Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

2021           12            15                                         2021/ШЦТ/96

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2104000910089 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07*******ны өдөр хүлээн авч  хянаад

           Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Б.Наранжаргал

Улсын яллагч                                                        Н.Энхбуян

Шүүгдэгч                                                  Т нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Багануур дүүргийн ___ дүгээр хороо, Хэрлэнгийн ___ дугаар гудамжны ___ тоотод оршин суух Т.

           Прокурорын яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Т нь 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 18 цаг 44 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ___ дугаар гудамжны ___ тоотод байх иргэн Б*******н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, 50 инчийн Эксканвас /Xcanvas/ загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Т*******н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 15*******ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ___ дугаар гудамжны хамгийн зүүн талын захын хашаанд байх байшингаас том хар өнгийн зурагт авсан. Тэгээд энгэртээ тэвэрч яваад цагдаа нарт баригдсан. Би хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болохоор байшин руу яаж орсноо санахгүй байна. Архи уух гэж хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх*******н 41*******р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч О*******н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдөр Багануур дүүргийн ___ дугаар хороо, _____ тоот гэртээ байхад 18 цаг 44 минутад Б 95_______ дугаарын утсаар над руу залгаад танай Их гүний ____ тоот хашаанаас цээж нүцгэн эрэгтэй хүн зурагт тэврээд гараад гүйчихлээ, байшингийн чинь цонх хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр Б*******н хамт хашаандаа ирэхэд байшингийн зүүн талд манай 50 инчийн зурагтыг гаргаад тавьчихсан байсан ба удалгүй 4 дүгээр гудамжнаас цээж нүцгэн эрэгтэй хүн гарч ирээд зурагтыг маань аваад явах гэж байхад нь нөхөр бид хоёр барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Манай зурагтыг Солонгос улсаас 2021 оны 3 дугаар сард манай дүү явуулсан юм. 50 инчийн Эксканвас /Xcanvas/ загварын зурагт бөгөөд 650.000 төгрөгөөр үнэлж байна. Байшингийн цонхны шилийг захиалж хийлгэхэд 195.000 төгрөг болсон. Зурагтаа биет байдлаар хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх*******н 15*******р хуудас/

Гэрч Б*******н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Б*******н хашааны хаалгаар цээж нүцгэн эрэгтэй хүн зурагт тэвэрчихсэн гарч ирээд цаашаа яваад өгсөн. Би машинаасаа буугаад хашаан дээгүүр харахад Б*******н байшингийн цонх нь хагарсан байсан ба би зурагт хулгайлсан залуугийн араас яваад хашаа тойрход зурагтаа хашааны буланд үлдээгээд алга болчихсон байсан. Би тэр даруй Б*******н эхнэр О руу утасдаж юу болсон талаар хэлсэн. Тэгээд 30 орчим минутын дараа нөгөө залуу зурагт авах гэж ирэхэд нь барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх*******н 17*******р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “...50 инчийн Эксканвас /Xcanvas/ загварын зурагтыг 500.000 төгрөг, вакум цонх 190.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх*******н 26*******р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн ”...Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ___дугаар гудамжны ___ тоот хашаагаар ороход хашааны баруун хойд буланд улаан хүрэн өнгийн 1 давхар байшин байх ба байшингийн зүүн талын цонх хагарсан байдалтай байв. Байшин үзлэг хийхэд том өрөөний зурагтын тавиур шүүгээн дотор байсан эд зүйлсийг гаргаж хаясан, зурагтын тавиур дээр байсан зурагт хулгайд алдагдсан гэж хохирогч мэдүүлж байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх*******н 3*******5 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах “...Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 12*******ны өдрийн 58 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2*******т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1*******т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17*******ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2*******т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 5 сарын баривчлах ялаар шийтгэж, ялын хугацаа дуусч суллагдсан, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17*******ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 230 дугаар зүйлийн 230.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ялыг нэмж нэгтгэн 1 жил 4 сарын хорих ял оногдуулж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26*******ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжаар 4 сар 8 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллагдаж байсан...” гэсэн хуудас, шийтгэх тогтолын хуулбарууд /хх*******ийн 48*******80 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /хх*******н 85*******90*******р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

              Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Улсын яллагчаас “…Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “…Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа.

Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Шүүгдэгч Т нь 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 18 цаг 40 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн __ дугаар хороо, Их гүний ___дугаар гудамжны ___ тоот хашаанд байх иргэн Б*******н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, 50 инчийн Эксканвас /Xcanvas/ загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т нь хулгайн үйлдэлдээ санаатай хандсан болох нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу М.Баяртогтохын байшингийн цонхыг хагалан нэвтэрч зурагт хулгайлсан үйлдлээр нь тогтоогдож байна.

Хулгайн үйлдлийн улмаас хохирогч О*******д нийт 690.000 төгрөгийн хохирол, учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн байшингийн цонхоор орсон тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”*******ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч О*******д нийт 690.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол 500.000 төгрөгийн үнэлгээтэй зурагтыг биет байдлаар хүлээн авсан, вакум цонхны 190.000 төгрөгийг төлөөгүй болох нь хохирогчийн “...зурагтаа биет байдлаар нь буцаан авсан...” гэсэн мэдүүлэг, 2021 оны 12 сарын 15*******ны өдрийн хохирогч О*******той утсаар ярьсан “...хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна...” гэж

            Шүүгдэгчээс ”...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...“ гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т нь ам бүл 2 ээжийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэж архи уух зорилготой хулгайн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Т нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулж мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т*******г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Төрмөнхөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хохирогч О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            А.БЯМБАЖАВ