Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

2021        12            06                                        2021/ШЦТ/89

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000000095 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30*******ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Н.Энхбуян

Шүүгдэгч                                                        Э нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 13*******ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, Багануурын ______ ажилтай,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн ___ дугаар хороо, ___ хэсгийн 16 дугаар гудамжны 17 тоот хашаанд оршин суух Э.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Э нь 2021 оны 10 дугаар сарын 17*******ны өдөр 12 цагийн орчим Багануур дүүргийн___ дугаар хороо, ____ хэсгийн 16 дугаар гудамжны 17 тоотод хохирогч Д*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар лантуугаар 1 удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь тархи доргилт, духны хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүхээс Э*******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Э*******н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 17*******ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сум руу явж машинаа янзлах гээд өглөө 09 цагийн үед машины сэлбэг авахаар гэрээсээ гарсан. Тэгээд гадуур ажлаа амжуулчихаад гэртээ буцаад иртэл манай найз Т, У, Д нар манай хашаанд байх байшин дотор маань архи уугаад сууж байсан. Би тэд нарт хандаж намайг байхгүйд архи уулаа, ингэж болохгүй гэж хэлчихээд гараад явсан юм. Гэтэл Д миний араас гарч ирээд ямар сүртэй юм гэх зэргээр над руу уурлаж хэрүүл хийж байгаад над руу хуванцар сав шидсэн. Тэр үед би хөдөө авч явах ёстой байсан лантуу гартаа барьсан байсан бөгөөд Д*******г айлгах санаатай лантуугаараа далайж байгаад Д*******н толгой хэсэгт хальт онож түүнд гэмтэл учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх*******н 25*******р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Д*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 17*******ны өдөр Т, У нарын хамт Э*******н гэрт очиход Э өөрөө байхгүй байсан бөгөөд сэлбэг авахаар гадагшаа гарсан тухай эхнэр нь хэлсэн. Т, У бид гурав Э*******г хүлээх зуураа Энхжаргалын гэрийн хойно байдаг эзэнгүй байшинд орж 1 шил архи задалж ууж эхэлсэн. 12 цагийн үед Э хүрч ирээд “намайг байхгүйд, гэрт минь архи уулаа” гээд уурлахаар нь би “танай гэрт архи уугаагүй шүү дээ, чамайг энэ байшинд чинь хүлээгээд сууж байлаа” гэж хэлсэн чинь Э гараад явсан. Би Э*******н араас гараад Мөнгөнморьт явах хэвээрээ юу, бид нар хамт явахаар ирсэн тухайгаа хэлэхэд Э над руу уурлаж байшингийн үүдний таамбарт байсан лантууг аваад над руу дайрсан. Би тухайн үед арайч цохихгүй байх гэж бодож байтал Э лантуугаар миний толгой хэсэгт 1 удаа цохисон. Би толгойн зүүн дээд хэсэгтээ 4 ширхэг оёдол тавиулсан. Эмчилгээний зардал нийт 1.040.000 /нэг сая дөчин мянган/ төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх*******н 21*******р хуудас/

              Гэрч Т*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э*******н гэрт ирэхэд Эгэртээ байхгүй байсан бөгөөд У, Д бид гурав Э*******н хашаанд байсан эзэнгүй байшин дотор ороод Энхжаргалыг хүлээх зуураа 1 шил архи уусан. Удалгүй Э хүрч ирээд “намайг байхгүй байхад манай гэрт архи уулаа” гээд уурласан тэр үед Д “юун сүртэй юм” гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад байшингаас гараад үүдний таамбарт түжигнээд байхаар нь У бид хоёр араас нь гарч очсон. Гэтэл Даваадарийн толгойноос цус гарсан, байшингийн таамбарт цус болсон лантуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх*******н 32*******р хуудас/

              Гэрч Х*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхрийн найзууд болох У, Д, Т манайд ирээд гэрт ч оролгүй шууд гэрийн хойно байдаг байшин руу орсон бөгөөд манай нөхөртэй хамт хөдөө явна хүлээгээд байж байя гэж хэлсэн. ...байшингийн хаалга түжигнээд байхаар нь гараад очиход Д*******н толгойноос цус гарчихсан байж байсан. Болсон зүйлийн талаар асуухад манай нөхөр тэд нарыг гэрт архи уулаа гэж уурласан байсан. Гэтэл Д өөдөөс нь уурлаж маргалдаад манай нөхөр лүү хуванцар сав шидээд улмаар манай нөхөр Д*******г айлгах санаатай лантуу далайж байгаад толгой хэсэгт нь цохисон байсан. Нөхөр бид хоёр 2014 оноос эхлэн хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй, том хүүхэд маань 5, дундах нь 3, бага нь 1 нас 7 сартай. Манай нөхөр элдэв муухай ааш араншин байхгүй, гэр бүлдээ халамжтай, архи дарсийг маш багаар тохируулж хэрэглэдэг. Өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй. Нөхөр маань сарын 700.000 төгрөгийн цалинтай бөгөөд манай гэрт өөр орлого байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх*******н 34*******р хуудас/

              Шинжээчийн 304 дугаартай “Д*******н биед тархины доргилт, духны хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх*******ийн 39*******р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх*******н 3*******8 хуудас/

              Эмнэлгийн яаралтай тулсамжийн хуудас /хх*******н 9,10 хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай “...65 см урт, иш хэсэг нь 60 см, ажлын хэсэг нь 15 см урт, 5 см өргөн, 6 см радиустай лантууг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан...” мөрдөгчийн тогтоол /хх*******н 17*******р хуудас/

              Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх*******н 76*******79*******р хуудас/

              Шүүгдэгч Э*******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх*******н 66*******р хуудас/

              Э*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтууд /хх*******н 56*******64*******р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээж байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч Э нь 2021 оны 10 дугаар сарын 17*******ны өдөр 12 цагийн орчим Багануур дүүргийн ___ дугаар хороо, ____ хэсгийн 16 дугаар гудамжны 17 тоот хашаанд хохирогч Д*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар лантуугаар 1 удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зүүн хэсэгт ташуу чиглэлтэй 6х0.3 см язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Э нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой хэсэгт төмөр лантуугаар цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Д*******н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 304 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Э*******н үйлдэл нь Д*******н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Хохирогч Т нь “...эмчилгээний төлбөрт нийт 1.040.000 төгрөгийг авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх*******н 74, 75*******р хуудас/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

 Шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Э*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э*******г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Э*******д мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 65 см урт, иш хэсэг нь 60 см, ажлын хэсэг нь 15 см урт, 5 см өргөн, 6 см радиустай лантууг Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э*******г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Э*******д мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э нь хохирогч Д*******н эрүүл мэндэд учирсан хохиролд 1.040.000 (нэг сая дөчин мянган) төгрөг төлснийг, хохирогч Д гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 65 см урт, иш хэсэг нь 60 см, ажлын хэсэг нь 15 см урт, 5 см өргөн, 6 см радиустай лантууг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Э*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ