Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 68

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, 

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар  Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт  Одонгийн Батзаяа,  Цахар овогт Ядамсүрэнгийн Батсайхан нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626020918 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг Үндсэн тосгон, 85 брак гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13-23 тоот Нийтийн байранд түрээсээр амьдардаг, 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 367  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуусан, 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 243 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, өмнөх  шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу  2 сарыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 2 сар хорих ялаар, 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 100а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 03 сар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Одонгийн Батзаяа. МЮ-91121319 тоот регистртэй.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, эгч 2 дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн 11 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, 2004 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривлах ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийгүүлж, нэмж нэгтгэн 1 жил 3 сар хорих ялаар, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 213  дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 12 хоногийн хорих ялын зарим болох 5 сарыг нэмж, бүгд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 27-нд эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, Цахар овогт Ядамсүрэнгийн Батсайхан. ТТ-88112676 тоот регистртэй,

 Шүүгдэгч О.Батзаяа  нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чонон бөртэ” төвөөс 50 дугаар дэлгүүр рүү орох замаар явж байсан иргэн Д.Байгалмаагийн куртикны  халааснаас Айфон-6 Эс маркийн гар утас хулгайлж 1.600.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдэлээр яллагдагч Я.Батсайхантай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн замын хойд автобусны буудлаас Саппаро орох гэж алхаж явсан иргэн А.Алтанцэцэгийн хүрэмний халааснаас 300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бичиг баримт, биет 204.000 төгрөгтэй хэтэвч  хулгайлж бусдад нийт 504.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Я.Батсайхан нь ялтай байх хугацаандаа яллагдагч О.Батзаяатай   бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн замын хойд автобусны буудлаас Саппаро орох гэж алхаж явсан иргэн А.Алтанцэцэгийн хүрэмний халааснаас 300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бичиг баримт биет 204.000 төгрөгтэй хэтэвч хулгайлж бусдад нийт 504.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Батзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”… 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэгт явж байгаад I phone 6 эс маркийн гар утсыг 2 эмэгтэйг дагаж яваад нэгнийх нь халааснаас авсан. Тэгээд Сүхбаатар дүүрэгт Мөнхнасан байцаагчид байцаагдаж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийн хувьд хохирогчийг доромжлооогүй. Түрийвчийг нь авсан. Гар утас нэмж хайгаагүй. Дамжуулж өгөөгүй. Газар унагаасан нь үнэн” гэв. 

Шүүгдэгч Я.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”… 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 3 дугаар эмнэлэгийн урд явж байгаад 2 эмэгтэй 1 эрэгтй явж байхад Батзаяа халааснаас нь түрийвчийг авч байгаад газар унагаасан. Тэр хүмүүс бид нарыг Саппорогийн уулзвар дээр байдаг замын цагдаа дээр дагуулж очсон. Тэгээд төв замын замын цагдаа дээр зодуулж байгаад Эрүүгийн цагдаагийн газар очиход “Батзаяа чинь Сүхбаатар дүүрэг дээр хэрэгт холбогдсон байгаа юм байна. Чи энэ хэргийг нь дааж ав” гээд намайг хэрэг хүчээр хүлээлгэсэн” гэв. 

Хохирогч А.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтан өгсөн: “... Би 2016 оны 3 сарын 16-ны 16 цагийн үед эгч Цэцэгмаа, түүний хүү Эрдэнэжаргал нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3-р  эмнэлэгийн замын хойд автобусны буудлын баруун талын явган хүний шороон замаар Саппаро орох гээд алхаад явж байтал миний өмсөж явсан куртикний баруун талын халаасанд хүн гараа хийх шиг болохоор нь тэмтрээд үзтэл хүний гар баригдсан. Тэгтэл цагаан эрээн бэлтгэлийн цамцтай, өндөр нуруутай залуу байсан. Тэгэхээр нь би тухайн залуугийн гарнаас нь барьж байгаад халаасанд байсан түрүүвчээ үзтэл алга болчихсон байсан. Тэгээд би “миний түрүүвч алга болчихсон байна” гэтэл Эрдэнэжаргал бид нарын урд явж байсан хар өнгийн хувцастай, нэг нүд нь цэхэр, нэг чихгүй залуугийн араас нь очиж барьж авсан. Тэгтэл тухайн залуугийн баруун талын ханцуйнаас миний улаан өнгийн арьсан түрүүвч гарч ирсэн. Миний халаас руу гараа хийж байгаад баригддаг залуу тухайн залууд түрүүвчийг минь дамжуулчихаад дахиж утас авах гэж байгаад надад баригдсан. Тэгээд би цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн. Тухайн үед миний алдсан түрүүвчинд жолооны үнэмлэх, цахим үнэмлэх 2 ширхэг, Хаан, Капитал, Худалдаа хөгжил, Төрийн банкны виза картнууд, улаан өнгийн шүр чулуу 3 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөг  9 ширхэг байсан. Би тухайн өдөр 10-р хорооллын Капитал банкнаас хүүхдийн асаргааны болон хүүхдийн тэтгэмж болох нийтдээ 184.500 төгрөгийг авсан байсан. Мөн надад 19.500 төгрөг байсан. Миний түрүүвчинд эрхий хурууны толио шиг хэмжээтэй 3 ширхэг шүр байсан. Би тухайн 1 ширхэг шүрийг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Надад нэхэмжлэх хохирол байхгүй. Алдсан эд зүйлээ бүгдийг нь буцааж авсан” гэсэн мэдүүлэг /хх-29/,

Гэрч Б.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед би ээж Цэцэгмаа, нагац эгч Алтанцэцэг нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3-р эмнэлгийн автобусны буудал өнгөрөөд баруун тийш явган хүний замаар алхаад явж байтал Алтанцэцэг эгчийн хүрэмний баруун талын халаас руу нь цэнхэр канттай, цагаан өнгийн бэлтгэлийн цамц, бараан өнгийн даавуун өмд өмссөн 25 орчим настай, туранхай биетэй, 175 см орчим өндөртэй залуу гараа хийж байхад нь эгч мэдээд эргэж хараад хувцаснаас нь зуурч барьж авсан. Тэгтэл эгчийн баруун талын халаасанд нь байсан түрүүвч нь алга болсон байсан. Тэгэхээр нь би эргэж хараад миний ард явж байсан хар нимгэн хүрэм, малгайтай цамц, жинсэн өмд өмссөн нэг чихгүй, нэг нүд нь сохор, 170 см орчим өндөртэй залуугийн энгэрнээс нь бариад автал зүүн талын ханцуйнаасаа Алтанцэцэг эгчийн хэтэвчийг газар унагаачихсан. Тэгээд бид гурав нөгөө хоёр хулгайчийг зуурч чирч байж Саппорогийн уулзвар дээр байдаг замын цагдаагийн пост руу очиж цагдаад хүлээлгэн өгсөн. Цагдаагийн пост руу дагуулаад явж байхад хар куртик малгайтай цамц өмссөн залуу надаас зугтаах гэж оролдож миний толгойн зүүн санчиг хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж “тавь пизда минь, ална шүү” гээд байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед тэр залуучууд Алтанцэцэг эгчийн халааснаас яг яаж түрүүвчийг нь хулгайлан авсныг би анзаараагүй. Гэхдээ эгчийн түрүүвчийг дамжуулсан байсан. Мөн түрүүвчийг нь хулгайлчихаад өөр зүйл байна уу гэж үзэж байгаад баригдсан гэж бодож байна”  гэсэн мэдүүлэг /хх-30/,

Гэрч А.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед би төрсөн дүү Алтанцэцэг, хүү Эрдэнэжаргалын хамт 10 дугаар хорооллын капитал банк орсон. Тухайн үед Алтанцэцэг Капитал банкнаас хүүхдийнхээ асаргааны мөнгө болох 200,000 төгрөг /яг сайн санахгүй байна/ авсан юм. Тэгээд бид гурав 1-р хорооллын Юнителийн төв орох гээд 3-р эмнэлгийн урд талын явган хүний замаар Алтанцэцэг, Эрдэнэжаргал бид хоёрыг сугадчихсан алхаж явтал Алтанцэцэг “хулгайч” гэж хэлээд халаас руу нь гараа хийчихсэн байсан саарал өнгийн бэлтгэлийн цамц өмссөн туранхай залуугийн гарнаас бариад авсан. Тэгээд Алтанцэцэг нөгөө залуугийн гарнаас барьж байгаад түрүүвчээ үзээд байхгүй байна гэсэн. Тэгтэл миний хүү Эрдэнэжаргал 5 орчим алхамын өмнө явж байсан нэг нүд нь сохор, нэг чихгүй, хар өнгийн хувцастай залууг барьж авахад зүүн талынх нь ханцуйнаас нь Алтанцэцэгийн түрүүвч унасан. Тэгээд тэр хоёр залууг дагуулж Саппорогийн замын цагдаагийн постонд аваачиж хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,

 Гэрч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Саппорогийн уулзвар дээр постонд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд А.Алтанцэцэг гэх эмэгтэй нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хамт 2 залуу дагуулчихсан түрийвчээ алдчихлаа гээд постонд орж ирсэн. Дагуулаад явж байсан 2 залууг түрийвчийг нь хулгайлсан гэсэн. Алтанцэцэгийн түрийвчинд үзлэг хийж тэмдэглэл бичсэн. Дотор нь жолооны үнэмлэх, цахим үнэмлэх, банкны картууд, улаан өнгийн чулуу /шүр / 3 ширхэг, 20.000 төгрөг 9 ширхэг, 10.000 төгрөг 1 ширхэг, 5000 төгрөг 1 ширхэг, 1000 төгрөг 9 ширхэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-37-38/,

Хохирогч Д.Байгалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 30 минутын үед гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чонон бөртэ төвийн хажуугаар гараад 50-р дэлгүүр лүү явж байх замдаа куртикны баруун халааснаас IPHONE-6 маркийн гар утсаа хулгайд алдсан. Би хулгайд алдсан гар утасаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-114/,

Урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгох хуудас /хх-73-89-р хуудас/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-100/, эд зүйл  хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 108-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 27,109-р хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч О.Батзаяа  нь “…2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чонон бөртэ” төвөөс 50 дугаар дэлгүүр рүү орох замаар явж байсан иргэн Д.Байгалмаагийн куртикны  халааснаас Айфон-6 Эс маркийн гар утас хулгайлж 1.600.000 төгрөгийн бага  бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдэлээр яллагдагч Я.Батсайхантай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн замын хойд автобусны буудлаас Саппаро орох гэж алхаж явсан иргэн А.Алтанцэцэгийн хүрэмний халааснаас 300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бичиг баримт биет 204.000 төгрөгтэй хэтэвч  хулгайлж бусдад нийт 504.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 Шүүгдэгч Я.Батсайхан нь ялтай байх хугацаандаа яллагдагч О.Батзаяатай   бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн замын хойд автобусны буудлаас Саппаро орох гэж алхаж явсан иргэн А.Алтанцэцэгийн хүрэмний халааснаас 300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бичиг баримт биет 204.000 төгрөгтэй  хэтэвч  хулгайлж бусдад нийт 504.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтадүйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүгдэгч Я.Батсайхан, О.Батзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Батаяаг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутай,

-шүүгдэгч Я.Батсайханыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Батзаяа нь 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 100а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 03 сар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Батсайхан нь 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 12 хоногийн хорих ялын зарим болох 5 сарыг нэмж, бүгд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 27-нд эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсаны дараа буюу ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.Батзаяа нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт шүүхээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. 

Шүүх шүүгдэгч О.Батзаяад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугара зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Я.Батсайханд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.