Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2022/0005/Э |
Дугаар | 2022/ШЦТ/10 |
Огноо | 2022-01-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэнтэй овогт Баянбулагын Бд холбогдох эрүүгийн 2107 00000 0251 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 38 настай, халх, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, аав, эгч, дүү нарын хамт ......................................... тоотод оршин суух бүртгэлтэй.
Урьд Багахангай Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Багахангай Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 cap баривчлах ялаар,
Багахангай Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр ялаар шийтгүүлж байсан.
Бүрэнтэй овогт Б.Б /РД:.................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 14-ний орой Налайх дүүргийн 2 дугаар хороо ................... урд Х.Бтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт цохиж, гар луу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....2021 оны 10 дугаар сарын 14-ний манай найзын төрсөн өдөр болоод 2-3 шил архи уусан. Тэгээд Ордонгийн урдаас такси барих гээд зогсож байсан чинь 1 такси зогссон. Тэгээд би суух гэсэн чинь чамайг суулгахгүй чи архи уусан байна гээд түлхээд унагасан. Тэгээд би босож ирээд заамдалцаж авсан. Тэгээд манай 1 таньдаг дүү Б ахаа би таныг дөхүүлээд өгье гэхэд нь машинд нь суугаад явсан. Тэгээд суугаад явж байсан чинь нөгөө машин аврахын үүдэнд байсан. Тэгээд очоод уучлалт гуйх гэсэн чинь намайг заамдаад авсан. Тэгээд тэндээс салаад би гэр рүүгээ явсан. Тэгээд Х.Б ах дээр очоод 700.000 төгрөг өгсөн чинь 300.000 төгрөгийг нь яах гээд байгаа юм гэсэн Тэгэхээр нь би дүү нь саяхан ........................... компанид хэд хоног ажилсан тэрний цалин буухаар үлдэгдэл 300.000 төгрөгийн өгнө гэж хэлсэн....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Улсын яллагчийн зүгээс:
Хохирогч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 10 сарын 14-ны өдөр 20 цагийн үед ............................ ................... урд таксинд явахаар приүс 41 маркын тээврийн хэрэгсэлтэй Соёлын төвийн урд зогсож байтал Б миний машинд орж ирж суучихаад “Налайхаар хэд тойрчихмоор байна” гэхээр нь “би явахгүй, чи хол явах юм байна” гэхэд “сүртэй шдээ” гэхээр нь би “хажуу талын таксинд суучих” гэхэд Б нь “чи бас архичин байсан биз дээ” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид машинаас буугаад заамдалцаад маргалдаж байгаад би болиод машин руу суух гээд явтал Б нь араас гүйж ирээд заамдаад зүүн нүд хэсэг рүү 2-с 3 удаа цохисон. Тэгэхээр нь би машиндаа суугаад зугтаад явчихсан. Тэгээд Галын буудлын урд миний хамраас цус гараад цусаа арчаад байж байтал араас Б нь машинтай хүрч ирээд машинаас буулгаад “дахиад үзье” гээд намайг газар унагаагаад миний rap хэсэг рүү өшигөлчхөөд яваад өгсөн... Би Бтай заамдалцсан тэрнээс бол цохиж зодсон зүйл бол огт байхгүй...." /хх-05/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 10 сарын 14-ний өдөр ............................ ................... урд автомашины зогсоол дээр оочирлож таксинд явж байх үед зам хөндлөн нэг согтуу залуу хүрээд ирсэн. Тэгээд миний хажуу талын таксинд суучихсан. Удалгүй таксины жолооч нь бууж ирээд таксинд суух гэж байсан залууг түлхээд унагаагаад машиндаа суугаад шууд яваад өгсөн. Тэгсэн тухайн залуу нь над дээр хүрч ирээд “10 шар хүргээд өгчих” гэхээр нь би “үгүй” гэтэл “надад мөнгө нь байна” гээд үзүүлэхээр нь би зөвшөөрөөд 10 шар луу явсан. Явж байх үед Галын буудал дээр тухайн залуутай маргалдаад байсан, буудал дээр машинтайгаа зогсож байсан. Тэгэхэд ард сууж явсан залуу энд зогсчих “би уучлалт гуйя” гэж хэлээд буусан. Тэгээд хартал нөгөө таксины жолооч тухайн залуу 2 хоорондоо заамдалдчихсан зогсож байсан. Тэгээд удалгүй салаад хүрч ирээд би хүргэж өгсөн....” /хх-09-10/ гэх мэдүүлэг,
Гэрч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би 2021 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед хувиараа таксинд 7961 гэсэн улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай ордны зогсоол дээр дугаарлаад зогсож байхад Б.Б нь таксинд явах шинжтэй явж байсан. Тэгэхээр нь өмнө бид хоёр асуудалтай болохоор нуугдаад сууж байсан. Тэр үед Б.Б нь хамгийн түрүүнд явах таксинд суусан ба удалгүй орилоод буугаад ирсэн. Тэгэхээр нь би гайхаад хартал манай ах Х.Б байсан. Х.Б би таксинд явахгүй гээд тэр хоёр орилоод байсан. Тэгээд тэр 2 машины ард очоод хоорондоо заамдалцаад маргалдаад зогсоод байсан. Тэгтэл Б.Б нь сарвайгаад Х.Бийг цохисон. Тэгэх үед Х.Б нь доошоо тонгойгоод нүүрээ дараад суучихсан ба машиндаа суугаад хөдлөөд явчихсан...” /хх-13/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20 ний өдрийн 529 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс:
Гэрч С.О нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б нь хүнд их тусархуу их онгироо, онгирчих үедээ өөрт байгаа юмаа хүнд өгчхөөд байдаг. Их цайлган зантай. Сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа. Архи уухаараа шууд унтаад өгдөг. Гэр орондоо бол агсам согтуу тавьдаггүй. Гадуур ямар байдаг талаар бол би мэдэхгүй. /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бын дахин яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тэгээд би нэг таксинд ороод суутал чи согтуу байна явахгүй гэхээр нь би надад бэлэн мөнгө байгаа гэхэд согтуу хүнд үйлчилдэггүй гэж хэлээд намайг түлхчхээд яваад өгсөн. Тэгээд би хажуу талын таксинд суугаад ......................................... тоот гэртээ хүргүүлсэн...” /хх-34/ гэх мэдүүлэг,
шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хх-74-82/,
Хохирогчийн эхнэрийн дансанд мөнгө тушаасан баримт, Мөнгө хүлээн авсан баримт /хх-97/,
Эмчийн магадалгаа /хх-98/ гэх зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэх гэм буруугийн дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
хохирогч Х.Бийн өгсөн: "... Тэгээд бид машинаас буугаад заамдалцаад маргалдаж байгаад би болиод машин руу суух гээд явтал Б нь араас гүйж ирээд заамдаад зүүн нүд хэсэг рүү 2-с 3 удаа цохисон. Тэгэхээр нь би машиндаа суугаад зугтаад явчихсан. Тэгээд Галын буудлын урд миний хамраас цус гараад цусаа арчаад байж байтал араас Б нь машинтай хүрч ирээд машинаас буулгаад “дахиад үзье” гээд намайг газар унагаагаад миний rap хэсэг рүү өшиглөчхөөд яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Эын өгсөн: "...Тэгэхэд ард сууж явсан залуу энд зогсчих “би уучлалт гуйя” гэж хэлээд буусан. Тэгээд хартал нөгөө таксины жолооч тухайн залуу 2 хоорондоо заамдалдчихсан зогсож байсан. Тэгээд удалгүй салаад хүрч ирээд би хүргэж өгсөн....” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Бын өгсөн: "... Х.Б би таксинд явахгүй гээд тэр хоёр орилоод байсан. Тэгээд тэр 2 машины ард очоод хоорондоо заамдалцаад маргалдаад зогсоод байсан. Тэгтэл Б.Б нь сарвайгаад Х.Бийг цохисон. Тэгэх үед Х.Б нь доошоо тонгойгоод нүүрээ дараад суучихсан ба машиндаа суугаад хөдлөөд явчихсан. Тэгэхэд Б.Б нь миний хажуу талын таксинд суугаад араас нь хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг, зэргийг шинжлэн судалж гэм буруутэй гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20 ний өдрийн №529 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч Б.Бын өгсөн: “....тэгээд би нэг таксинд ороод суутал чи согтуу байна явахгүй гэхээр нь би надад бэлэн мөнгө байгаа гэхэд согтуу хүнд үйлчилдэггүй гэж хэлээд намайг түлхчхээд яваад өгсөн. Тэгээд би хажуу талын таксинд суугаад ......................................... тоот гэртээ хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо ................... урд зогсоол дээр такси үйлчилгээ эрхлэгч хохирогч Х.Бтэй таксинд явж хүргэж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар тус тус эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь зүйлүүдэд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг дурдан шүүгдэгчид тухайн зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид холбогдуулан улсын яллагчийн үйлдсэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №200 дугаартай яллах дүгнэлтийн удирдлага хэсэгт шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн байдлын хэсэгт “Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан” гэж бичснийг хэрэгт авагдсан шүүгдэгчийн ял шийтгэлтэй холбоотой шийтгэх тогтоолуудыг хянан үзээд “Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр ялаар шийтгүүлж байсан” гэж зөвтгөж залрууллаа.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Б нь шүүгдэгчид холбогдуулан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн ч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 700.000 төгрөгийг хохирогчийн эхнэр У.Уянгын 5743463858 дугаартай ХААН банкны дансанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгэн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүрэнтэй овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД