж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон  тул гэр бүлийн баталгааг цуцалж, охин Б.Алтанзулыг миний асрамжинд үлдээж, охинд маань тэтгэвэр тогтоож өгнө үү! ...гэв..

 

 

 

 

          Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Суврага 2 дугаар баг, 20 дугаар гудамж, 20-01 тоотод оршин суух, Боржигон овгийн Хишигдоржийн Бямбацогт /регистрийн дугаар МА-90052711/ 2017 оны 06 дугаар сарын 15-нд шүүхэд гаргасан   тайлбартаа:

       …Г.Эрдэнтуяагийн нэхэмжлэлтэй Х.Бямбацогт надад холбогдуулан гаргасан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Охин Б.Алтанзулыг эх Г.Эрдэнэтуяагийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн  маргаан байхгүй болно... гэжээ.

        

             Иргэний  хэрэгт  цугларсан   нотлох баримтыг  шинжлэн  судлаж     

                                                            Үндэслэх нь:

 

           Нэхэмжлэгч Г.Эрдэнэтуяа нь Х.Бямбацогтод холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан байна.  

           Зохигчид нь 2010 онд танилцан улмаар 2011 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2011 оны 09 дүгээр сарын 08-нд охин Б.Алтанзул төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон  хэрэгт  авагдсан Г.Эрдэнэтуяа, Х.Бямбацогт нарын гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ  аймаг, Алтанбулаг  сумын  Засаг даргын Тамгын газрын ажилтаны 2011 оны 11 дүгээр сарын 16-ны  өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн 22 дугаарт бүртгэж, №0164002 дугаартай “Гэрлэлтийг гэрчилгээ” олгосон гэрчилгээний хуулбар, мөн байгууллагаас охин Б.Алтанзулыг бүртгэж олгосон “Боржигон овгийн Бямбацогтын Алтанзул,  2011 оны 09 дүгээр сарын 08-нд төрсөн” гэж олгогдсон Г-124, № 0000687796 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбарууд  зэрэг   баримтуудаар нотлогдож байна.

           Зохигчид нь  гэр  бүлийн таарамжгүй харьцааны  улмаас 2013  оноос  хойш  тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгсэд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй явагдсан, гэрлэгсдийн хэн аль нь гэр бүлтэй болсон, гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, тэдний хооронд хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн нөхцөл байдлууд нь  нэхэмжлэлийн  шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

          Иймд Гэр бүлийн хуулинд зааснаар зохигчдын гэрлэлтийг цуцалж, бага насны охин Б.Алтанзулыг эх Г.Эрдэнэтуяагийн асрамжинд хэвээр үлдээж,  эцэг Х.Бямбацогтоос хуулийн дагуу  тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.      

         Нэхэмжлэгч Х.Бямбацогт нь 2017 оны 06 дугаар сарын 15-нд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “... Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй. Миний бие ОХУ-руу хилээр гарч ажил хийдэг тул шүүх хуралтай өдөр ОХУ-д ажилтай тул намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү!  үү” гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн  эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

         Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  зааснаар  “Эцэг,  эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг  хүлээнэ”  гэж  заасан  байх тул зохигчид нь үр  хүүхдээ  асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг  бойжуулах, сурч  боловсрох... зэрэгт  нэгэн адил  үүрэг  хүлээж, эрх  эдлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1,  132 дугаар  зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.  Гэр  бүлийн тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ажилтай Боржигон овгийн Гантуяагийн Эрдэнэтуяа, Боржигон овгийн Хишигдоржийн Бямбацогт   нарын  гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д  зааснаар насанд хүрээгүй охин Б.Алтанзулыг эх Г.Эрдэнэтуяагийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

3.  Гэр бүлийн  тухай  хуулийн  38 дугаар  зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 08-нд  охин Б.Алтанзулыг 11 нас хүртэл тухайн  бүс  нутагт  тогтоогдсон  амьжиргааны  баталгаажих түвшингийн  50 хувиар,  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16  нас  хүртэл /суралцаж  байгаа бол 18  нас  хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  баталгаажих түвшингийн хэмжээгээр  эцэг Хишигдоржийн Бямбацогтоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн  тэтгүүлсүгэй.

4.  Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн оролгод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бямбацогтоос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Х.Бямбацогтоос нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 28.483 төгрөгийг  гаргуулж орон нутгийн  төсвийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг нарийн бичгийн даргад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.5-д зааснаар   мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж  шүүхийн  шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн  дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

12. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ