| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0189/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/196 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч Д.Б,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2107000000263 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “............................” ХХК-д няравын туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ......................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Б.Б /РД: ..................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд .........................................нд байрлах “..............” баарны гадна Д.Бтай “чи муу бацаан том болчихож” гэх шалтгаанаар маргалдан зүүн нүдэн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би баарнаас 11 өнгөрөөд 12 цагийн үед гарч явсан. Баарны үүдэн дээр хэсэг хүмүүс маргалдаж байсан. Манай хорооны хэдэн таньдаг хүүхдүүд байсан. Би наана нь тамхи татаад зогсож байтал Б ах тэр хүмүүсийг болиулж салгуулсан юм. Би жаахан согтуу байсан. Б намайг загнах маягтай “чи бацаан минь хорооны хэдэн бацааныг аштайхан аваад явчхаж чадахгүй байна уу” гэхэд нь би өөдөөс нь хэрэлдсэн “өдий 20 гарч яваа залуучууд хоорондоо учраа олно биз надад ямар хамаатай юм гэхэд” Б ах намайг “чи ийм том дуутай болчихсон юм уу хорооны бацаан минь” гэсэн бид барьцалдаж аваад би хавирч унагаагаад нүүр лүү нь өшиглөсөн” гэв.
Хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байсан. Би “..............” бааранд байхад хорооны жаахан хүүхдүүд хүн амьтан зодчих гээд байхаар нь тарцгаа, харьцгаа гээд тараах санаатай л хэлсэн. Б хажууд зогсож байхаар нь ахын дүү чи дүү нараа аваад явчихгүй яасан юм бэ гээд жаахан бухимдалтай байсан болохоор ууртай л хэлчихсэн юм. Тэгээд хоёулаа маргалдаад намайг унагаад нүүр лүү өшиглөчихсөн юм. Өөр янз бүрийн зүйл болоогүй. Шүүгдэгчтэй эвлэрсэн. Мөнгө нэхэмжлэх хэмжээний зардал надаас гараагүй. Б ахаа уучлаарай гээд уучлалт гуйсан, эхнэр нь том гэдэстэй яваад байсан. Нярай хүүхэдтэй болсон байх. Тэгээд хүүхдийн амьдрал юм даа гээд эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед би .........................................нд байх “..............” бааранд ороод 1 шил 0.75 литрийн Эдэн архи, 2 лааз пиво уусан. 22 цагийн үед надтай хамт ажилладаг найз ******* ирээд хамт архи, пиво уусан. Ингээд 23 цаг нэлээн өнгөрөөд баар хааж байх үед баарнаас гарч байхад тэнд хэсэг хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь тэр хүмүүсийг болио тарцгаа гэж хэлсэн, тэр үед манай хорооны танил дүү Б явж байсан, тэр маргалдаад байсан хүмүүс нь Бг таньдаг бололтой байхаар нь би Бг чи наад хүмүүсээ болиулахгүй юу хийгээд байгаа юм гээд уг нь бол дотроо дотночлоод загначихсан чинь Б уурлаад “надад ямар хамаатай юм” гэхээр нь би “чи муу бацаан том болчихож” гээд хэлснээс болж бид хоёр барилцаад автал Б намайг газар унагаад нэг удаа зүүн нүд рүү өшиглөчихсөн юм. ...Намайг тухайн үед Б нүд рүү өшглөхөд зүүн нүдний ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, дух, зулай, баруун зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь учирсан, мөн намайг унагаахад дагз хэсгээр толгойгоор унасан тул тархи доргилт, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Жижиг сажиг зулгарсан нь зууралдахад үүссэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 8 дугаар хуудас/,
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бааранд очиход Бтай хэсэг хугацаанд хүлээж суусан тэгэхдээ жаахан пиво амсаад сууж байтал удалгүй баар ч хаах болоод хүмүүс гарч байхад баарны үүд хэсэгт хэдэн танихгүй хүмүүс хоорондоо маргалдаад байсан гэтэл Б Бг явж байтал “хорооныхоо хэдэн бацаан нарыг болиулчхаж чадахгүй байна уу” гээд жаахан ах зан гаргаж зандрангуй байдалтай Бд хэлтэл нөгөөдөх нь “Наад хүмүүс чинь насанд хүрсэн хүмүүс надад ямар хамаатай юм бэ” гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд баарны гадаа зууралдаад авсан гэтэл Б Быг хавирч газарт нуруу хэсгээр нь бүтэн унагаад нүүр лүү нь өшиглөсөн тэгээд зууралдаж авахад нь би салгаад болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Энэ үед баарнаас гарч байсан манай хороонд байсан танил ах Б нь намайг “Чи хорооныхоо хэдэн бацааныг харж явж чадахгүй байна уу” гээд уурлах байдалтай хэлэхээр нь надад ямар хамаатай юм бэ гээд бид хоёр маргалдаж эхлээд хоорондоо зууралдаж байгаад би Быг барьж аваад унагаад нэг л удаа нүүр лүү нь өшиглөөд салсан. ...Быг тухайн үед өшиглөх үед нүд нь гэмтсэн, тархи нь доргисон гэж бодож байна. Тэгээд бусад гэмтэл нь өшиглөхөөс өмнө нь унагаахад үүссэн гэмтлүүд байх шиг байна. Бид хоёрын хувьд айхтар цохиж зодолдоогүй зууралдсан юм болоогүй. Асуудал хоромхон зуур болоод өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 581 дугаартай:
“1. Д.Бы биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд доод зовхи, дух, зулай, баруун зүүн чамархай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, “............................” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд .........................................нд байрлах “..............” баарны гадна Д.Бтай “чи муу бацаан том болчихож” гэж хэлсэн гэх шалтгаанаар маргалдан зүүн нүдэн тус газарт өшиглөж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд доод зовхи, дух, зулай, баруун зүүн чамархай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б намайг загнах маягтай “чи бацаан минь хорооны хэдэн бацааныг аштайхан аваад явчхаж чадахгүй байна уу” гэхэд нь би өөдөөс нь хэрэлдсэн “өдий 20 гарч яваа залуучууд хоорондоо учраа олно биз надад ямар хамаатай юм” гэхэд Б ах намайг “чи ийм том дуутай болчихсон юм уу хорооны бацаан минь” гэсэн бид барьцалдаж аваад хавирч унагаагаад нүүр лүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б хажууд зогсож байхад “ахын дүү чи дүү нараа аваад явчихгүй яасан юм бэ” гээд жаахан бухимдалтай байсан болохоор ууртай л хэлчихсэн юм. Тэгээд хоёулаа маргалдаад намайг унагаад нүүр лүү нь өшиглөчихсөн юм. Өөр янз бүрийн зүйл болоогүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед манай хорооны танил дүү Б явж байсан, тэр маргалдаад байсан хүмүүс нь Бг таньдаг бололтой байхаар нь би Бг чи наад хүмүүсээ болиулахгүй юу хийгээд байгаа юм гээд уг нь бол дотроо дотночлоод загначихсан чинь Б уурлаад “надад ямар хамаатай юм” гэхээр нь би “чи муу бацаан том болчихож” гээд хэлснээс болж бид хоёр барилцаад автал Б намайг газар унагаад нэг удаа зүүн нүд рүү өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарны үүд хэсэгт хэдэн танихгүй хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Гэтэл Б Бг явж байтал “хорооныхоо хэдэн бацаан нарыг болиулчхаж чадахгүй байна уу” гээд жаахан ах зан гаргаж зандангуй байдалтай Бд хэлтэл нөгөөдөх нь “Наад хүмүүс чинь насанд хүрсэн хүмүүс надад ямар хамаатай юм бэ” гээд хоорондоо маргалдаад эхэлсэн, тэгээд баарны гадаа зууралдаад авсан гэтэл Б Быг хавирч газар нуруу хэсгээр нь бүтэн унагаад нүүр лүү нь өшиглөсөн тэгээд зууралдаж авахад нь би салгаад болиулсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Энэ үед баарнаас гарч байсан манай хороонд байсан танил ах Б нь намайг “Чи хорооныхоо хэдэн бацааныг харж явж чадахгүй байна уу гээд уурлах байдалтай хэлэхээр нь надад ямар хамаатай юм бэ гээд бид хоёр маргалдаж эхлээд хоорондоо зууралдаж байгаад би Быг барьж аваад унагаад нэг л удаа нүүр лүү нь өшиглөөд салсан. ...Асуудал хоромхон зуур болоод өнгөрсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 581 дугаартай дүгнэлт зэрэг болно.
Хохирогч Д.Бы эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд доод зовхи, дух, зулай, баруун зүүн чамархай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн” гэмтэл нь шүүгдэгч хохирогчийн газарт унагаан, зүүн нүдэн тус газарт өшиглөсний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Бы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Б нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “Шүүгдэгчтэй эвлэрсэн. Мөнгө нэхэмжлэх хэмжээний зардал надаас гараагүй. Нүдний ухархайн цөмөрсөн хугарал аяндаа эдгэнэ, мэс засал хийх шаардлагагүй гэж эмч хэлсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Гэвч хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ