Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 543

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Х

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын бацйаагч Ш.З

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын бацйаагч Ш.З-ийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0005527 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч Ш.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э овогтой Х би хувиараа гар удас зардаг. 2018 оны 06 дугаар сарын сүүл үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажилтан Ш.З  гэх хүн утсаар надад гомдол ирсэн тухай мэдэгдсэн. Энэ үед би Увсад явж байсан учир учир шалтгаанаа тайлбарлаж хэлсэн ингээд би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн өдрөө Ш.З байцаагчтай уулзаж гомдол гаргагчийн гомдлыг 100% барагдуулсан. Гэтэл надад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шийтгэлийн хуудас өгсөн юм. Гомдол гаргагчийн гомдлыг 100% барагдуулж, дуудсан хугцааанд үнэн зөвөөр шалтгаанаа тайлбарлаж олгуулсааар байтал шийтгэлийн хуудас өгч байгаад гомдолтой байна.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Э.Х-ын зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0005527 тоот шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна тус газарт Улаанбаатар хотын Ч дүүрэг,  хороо Ж-ын тоотод оршин суух, регистрийн дугаартай иргэн Э.Д-аас 2018.06.15-ны өдөр Ч дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гар утасны төрөлжсөн захын 34 дүгээр лангууны худалдагч Э.Х-аас Samsung Galaxy-S7 маркын хар өнгийн гар утас худалдан авсан утсандаа интернет тохиргоо хийх үед болохгүй байсан үед баталгаат хуудасан дээрх дугаарт залгаж хэлэхэд Reset хий тэгвэл хэвийн ажиллана гэсний дагуу Reset хийхэд утасны модель нь Samsung Galaxy-S6 болж өөрчилөгдсөн ба утасны дэлгэцийн гэрэл тодорч бүдгэрч байгаад унтарсаныг баталгаат хугацаанд нь солиулахаар очиход дэлгэц сольдог хүнтэй холбож өгөх эсвэл сэлбэгэнд зар гэсэн тайлбар хэлсэн гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1802000270 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан

Тухайн утсанд Reset хийхэд утасны дэлгэцийн гэрэл тодорч бүдгэрч байгаад унтарсаныг баталгаат хугацаанд нь солиулахаар очиход дэлгэц сольдог хүнтэй холбож өгөх эсвэл сэлбэгэнд зар гэсэн тайлбар хэлсэн, мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн барааг хууран мэхэлж төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан биш баталгаат хугацааны шаардлага хангаагүй бараа борлуулсан болох нь баталгаат хугацааны хуудас, оролцогчдын мэдүүлгээр тогтоогдсон юм.

Гомдол гаргагч иргэн тухайн утсыг солиулах талаар худалдагч Э.Х-д хандан удаа дараа уулзсан боловч Э.Х нь ямар ч арга хэмжээ аваагүй байна.

Худалдагч Э.Х нь тухайн баталгаат хугацаанд хамрагдах журмын 3 дугаар хэсэгт заасан дутагдлыг гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 4 дэх хэсзгт заасан баталгаат хугацааны шаардлага хангаагүй бараа борлуулсан болох нь тогтоогдож, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан худалдагчийн үүргээ биелүүлээгүй ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон нийслэлийн Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд иргэн Э.Д-ын худалдан авсан Samsung Galaxy-S7 гомдолд 245,000 төгрөгийг дансаар шилжүүлэн хохирлыг барагдуулсан юм.

34 дүгээр лангууны худалдагч Э.Х нь баталгаат хугацааны шаардлага хангаагүй бараа борлуулсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан шийтгэвэрийн хуудсыг хууль ёсны болохыг нотолж, иргэн Э.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, төрийн байгууллагын хяналт шалгалтын явцад ноогдуулсан шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг нэхэмжлэгчээс гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ш.З нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0005527 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Э.Хд “баталгаат хугацааны шаардлага хангаагүй бараа борлуулсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Э.Х нь шүүхэд гомдол гаргахдаа “...гомдол гаргагчийн гомдлыг барагдуулсан байхад шийтгэл ногдуулсанд гомдолтой байна...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.   

Иргэн Э.Д-аас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан,   гар утасны төрөлжсөн захын 34 дүгээр лангууны худалдагч Э.Х-аас Samsung Galaxy-S7 маркын хар өнгийн гар утас худалдан авсан утсандаа интернет тохиргоо хийх үед болохгүй байсан үед баталгаат хуудасан дээрх дугаарт залгаж хэлэхэд Reset хий тэгвэл хэвийн ажиллана гэсний дагуу Reset хийхэд утасны модель нь Samsung Galaxy-S6 болж өөрчилөгдсөн ба утасны дэлгэцийн гэрэл тодорч бүдгэрч байгаад унтарсаныг баталгаат хугацаанд нь солиулахаар очиход дэлгэц сольдог хүнтэй холбож өгөх эсвэл сэлбэгэнд зар гэсэн тайлбар хэлсэн гэх” гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ш.З хүлээн авч зөрчлийн хэрэг нээн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 4-т “Үйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангаагүй бараа борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Хуулийн дээрх заалт болон хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас үзвэл хариуцагч нь баталгаат хуагцааны шаардлагыг хангаагүй бараа худалдсан, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн аль зүйл, заалтыг зөрчсөн талаар шийтгэлийн хуудсанд тодорхой дурдаагүй бөгөөд тус барааг нотлох баримтаар зөрчлийн хэрэгт хавсаргаагүй байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”.

8.Үзлэг хийх үед хуулиар хориглосон зүйл илэрвэл хураан авч, тэмдэглэлд тусгана.

10.Үзлэг хийх явцад шаардлагатай бол шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг явуулж болно гэж, мөн хуулийн 4.5 дугаар зүйлЭд зүйл, баримт бичиг хураан авах

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын бацйаагч Ш.З нь шийтгэлийн хуудсыг гаргахдаа “үзлэг хийж тэмдэглэл хөтөлж нотлоогүйгээс үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

           Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын бацйаагч Ш.З-ийн үйлдсэн 22018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0005527 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН