Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ганган бүжий овогт Батмөнхийн *******т   холбогдох эрүүгийн 2136001120183  дугаартай 178/2022/0001/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11  дүгээр  сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022  оны 01 дүгээр сарын 07-ны өдөр   хянан хэлэлцэв.

                          Шүүгдэгчийн   биеийн байцаалт

    Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1997 оны 01 сарын 05- ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл -4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, аминдаа гэр нэг, 200 толгой малын хөрөнгөтэй, хувиараа мал малладаг, ял  шийтгэлгүй, дугаарын регистртэй, Ганган бүжий овогт Батмөнхийн *******  

                                  Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ганган бүжий овогт Батмөнхийн ******* нь согтуугаар Ховд аймгийн ******* сумын Булган багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 сарын 04-ний өдөр согтуугаар 05-13 улсын дугаартай Ниссан Вингрөүд маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож  зорчигч Ч.*******ийн хамт замын хөдөлгөөнд оролцох явцад  түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь аспалтан замын хажуу  тал руу онхолдож, зорчигч Ч.*******ийн амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

        Хэргийн газар үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын  Улаанбаатар хот явах чиглэлд 2 км орчим яваад замын баруун талын зам руу шахаж орсон баруун дугуйны мөрийг 1-ийн тоо үсгээр тэмдэглэж, засмал замаас шороон дээр гарсан мөрийг 3- ийн тоо 4- ийн тоогоор тэмдэглэв. Уг тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу ороод засмал замаас замын хажуу талын эсрэг урсгал  руу орсон хэсгийг  Г үсгээр, эсрэг урсгалын шороон хэсэг рүү орсон хэсгийг Д үсгээр зүүн дугуйг Е үсгээр баруун талын дугуйг тэмдэглэв. Уг тээврийн хэрэгсэлийн засмал замаас унаж осол гарсан  анхны цэгийг А 1-ээр, А 1 цэгээс А- цэг хүртэл 15.7 метр зайтай ба уг 05-13 улсын дугаартай чернил ягаан өнгийн тээврийн хэрэгсэл онхолдож дээшээ харсан байсан газрыг А2- оор тэмдэглэв. Уг тээврийн хэрэгсэлээс шидэгдэж  унасан гэх хоёр хүн байсан гэх газрыг Б1, Б2 - оор тэмдэглэв. Уг тээврийн хэрэгсэл замаас баруун  тийш шороон хэсэг рүү орсон, 1-ээс 7-гийн тооны хоорондох зай 16.20 метр, 2 тооноос 3-ын тоо хүртэл 26,60 метр 3-ийн тооноос 4-ийн тоо хүртэл 8,40 метр, 4 тооноос Г үсэг хүртэл 12,50 метр, 4 тооноос Е үсэг хүртэл 24,20 метр 3- ийн тооноос Д үсэг хүртэл 28.30 метр Е үсэгнээс А1 хүртэл 11 метр, А1- ээс А2 хүртэлх хоорондын зай 15.70 метр, А2 хүн байсан гэх зай 15 метр, Б1 байв. А2-оос Б 2 хүртэл 14.60 метр, Б1-ээс Б 3 хүртэл хоорондын зай 3.60 метр байв. Уг авто машины хойд дугуйнаас засмал замын үргэлжлэл цагаан шугам хүртэл 7.80 мерт, тээврийн хэрэгсэлийн урд дугуйнаас үргэлжилсэн цагаан шугам хүртэл 7.30 метр байв. Засмал замаас шороон далан хүртэл 2,30 метр шороон далангийн налуу 3.60 метр шороон далангийн өндөр 1,30 метр байв. Засмал замын өргөн үргэлжилсэн цагаан зурааснаас 7,30 метр. Үл хөдлөх цэгийг ******* сумын төв рүү осол  болсон газраас 450 метр ба уг үл хөдлөх цэг нь 212, 228 километрийн заалт бүхий шонгоор авч, В үсгээр тэмдэглэв. Уг осол гаргасан тээврийн хэрэгсэл нь 05-13 улсын дугаартай WINGROAD маркын тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгсэл дээшээ харж унасан, 4 хаалганы  цонх нь нээлттэй, хойд гупер салж унасан хойд багажны шил хагарсан байдалтай ба урд салхины шил хагарч жолоочийн эсрэг талын хойд дугуй хагарсан байв...гэх үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт,замын бүдүүвч зураг, осол гарсан замын байдал, хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг / хэргийн 12-27 дугаар хуудас/

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн тухай...Ховд аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч П.Ганпүрэв би  2021 оны 07  дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Булган багийн  нутаг дэвсгэрт сумын төвөөс 3 километрийн зайд босоо тэнхлэгийн АО304 дугаартай засмал замаар Батмөнх овогт ******* нь 05-13 улсын дугаартай авто машиныг жолоодож яваад эсрэг урсгал сөрж замын хажуу тал руу орж  зам тээврийн осол  гаргасан байна. Жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр  зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...гэсэн заалтыг мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7  Жолоочид дараахи зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага  хийхээс бусад тохиолдолд / эсхүл согтууруулах ундаа , мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийг хэрэгсэл жолоодох...гэсэн заалтыг мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна...гэх дүгнэлт /хэргийн 16 дугаар хуудас/

Мөрдөгчийн магадлагаа...Яллагдагч Б.******* нь согтууруулах ундааы зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг зам тээврийн осол гарсан байна...гэх баримт/ хэргийн 17-18 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл...Ховд аймгийн ******* суманд гарсан зам тээврийн осол нь ******* сумаас  2 км зайд болсон байх ба уг тээврийн хэрэгсэл нь WINGROAD маркын ягаан/ чернил/ өнгийн 05-13 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэл замын эсрэг урсгалд орж замын далнаас унасан байдалтай ба уг тээврийн хэрэгсэлийн хойд гупер салж унасан, хойд багажны шил хагарсан, жолооч талын хамгийн арын шил хагарч унасан, 2 толь хугарсан тээврийн хэрэгсэлийн хоёр хажуу тал битүү зурагдсан зулгарсан будаг холцорч хонхойсон урд салхины шил хагарсан мотор хэсгээс хар өнгийн шингэн зүйл гоожсон, хоёр толь суурь хэсгээрээ хугарч унасан, яндан дотогшоо унжиж салсан, жолооны хүрд байрлах талын эсрэг талын хоёр дугуй хагарсан, дотор байх эд зүйлс  эмх замбараагүй холилдож бөөгнөрсөн байв. Уг 05-13 улсын дугаартай WINGROAD маркын тээврийн хэрэгсэл нь 2002 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр импорлогдсон, WEV 11290692  арлын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэлийн хурдны хайрцагны залгуур нь буюу араа хамгийн хойд талдаа тулсан байдалтай байсан. Уг осолд орсон тээврийн хэрэгсэл дээшээ харж унасан байдалтай байхад нь босгож ******* сумын Хэсгийн цагдаагийн байранд авчирж тавьснаар үзлэгийг дуусгав...гэх тэмдэглэл,  үзлэгийн гэрэл зураг /хэргийн 28-33 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын Дэлгэр багт оршин суух, 1976 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг / Зэвгийнхэн овогт *******ын *******ын өгсөн...Би талийгаач Ч.*******ийн төрсөн ах. Манай талийгаач дүү хөгжлийн бэрхшээлтэй гэр орноосоо гардаггүй, архи уудаггүй, харин тамхи татдаг хүн байсан. Сая нас бардаг өдрөө Банзрагч ахын хонь ноослоод гэртээ байсан. Гэтэл Б.Мөнхбямба,Б.******* нар гэрт нь ирсэн юм шиг байна лээ. Тэгээд дүү маань Б.*******ийг нэг айлд хүргээд өгөөч гэсэн юм шиг байна лээ. Тэр айл гэдэг нь  манай хүргэн ахынх. Манай дүү хүнтэй муудалцах муухай зан байхгүй. Б.*******, Б.Мөнхбямба нартай муудалцаагүй байх. Надад одоо хэлэх зүйл алга дүү маань нас барчихлаа. Хамт явсан Б.******* нь эмнэлэгт ухаангүй  байна.  Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Наваандоржийн өгсөн...2021 оны 07 сарын 04-ний өдөр намайг  гэртээ байхад манай найз Б.Мөнхбямба ирсэн.  Бид хоёр манайхаас гарч гол дээр очиж 0.5 литрийн Соёрхол архи уусан. Тэгээд бид хоёр Б.*******ийнд очсон. Би тэнд унтсан. Өдөр 15 цагийн үед манай найз М.Дамбадаржаа ирж сэрээгээд гэрт хүргэж өгөөд  хөдөө явсан. Намайг гэрт очиход манай найз Э.Ганширнэн, манай авга ах Батсайхан, Ч.Түвшигтөгс нар байсан. Тэр хооронд Б.*******, Б.Мөнхбямба нар хаачсаныг мэдэхгүй байна. Манай ах Болдоо хөдөөнөөс ирсэн байна гэхээр нь очиж уулзаад хөдөө явах гээд мотоциклио асаах гэтэл асахгүй болохоор нь Э.Ганширнэнгийн хашаа руу мотоциклио түрж оруулаад тэднийд сууж байтал М.Мөнхбямба над руу утасдаад “Ч.******* осолд орчихсон байна “ гээд сумын төвөөс 2 км газарт яваад очтол эмнэлэг аваад явсан, Б.*******ийн машин замын хажуу  талд дээшээ харсан байдалтай унасан байсан. Манай ах Ч.******* нь өчигдөр Ч.Банзрагч ахын хонийг ноослоно гэж байсан наймаг сэрэхэд байхгүй байсан. Намайг  хүргэн ахтайгаа уулзах гээд гарахад Б.*******, Б.Мөнхбямба нар аваад гарсан байж магадгүй. Манай ах Ч.******* гэрт надтай хамт амьдардаг. Архи уудаггүй, халамжинд байдаг жаахан бие тааруу, тамхи татдаг...гэх мэдүүлэнг 42 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнхбямбын өгсөн...2021 оны 07 сарын 04- ний  өдөр миний бие өөрийн найз болох Ч.Наваандорж, Баяраа нарын хамт сумын төвөөс дээшээ гарч  нэг шил архи хувааж уугаад сууж байтал осолд орсон машины жолооч Б.******* мотоцикльтой ирсэн. Тэгээд бид дөрөв нэг шил архи хувааж уугаад доошоогоо Б.*******ийн гэрт очоод Ч.Наваандоржийг буулгаад Ховд явах гэж байсан  тул Б.*******ийн гэрээс гэртээ харьсан. Намайг гэртээ байхад Б.******* машинтайгаа ирээд бид хоёр хамт гараад Ховд явах хүнтэйгээ уулзаад байж байтал манай Дамбадаржаа гэдэг найз таараад нэг шил Ерөөл авч өгсөн. Б.******* бид хоёр тэр архийг аваад талийгаач Ч.*******ийн гэрт очиход Ч.Наваандорж, Ганширнэн хоёр мотоциклтойгоо яваад  Б.*******, талийгаач , тэнд байсан ах бид дөрөв  архиа уусан. Гэхдээ тэнд байсан ах, талийгаач хоёр нэг их уугаагүй. Тэр архийг Б.******* бид  хоёр ихэнх архийг хувааж уусан. Тэгээд би Б.*******өөр гэртээ хүргүүлээд байж байтал нилээн хугацааны дараа Б.******* над руу залгаад Ч.*******ийн гэрт хүрээд ирээч гэхээр нь ахынхаа 25-32 УБЗ улсын дугаартай Приус -20 маркын машинтай яваад очсон. Намайг очиход Б.*******, талийгаач, тэнд байсан ах гурав дундаа 0.75 литрийн архи тавьчихсан сууж байсан. Намайг орсны дараа Б.******* Ч.Наваандорж руу залгаад хаана байгааг асуухад Цэцэрлэгийн дэн гэдэг газар байна бензин дуусч байна гэж хэлэхээр нь би тэнд байсан ахыг аваад Б.*******ийн гэрт очоод цэнэглүүлсэн утсаа  аваад  тэр ахын хамт постоор гаралгүй шороон замаар яваад пост өнгөрөөд засмал зам дээр гараад байж байтал Б.*******, талийгаач хоёр машинтайгаа хүрээд ирсэн. Би зам дээр зогсоод хүлээж байтал Б.******* ард ирж зогсоод талийгаач руу нэг хийчих гээд нэг татсан. Тэгээд би очоод одоо болно гээд архийг нь аваад машиндаа хийгээд би түрүүлээд хөдөлсөн. Тэгээд хэсэг явж байгаад зогсоод Ч.Наваандорж руу утсаар залгахад утас нь холбогдохгүй  болохоор нь  буцаад иртэл Б.*******ийн машин онхолдоод замын хажуу тал руу дээшээ хараад уначихсан байсан. Би сандараад гүйгээд очтол Б.*******, талийгаач хоёр машиндаа байхгүй байсан. Тэгээд цаашаа хартал тэр хоёр цаана газарт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би  сандраад ээж рүүгээ яриад түргэн, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Мөн Б.*******ийн эхнэр лүү хэлсэн. Тэгж байтал цагдаа түргэн ирээд эмнэлэг рүү аваад явсан. Сүүлд уулзахад Б.******* нэлээн согтуу байсан. Талийгаач эрүүл байсан. Б.******* бид хоёр 10 жилд нэг ангид  байсан. Би өөрөө жаахан уусан байсан болохоор Б.*******ийг тоогоогүй юмаа. Б.*******ийг хаашаа явж байгааг нь  мэдээгүй, надад хэлээгүй, архи уусан болохоор согтуудаа араас ирсэн байх.  Б.******* талийгаач хоёр надтай хамт явсан ахтай архи уусан байх. Б.******* бол ер нь архи хэрэглэдэг.  Бид нар архи ууж байхдаа муудалцсан асуудал байхгүй. Бид хэд нийт 3 шил архи уусан. Б.******* нь Говь- Алтай аймагт уурхайд ажиллаж байгаад амраад ирсэн байсан. Тухайн машин Б.*******ийн өөрийнх нь машин. Тухайн машиныг Б.******* өөрөө жолоодож явсан...гэх мэдүүлэг /хэргийн 44-45 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Э.Ганширнэнгийн өгсөн...2021 оны 07 сарын 04- ний өдөр намайг гэртээ байхад Ч.Наваандорж над руу залгаад “ Болдоо ах эхнэртэйгээ  муудалцаад гараад явчихжээ хайлцаад өгөөч “ гэхээр би тэдний гэрт яваад очиход талийгаач ах, бас Батаа гэх ахын хамт гурвуулаа хамт сууж байсан. Тэднийхээс гарах гэж байхад Б.Мөнхбямба, Б.******* нар уучихсан бололтой орж  ирэхээр  нь бид хоёр зөрөөд гараад сумын төвөөр Болдоо ахыг хайгаад явж байтал Б.Мөнхбямба залгаад  байсан. Бид хоёр эхлээд утсаа авахгүй явж байгаад сүүлд нь утсаа автал хаана явна гэхээр нь дээр явна, мотоциклийн бензин дуусаж байна гэхэд бензин аваад очих уу гэхэд юм хэлэлгүй утсаа тасалсан. Бид хоёр  мотоциклио түрээд манай хашаанд аваачиж тавьчихаад байж байтал осол гарлаа гэж Б.Мөнхбямба хэлсэн. Ч.Наваандорж гараад гүйсэн. Би гэртээ үлдсэн. Бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. Б.*******, Б.Мөнхбямба хоёулаа хамт ирсэн. Намайг очиход талийгаач, Батаа хоёр архи уугаагүй эрүүл байсан. Б.*******ийн унаж явсан машин өөрийнх нь машин...гэх мэдүүлэг /хэргийн 47 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Равжирын Батаагийн өгсөн...Би 2021 оны 07 сарын  03-ны  өдөр хөдөөнөөс орж ирээд сумын төвд  ойрхон байх өөрийн төрсөн дүү Эрдэнээгийнд хоноод маргааш нь хөдөө буцах гээд сумын төвд унаа хайж яваад талийгаач дүүтэйгээ таараад гэрт нь очоод байж байтал гаднаас 2 залуу архи барьж орж ирсэн. Тэгээд тэр хоёр архиа задлаад дүү бид хоёрт өгсөн. Дүү бид хоёр амсаад өгсөн. Тэгээд ярьж сууж байгаад нэг залуу нь Цэцэрлэгийн дэн явна гэхээр нь ах нь дайгдаад явах уу гэхэд тэгээ гэсэн. Би тэр залуугийн машинд суухад хамт ирсэн залуу нь манай талийгаач дүүтэй суугаад үлдсэн. Намайг авч явсан залуу ойрхон  айлаас утас авна гээд нэг айлаас утсаа  аваад сумаас шороон замаар гарч явтал нөгөө залуу нь манай талийгаач дүүтэй хамт араас машинтайгаа  дагаж ирээд бид хэд засмал зам дээр гараад зогстол манай дүүтэй явсан залуу архиа гаргаж ирээд манай жолоочтой хамт нэг нэг татсан.  Тэгээд манай машин түрүүлээд хөдлөөд явж байгаад миний сууж явсан машины жолооч нөгөө хоёрын  машин уначих шиг боллоо гээд тэр дороо эргээд очсон. Тэгсэн манай  дүүгийн сууж явсан машин замын хажуу тал руу унаад дээшээ харчихсан жолооч манай дүү хоёр машинаасаа зайтай шидэгдээд манай дүү  нүүрээрээ доошоо хараад уначихсан. Харин жолооч дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд манай  машины жолооч эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг ирээд тэр хоёрыг аваад явсан. Осол гарсан машиныг манай дүүгийн сууж явсан жолооч нь жолоодож явсан. Ах нь унаа олдохгүй болохоор  архи уусан хүний машинд суусан.  Тэр хоёр залуу манай дүүгийнд  ирэхдээ согтуу ирсэн. Бид дөрөв нэг шил 0.75 литрийн Ерөөл архи уусан...гэх мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас /

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энх-Амгалангийн өгсөн...манай нөхөр үе тэнгийн найз нөхөдтэйгээ  уулзахаар архи уудаг. Тэд нар нь уруу татаад манай нөхөр хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Манай нөхөр 2021 оны 07 сарын 03- ны шөнө аймгаас ирсэн. Аймгаас ирэхдээ хадам ээжийн машин авах хүн дагуулж ирсэн. Өглөө босоод тэр хүнд ээжийн машиныг асааж өгөөд байж  байтал Б.Мөнхбямба, Ч.Наваандорж, Баяраа нар ирсэн. Б.Мөнхбямба нь би найзтайгаа архи ууна гэхээр нь манайх 07 сарын 22-ны өдөр хүүхдийн даахитай завгүй гэхэд сууж байгаад манай нөхрийг дагуулаад явсан. Би удалгүй нөхөр лүүгээ залгахад утас нь машин дотор байгаад авахгүй болохоор нь Б.Мөнхбямба руу ведио call хийтэл аваад би найзтайгаа архи ууж байна гээд 0.5 литрийн Соёрхол архи харуулсан. Тэгээд хэсэг байж байгаад манай нөхөр Б.Мөнхбямба нар манай гэрт Ч.Наваандоржийг өргөж оруулж ирж унтуулчихаад буцаад манай нөхөр машинаа асаагаад Б.Мөнхбямбын хамт гараад явсан. Тэгээд хэсэг байж байтал Б.Мөнхбямба над руу залгаад Б.******* машинтайгаа энд уначихсан байна эмч  аваад ирээч гэхээр нь би яваад очсон. Б.Мөнхбямба надад хэлэхдээ  талийгаач манай нөхөр Б.*******ийг хөдөө хүргэж өгөөч гэж гуйж байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хэргийн 55-56 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гулнурбарсханы өгсөн...Тухайн осолд орсон хүмүүсийг ослын газраас өөрөө очиж авчирсан. Тухайн осол болсон талаар сумын цагдаа хэлсэн. Намайг  хэргийн газар очиход хоёулаа амьсгаатай байсан. Эмнэлэгт ирээд өнгөрсөн. Өвчтөний түүх нээж амжаагүй, яаралтай тусламжийн хуудас нээсэн. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар мэдэхгүй байна. Цус их алдаад ухаангүй байсан болохоор анхны тусламж үзүүлэх гэж бодсоноос архи дарс үнэртэж байна уу гэж анзаараагүй. Харин хүмүүсийн яриагаар бол архи уугаад явсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Батмөнхийн өгсөн...Тэр өдөр  хөдөө гэртээ манай эхнэр сумын төвөөс ирээд байж байтал манай хүү Б.*******ийн хамар хашаанд байх Ханбат гэх  хүн утасдаад “ танай хүү Б.******* машинтайгаа замын ховил руу уначихсан байна, та хүрээд ирэх үү “ гэж утасдсан. Тэгээд эхнэрийн хамт сумын төв дээр иртэл ийм хэрэг болсон байсан. Манай хүү Б.******* жаахан архи уудаг. Найз нөхөд гээд залуучууд уруу татаад жаахан уучих гээд байдаг. Хамт явсан хүн нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Тэгэхээр манай хүү Б.******* машин жолоодож явсан байх. Эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би архи ууж байхыг хараагүй. Хүмүүсийн яриагаар архи уучихсан явж байсан гэсэн...гэх мэдүүлэг/ хэргийн 61-62 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюунцэцэгийн өгсөн...Тухайн өдөр миний бие ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Жимбэгэр гэх газар гэртээ байхад 18 цагийн үед Б.*******ийн хамар хашаанд байх Ханбат гэх хүн над руу яриад “Б.******* замын ховил руу машинтайгаа орчихсон байна. Та ирэх шаардлагатай байна“ гэхээр нь  өөрийн зээ Жамбал руу залгаад юу болсон талаар очоод мэдээд орхиоч гэхэд Батмөнх ах та хоёр хоёлуулаа ирэх шаардлагатай байна гэхээр нь нөхрийн хамт мотоциклиор сумын төв рүү явж байтал замд манай хүү Б.*******ийн машин дээшээ хараад уначихсан байдалтай  байсан. Тэгээд нөхрийн хамт эмнэлэг дээр очиход миний өөдөөс манай хамаатан гэх хүмүүс ирээд ийм зүйл болсон байна, хоёр хүн хоёулаа ухаангүй байна гэж хэлсэн. Тэгтэл 20 минутын дараа манай хүүтэй  цуг явсан хүн нас барлаа гээд байж байтал аймгийн эмнэлэгээс түргэний машин ирээд манай хүүг аваад явсан. Би тухайн осол болсон өдөр сумын төвд орж ирж байгаад 16 цагийн үед гэртээ очсон байсан. Манай хүү Б.******* нь Говь-Алтай аймгийн Цээлийн хүдрийн уурхайд ажилладаг, 14 хоногийн чөлөөгөөр ирээд байсан. Хааяа ирэхдээ найз нөхөдтэйгээ архи хэрэглэдэг юм. Намайг тэр өдөр 12 цагийн үед гэрт очиход архи уугаагүй эрүүл байсан. Харин намайг явсаны дараа архи уусан юм шиг байна лээ. Ч.Наваандорж, Б.Мөнхбямба нартай архи уусан гэж хүмүүс хэлж байсан. Тухайн хамт яваад осол орсон хүнийг манай сумын хүн гэдгийг мэднэ. Амь хохирогч Ч.*******ийн ар гэрт нь хохирол барагдуулсан.  Одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 64-65 дугаар хуудас/ 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн /химийн шинжилгээний/ 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 84 дугаартай...Ч.*******ийн цогцосноос авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Ч.*******ийн цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. Ч.Түвшигтөгсийн цогцосноос авсан гэх цусанд 1.3 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг хамаарна... гэх дүгнэлт /хэргийн 77-78 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 45 дугаартай... Т.*******ийн цогцост тархины баруун тал бөмбөлөгийн духны суурь хэсгийн няцрал, суурь ясны зүүн болон баруун өмнөд хонхорын хугарал, элэгний 5 дугаар сегмент хэсгийн урагдал, зүүн бөөрний урагдал, хэвлийн хөндийд цус алдалт, дагзны дээд хэсгийн хуйхны дотор хэсгийн цус хуралт, доод уруулын зүүн хэсгийн шарх, нүүрний хэсэг болон хүзүүний урд хэсэг цээж хэвлийн хэсэг хоёр гарны тохой, шуу, сарвууны ар хэсэг, хоёр өвдөг хэсэг, хоёр хөлийн тавхайн дээд хэсэг, нурууны зүүн хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Ч.*******ийн цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ч.*******ийн цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Ч.*******ийн цогцост учирсан дээрхи  гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” –ын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ч.******* нь бөөр элэгний урагдалын улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас барсан...гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 85-86 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн химийн шинжилгээний 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 99 дугаартай...Б.*******ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд  тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн цус нь 4 мл буюу түүнээс дээш хэмжээтэй байж шинжилгээнд тэнцэнэ... гэх дүгнэлт / хэргийн 97-98 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн /хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  шинжилгээ /2021 оны 09 сарын 14-ний өдрийн 527 дугаартай...Б.*******ийн биед гэмтэл учирсан байна. Б.*******ийн биед  их тархины 2 тал бөмбөлөгийн тархины эдийг хамарсан цэгчилсэн цус харвалт, баруун шанаа, баруун мөр, тохой, хүзүүний хэсэг, зүүн эгэм баруун өвдөгт тус бүр зулгаралтаас үүдсэн сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хэргийн 106-107 дугаар хуудас/

Шүүх сэтгэцийн 2021 оны 09  дүгээр сарын 24- ний өдрийн 15 дугаартай ... Б.******* нь манай эмнэлэгээр эмчлүүлж байгаагүй. Б.******* нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй. Б.******* нь өөрийн хүсэл сонирхолоо илэрхийлэх чадвартай. Б.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.******* нь сэтгэцийн байдал нь нийгэмд болон бусдад хор учруулахгүй. Б.******* нь сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчин байхгүй, хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт /хэргийн 113-114 дүгээр хуудас /

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 117-118 дугаар хуудас/

Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 119 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.*******ийн яллагдагчаар өгсөн...Би осол гаргаж хүний амь хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Ч.******* нь манай найз болох Ч.Наваандоржийн төрсөн ах нь байгаа юи. Би энэ хүнийг багаасаа таньж мэднэ ... гэх мэдүүлэг / хэргийн 122 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хэргийн 126 дугаар хуудас/

Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа / хэргийн 129 дүгээр хуудас/

Батмөнхийн *******т яаралтай тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн  хуудас /хэргийн 136-138 дугаар хуудас /

*******ын *******өд яаралтай тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас / хэргийн 140 дүгээр хуудас/

Батмөнхийн *******ийн  өвчний түүхийн хуулбар /хэргийн 143-158 дугаар хуудас/

 Хохирогч Ч.*******ын Ховд аймгийн цагдаагийн газарт гаргасан... Ховд аймгийн ******* сумын иргэн *******ын *******  би 2021 оны 07 сарын 04-ний өдөр болсон ослын улмаас төрсөн дүү болох ******* овогт Түвшигтөгсийн нас барсан үйлдэлд хамт явсан гэх Б.*******өөс оршуулгын зардал болон хохирол барагдуулсан тул өөр санал хүсэлт байхгүй болно. Хохиролд төлөх мөнгийг миний төрсөн дүү болох Ч.Соронзонболдын 5845465313 дансаар авсан болно...гэх хүсэлт / хэргийн 174 дүгээр хуудас/

Оршуулгын зардалд 120000000 төгрөг төлсөн талаархи Доржийн Оюунцэцэг, *******ын Соронзонболд нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримт / хэргийн 173, 176 дугаар хуудас/

Ганган бүжий овогт Батмөнхийн ******* нь В ангилалын жолооны үнэмлэхтэй талаархи жолоочийн лавлагаа, мэдээлэлийн баримт / хэргийн 181 дүгээр хуудас / зэрэг нотлох  баримт хэрэгт авагдсан байна.        

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

            Шүүгдэгч болон  түүний өмгөөлөгч нар нь  шүүгдэгчийн хувьд Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлийн осол гаргаж, иргэн Ч.*******ийн амь насыг хохироосон гэмт буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

            Харин гэм буруугийн шүүх хуралдаанд тухайн гэмт хэргийг согтуурсан үедээ   үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа,  шинжээчийн дүгнэлт гараагүй байхад дан ганц гэрч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг согтуурсан үедээ тухайн гэмт хэргийг  үйлдсэн гэж үзэх боломжгүй тул  хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх дүгнэлтийг гаргасан болно. 

           Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийн  биенээс тухайн үед авсан цус  нь 4 мл-ийн хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр  шинжилгээнд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарснаас бус тухайн үед шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан  гэх  дүгнэлт гаргаагүй. Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ осол гаргасан гэдгийг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг үндэслэлтэй тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээ хязгаарын дотор гэм буруутайд тооцох нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж мэтгэлцсэн болно.

          Гэм буруугийн шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хянан хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр найз  Б.Мөнхбямба болон хохирогч Ч.*******ийн гэрт байсан Р.Батаа нартай  архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Булган багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 05-13 улсын дугаартай Ниссан вингрөүд маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, зорчигч Ч.*******ийн хамт  зам тээврийн  хөдөлгөөнд оролцох явцдаа аспалтан замын хажуу тал руу тээврийн хэрэгсэл нь онхолдож, иргэн Ч.******* машинаас шидэгдэж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...тархины баруун тал бөмбөлөгийн духны суурь хэсгийн няцрал, суурь ясны зүүн болон баруун өмнөд хонхорын хугарал, элэгний 5 дугаар сегмент хэсгийн урагдал, зүүн бөөрний урагдал, хэвлийн хөндийд цус алдалт, дагзны дээд хэсгийн хуйхны дотор хэсгийн цус хуралт, доод уруулын зүүн хэсгийн шарх, нүүрний хэсэг болон хүзүүний урд хэсэг цээж хэвлийн хэсэг хоёр гарны тохой, шуу, сарвууны ар хэсэг, хоёр өвдөг хэсэг, хоёр хөлийн тавхайн дээд хэсэг, нурууны зүүн хэсгийн зулгаралтууд...гэх гэмтлийн улмаас  нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 сарын 04-ний өдрийн 18 цаг  хүртэл буюу осол болох хүртэл  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэрэгт авагдсан гэрч Б.Мөнхбямбын  өгсөн...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найз Ч.Наваандорж, Баяраа нарын хамт тал дээр нэг шил архи хувааж уугаад сууж байтал осолд орсон жолооч Б.******* мотоцикльтой ирсэн. Тэгээд бид дөрөв нэг шил архи хувааж уусан. Тэндээсээ Ч.Наваандоржийг Б.*******ийн гэрт хүргэж унтуулсан. Намайг гэртээ байхад Б.******* машинтайгаа ирсэн. Бид хоёр гараад Ховд явах хүнтэй уулзаад байж байтал Дамбадаржаа нэг шил Ерөөл архи авч өгсөн. Тэр архийг аваад талийгаач Ч.*******ийн гэрт очсон. Тэр архийг Ч.*******, тэнд байсан ах, бид дөрөв уусан. Тэр  архины ихэнхийг  Б.******* бид хоёр уусан. Тэгээд Б.*******өөр гэртээ хүргүүлээд байж  байтал дахин Ч.*******ийн гэрт хүрээд ирээч гэхээр нь яваад очиход Б.*******, талийгаач, тэнд байсан ах гурав 0,75 литрийн архи тавьсан сууж байсан. Би шороон замаар яваад зам дээр гарсан. Б.******* ард ирж зогсоод талийгаач руу нэг хийчих гээд нэг татсан. Тэгээд би очоод одоо болно гээд архийг нь аваад машиндаа хийгээд хөдөлсөн. Буцаад иртэл Б.*******ийн машин онхолдоод замын хажуу тал руу дээшээ хараад уначихсан байсан...гэх мэдүүлэг /хэргийн 44-45 дугаар тал/, гэрч Э.Ганширнэнгийн...2021 оны 07 сарын 04-ний өдөр Ч.Наваандоржийн гэрт очоод гарах гэж байхад Б.Мөнхбямба,Б.******* нар архи уучихсан бололтой орж ирж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 47 дугаар хуудас/,  гэрч Р.Батаагийн өгсөн...Би тэр өдөр талийгаач дүүтэйгээ таараад гэрт нь очоод байж байтал гаднаас хоёр залуу архи барьж орж ирсэн. Тэгээд тэр архиа задлаад дүү бид хоёрт өгсөн. Тэгээд сууж байгаад нэг залуу нь “Цэцэрлэгийн дэн” явна гэхээр нь машинд  нь суугаад явсан. Тэгтэл талийгаач нөгөө залуу хоёр араас ирсэн.  Бид  хэд засмал зам дээр гараад зогстол манай дүүтэй явсан залуу архиа гаргаж ирээд манай жолоочтой хамт нэг нэг татсан. Тэр хоёр залуу манай дүүгийнд ирэхдээ согтуу ирсэн. Бид дөрөв 0.75 литрийн Ерөөл архи уусан... гэх мэдүүлэг / хэргийн 49-50 дугаар хуудас/  гэрч Г.Энх-Амгалангийн өгсөн...Манай нөхөр үе тэнгийн найз нөхөдтэйгээ уулзахаар архи уудаг. Манай гэрт Б.Мөнхбямба, Ч.Наваандорж, Баяраа нар ирсэн. Б.Мөнхбямба нь би найзтайгаа архи ууна гэхээр нь манайх даахитай завгүй гэхэд манай нөхрийг дагуулаад явсан. Би удалгүй нөхөрлүүгээ залгахад утас нь машин дотроо байгаад авахгүй байсан болохоор нь  Б.Мөнхбямба руу видео саll хийгаад залгахад найзтайгаа архи ууж байна гээд 0.5 литрийн Соёрхол архи харуулсан. Тэгээд хэсэг байж байгаад Ч.Наваандоржийг манай гэрт өргөж оруулж ирж унтуулсан. Б.Мөнхбямба  манай  нөхрийн хамт машинтай явсан. Удалгүй осол боллоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 55-56 дугаар хуудас/, гэрч Ш.Батмөнхийн өгсөн...Манай хүү Б.******* жаахан архи уудаг. Хүмүүсийн яриагаа архи уучихсан байсан  гэсэн...гэх мэдүүлэг / хэргийн 61-62 дугаар хуудас/, гэрч Ш.Оюунцэцэгийн өгсөн...харин намайг явсны дараа архи уусан юм шиг байна лээ.  Ч.Наваандорж, Б.Мөнхбямба нарын хамт архи уусан гэж хүмүүс хэлж  байсан...гэх мэдүүлэг/ хэргийн 64-65 дугаар хуудас/ нотлогдож байгаа ба шүүгдэгч Б.******* нь хэргийн 15-16 дугаар хуудас дахь...  Ховд аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч П.Ганпүрэвийн  2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Ховд аймгийн ******* сумын Булган багийн  нутаг дэвсгэрт сумын төвөөс 3 километрийн зайд босоо тэнхлэгийн АО304 дугаартай засмал замаар Батмөнх овогт ******* нь 05-13 улсын дугаартай авто машиныг жолоодож яваад эсрэг урсгал сөрж замын хажуу руу орж зам тээврийн осол  гаргасан байна. Жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр  зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...гэсэн заалтыг мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмий 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага  хийхээс бусад тохиолдолд / эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн , мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийг хэрэгсэл жолоодох...гэсэн заалтыг мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна...гэх дүгнэлт/-ийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан...гэх мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан  нь хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байгаа болно. 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.*******ийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 05-13 улсын дугаартай Ниссан вингрөүд маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, зорчигч Ч.*******ийн хамт  зам тээврийн  хөдөлгөөнд оролцох явцдаа түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь  аспалтан замын хажуу тал руу онхолдож, жолооч Б.******* болон зорчигч  Ч.*******  нар нь машинаас шидэгдэж, хохирогч Ч.Түвшигтөгс  нь нас барсан, шүүгдэгч Б.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэдгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр найз  Б.Мөнхбямба болон хохирогч Ч.*******ийн гэрт байсан Р.Батаа нартай  архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Булган багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 05-13 улсын дугаартай Ниссан вингрөүд маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр  зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... гэсэн заалтыг мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7  Жолоочид дараахи зүйлийг хориглоно. а/ тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага  хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийг хэрэгсэл жолоодох...гэсэн, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэсэн заалтуудыг заалтуудыг зөрчиж,  түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хоёр эгнээ бүхий замын эсрэг ургал руу орж, аспалтан замын хажуу тал руу тээврийн хэрэгсэл нь онхолдож, зорчигч  Ч.******* болон өөрөө авто машинаасаа шидэгдэж, хохирогч Ч.*******ийн биед...тархины баруун тал бөмбөлөгийн духны суурь хэсгийн няцрал, суурь ясны зүүн болон баруун өмнөд хонхорын хугарал, элэгний 5 дугаар сегмент хэсгийн урагдал, зүүн бөөрний урагдал, хэвлийн хөндийд цус алдалт, дагзны дээд хэсгийн хуйхны дотор хэсгийн цус хуралт, доод уруулын зүүн хэсгийн шарх, нүүрний хэсэг болон хүзүүний урд хэсэг цээж хэвлийн хэсэг хоёр гарны тохой, шуу, сарвууны ар хэсэг, хоёр өвдөг хэсэг, хоёр хөлийн тавхайн дээд хэсэг, нурууны зүүн хэсгийн зулгаралтууд...гэх  гэмтэл учирсаны улмаас нас барсан, өөрийнх нь эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...их тархины 2 тал бөмбөлөгийн тархины  эдийг хамарсан цэгчилсэн цус харвалт, баруун шанаа, баруун мөр, тохой, хүзүүний хэсэг, зүүн эгэм баруун өвдөгт тус бүр зулгарал...гэх хүнд гэмтэл учирсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, хүний амь нас хохироосон...гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч******* бүжий овогт Батмөнхийн *******ийг  “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг согтуусан үедээ үйлдсэн, хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутайд тооцов.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Б.*******ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй гагцхүү гэрч нарын мэдүүлгээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж  боломжгүй тул   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлүүлэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Р.Мөнхбямба, Р.Батаа, Ч.Наваандорж, Э.Ганширнэн нар нь шүүгдэгч Б.*******ийг  2021 оны 07 сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хамт архи уусан, осол болохын өмнө аспалтан зам дээр гарч ирсний дараа ч гэсэн архи ууж байсан гэх мэдүүлэгт зөрүү  байхгүй тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж шүүх үнэлсэн болно.

                                   Хохирол хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  амь хохирогч Ч.*******ийн ах Ч.******* нь мөрдөн  шалгах ажиллагаанд  хохирогч нас барснаас учирсан хохиролд төлсөн 120000000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Ч.Соронзонболдын ХААН банкны 5845465313 тоот дансаар  хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй талаараа мэдүүлсэн, хэрэгт оршуулгын зардалд 12000000 төгрөгийг төлсөн Д.Оюунцэцэгийн болон  Ч.Соронзонболдын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх тул шүүгдэгч Б.******* нь хохирогч нас барснаас учирсан оршуулгын зардалд 12000000 төгрөг төлсөн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

                       Хоёр: Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.******* нь   анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-/хэргийн  126   хуудас дахь/- аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Д.Мөнхбаярын өгсөн...Би Б.*******ийн аав Ш.Батмөнхийн авга ах нь. Б.******* нь 2016 онд цэрэгт яваад 2017 цэргээс ирсэн. 2018 онд эхнэр авсан. Одоо эхнэр болон бага насны нэг хүүхдийн хамт амьдардаг. Одоо эхнэр нь жирэмсэн. Айлын ганц залуу дээрээ нэг эгчтэй доороо нэг эмэгтэй дүүтэй. Говь- Алтай аймгийн Алтайн хүдэр ХХК-д ажилладаг.  Б.******* нь элдэв ааш байхгүй дөлгөөн даруу, архи дарс ууж байхыг нь харж байгаагүй. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Б.*******ийг аймгийн эмнэлэгт хэвтээд гарсны дараа осол хийсэн болохыг мэдсэн. Б.*******т ямар нэгэн өвчин байхгүй эрүүл залуу байгаа. Б.*******ийг өөрийн гэсэн малтай гэж сонсож байсан...гэх мэдүүлэг / хэргийн 69-70 дугаар хуудас/, гэрч Т.Жамъянгийн өгсөн...Б.*******тнй ах дүүсийн хүүхэд. Б.******* нь манай авга ах Ш.Батмөнхийн ганц залуу. Б.******* нь цэргийн алба хаасан. Ховд аймгийн ******* суманд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 2018 онд гэр бүл болсон, эхнэр нь жирэмсэн, Говь-Алтай аймгийн Алтайн хүдэр ХХК-д ажилладаг, элдэв ааш байхгүй дөлгөөн зантай, бид хоёр багаасаа хамт өссөн, Б.*******ийг осол хийсэн талаар маргааш нь ээж Д.Оюунцэцэгээс нь мэдсэн, хүмүүсийн дам яриагаар архи ууж явж байгаад осол гаргасан гэж сонссон. Б.******* нь ямар нэгэн хууч өвчин байхгүй эрүүл залуу. Б.*******ийг аймгийн эмнэлэг хэвтээд гарсны дараа уулзахад намайг танихгүй байсан. Улаанбаатар хотод эмчилгээнд явснаас нь хойш уулзаагүй...гэх мэдүүлэг, ******* бүжий овогт Батмөнхийн *******ийн В ангилалын жолооны үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, өвчтөний түүхийн хуулбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн Батмөнхийн *******ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон  эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  шийдвэр зэрэг баримт хэрэгт авагджээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.*******ийг хэрэг хариуцах чадвартай эсэх талаар нэмэлт дүгнэлт гаргуулах хүсэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.*******ийн сэтгэцийн байдал,  хэрэг хариуцах чадвартай  эсэх талаар  Шүүх сэтгэцийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай...Б.******* нь манай эмнэлэгээр эмчлүүлж байгаагүй. Б.******* нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй. Б.*******  нь өөрийн хүсэл сонирхолоо илэрхийлэх чадвартай. Б.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.******* нь сэтгэцийн байдал нь нийгэмд болон бусдад хор учруулахгүй. Б.******* нь сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчин байхгүй, хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт / хэргийн 113-114 дүгээр хуудас / гарсан, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн шийдвэр нь Б.*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосноос бус хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоогоогүй тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг  шүүгдэгчийн сэтгэцийн байдалтай адилтган үзэх боломжгүй гэж шүүх үзсэн болно. 

 Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.******* нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...  их тархины 2 тал бөмбөлөгийн тархины  эдийг хамарсан цэгчилсэн цус харвалт, баруун шанаа, баруун мөр, тохой, хүзүүний хэсэг, зүүн эгэм баруун өвдөгт тус бүр зулгаралт...гэмтлийн улмаас Ховд аймгийн БОЭТ болон Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын эмнэлэгт  2021 оны 07 сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 сарын 06- ны  өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсний дараа 2021 оны 09 сарын 24-ний өдөр шүүх сэтгэцийн дүгнэлтээр шүүгдэгч Б.******* нь  хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул  шүүгдэгчийг  хэрэг хариуцах чадвартай гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас:  Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд  тээврийн хэрэгсэл жолоодож эрхийг таван жилийн хугацаагаар  хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогч нас барснаас учирсан  оршуулгын зардалд 12000000 төгрөг төлснийг дус тус дурдаж, өмнө хувийн баталгаа гаргах таслан сэригйлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх дүгнэлт гаргав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.*******ийн хувьд зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.*******ийн амь хохироосон үйлдэлдээ маргахгүй байгаа. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн зүйлчлэлийн хувьд маргасан. Иймд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх боломжгүй. Мөн шүүгдэгчийн Б.*******ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай,  хохирогч нас барсанаас учирсан хохирол оршуулагын зардал 12000000 төгрөгийг төлсөн, эхнэр нь саяхан төрсөн бага насны хоёр хүүхэдтэй зэрэг  хувийн байдлуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан   хорих ялын доод хэмжээ  болох  хоёр жилийн хорих ялын доод хэмжээнээс доош нь татаж нэг жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад элүүлэхээр тогтоож өгнө үү  гэх дүгнэлт гаргав.

Шүүх шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нас барснаас учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан...хохирогч нас барснаас учирсан хохиролыг төлсөн...гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, уг ослын улмаас шүүгдэгч Б.*******ийн эрүүл мэндэд  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд гэмтэл учирсан байдал, эхнэр Г.Энх-Амгалан нь 2021 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн,  2021 оны 11 сарын 29- ны өдөр төрсөн, 2019 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн,  бага насны хоёр хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээнийн хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна...гэх заалтыг хэрэглэж болно гэснийг удирдлага болгон шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар хорих ял оногдуулахдаа хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хорих ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих  байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж,  дууссан үеэс  эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн 2136001120183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нас барснаас учирсан хохиролд 12000000 төгрөг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хураг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т  шүүхээс хорих ял шийтгэсэн тул өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон                                     

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ганган бүжий овогт Батмөнхийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1-д заасан   “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хүний амь нас хохироосон ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч******* бүжий овогт Батмөнхийн *******т  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч******* бүжий овогт Батмөнхийн *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2136001120183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нас барснаас учирсан хохиролд 12000000 төгрөг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж  дууссан үеэс  эхлэн тоолсугай. 

6. Шийтггэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА