Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

2021          12           06                                           2021/ШЦТ/90

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Х.И*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000780079 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16*******ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Б.Наранжаргал

Улсын яллагч                                               Н.Энхбуян

Хохирогч                                                 Г

Шүүгдэгч                                                 И нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 5*******ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн ___ дүгээр хороо, ______ дугаар гудамжны ____ тоот хашаанд оршин суух И.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч И нь 2018 оны 10 дугаар сарын 20*******ны өдрийн орчим 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ _____дүүргийн 12 дугаар хороо, _____ 6 дугаар гудамжны ___ тоотод түрээсийн байранд амьдарч байхдаа хамтран амьдрагч хохирогч Г*******г жирэмсэн байхад нь шүүгээнээс хутга авч “наад хүүхэд чинь миний хүүхэд биш, өөр хүний хүүхэд, миний хүүхэд гэж худлаа хэлээд хамт байна” хэмээн гэдсэнд нь хутга тулган догшин авирласан,

            2019 оны 7 дугаар сарын 2*******ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ____ дүүргийн ___ дүгээр хороо, ____ 1*******ийн задгай хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч Г*******г бусадтай хардсаны улмаас ус буцалгагч шидэн, түүний духны баруун дээд хэсэгт онож гэмтэл учруулсан,

            2021 оны 7 дугаар сарын 18*******ны орой 23 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ___ дүгээр хороо, ____ дугаар гудамжны ___ тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч Г*******г “биедээ ойртуулсангүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2021 оны 8 дугаар сарын 20*******ны өдөр Багануур дүүргийн ____ дүгээр хороо, _____ дугаар гудамжны ____ тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 7 настай дагавар охин Н*******г “гэрийн ажил, хичээл номоо хийсэнгүй” гэх шалтгаанаар түүний мөр хэсэгт будаа агшаагчны залгуураар ороолгосон,

            2021 оны 8 дугаар сарын 28*******ны өдөр Багануур дүүргийн ____ дүгээр хороо, _____ дугаар гудамжны ____ тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 7 настай дагавар охин Н*******г “гэрийн ажил, хичээл номоо хийсэнгүй” гэх шалтгаанаар түүний хөл хэсэгт гараараа цохих, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох хамтран амьдрагч Г, дагавар охин болох 7 настай Н нарыг байнга зодож, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн,

            Мөн 2021 оны 7 дугаар сарын 18*******ны орой 23 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ____ дүгээр хороо, ____ дугаар гудамжны ___тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч Г*******г “биедээ ойртуулсангүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

              Шүүхээс И*******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч И*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 18*******ны өдөр ажлынхаа хүмүүстэй архи уусан бөгөөд гэртээ орой харьсан. Би их согтолттой байсан болохоор хэдэн цагт гэртээ ирсэнээ мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд манай эхнэр Г*******н хамар нь хавдчихсан байсан. Намайг хамар луу нь цохисон гэж эхнэр хэлсэн. 2019 онд _____ дүүргийн ___*******р хороо, _____ гэх газарт байшин барьж байхдаа эхнэр хүүхдээ дагуулж очсон. Тэнд байхад архи ууж байгаад эхнэр намайг хардаад байхаар нь миний уур хүрээд ус буцалгагч аваад Г руу шидсэн. Тухайн үедээ уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. 2018 онд ____ дүүргийн ___*******р хороо, _____ 6*******7 тоотод амьдардаг байсан. 2018 оны 10 сарын сүүл үеэр би согтуу байхдаа эхнэртэй ялихгүй зүйлээс болж маргалдаж, согтуу байсан болохоор хутга бариад эхнэрийгээ айлгасан байсан. Ямар нэгэн гэмтэл шарх үүсгээгүй. 2021 оны 8 дугаар сарын 20*******ны өдөр манай дагавар охин Н миний үгэнд орохгүй байхаар нь би гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх*******н 66, 67*******р хуудас/

              Шүүгдэгч И*******н шүүх хуралдаанд өгсөн “...2018 онд эхнэртэйгээ танилцсан. Нэг өдөр найзуудтайгаа нийлээд гадуур гарч уугаад нилээн согтсон байсан болохоор яг юу хийснээ мэдэхгүй байгаа. Буруу зүйл хэлсэн байсан. Дараа нь зусланд ажил хийж байгаад бид олуулаа байсан тэндээ нэг өдөр бөөнөөрөө нэг юм уусан. Нилээн ууцгаасан байсан тэгээд шөнө дунд эхнэр бид хоёр муудалцаад хэтрүүлж уусан байсан болохоор айлгах санаатай ус буцалгагч аваад шидсэн чинь оночихсон. 3 дахь үйлдэл нь Багануур дүүрэгт болсон. Манай найзын эхнэр төрсөн гээд ууцгаасан тэр шөнө тасарсан байсан болохоор үйлдлээ санахгүй байгаа. Тэр өглөө нь эхнэр зүгээр байсан маргааш өглөө нь гэмтсэн байсан болохоор би тэр гэмтлийг учруулсан байж таарна, тэр үйлдэлдээ их харамсаж байгаа. Хүүхдийн хэрэг дээр манай хүүхэд үгэнд ордоггүй айлгах гэж хааяа ганц нэг гар хүрдэг ажил ихтэй болохоор ажлаас ирэхээр ээж, эмээ нарынхаа үгэнд орохгүй байгааг хараад бухимдаад хааяа загнаад болохгүй бол хааяа гар хүрдэг, миний буруу...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Г*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр И нь намайг байнга харддаг, ажил төрөл хийлгэхгүй, утсаар үргэлж залгадаг. Утсаа авахгүй болохоор байнга “янхан, гичий, хаана хэнтэй унтаж хэвтэж явдгийг чинь мэднэ шүү” гэж хэл амаар доромжилж ална гэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр агсам согтуу тавьдаг. 2019 онд Улаанбаатар хотод Хандгайтын амралтад байхдаа согтуугаар намайг зодож ус буцалгагч над руу шидэж духны хэсэгт онож гэмтэл учруулсан. Тухайн үед манай нөхөр уучлалт гуйгаад байхаар нь цагдаад өгөөгүй. Мөн намайг жирэмсэн байхад “ална, наад хүүхэд чинь минийх биш” гээд хутга барьж над руу дайрч байсан. Манай нөхөр намайг зоддогийг манай гэрийнхэн болон нөхрийн гэрийнхэн мэддэг. Итгэлтөгс ямар нэгэн шалтаг гарвал дагавар охин Н*******г цохиод байдаг, охинд маань ширүүн ханддаг. Хоёр охиндоо ялгавартай ханддаг. ...” гэсэн мэдүүлэг /хх*******н 10*******р хуудас хуудас/,

              Хохирогч Г*******н шүүх хуралдаанд өгсөн “...2018 оны 10 сарын 20*******нд Улаанбаатар хот ______ дүүргийн ____ дугаар тойрогт ажлаас ирэхэд ажлын байранд яагаад архи уугаад сууж байгаа юм бэ? гэхэд “Чамд хамаагүй” гэсэн. Ингэж ажлын байран дээр хүн амьтан цуглуулж болохгүй гэхэд уурлаад дахиж танайд ирэхгүй гээд гараад явсан. Орой нь согтуу орж ирээд “чи манай найзуудыг хөөдөг хэн юм бэ?” гээд хутга гаргаж ирээд “гэдсэн дэх хүүхэд чинь миний хүүхэд биш” гээд  хутга тулгаж намайг айлгасан. 2019 оны 7 дугаар сарын 2*******нд “________ зусланд байхдаа найзуудтайгаа уугаад маргалдаж над руу ус буцалгагч шидээд миний духанд гэмтэл учруулсан байгаа. 2021 оны 7 дугаар сарын 23*******ны өдөр шөнө ирээд биедээ ойртуулсангүй, унтсангүй гээд намайг зүүн гараараа хамар руу цохиод цус гарсан. Мөн 2021 оны 8 дугаар сарын 28*******нд миний охин  Н*******г гэрийн ажил хийсэнгүй, ээжийнхээ үгэнд орсонгүй гэж загнаж зодсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Насанд хүрээгүй хохирогч Н*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн өдөр аав ээж хоорондоо муудалцаад аав ээжийн хамар луу цохисон. Орны даавуу их цус болсон байсан. Аав манай дүү О*******г зоддоггүй, намайг хааяа загнаж зоддог. Нэг удаа ус буцалгагчны залгуураар намайг зодсон. Согтуу байхдаа зоддоггүй эрүүл байхдаа зоддог. ...” гэсэн мэдүүлэг /хх*******ийн 29*******р хуудас/

              Гэрч Х*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнгөрсөн хавраас Г*******н ээж Э эгчээс И, Г*******г зоддог талаар сонссон. 2021 оны 7 дугаар сарын 18*******ны өдөр И манай дүүг зодож, хамрыг нь хугалсан байсан. Би болсон явдлыг 7 дугаар сарын 31*******ний өдөр мэдсэн. Г цахим зурвас ашиглаж, зодуулсан зургаа над руу явуулж байсан. Одоо ч тэр зураг надад байгаа. Г хэд хэдэн удаа дарамтад байгаа талаараа надтай ярилцаж байсан. Дагавар охин болох Н*******д хатуу ширүүн хандаж, цохиж зоддог талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх*******н 22*******р хуудас/

              Гэрч Э*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүргэн И үе үе архи уудаг. Архи уухаараа охиныг маань дарамталж гар хүрдэг талаар би мэддэг юм. 2021 оны 7 дугаар сарын 18*******ны өдөр манай охины хамрыг цохиод гэмтээсэн байсан ба би маргааш өдөр охиныгоо хараад мэдсэн. Манай хоёр айл 1 хашаанд хамт амьдардаг юм. 2021 оны 8 дугаар сарын 28*******ны өдөр И нь дагавар охин Н*******г цохиод хөлийг нь хөхрүүлсэн байсан. Мөн 2021 оны 8 дугар сарын 20*******ны өдөр залгуураар охиноо зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх*******н 26*******р хуудас/

              Гэрч Т*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Г*******н төрсөн эгч байгаа юм. Г надтай утсаар ярихаараа байнга л дарамтад байгаа,  И*******с айж байгаагаа хэлдэг. 2018 оны 10 дугаар сарын 20*******ны өдөр И хутга бариад Г*******г айлгаж сүрдүүлсэн байсан. Тухайн үед Г, И нар ____ дүүргийн _р хороо, ____ 6*******7 тоот хашаанд амьдардаг байсан. Би энэ тухай маргааш өдөр нь мэдсэн. Г над руу залгаж хэлж байсан. Мөн 2019 оны 7 дугаар сарын 1*******ний шөнө Г над руу видео дуудлага хийгээд И намайг хардаад, над руу ус буцалгагч шидээд, миний толгойг ийм болгочихлоо” гээд харуулж байсан. Сүүлд 2021 оны 7 дугаар сарын 18*******ны өдөр И, Г*******г зодж хамрыг нь хугалсан байсан. И дагавар охин Н*******г зодож, загнадаг талаар сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх*******н 24*******р хуудас/

              Шинжээч эмчийн 229 дугаартай “Г*******н биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх*******ийн 35*******р хуудас/

              Хохирогч Г*******г зодуулсан талаарх 4 ширхэг гэрэл зургийг хураан авсан тухай тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх*******н 37*******40 хуудас/

              Насанд хүрээгүй хохирогч Н*******н сэтгэл зүйн оношилгооны дүгнэлт /хх*******н 43*******р хуудас/

              Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх*******н 44*******50*******р хуудас/

              Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин “Дунд” гэжээ. /хх*******н 86, 87/

              2021 оны 9 дүгээр сарын 23*******ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх*******н 54, 55*******р хуудас/

              И*******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх*******н 79*******р хуудас/

  И*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх*******н 73*******78*******р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч И*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,

Хохирогчоос “...Би гомдолгүй, дахиж ийм зан битгий гаргаасай, үр хүүхдээ бодоод дахиж ийм үйлдэл битгий гаргаасай гэж бодож байна...” гэсэн дүгнэлт

 Шүүгдэгчээс “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, цаашид архи дарснаас хөндийрч дахиж ийм үйлдэл гаргахгүй, амьдарлаа бодно...“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

             Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

            Шүүгдэгч И нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 10 дугаар сарын 20*******ны өдрийн орчим 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ____ дүүргийн ____ дугаар хороо, ______ дугаар гудамжны ___ тоотод түрээсийн байранд амьдарч байхдаа хамтран амьдрагч хохирогч Г*******г жирэмсэн байхад нь шүүгээнээс хутга авч “наад хүүхэд чинь миний хүүхэд биш, өөр хүний хүүхэд, миний хүүхэд гэж худлаа хэлээд хамт байна” хэмээн гэдсэнд нь хутга тулган догшин авирласан,

            2019 оны 7 дугаар сарын 2*******ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ______ дүүргийн ____ дүгээр хороо, ____ 1*******ийн задгай хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч Г*******г бусадтай хардсаны улмаас ус буцалгагч шидэн, түүний духны баруун дээд хэсэгт онож гэмтэл учруулсан,

            2021 оны 7 дугаар сарын 18*******ны орой 23 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн____ дүгээр хороо, _____дугаар гудамжны ___ тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч Г*******г “биедээ ойртуулсангүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хохирол учруулсан,

            2021 оны 8 дугаар сарын 20*******ны өдөр Багануур дүүргийн ___ дүгээр хороо, _____ дугаар гудамжны ___ тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 7 настай дагавар охин Н*******г “гэрийн ажил, хичээл номоо хийсэнгүй” гэх шалтгаанаар түүний мөр хэсэгт будаа агшаагчны залгуураар ороолгосон,

            2021 оны 8 дугаар сарын 28*******ны өдөр Багануур дүүргийн ___ дүгээр хороо, ____ дугаар гудамжны ___ тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 7 настай дагавар охин Н*******г “гэрийн ажил, хичээл номоо хийсэнгүй” гэх шалтгаанаар түүний хөл хэсэгт гараараа цохих, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох хамтран амьдрагч Г, дагавар охин болох 7 настай Н нарыг байнга зодож, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн,

            Мөн 2021 оны 7 дугаар сарын 18*******ны орой 23 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ___ дүгээр хороо, ____ дугаар гудамжны ___ тоот хашаанд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г*******г “биедээ ойртуулсангүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

И нь гэмт үйлдлүүддээ санаатай хандсан болох нь хохирогч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас, удаа дараа цохиж зодсон үйлдэл болон хүүхдийг будаа агшаагчны залгуураар ороолгож, гараар цохиж зодсон үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Шүүгдэгч И*******н үйлдэл нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн бөгөөд гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 “…гэр бүлийн бусад гишүүн, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч И, хохирогч Г, насанд хүрээгүй хохирогч Н нар гэр бүлийн гишүүд болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул И*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан, мөн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж  ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч Г*******г “биедээ ойртуулсангүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамар ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүд болон шинжээчийн 299 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж тус тус дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргүүдийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтуудтай харьцуулаад И*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож жирэмсэн эмэгтэй болон хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…И*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна…” гэсэн дүгнэлт,

Хохирогчоос “...Хэлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүгдэгчээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөөч, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгөөч... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч И*******н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтад заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч И*******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Хохирогч Г шүүхэд хандан Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч И нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улирлын чанартай ажил эрхэлдэг зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч И*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, шүүгдэгч И*******н хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч И*******д шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн ___ дүгээр хороо, ____ дугаар гудамжны ___ тоот хашаанд оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлэгт эрүүл мэндээ үзүүлэх зорилгоор зорчих үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг И*******д тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч И нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч И*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож жирэмсэн эмэгтэй болон хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч И*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар найман /8/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  зааснаар Х.Итгэлтөгсд шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон 500.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусд нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И*******д шүүхээс оногдуулсан найман /8/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн __ дүгээр хороо, ____ дугаар гудамжны ___ тоот хашаанд оршин суух хаягаа өөрчлөх, зорчих мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлэгт эрүүл мэндээ үзүүлэх зорилгоор зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг И*******д мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч И нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг И*******д тайлбарласугай.

8. Хохирогч Г нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, И*******н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол И*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Итгэлтөгст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ