Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/86

 

2021          11             30                                           2021/ШЦ*******/86  

 

        МОНГОЛ *******Л*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    *******.*******ат-Эрдэнэ

*******лсын яллагч                                                              *******.*******илгүүн

Шүүгдэгч                                                        *******  нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *******өв аймгийн *******аяндэлгэр суманд төрсөн, 36 настай, , бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт *******агануур дүүргийн хороо, ___ дүгээр гудамжны __ тоот хашаанд оршин суух *******.

           *******рокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд *******агануур дүүргийн __ дүгээр хороо, ____ хэсгийн ____ дүгээр гудамжны 11 тоотод  орших *******-н хашаан дотор өөрийн нөхөр *******-г хохирогч *******-тай хардан, улмаар *******-г үсдэх, нүүрэн тус газарт нь хөлөөр өшиглөх, гараараа 2 удаа алгадах зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөх, цээж баруун гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

*******ОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр ******* хөдөө явна гэж хэлээд гэрээсээ гарсан бөгөөд удалгүй найз нь над руу залгаад танай нөхөр хөдөө яваагүй ******* хэсэгт айлд үлдсэн гэж хэлсэн. *******эгээд би найз ******* ,******* нарын хамт ******* хэсэгт байх ******* гэх эмэгтэйгийн гэрт очиход гэрт нь 2 хүн унтаж байсан. *******и гэрээс нь гараад хашаан дотор нь байх микро, автобус руу дөхөөд очтол уг машины дотор талд хүний хөл харагдсан. *******и нөхрийгөө тэр дотор байгааг мэдээд хаалгаа онгойлго гэхэд хаалгаа онгойлгохгүй байхаар нь газар байсан тоосгоор уг машины цонхийг хагалж хаалгыг нь онгойлгосон. *******эр үед манай нөхөр намайг ална гэж дайрахад манай найз *******рнаа салгасан. Хохирогч *******-г машинаас гараад ирэхээр нь би түүний толгой нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. *******и хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 15-ны орой гэртээ байж байхад 23 цагийн үед хаалга тогшсон. *******эгээд хаалга онгойлгоход Шаазгай хочтой ******* архи уусан байдалтай, нэг шил архи барьчихсан зогсож байсан. *******эгээд манай гэрт орж архи ууна гээд байхаар нь би хоёр хүүхдийн хамт байсан болохоор гэртээ оруулалгүй хашаан дотор байсан микроавтобус хамт орж архийг нь хувааж уусан. *******эр үед *******-н эхнэр ******* манай хаалгыг тогшоод гэр лүү орсон бөгөөд гэрээс гарч ирээд микроавтобусны шилийг хагалж, намайг гаргаж ирээд үснээс зулгааж доош дарч байгаад нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж, энд тэндгүй самардаж маажсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15, 16, 19-р хуудас/

              Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай охин шөнийн 2 цагийн үед залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. *******эгээд охиныг маань зодсон гэх хүмүүс дээр очиход ******* гэх эмэгтэй хардалтын улмаас манай охиныг зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-р хуудас/

              Гэрч *******-н өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө төрсөн эгч *******, дүү *******-гийн хамт унтаж байхад шөнийн 2 цагийн үед гаднаас 3 эмэгтэй, 1 бага насны эмэгтэй хүүхэд орж ирээд ******* эгч рүү дайрч байгаад гэрээс гарсан. ******* эгч тэд нарын араас гараад буцаж орж ирэхдээ зүүн нүд нь хөрөхсөн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-р хуудас/

              Гэрч *******-н өгсөн “...******* тухайн эмэгтэйг 2 удаа алгадаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-р тал/

              Шинжээч эмчийн 239 дугаартай “…*******-н биед хамар тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөх, цээж, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 51, 52-р хуудас/

              Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...******* гэгч нь 44-39 *******Р******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг тоосго мэт зүйлээр цохиж хагалан уг тээврийн хэрэгслийн арын хаалгыг онгойлгоход дотор *******, ******* нар байх ба ******* нь уг машинаас түрүүлж гарч ирсэний дараа камерт юм харагдахаа больж бүрсийж байгаад бичлэг дуусав...” гэсэн тэмдэглэл /хх-н 7-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-н 89-95-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 *******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,

             Шүүгдэгчээс “...*******эр өдөр яагаад ийм үйлдэл гаргаснаа мэдэхгүй байна. Маш их гэмшиж байна... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд *******агануур дүүргийн ___ дүгээр хороо___ хэсгийн __ дүгээр гудамжны ___ тоот *******-н хашаан дотор өөрийн нөхөр *******-г хохирогч *******-тай хардан, улмаар *******-г үсдэх, нүүрэн тус газарт нь хөлөөр өшиглөх, гараараа 2 удаа алгадах зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөхний дээд хэсэгт 6х5 см, цээжний өмнөд хэсэгт 5х4 см, баруун гуя, баруун шилбэний өмнөд хэсэгт 10х6 см цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн нүүр хэсэгт нь өшиглөсөн үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 239 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

*******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд торгуулийн ялыг биелүүлэхийг даалгах саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,

             Шүүгдэгчээс “...Оногдуулсан торгуулийн ялыг бүрэн төлж барагдуулна ...“ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

              Хохирогч *******-с “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт/хх-н 133-р хуудас/ ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, торгуулийн ялыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 56 секундын камерийн бичлэгтэй 1 ширхэг цагаан өнгийн CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргавал зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

4. Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдьсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 56 секундын камерийн бичлэгтэй 1 ширхэг цагаан өнгийн CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

      

       Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ                               *******.*******ЯМ**************Ж*******В