| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0194/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/03 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Г.Сад холбогдох эрүүгийн 2107000000259 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт .......................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо .......................................... тоотод оршин суух,
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 10 cap 9 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,
******* овогт Г.С /РД: ....................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Г.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр .......................................... тоотод Э.Эыг эхнэр Ч.Чтэй хардсаны улмаас толгойн тус газарт архины шилээр цохиж, хутгаар түүний баруун гуя, төмсгийг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байтал Д.Ч над руу залгаж хүрээд ирээч гээд дуудахаар нь тэднийд .......................................... тоот гэрт нь очсон. Тухайн үед би замдаа дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” нэртэй архи 2 шилийг аваад Д.Чтэй хувааж уусан. Архи ууж байгаад нэг мэдсэн тасраад муудчихсан байсан. Тэгсэн чинь орой яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна. Д.Чтэй хамтран амьдардаг Г.С гэх залуу гэртээ гаднаас орж ирсэн. Тэр үед би тэдний гэрт бараг шалдан шахуу ганц дотоожтойгоо л байж байсан. Тэгтэл Г.С намайг Д.Чтэй хардаж, уурлаад ширээн дээр байсан хоосон архины шилийг авч дайрч миний толгой руу архины шилээрээ 1 удаа цохиж архины шил нь хагарсан. Дараа нь гэрт байсан жижиг хутгаар миний баруун хөлийн гуя руу 1 удаа зоогоод дахиж нөгөө хутгаараа миний төмсгийг хэд хэдэн удаа зүсэж гэмтээсэн. Тэгтэл Д.Ч хажуугаас Г.Сыг надаас салгаж холдуулаад хутгыг нь хаяулаад унтуулсан. Тухайн үедээ би нэлээн согтчихсон байсан учир архины халуундаа өвдөлтөө тоолгүй унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь сэртэл би орноосоо босож чадахгүй хамаг бие хөндүүр болчихсон толгой, баруун хөлийн гуя, төмсгөөс маань цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э бид хоёр хоёулаа уусан архиндаа нэлээн согтсон муудсан байсан. Тэгээд яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна орой нь Г.С гаднаас архи уучихсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд шууд Э.Эыг надтай хардаж уурлаад хоймрын орон дээр түүнийг хэвтэж байхад архины шилээр толгой руу нь 1 удаа цохиж гэмтээгээд Э.Этай зууралдаад эхэлсэн. ...тэгээд гэрийн гал тогооны шургуулганд байдаг жижиг хар иштэй хутгыг барьж аваад Э.Э руу дайраад байсан. Тэгэхээр нь би Г.Сыг тухайн үедээ арай гэж аргадаж тайвшруулж байгаад болиулж хутгыг нь тавиулаад Э.Э руу хартал Г.С барьж байсан хутгаараа Э.Эы баруун гуя, төмсөг зэргийг нь зүсэж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...орой 18 билүү 19 цагийн үед гэр лүүгээ ганцаараа явж харьсан. Намайг гэртээ ирээд хашаа руу ороод гэрийнхээ хаалгыг татахад хаалга түгжээтэй, гэр дотор манай хамтран амьдрагч Д.Ч өөрөөсөө гадна нэг хүнтэй байх шиг байсан. Тэгэхээр нь би шууд Д.Чийг надаас өөр хэн нэгэнтэй унтаж хэвтэж байна гэж бодоод хардаад хаалга балбасаар байгаад гэрийн хаалгыг тайлуулсан. Тухайн үед Д.Ч надад гэрийн хаалга тайлж өгөхдөө дээгүүрээ нэг цамц нөмөрчихсөн дөнгөж хувцсаа өмсөж байгаа бололтой хаалга тайлж өгсөн. Харин гэрийн хоймрын орон дээр Э.Э гэх зүс таних залуу шалдан нүцгэн хувцасгүй байж байсан. Ингээд би шууд уурлаад орны урд байсан 0,75 литрийн дотроо архигүй хоосон “Хараа” нэртэй архины шилээр Э.Эы толгой руу 1 удаа хүчтэй цохисон. Дараа нь хутга билүү архины шилээр түүний төмсгийг зүсэж гэмтээж байснаа санаж байна. ...өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна. Д.Чийг хардаж уурласандаа болоод Э.Эы биед архины шил болон хутга авч дайран дээрх гэмтлүүдийг учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн 598 дугаар:
“1. Э.Эы биед толгойн хуйх, баруун дал, баруун гуя, зүүн хуйхнаг, шодойнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, нийт урт нь 11 см урттай, ажлын хэсэг нь хугарсан, хутганы иш хэсгийг цагаан өнгийн бинтээр ороож уясан хутга 1 ширхэг, архины шилний хагархай хэсгүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 65-67 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр .......................................... тоотод Э.Эыг эхнэр Ч.Чтэй хардсаны улмаас толгойн тус газарт архины шилээр цохиж, хутгаар түүний баруун гуя, төмсгийг зүсэж түүний биед толгойн хуйх, баруун дал, баруун гуя, зүүн хуйхнаг, шодойнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Г.С намайг Д.Чтэй хардаж, уурлаад ширээн дээр байсан хоосон архины шилийг авч дайрч миний толгой руу архины шилээрээ 1 удаа цохиж архины шил нь хагарсан. Дараа нь гэрт байсан жижиг хутгаар миний баруун хөлийн гуя руу 1 удаа зоогоод дахиж нөгөө хутгаараа миний төмсгийг хэд хэдэн удаа зүсэж гэмтээсэн. Тэгтэл Д.Ч хажуугаас Г.Сын надаас салгаж холдуулаад хутгыг нь хаяулаад унтуулсан” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.С гаднаас архи уучихсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд шууд Э.Эыг надтай хардаж уурлаад хоймрын орон дээр түүнийг хэвтэж байхад архины шилээр толгой руу нь 1 удаа цохиж гэмтээгээд Э.Этай зууралдаад эхэлсэн. ...тэгээд гэрийн гал тогооны шургуулгад байдаг жижиг хар иштэй хутгыг барьж аваад Э.Э руу дайраад байсан. Тэгэхээр нь би Г.Сыг тухайн үедээ арай гэж аргадаж тайвшруулж байгаад болиулж хутгыг нь тавиулаад Э.Э руу хартал Г.С барьж байсан хутгаараа Э.Эы баруун гуя, төмсөг зэргийг нь зүсэж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ингээд би шууд уурлаад орны урд байсан 0.75 литрийн дотроо архигүй хоосон “Хараа” нэртэй архины шилээр Э *******ы толгой руу 1 удаа хүчтэй цохисон. Дараа нь хутга билүү архины шилээр түүний төмсгийг зүсэж гэмтээж байснаа санаж байна. ...өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна. Д.Чийг хардаж уурласандаа болоод Э *******ы биед архины шил болон хутга авч дайран дээрх гэмтлүүдийг учруулсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн 598 дугаар дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно.
Хохирогч Э.Эы эрүүл мэндэд учирсан “биед толгойн хуйх, баруун дал, баруун гуя, зүүн хуйхнаг шодойнд шарх” гэмтэл нь шүүгдэгч толгойн тус газарт архины шилээр цохиж, хутгаар түүний баруун гуя, төмсгийг зүссэний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.С нь хохирогч Э.Эы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Сыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эы биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “******* нь эмчилгээний зардал, хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Снь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Эд эмчилгээний зардал төлж барагдуулсан, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно.
Шүүгдэгч Г.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, энэхүү ял биелэгдэж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хамтран амьдрагчаа хардсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, эмчилгээний зардлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, нийт урт нь 11 см урттай, ажлын хэсэг нь хугарсан, хутганы иш хэсгийг цагаан өнгийн бинтээр ороож уясан хутга 1 ширхэг, архины шилний хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ