| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2021/0089/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/92 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/92
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ын *******ад холбогдох эрүүгийн 21207000860109 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарыг 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, Улаанбаатар хотын ************** ХХК-д ********** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны **************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын *******, /РД:***************/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт амарч зугаалж явж байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр *******ийн нүүр, хамар, толгой гуяа руу зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй ” гэв.
Яллагдагч ******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хужирт суманд гэр бүл найз нөхөдөөрөө зугаалж явсан. Тэгээд Эдэн нэртэй архи ууцгаасан. Манай эхнэр намайг *******ий эхнэртэй хардаад чи *******ий эхнэртэй унтдаг гээд *******ий дээр гарч суугаад хөдлөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 2-3 хуудас/
-3өрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-р хуу/
- Хохирогч *******ийн “2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумаас 10 км зайтай голын эрэг дээр очиж хонохоор болоод очоод *******, *******, манай нөхөр мөн Хужиртын манай нөхрийн таньдаг дүү нарын хамт 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Эдэн архи тэр хэд уугаад би ганцаараа пиво уусан ... машины урд суудал дээр сууж байснаа миний үснээс зулгаагаад татаад би чемодан бариад сууж байсан чинь миний хамар руу нэг удаа гараагаа цохиод хамраас их хэмжээний цус гараад би машинаас буугаад уйлаад байж байсан чинь араас ирээд бөгс, хөл рүү 4-5 удаа өшиглөөд ам руу хуруугаа хийгээд зүүн талын завж хумсаараа татсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25/
Гэрч А.*******гийн “...зайдуу голын эрэг дээр унтаж байгаад 01 цаг 30 минутын дараа ирэхэд найз охин Энхтунгалаг нүүр, ам нь цус болчихсон байсан. ... Тэгээд майханд унтах гэж байтал Энхтунгалагийг нөхөр нь нь үстэж гаргаад машинд унтахгүй бол ална шүү пизда гээд харааж, зүхэж зодож, архины шилээр ална гэж дайрахлаар нь би урдуур нь орж гар толгой руугаа цохиулсан. Үстэж майхнаас чирч гаргаад нүүр, ам, толгой руу гар хөлөөрөө цохиж өшиглөөд дээрээс нь дэвсээд байсан. 2021 оны 06 дугаар сарын 15-аас 16-ны үед нөхөртөө зодуулсан гээд над руу ярьсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34/
Яллагдагч X. *******ын “Би 2021 оны 07 сарын 09-ний өдөр өглөө өөрийн эхнэр, эхнэрийн найз *******, ******* нарын хамт Архангай аймгийн Өгийнуур сум руу зугаалахаар явсан. Тэгээд Өгийнуурт очиж 2 хоноод Өвөрхангай аймгийн Хужирт сум руу Одбаяр гэдэг дүүтэйгээ уулзах гээд 16 цагийн орчимд ирсэн. Тэгээд Хужирт сумаас хойд зүгт 5-6 км зайтай голын эрэг дээр очоод 1 литрийн Эден архи дөрвүүлээ хувааж уусан. Шөнө 23 цагийн үед ******* алга болсон ба манай эхнэр намайг хамт явж хайя гэж хэлсэн тэгэхээр нь бид хоёр ойр хавийн 500м газар хайгаад олоогүй болохоор буцаад машин дээрээ ирсэн. ... намайг *******ий эхнэртэй хардаад чи эхнэртэй нь унтдаг юм чинь би нөхөртэй нь унтана гээд найз *******ийг тасарсан унтаж байхад дээр нь суугаад хөдлөөд байхаар нь хөлөөс нь чирээд майхнаас гаргасан, тэгээд уур хүрээд нэг цохиод нэг удаа өшиглөсөн, нүүрний шалбаралт бол ноцолдож байхад үүссэн байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны “1. *******ийн биед зүүн завжинд шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний дээд зовхины ирмэг, баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы урд доод хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэг, зүүн гуяны урд дуэд гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 6360 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 45-46-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт амарч зугаалж явж байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр *******ийн нүүр, хамар, толгой гуяа руу зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас, гэрч А.******* мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 45-46 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацааны дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, прокурор , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА